ӨНӨӨДРИЙН БАЙДАЛ, АСУУДАЛ
2021 оноос эхэлсэн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажил ид үргэлжилж байна. Боловсролын сайд П.Наранбаярын хэлснээр 2025 оны зургадугаар сард дуусгах төлөвлөгөөтэй. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа дээр нэмж улсын төсвөөс 60 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа энэ төслийн үр дүн ямар байх бол? Учир нь хуучин модон жорлонг буулгаж орчин үеийн ариун цэврийн байгууламжуудыг барьж хүлээлгэн өгснөөр ажил дуусах биш харин жинхэнээсээ эхэлж байгаа юм.
Зүгээр нэг модон пин биш учраас шугам хоолой, цэвэр ус, халаалт, бохирыг зайлуулах, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ гээд дараачийн зардал мөнгө урсаж хүн хүч, машин техник шаардагдана. Ихэнхдээ нэгдсэн шугам сүлжээнд холбогдоогүй нөхцөлд бохирыг зөөх, тэгэхдээ хаа хамаагүй биш, урьдчилсан бэлтгэсэн цэгт асгах зэрэг нь хамгийн том бэрхшээл болжээ. Магадгүй, үүнийг тухайн орон нутаг, сумын дэд бүтэц, инженерийн байгууламжтай уялдуулан шийдвэрлэвэл үр дүнтэй байж боловч үүнийг орхигдуулжээ. Одоогоор баригдсан “боловсон жорлонгууд” хүртээмжтэй биш, хичээлийн завсарлагаар хүүхдүүд бие засч амждаггүй, бас үе үе саатал гардаг учраас гадаах модон жорлонгоо ашиглах нь түгээмэл байна.
Энэ бүгдийн зэрэгцээ 1, 2 дугаар ээлжийн ажлыг зураг төсөлгүйгээр зарлаж хэрэгжүүлсэн, хөрсний судалгаагүй, чанаргүй материалаар хийсэн, мөн ЭМЯ, олон улсын байгууллагуудын төстэй үйл ажиллагаатай уялдаа муутай гэх мэт санал шүүмжлэл гарсаар байна.
ТОВЧОО
Төсвийн нэр, ангилал, тодорхойлолт: Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажил.
Захиалагч: Боловсрол, шинжлэх адууны яам
Төсвийн эх үүсвэр: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол Улсын 2024, 2025 оны төсөв
Төсвийн үе шат: Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг 819 обьектын гаднах нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг 2021 онд 4 үе шаттай хэрэгжүүлэхээр эхлүүлсэн байна. Зарим тайлан, танилцуулгаас одоо ажлын явц ямар байгааг тоймловол.
I, II ээлж:
16 аймаг, 92 сумын 307 сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн ажлыг 26 аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлсэн. Барилга угсралтын ажлын хэрэгжилт 80 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 66.2 хувьтай байна.
III ээлж:
15 аймгийн 113 суманд 280 сургууль, цэцэрлэг, дотуур байрын зураг төсөл боловсруулах ажлын гэрээг 7 аж ахуйн нэгжтэй байгуулсан. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хүрээнд 3-р ээлжинд ашиглалтад орох 8 сумын 7 цэцэрлэг, 8 сургууль, 7 дотуур байр нийт 22 объект байна. Дундговь аймгийн Өндөршил, Луус, Говь-Угтаал, Хулд сумдад комисс ажиллан хүлээн авч, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Сайхан-Овоо сумдад комисс ажиллаагүй байна. 4-р ээлжийн ариун цэврийн байгууламжийн угсралтын ажлын тендер зарлагдсан зэрэг мэдээлэл байна. .
IV ээлж:
Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 17 аймгийн 88 сумын 200 объектын жагсаалтыг холбогдох аймгуудын Засаг дарга болон Боловсрол, шинжлэх ухааны газруудаар нарийвчлан бодит судалгааг гаргуулан авч төлөвлөгөөнд тусгаж 2023-2024 оны хичээлийн жилд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн ажилласан.
ТӨЛӨВЛӨЛТ ба ХЭРЭГЖИЛТИЙН ТҮҮХ

Хэлэлцсэн асуудал: Байнгын хорооны тогтооллын төсөл (Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажилллагааны удирдамж батлах тухай)
- Ажлын хэсэг 2024 оны 10 сарын 30-ны өдөр хуралдаж, “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл удирдамжийн төслийг боловсруулж гишүүдэд танилцуулж байна.
Ажлын хэсгийн удирдамж батлах тухай. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.3, 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооноос ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор байгуулсан Монгол Улсын Засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-д тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол, зорилтын хүрээнд туссан төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг хавсралтаар баталсугай.
2 .Ажлын хэсгийн танилцуулга, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.8 дахь хэсэгт заасны дагуу бэлтгэж хэлэлцүүлэхийг Улсын Их Хурлын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрамд үүрэг болгосугай.
3 .Энэ тогтоолын биелэлтийг Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулсугай гэсэн ийм удирдамж байгаа. Та бүхэнд хүргэгдсэн байгаа. Тэгээд илүү дэлгэрэнгүй ажлын хэсгийн зорилго, ажиллах хугацаа, зохион байгуулалт, хамрах хүрээ, ажиллах бүрэлдэхүүн, танилцах, хянах, шалгах, гүйцэтгэх ажил, санал, дүгнэлт гаргах, тэгээд санхүүжилт гэсэн ийм 6 хэсэгтэй удирдамжийг та бүхэнд хүргүүлсэн байгаа. Энэ удирдамжтай холбоотой асуулт асуух гишүүн байна уу? Бид нар нэлээн энэ сэдвээр ярилцсан, тийм ээ. Тэгвэл асуулт асууж, үг хэлэх гишүүн байхгүй учраас эндээс ч санал хураалт явна. Тийм ээ. Та яах юм байна, тийм ээ. Тэгвэл Галбадрах гишүүнээр асуулт асууж, үг хэлэх гишүүдийг тасаллаа. Галбадрах гишүүн.
Ж.Галбадрах: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид нар чинь нэлээн хэлэлцээд ингээд явсан. Тэгээд удирдамж их ийм ерөнхий гарсан харагдаж байна, тийм ээ, Би зүгээр ер нь энэ ажлын хэсэгт ороогүй. Нөгөө Боловсролын зээлийн санд орсон байсан. Тэгээд зээлийн сан дээрээ бид нар сонсоход зээлийн сангийн хүмүүс ирээд, бид нарт их тодорхой мэдээлэл өгсөн. Тэгэхээр ойлголт нэлээн авсан учраас би энэ нүхэн жорлонгийн асуудал, тийм ээ, энэ талаар нэлээн мэдээлэл авахыг хүсэж байна. Тэгээд зарцуулалт нь ямар хувьтай, хэдэн хувьтай явж байгаа юм, тийм ээ, тэгээд ер нь зураг төсөл, ТЭЗҮ нь 1, 2 дугаар үе шат нь ингээд хэрэгжсэн. Одоо 3, 4 рүүгээ орж байгаа. Яг юу нь өөрчлөгдөөд, яаж байгаа ч гэдэг юм уу ийм зүйлүүдийг сонсъё, авъя гэж бодож байгаа.
Тэгээд энэ ажлын дэд хэсэг хуралдсан байх. Тэгээд тэр дээр тараасан материал энэ тэр байдаг бол авъя. Түүнтэй холбоотой мэдээлэл өгөөч ээ гэж хүсэж байна. Тэгээд ер нь ашиглалт энэ тэрийг нь бүр их тодорхой, зурагтай, тэгээд видеотой тийм байдлаар бид нарт танилцуулбал би өөрөө хөдөөгийн сургуулиуд тойроод яваад үзээд байгаа. Тэнд очоод миний хараад байгаа юм яг тэр бэлэн болчихсон, хийгдсэн гэдгийг хараад байгаа зүйл, энд ингээд хийгдээд байгаа тэр энэ тэрийг харахад тийм их өндөр төсөвтэйгөөр ингээд хийгдэх зүйл нь ямар байдаг юм бол оо гээд өөрөөр хэлбэл нэг тайлан сонсъё л гэсэн байдал ийм санал байна.
Ч.Ундрам: Өнөөдрийн манай хуралдаанд яг энэ асуудал дээр хуралдаанд оролцох ажлын хэсгийг танилцуулъя. Наранбаяр Боловсролын сайд, Батцэцэг Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга энэ 2 хүн ирсэн байна. Тэгэхээр ажлын хэсгийн хувьд бид нар хуралдаад нэлээд мэдээлэл авчихсан байгаа. Үүнийг та Наранбаяр сайд, Ням-Очир дарга 2 Галбадрах гишүүнд хүргүүлээрэй. Гэхдээ ерөнхийд нь ажлын явц ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг өнөөдөр тодорхой хэмжээнд танилцуулчихъя. Наранбаяр сайд танилцуулах уу? Ням-Очир дарга ярих уу? Сайд ярья.
П.Наранбаяр: Яах вэ, өнөөдрийн байдлаар та бүхэнд нөгөө урьд нь танилцуулсанчлан нэг 796 ийм байгууламжаас ойролцоогоор 506 нь бүрэн дууссан ийм байдалтай байгаа. Тэгээд Галбадрах гишүүний хэлсэнчлэн видеотой, жорлон болгон тэр ариун цэврийн байгууламж болгоноор нь бид нар зураг, хөрөгтэй нь ингээд явуулъя. Ашиглалтын өнөөгийн байдлыг хүргүүлье. Мэдээж үнэ, тэнд зарцуулагдаж байгаа төсөв бодитой зардал 2-ын энэ харьцаа. Энэ зүйл дээр ч гэсэн бид өөрсдөө энэ дээрээ нарийвчлан шалгаад, энэ үр дүнгээ хүргүүлье.
Ч.Ундрам: Нэмж Ням-Очир дарга тодорхой мэдээлэл ерөнхийдөө багцлаад гишүүдэд явцаа нэмээд ярьчихъя.
Т.Ням-Очир: Та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж болгох ажил сая сайдын хэлсэнчлэн 4 үе шатанд хуваагдаж хэрэгжихээр жагсаалт гарсан. Одоогийн байдлаар 4 үе шатны жагсаалт эцэслэгдэн батлагдаж, 796 объект бүрэн солигдоход Монгол Улсын хэмжээнд 1 ч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байр нүхэн жорлонгүй орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болох болно гэдэг ийм тооцоо судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 506 объектыг бид нар байнгын ашиглалтад оруулахад 100 хувь бэлэн болгосон. Ашиглалтын үйл явцтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг өнөөдөр яригдсан энэ цаг үед газар дээр нь танилцаад явж байгаа. Эхний Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр 100 тэрбум төгрөг батлагдсан. Энэтэй эхний 1, 2 дугаар ээлж түлхүүр гардуулах нөхцөлтэй …
/минут дуусав/
Ч.Ундрам: Минут нэмж өгье. 4 номерт.
Т.Ням-Очир: 1, 2 дугаар ээлж түлхүүр гардуулах нөхцөлтэй зарлагдсантай холбогдуулаад санхүүгийн төсөв тооцоо дахиж хийгээд, Эрдэнэт үйлдвэрээс нэмэлт 60 тэрбум төгрөг нийтдээ 160 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжихээр тооцоо судалгааг гаргаж, батлуулсан. Өнөөдрийн байдлаар энэ 506 объект ашиглалтад орсон. Санхүүжилтийн гүйцэтгэлд 74 тэрбум төгрөг гүйцэтгэсэн компаниуддаа олгогдчихсон явж байгаа. Ингээд 3, 4 дүгээр ээлжийн зураг төсөв эцэслэгдэж байгаатай холбогдуулаад нийтдээ 142 орчим тэрбум төгрөгт энэ төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжиж дуусах боломжтой байна гэсэн урьдчилсан төсвийн тооцоо, судалгаанууд бэлэн болсон. Ондоо багтаад бид нар 80 хувьд хүргэх, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 80 хувьд хүргэх. 25 оны 6 сар гэхэд бүрэн дуусгасан байхаар төлөвлөлт гаргасан байгаа.
Ч.Ундрам: Хариулт хангалттай юу, Галаа гишүүн ээ. Галбадрах гишүүн. Танд ер нь нэмж тэгэхдээ материал өгье гэсэн байгаа шүү. Галбадрах гишүүн тодруулъя.
Ж.Галбадрах: Ер нь маш өндөр дүнтэй төсөв байгаа шүү дээ. 160 тэрбум тийм ээ. Үүнээсээ 100-г нь аваад ингээд яваад энэ тэр тайланг аваад, бид нар чинь өнөөдөр сая төсөв яриад маш их асуудлууд гараад, боловсролын бид нар тооцоо хийгээд, яаман дээр шинээр барих сургууль 1 ч орсонгүй. Тэгээд үргэлжлүүлж хийх төслүүд маань ч гэсэн их танагдаад, ингээд ороод ирчихсэн. Одоо бол яах вэ, тодотгол яригдана гэж байгаа. Тэгэхдээ бид нар, би зүгээр эд нарыг ингээд асуугаад, ингэж гаргаж ирээд байгаа боломж нь байгаад ингэдэг бол энэ төсөв нэгэнт Эрдэнэт үйлдвэрээс санхүүжүүлэгдсэн энэ төсөв байгаа учраас энэ дээрээс бид нар цаашаа сургууль, цэцэрлэг рүүгээ барихад зарцуулах тийм боломж нь байдаг юм уу гэдэг талаас нь би нэг, тэгээд зүгээр зориулалт энэ тэр нь өөр болж байгаа энэ тэр гээд зүйлүүд байх байх. Тэгэхдээ үүнийг нэг тэр өнцгөөс нь бид нар харвал яасан юм гэдэг санал Байнгын хороон дээр тавьж байна.
Ч.Ундрам: Энэ төсөв нь нөгөө улсын нэгдсэн төсөв биш. Тухайн компанийн төсөвт бид нар тавиулаад, Улсын Их Хурлын тогтоолтойгоор хэрэгжүүлж байгаа ийм ажил байгаа юм. Тэгээд энэ чинь маш олон сумдад хийгдэж байгаа. Тэгээд цэвэрлэх байгууламжтай, байгууламжгүй газрууд гээд тийм учраас төсөв нь ингээд нэлээн өндөр, бараг 800-аад сургууль, цэцэрлэг, дотуур байр учраас ийм байгаа. Гэхдээ бид нар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай энэ манай ажлын хэсэг уулзана. Уулзаад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн усны чанартай холбоотойгоор хүсэлт эд нар тавих гээд байж байгаа юм. Тэгэхээр Галаа гишүүн та наана нь уулзаад, тэр уулзалт дээр хамт орж болно. Эрдэнэт үйлдвэрийг бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд энэ боловсролын салбарт тодорхой хэмжээний дэмжлэг санхүүжилт нэмж хүсэх ийм төлөвлөгөөтэй байгаа шүү. Тэгэхээр энэ дээр хамтрах боломжтой гэж хэлмээр байна. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулъя. Мөнхтуяа гишүүнийг дэмжсэнээр протоколд тусгаарай. Ингээд 100 хувийн, 100 хувь зөвшөөрсөн байна, тийм ээ, саналаар батлагдлаа.
2024.11.09.
“Өнөөдөр” сонин ариун цэврийн байгууламжийг барьж байгуулах ажлын дүр зургийг “СУРГУУЛИУДЫН нүхэн жорлонг “халж” чадаагүй нь СУРАГЧДЫГ эрүүл мэндээр нь хохироож байна” гэрэл зураг бүхий сурвалжлагаар дэлгэн харуулжээ.
Холбоос: https://www.unuudur.mn/a/272213

Нэг. “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий/
Нэг.“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцье. Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулъя.
“Ажлын хэсэг байгуулах тухай”. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 2 хоёрдугаар зүйлийн 22.3.3, 22.3.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооноос ТОГТООХ нь:
1 .Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1.тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол зорилтын хүрээнд туссан төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Ундрам Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга. Гишүүд Ц.Мөнхтуяа, Д.Рэгдэл, М.Сарнай, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат.
2 .Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх холбогдох байгууллага албан тушаалтныг тухай бүр татан оролцуулах ажлын хэсэг Ч.Ундрам зөвшөөрсүгэй гэсэн ийм тогтоолын төслийг Та бүгдэд танилцуулж байна.
“Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын төслийг батлах санал хураалт явахаас өмнө одоо энэ дээр хэлэлцүүлэх байлгүй дээ. Бодвол. Хэлэлцүүлгийг нь хийх байх. Тогтоолын төслийг танилцууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай гишүүд байна уу? Нэрсээ өгье.
Д.Рэгдэл гишүүнээр тасаллаа. /алх цохив/ Ж.Галбадрах гишүүн орж байгаа юм байна. Тийм ээ. Ж.Галбадрах гишүүнээр тасаллаа. /алх цохив/ С.Эрдэнэбат гишүүн асуулт асууя. Байж байгаарай. Асуултын өмнө. Түр байж байгаарай. Ажлын хэсгийг оруулъя даа. Тэгье. Тийм. Асуулт асуух юм чинь. Ажлын хэсэг хаана байна. Ажлын хэсгийг оруулчих. Ажлын хэсгийг танилцуулъя. П.Наранбаяр Боловсролын сайд, Улсын Их Хурлын гишүүн, Х.Батжаргал Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга ирээгүй байна. Т.Ням-Очир Боловсролын ерөнхий газрын дарга ирсэн байна, Т.Оюунаа Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга ирээгүй байна Ж.Ариунболд Дээд боловсролын газрын дарга ирсэн байна. Б.Энхбаяр Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга ирээгүй байна. О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн дарга ирсэн байна. Ирээгүй хүмүүсээ ирүүлээрэй яамныхан. Асуулт хариултдаа оръё. С.Эрдэнэбат гишүүн асууя.
С.Эрдэнэбат: Нүхэн жорлонгийн орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангая гээд. Миний санахын 4 жилийн өмнө Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд шийдэх ёстой асуудал байсан байх. Тэгээд энэ байдал ямархуу байдалтай байгаа юм? Хэдэд нь бариад хэдэд нь бариагүй юм? Их Хурлын гишүүдийг ажлын хэсэг байгуулж дэмжлэг үзүүлэх хүртэл нь энэ асуудал юу нь болохоо больчихсон юм гэдэг зүйлийг нэгдүгээрт асуумаар байна.
Хоёрдугаарт, ажлын хэсгийг шууд байгуулахын өмнө Байнгын хороонд санал хэлэхэд урьдчилж энэ байдлыг нь танилцуулж байгаад алинд нь орох орохгүйгээ шийдэхгүй бол зүгээр ингээд шууд хуваарилаад шууд байгуул, ингэ тэг гэдэг дээр процессын хувьд бас жоохон ойлгомжгүй байдалтай байгаад байна. Уг нь энэ асуудлыг Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь тайлан мэдээллээ өгөөд. Энэ тал дээр нь Их Хурлын гишүүдийн дэмжлэг хэрэгтэй. Энэ тал дээр нь бидний зүгээс ажлын хэсэг гараад яах юм, төсвийг нь нэмж төсөвт оруулах гээд байгаа юм уу гэх мэтчилэн асуудлууд дээр асуулт тавина. Чухал асуудлын хувьд бол энэ чухал. Хөдөө орон нутагт одоо ялангуяа сум, зах хорооллын дэд бүтцэд холбогдоогүй газар жорлон нолийн асуудал, хүүхдийн асуудал маш чухал. Тийм учраас энэ тал дээр би нэмэлт тодруулга авч байж. Тэгээд Их Хурлын гишүүд баахан ажлын хэсэг байгуулдаг. Яг юу хийх, яах ийхийгээ урьдчилж зөвлөж ярьж, Их Хурлын гишүүдээс яг ямар дэмжлэг хэрэгтэй болчхоод байгаа юм гэдэг тал дээр нь би нэмэлт тодруулга авч асуулт асуумаар байна.
Г.Дамдинням: Эхний асуултад яамнаас хэн хариулах юм. Ажлын хэсгийн 8. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хариулъя.
Т.Ням-Очир: Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая. С.Эрдэнэбат гишүүний асуултад хариулъя. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлаад, энэ төслийг 4 үе шатад хувааж хэрэгжүүлэхээр төсөл батлагдсан. Нэг, хоёрдугаар ээлжид нийтдээ 373 объектыг шинэчлэх. Тэгээд үлдсэн гурав, дөрөвдүгээр ээлжид нэг ч сургууль, цэцэрлэг, дотуур байр үлдээхгүйгээр Монгол Улсын хэмжээнд бүх орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болохоор энэ төслийг баталсан байдаг. Нэг, хоёрдугаар ээлжийн жагсаалтыг орон нутгаас гаргуулж аваад түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр энэ худалдан авах ажиллагааг зарласнаас шалтгаалаад энэ төсөл, хөтөлбөрт нэлээн асуудлууд үүссэн. Өнөөдрийн байдлаар 142 сумын 424 объект орчин үеийн болоод ашиглалтад орчихсон, үйл ажиллагаагаа хүүхдүүддээ, багш нартаа үйлчлээд явж байгаа. Комисс ажиллахад бэлэн болоод хүлээж авахад бэлэн болсон 72 объект байгаа. Өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаанд нүхэн жорлонтой байсан 800 гаруй цэцэрлэг, сургууль, дотуур байраас өнөөдрийн байдлаар 500 орчим нь орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болчихсон. 241 объектын барилга, байгууламжийн ажил үргэлжлээд явж байна. 21 объект дээр тендер зарлачихсан. Ажлын зураг магадлал хянагдаж байгаа 37 объект, гэрээ цуцлагдаад дахин зарлах процесстой 26 объект гээд ийм нөхцөл байдалтай явж байгаа. Өнөөдрийн байдлаар эхний батлагдсан 100 тэрбум төгрөгөөс 72 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдчихсон. Яг гүйцэтгэлээрээ санхүүжилт нь олгогдоод явж байгаа.
Гурав, дөрөвдүгээр ээлжийг зураг төсвийг нь хийгээд, зураг төсөв батлагдсаны дараа тендер зарлагдаж байгаа учраас гурав, дөрөвдүгээр ээлж дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй байгаа. Одоогоор ашиглалтын нөхцөл байдалдаа харахад нэгэнт олон жил бид нүхэн жорлонд тоо явчихсан. Шинээр орчин үеийн ариун цэврийн байгууламж орж байгаатай холбогдуулаад өвлийн хэт хүйтрэлтэй холбогдуулаад хөлдөх барих гээд гээд янз бүрийн асуудлууд үүсэж байгаа учраас цаашдаа ашиглалтын зардал, хүний нөөцүүдийг мэргэшүүлэх арга зүйн дэмжлэгүүд үзүүлэх чиглэлийн ажлууд хэрэгтэй байгаа гэж хэлж болно.
Г.Дамдинням: Т.Ням-Очир оо, чи яг одоо хэдэн хувьтай явж байгаа юм. Энэ гишүүний асууж байгаа асуултад маш тодорхой хариулаадхаач. Энэ хэзээ дуусахаар төлөвлөж байгаа юм. Та нар. Ажлын хэсгийн 8.
Т.Ням-Очир: Ер нь 796 объект одоо яг жагсаалтад байгаа. Үүнээс 424 нь ашиглалтад орчихсон. 72 нь ашиглалтад оруулах комисс ажиллахад бэлэн болчихсон гэхээр 60 хувь хүрчихсэн байгаа. Гүйцэтгэлийн явц. Бид 2024 оны 11 дүгээр сард багтаагаад гүйцэтгэлийг 80 хувьдаа хүргэчихнэ гэсэн зорилт дэвшүүлж ажилласан. Тодорхой санхүүжилтээс шалтгаалаад яг 80 хувьдаа одоогоор хүрээгүй байна. Гэхдээ бид 11 сар хүртэл 72 объектоо ашиглалтад хүлээж авах 241 объектоо шахаж ажиллах юм бол 80 хувьдаа хүргэнэ гэсэн зорилттой. 2025 оны 6 сар гэхэд бүрэн дуусах боломжтой.
Г.Дамдинням: Нэгдүгээр асуулт болсон уу? С.Эрдэнэбат гишүүн.
Хоёрдугаар асуултад би хариулчихъя даа. Нэгдүгээрт, нүхэн жорлонтой холбоотой энэ асуудал манай, ялангуяа орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүний хүүхдүүдэд, дотуур байранд ажиллаж амьдарч байгаа, хүүхдүүд нь дотуур байранд байдаг хүүхдүүдийн, ялангуяа охидуудын хувьд үнэхээр чухал юм билээ. Өнгөрсөн 2020-2024 оны Их Хуралд бид, манай ялангуяа эмэгтэй гишүүд Б.Баярсайхан, Ч.Ундрам, Б.Жаргалмаа гээд манай хуучин гишүүд их анхаарал тавьж манай Байнгын хорооны гишүүд энэ дээр анхаарал тавьж явж байгаад Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд энэ зардлыг гаргуулъя гэж яриад улс орон даяар боловсон нольд хүүхдүүдээ ордог болгоё гэдэг ийм зорилго тавиад ажилласан. Харамсалтай нь манай Боловсролын яам энэ дээр их сэтгэл дутуу ажилласан юм. Сэтгэл дутуу ажилласан юм. Ингээд Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүрэг хууль батлах.
Хоёрдугаарт, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийх ийм л үндсэн үүрэгтэй ажил бид хийж байгаа хүмүүс. С.Эрдэнэбат гишүүн ээ. Тэгээд яах вэ улсын үйлдвэрийн газраас гарч байгаа төрийн бодлогоор хэрэгжиж байгаа ажил учраас хуулийн дагуу Улсын Их Хурал хэрэгжилтийг нь шаардах бүрэн эрхтэй. Тэр хүрээнд өмнөх Улсын Их Хурлын даргын захирамжаар хамтарсан ажлын хэсэг Улсын Их Хурлаас гараад ажиллаад явж байсан юм. Одоогийн байдлаар ажлын явц 60 хувьтай яваа юм байна. Үлдсэн 40 хувь дээр нь шахаж шаардаад явахгүй бол болдоггүй юм. Ялангуяа энэ тойрогтой гишүүдийн хувьд очоод уулзахад ард иргэд аягүй их нэхдэг байхгүй юу, хөөрхий. Яачхав аа, энэ чинь яагаад хийгдэхгүй байна. Сайн болсонгүй ээ гээд. Тэгээд одоо Их Хурлын тухай хуулиар, Үндсэн хуулиараа ч тэр өмнөх парламентын бүрэн эрх дуусахаар бүх ажлын хэсгүүд бүгдээрээ хүчингүй болчхож байгаа юм. Тэгэхээр энэ шинэ парламент бид гарч ирээд ажиллаад үндсэндээ хоёр дахь, гурав дахь хурлаа л хийж байна шүү дээ. Тэгээд Байнгын хорооны дарга Ч.Ундрам гишүүний санаачилгаар ажлын хэсгийг дахин байгуулаад үргэлжлүүлээд ажиллая гэдэг ийм зорилготой.
Хоёрдугаарт, Ч.Ундрам гишүүн гадагшаа явах ажилтай. Яаралтай явсан байгаа. Чөлөө авсан байгаа. Тэгээд намайг энэ Байнгын хорооны хурлыг удирдах ийм хүсэлт тавьсан. Их Хурлын даргатай зөвшилцөөд. Ч.Ундрам гишүүнийг би та бүгдтэй зөвлөөд энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон. Одоо оруулж ирж байгаа байх гэж бодож байна. Та орох боломжгүй бол бас нэрээ хасуулж болно. Ийм боломжтой байгаа. Тийм.
Д.Рэгдэл гишүүн.
Д.Рэгдэл: Баярлалаа. Тэгэхээр би бол дотуур байрны хүүхэд байгаа юм л даа. Тэгэхээр бид нарын үед дотуур байранд ер нь орчин үеийн ариун цэврийн байгууламжийн тухай ямар ч ойлголтгүй л байсан. Харанхуй. Зүгээр нүхэн жорлон олдох уу, үгүй юу гэсэн асуудал байсан. Тэгэхээр ахиц дэвшил явж байна. Харьцангуй удаан явж байна. Удаан явах учир шалтгааныг нь би бас дотуур байрны хүн байсан учраас мэдээд байгаа юм. Зүгээр миний асуулт юу байна вэ гэх дээр зэрэг одоо ингээд улсын хэмжээнд тэр 700 гаруй сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг 100 хувь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих яг бодит боломж байдаг юм болов уу, үгүй юм болов уу? Би бодоход энэ нэлээн амар биш асуудал санагдаж байгаа. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн Халиун сумын Олон булаг баг гэж байна. Тэр бол 10 хүүхэдтэй сургуультай байгаа юм. Тэгэхээр тэнд яг орчин үеийн байгууламж байгуулах боломж нь ямар байдаг юм. Тэрийг байгуулахад их хүнд нөхцөлтэй хэчнээн объект байдаг юм бол? Түүнийг нэг тодруулж өгөөч.
Г.Дамдинням: Сайд хариулах юм уу? П.Наранбаяр сайд хариулъя.
П.Наранбаяр: Энэ таны хөндөж байгаа үнэн. Бодитой байдал дээр их бэрхшээлүүд учирч байгаа нь үнэн. Гэхдээ 2025 оны 6 сар гэхэд 100 хувь дуусгахаар ажиллаж байгаа. Энэ ажил ч гэсэн явж байгаа. Боломж бол бий. Зүгээр зарим нэг асуудал нь нэгдүгээр ээлжийн ажлыг хийхдээ тухайн үед түлхүүр гардуулах гэсэн ийм юугаар зураг төсөвгүй хийсэн нэг ийм жорлонгууд асуудал үүсгээд байгаа. Одоо тухайн орон нутгийн нөхцөл байдалд нь тохирсон зураг төсвүүд хийгдчихсэн. Яг түүнийхээ дагуу 27 аж ахуйн нэгж орж ирээд ажиллаж байгаа. Заримд нь жишээлбэл зөөврийн байдлаар шийдэх ч юм уу, ийм байдлаар. Тэгээд хамгийн бэрхшээлтэй асуудал нь зарим суманд ерөөсөө ийм ус суваг байгаагүй. Тэгээд тэнд мэргэжилтэн байхгүй гэсэн ийм асуудал бас байгаад байдаг. Өөрөөр хэлбэл слесарь ийм хүмүүс байхгүй. Ялангуяа хэрэглүүлэх тал дээр бид сургалт явуулж энэ тал дээр хүмүүст зөв ойлголт өгөхгүй бол бас энэ чинь нийтийн жорлон учраас хэрэглэх дээрээ энэ дээр давхар дадуулах ажлууд явж байгаа. Тэгэхээр бодитой боломжууд байгаа. Тэр боломжоороо хийж байгаа. Энд эргэлзэх хэрэггүй. Харин зураг төсвүүд өөр өөрөөр гарч, яг орон нутагт нь тохирсон байдлаар шийдэж байгаа гэдгийг л танд хэлье. Баярлалаа.
Г.Дамдинням: Д.Рэгдэл гишүүний асуулт тоо асуугаад байна шүү дээ. Яг ямар газруудад байгаад байдаг юм бэ? Гишүүдийн асуултад тодорхой хариулчихвал зүгээр байдаг юм шүү. Төөрүүлээд байлгүй. Хэн хариулах юм. Т.Ням-Очир уу? Ажлын хэсгийн 8 хариул.
Т.Ням-Очир: Түрүүн сайдын хэлснээр говийн бүсэд яг ямар технологи хэрэгтэй вэ? Газар, геодези, хөрсний шинжилгээ хийгдээд, энд зөөврийн байна уу, септик байна уу, яг энэ чиглэлээр нь юунуудыг нь хийгээд. Тэгэхээр одоо яг жагсаалтад бид 796 цэцэрлэг, сургууль, дотуур байрны жагсаалтыг гаргахдаа орон нутгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулаад, Газрын харилцаа, хот байгуулалтын газрыг нь оруулаад, яг энд хийж болох бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны жагсаалтыг гаргаад, болно гэдэг дээр нь жагсаалтыг сайдын тушаалаар батлаад, жагсаалт гараад ирмэгц зураг төслөө зарлаад, мэргэжлийн компаниуд зураг төслөө хийгээд, Барилгын хөгжлийн төв эцэслэж магадлаад, тендер зарлаж болно гэдэг зөвшөөрөл зарлагдаж явж байгаа.
Г.Дамдинням: Т.Ням-Очир оо, П.Наранбаяр сайд аа, тоог нь өгөөч. Тоог нь мэдэхгүй байгаа бол мэдэхгүй байгаагаа хэлчих. Наад ажилтайгаа чи 4 жил зууралдлаа шүү дээ. Т.Ням-Очир оо. Сайд бас энэ дээр очоод л, манай эмэгтэй гишүүдийн хамгийн их ярьдаг асуудал шүү дээ. Тоог нь өгчхөөч энэ хүмүүст. Байгаа юм уу, байхгүй юм уу. Микрофон дээр хэл. Ажлын хэсгийн 8.
Т.Ням-Очир: “Зөөврийн”, “септик”, “эколос” гээд яг технологийнх нь шийдлээр нь тоог нь гаргаж өгье.
Г.Дамдинням: Техникийн боломжгүй байгаа юмнууд гэж. Орчин үед чинь барилгын технологи чинь их мундаг л болчихсон шүү дээ.
Т.Ням-Очир: Тийм. Техникийн боломжгүй гэдэг зүйл бараг байхгүй.
Г.Дамдинням: Тийм. Тэр тоонуудыг нь нарийн өгөөч. Та нар.
Т.Ням-Очир: Тэгье.
Г.Дамдинням: Хэдүүлээ тэгээд хурлаа бас нэг гурилдаж хийгээд яах вэ дээ. Хүмүүс юм асууж байгаа бол.
Д.Рэгдэл гишүүн тодруулах юм уу? Ж.Галбадрах гишүүн.
Ж.Галбадрах: Энэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэндээ. Нүхэн жорлонг арилгах энэ асуудал маш чухал асуудал. Би өөрөө хөдөө орон нутгаар 60 сургуулиар тойроод, яваад. Миний тэр төсөл хэрэгжүүлж байсан сургууль дээр хэд хэдэн сургууль таарсан. Түүн дотроо бас гайгүй явж байгаа. Дундговийн Луус сум ч гэдэг юм уу. Гэтэл бас хөлдөөд зогсчихсон нолиуд бас харагдсан. Тэр нь эргээд сургуульдаа хүндрэл учруулчихсан байх жишээний ийм зүйлүүд гарсан. Тэгэхээр энд нийт хэдэн сургууль яг хамруулаад байгаа юм бэ гэдгийг түрүүн 800 сургууль гэсэн зорилго тавьсан гэж байна. 792 гэчхэв үү. Тийм ээ. Түүнээсээ 400 хэд нь ашиглалтад орчхоод байна гэж байна. Тэгээд 400 хэдэд нийтдээ 72 тэрбум төгрөгөө зарцуулчихсан байна гээд бодохоор нэг сургуульд ойролцоогоор 200 сая төгрөгөөр энэ нолийг бариад байна уу. Ойролцоогоор. Тийм ээ. Тэгэхээр дундаж зардал нь. Энэ бол мэдээж тэр технологийнхоо шийдлээс тэр 3, 4 шийдэл хэлж байна. Тэгээд энэ шийдлээсээ хамаараад үнэ өртгийн асуудал яригдаж байгаа байх. Тэгэхдээ яг өвөл болоод, яг хэрэгцээтэй үе дээрээ ашиглалт багатай болчхоод байгаа гэдэг ийм зүйлүүд яригдаад байгаа. Тэгэхээр өнөөдөр ашиглалтад өгчхөөд байгаа гэдэг энэ тоонууд дотроос хэчнээн нь яг хүчин чадлаараа ажиллаад байна, хэд нь ажиллахгүй ахиж бид засвар хийх, засах залруулах шаардлагатай болчхоод байгаа юм. Тэр тоог би бас сонсмоор байна. Тэр хөрөнгийн эх үүсвэр бас ахиад хаанаас гарах вэ гэдэг асуудлыг бас асууя гэж ингэж бодож байна. Технологийн шийдлийн хувьд эхний нэг, хоёрдугаар үе дээр тэр зураггүйгээр, түлхүүр хүлээлгэж өгөхөөр хийсэн байгаа гэж ярьж байна. Тэгвэл өнөөдөр бид одоо яг зураг шийдлийнх нь хувьд ямар юм байна? Тэр Хөвсгөлийн 2, 3 ч сумд очоод ширээ, сандлыг нь шийдээд явж байсан. Тэгэхээр тэр технологи энэ тэр. Тэр бол өтгөн нь нэг талаараа гараад. Өтгөнийг нь нөгөө бактери энэ тэрээр тэнд нь булчихдаг. Шингэн нь өөр сувгаар орж ирээд шингэн нь гараад явчихдаг. Тэгэхээр тэр бол нэлээн удаан ашиглалттай гараад. Тэгээд хэчнээн хүүхэд байх вэ гэдгээсээ хамаарч тэрийг нь гаргаж ирж байгаа зүйлийг бас харж байсан л даа. Тэгэхээр технологийн шийдэл талаас нь бас нэг жоохон ойлголт өгвөл сайн байна гэж бодож байна. Тэгээд ашиглалт нь ер нь…/минут дуусав/
Г.Дамдинням: Т.Ням-Очир. Ажлын хэсгийн 8.
Т.Ням-Очир: Ж.Галбадрах гишүүний асуултад хариулъя. Бид 2024 оны 4 сард эхний ээлжийн ашиглалтад орсон 296 объект дээр ашиглалтын нөхцөл байдлын судалгаа хийж үзсэн. Нийт 296 объектын 35 хувь дээр нь ямар нэгэн засвар үйлчилгээ, гүйцэтгэгчээс шалтгаалсан нэмэлт ажил хийх шаардлагатай байна гэдэг үр дүн гарсан. Энэ 296 объектоос 35 сум дээр, 35 объект дээр хөлдөлт үүссэн. Өөрөөр хэлбэл өвлийн хэт хүйтрэл, хүндрэлтэй үеийг, одоо тэр цэвэр усны шугам, бохирын шугам хоолойнууд тэсвэрлэхгүй нөхцөл байдал дээр хөлдөлт үүссэн. Хөлдөлтийн нөхцөл байдал нь ашиглагч талаас байна уу, гүйцэтгэгч талаас байна уу гэдгийг нь ажлын хэсэг газар дээр нь үзээд гүйцэтгэгч талаас байсан бол ашиглалтын 3 жилийн хугацаан дахь гүйцэтгэгч нарт шаардлага тавьж алдаануудыг өөрчилсөн байгаа. Энэ 296 объектын хүрээнд 1754 угаалтуур, 1960 орчим суултуур гэх мэтчилэн ашиглалтад орсон. Эндээс хагарсан, эвдсэн, гэмтсэн суултуур, угаалтууруудыг нөхөн засварлах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Нэг, хоёрдугаар ээлж дээр дийлэнх нь “эколос” гээд тоног төхөөрөмжийг суурилуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор яг “эколос” гээд энэ тоног төхөөрөмжийг цахилгаан тасарвал яах вэ, бөглөрвөл яах вэ, хөлдөлтийн үед яах вэ гэдэг гарын авлага, зөвлөмжүүдийг гаргаж орон нутаг болгон дээр нэг хүнийг бэлтгэж өгсөн байгаа. Энэ хүрээнд нэг, хоёрдугаар ээлж дээр ихэвчлэн “эколос” явж байгаа. Гурав, дөрөвдүгээр ээлж дээр. Түрүүн хэлдэг. Яг газар дээр нь очиж хөрс усны судалгаа, бүх төрлийн судалгаануудыг аваад, одоогийн байдлаар ирж байгаа зургууд бол ихэвчлэн “септик” суулгахаар ийм зураг төслүүд ирж байгаа ийм нөхцөл байгаа. Тэгэхээр одоо бол “эколос”, “септик” гэсэн хоёр технологийг түлхүү зургийн компаниуд санал болгож тухайн онцлог онцлогтойгоор оруулж ирж зургаа баталж байгаа.
Г.Дамдинням: Ж.Галбадрах гишүүн тодруулъя.
Ж.Галбадрах: Ер нь нэг нольд ер нь хэдэн төгрөг зарцуулж байна? Тэр дунджийг. Би өөрөө энд бодоод 200 гэдэг нэг тоо хэлээд байна. 200 сая. Тийм ээ. Тэрийг тодруулчихъя.
Г.Дамдинням: Ажлын хэсгийн 8.
Т.Ням-Очир: Ерөнхийдөө дэлгэрүүлээд жоохон тодорхой. Эхний ээлжид бид жил болгон 100-аас доошгүй нүхэн жорлон гэдэг зорилт дэвшүүлээд 100 тэрбум төгрөг Эрдэнэт үйлдвэрээр батлуулсан. Энэ хүрээндээ нэг, хоёрдугаар ээлж түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр зарласан учраас зураг төсөв араас нь хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор 2024 оны нэг сард Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, 160 тэрбум төгрөг. Нэмэлтээр 60 тэрбум төгрөг баталсан.
Одоо жагсаалт эцэслэгдээд 800 орчим объект гэж батлагдаад, ингээд энэ төслийг гүйцэтгэхэд 160-аас 180 тэрбум төгрөг байхад энэ төсөл бүрэн дуусаж, Монгол Улсын хэмжээнд нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байр үлдэхгүй юм байна гэсэн ийм тооцооллын гаргасан. Тэгэхээр таны хэлж байгаагаар тухайн зураг төслөөсөө цэцэрлэг, сургууль, дотуур байр гэдгээсээ шалтгаалаад зураг төсөл 180-аас 200 орчим саяын хооронд боловсруулагдаж хийгдэж байгаа. Тэгээд бид байршил нөхцөл байдлаас нь холбогдуулж багцлаад тендерээ зарлаж байгаа.
Г.Дамдинням: Д.Бум-Очир гишүүн.
Д.Бум-Очир: Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Энэ их сайн ажил. Тэгээд би ч одоо их олон сургуулийн нолиор янз бүрийн шалтгаанаар орж үзсэн. Түрүүн Ж.Галбадрах гишүүн асуучихлаа. Энэ Баянхонгорын хойд тал, Завханы сумууд нэлээн цэвдэгтэй байдаг. Сум сумаар нь нэрлэвэл. Тэгээд очихоор нөгөө бие засах ариун цэврийн байгууламж нь хөлдчихсөн, ажиллаж өгдөггүй ийм сумууд миний мэдэхээр байгаа. Сая тэгээд Т.Ням-Очир дарга ерөнхийдөө хариулж байх шиг байна. Яг энэ цэвдэгтэй сумууд дээр ямар технологи хэрэглэж байгаа вэ? Нөгөө халаасгуур утас энэ тэр явуулдаг. Тэр нь ажилладаггүй гээд. Очихоор хөөрхий бөөн зовлон тоочоод сууж байдаг. Тэгэхээр тэр цэвдэгтэй сумуудад миний ойлгож байгаагаар арай өөр технологи явах ёстой юм болов уу гэж ойлгоод байгаа юм. Тэр асуудлаа шийдэж чадсан уу? Нэгдүгээр асуулт.
Хоёрдугаар асуулт. Сургуулийн слесарийн асуудал юу болж байгаа вэ? Мэдээж ариун цэврийн байгууламжтай хотын сургуулиуд слесарьтэй. Орон тооны ч юм уу хүмүүс байдаг болов уу гэж бодож байна. Сумд чинь угаасаа ариун цэврийн байгууламж байхгүй байсан учраас орон тоо нь слесарь гэж байдаггүй юм байна гэж би ойлгосон. Тэгэхээр нэгэнтээ ариун цэврийн байгууламжтай болохоор нөгөөдөх нь эвдрэл гэмтэл, урсгал засвар гээд янз бүрийн асуудал гардаг. Тэрийг нь мэддэг хүн байдаггүй. Тэгээд орон тооны слесарь тавьж өгөх юм уу, яаж шийдэж байгаа юм бол? Энэ хоёр дахь асуулт.
Гуравт нь, би хэрвээ буруу ойлгосон байвал та бүхэн залруулаарай. Зарим сургууль, цэцэрлэгүүд ариун цэврийн байгууламж нэмэлтээр хийхэд өрөө талбай, тасалгааны асуудал тулгарсан санагдаад байна. Тэр чинь угаасаа ариун цэврийн байгууламжтай байгаагүй. Гадаа нүхэн жорлонтой байсан. Шинээр аль нэг өрөө байгуулах, эсвэл шинээр нэг таамбар маягийн юм барих нэг ийм ажлууд гараад байх шиг санагдаад байсан даа. Үүнийг Боловсролын яам биш орон нутгаас тэр төсвийг нь тавьж өгөөд, орон нутгийн сумд ч юм уу, ямар нэгэн байдлаар төсөв, мөнгийг нь гаргаад нэмэлтээр хажууд нь сургуультайгаа залгаад өргөтгөл маягийн байгууламжууд бариад тэр дотроо ноль хийж байгаа харагдсан. Энэ ажлыг нь миний ойлгож байгаагаар орон нутаг нь хариуцаж байгаа санагдаад байх юм. Гэтэл орон нутаг нь хариуцаад заримдаа их тийм, одоо юу гэдэг юм стандартад нийцмээргүй гэх юм уу, ийм байгууламжууд бариад өгчихсөн. Хөөрхий, сум чинь мөнгөгүй газар. Тэгээд мөнгө төгрөгтөө л баригддаг юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ байгууламжийн асуудал нь, барилгынх нь асуудал юу болж байгаа юм болоо? Иймэрхүү асуудлууд хэр их гарч байгаа вэ гэдгийг тодруулах гэсэн юм. Тэр эхний асуулттай холбогдуулаад. Тэрийг түр орхичихъё доо. Баярлалаа.
Г.Дамдинням: Т.Ням-Очир уу? Ажлын хэсгийн 8. Гурван асуулт асууж байна.
Т.Ням-Очир: Тийм. Д.Бум-Очир гишүүний асуултад хариулъя. Түрүүн би хариулахдаа яг жагсаалтыг аймаг дээр батлаад, аймаг дээр жагсаалтаа гаргаад энэ сургууль, энэ цэцэрлэг, энэ дотуур байранд бид хийлгэе гэдэг жагсаалтаа гаргаж ирж байгаа. Тэгээд сургууль дотроо яг энэ ангиа, энэ нийтийн эзэмшлийн талбайгаа бид ариун цэврийн байгууламж болгож тохижуулж авах хүсэлтэй байна гэдгээ шалгарсан зургийн компанид хэлээд, компани түүн дээр нь зургаа тохируулж хийж байгаа. Нэмэлтээр барилга, байгууламж гаргах, барих ийм хэрэгцээ шаардлагууд. Хана өрөх, өрөө тасалгааг дундуур нь хуваах шаардлагууд гарч байгаа. Энэ бол бүгд зураг төсөл дотроо ороод явж байгаа. Түүнээс биш орон нутгаас тусгайлан нэмэлт хөрөнгө гаргаад өөрөө тасалгаа бэлдэж байгаа тохиолдол бараг байхгүй байгаа гэдгийг онцолж хэлэх нь зөв болов уу гэж бодож байна. Бид ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууддаа, цэцэрлэгийн эрхлэгч нартаа хэлээд та нар ялангуяа нэг, хоёрдугаар ээлж дээр ихэвчлэн “эколос” хийгдсэн учраас яг энэ ариун цэврийн байгууламжийн засвар үйлчилгээтэй холбоотой сургуулийн бүтэц, орон тоон дээр байгаа ямар хүнээ давхар бэлдүүлж авах вэ гэдэг судалгааг нь аваад, зөвшилцөөд, зураг төсөв дээрээ өөрчлөлт оруулаад зөөврийн усаар солих ийм зориулалтын зүйлүүдийг яг тэр орон нутгийн онцлогтой, ялангуяа Завхан, Хөвсгөлийн цэвдэгтэй хэсгүүд дээр төлөвлөсний дагуу ус гарахгүй байх. гээд нэг удаагийн сургалтыг бид 2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулаад. Одоогоор ямар ч байсан эхний ээлжид ашиглалтад орсон 296 объект дээр хариуцаад ажиллах эхний ээлжийн сургалтаа авчихсан, гарын авлага, зөвлөмжөө авчихсан хүмүүс явж байгаа. Бид нарт хүндэрсэн зүйл юу гэхээр орон нутгаа жагсаалт гарч ирж байгаа учраас актлагдсан барилга дээрээ хийлгэе гээд жагсаалт өгчихдөг ч юм уу. Дээрээс нь манай сум нэгдсэн ариун цэврийн байгууламж, дэд бүтэц хийгдэж байгаа учраас тэрийг хүлээнэ гээд хойш нь тавьчихдаг ч юм уу, ийм асуудлууд нэлээдгүй гарсан. Одоо ч энэ асуудлууд байгаа. Тэр нэгдсэн зураг төсвийг нь хүлээгээд, манай сургууль, цэцэрлэгүүд хүлээгдэж байгаа зүйлүүд байгаа. Энэ дээр нэлээн тийм хүндрэлүүд гарсан. Хоёрдугаарт, хамгийн эхний асуултын хувьд мэдээж цэвдэгтэй газрууд дээр бид гүний худаг гаргана. Гүний худгаасаа халаагч юутай барина гээд зураг төсвөө хийчихсэн. Тэгээд 100 метр ухаад ч, 200 метр ухаад ч ус гардаггүй газрууд байгаа. Тийм учраас зураг төсөв дээрээ тохирвол Барилгын хөгжлийн төвтэйгөө
Тийм учраас хэрвээ бид нарт хэмнэлт үүсэх юм бол зарим сумын сургууль цэцэрлэгүүд дээр зөөврийн усны машин авч өгөх. Үүнийг зураг төсөвт нь багтааж шийдвэрлэх энэ чиглэлээр судалгаа хийгдэж байгаа.
Г.Дамдинням: П.Наранбаяр сайд нэмж хариулах юм уу? П.Наранбаяр сайд.
П.Наранбаяр: Тэр слесарийн асуудлыг хөндлөө. Тэгэхээр сая хүргүүлэх сургалтаар бэлдэж байгаа гэдгээс гадна 2018 онд Сангийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн ажилтны жишиг нормативыг тогтоосон байдаг. Үүнийгээ шинэчилж байгаа. Энэ хүрээндээ сургуулийнхаа суралцагчдын тоог сургуулийн барилгын суурилагдсан хүчин чадлаар тооцсон слесарийн тоог оруулж ирж байгаа юм. Тэгэхээр ариун цэврийн байгууламж дээр стандарт тоон дээр байж байх юм бол тэнд слесарь ажиллана гэсэн үг. Ийм байдлаар зохицуулж явж байгаа.
Г.Дамдинням: Хариулт хангалттай байх. Тийм ээ. Гишүүд асуулт асууж дууслаа.
/алх цохив/ Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байна уу? Нэрээ өгье. Кнопоо дараарай.
Д.Рэгдэл гишүүнээр хаая. Б.Найдалаа гишүүн.
Б.Найдалаа: Нүхэн жорлон. Монгол Улсын Их Хурал дээр “нүхэн жорлон” ярьж байна шүү дээ. Бид. Тэр байтугай ажлын хэсэг томилоод нүхэн жорлонг дэмжих тухай ярих гэж байна шүү дээ. Энэ бол үнэхээр завхарсны шинж байхгүй юу. Улсын Их Хурал ажлын хэсэг байгуулаад. Ажлын хэсэг гэдэг чинь ер нь ажил нь явахгүй байгаа газар л байгуулдаг зүйл. Тэгээд нүхэн жорлонг дэмжих тухай. Гишүүд нь ороод ажиллах нь. Энэ бол харамсалтай. Ер нь бол шившиг. Тэгэхээр энэ нүхэн жорлон дээр 100 хүүхэдтэй газар 300 хүүхдийн сургууль барьчихсан байж байгаа. 3 давхар гоё байшин. Тэгсэн хэрнээ нүхэн жорлонтой. Барилгын тэр стандарт, нормд нь энэ байдаггүй юм уу. Одоо болтол. Тэгэхээр шийдэл нь байхгүй газар нь нэмээд жорлон хийх гээд ухнатаад байх биш, яг тэр стандарт, нормд нь оруулмаар байна. Байшин барьсан л бол боловсон жорлонтой баймаар байна. Үүнийг хийж байгаа байх гэж найдаж байна. Дээр нь “сумын жорлон” биш “сургуулийн жорлон” биз дээ. Яг ингэж хийвэл зөв шийдэл болно.
Бас дахиад. Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбум гээд ярьж байна л даа. Энэ бас л итгэж болмооргүй. Энэ утгагүй зүйл л дээ. Улсын үйлдвэрийн газар. Тэр чинь компани шүү дээ. Өөрийн бизнестэй, ашиг орлоготой, зорилготой. Түүнээс ямар нэгэн байдлаар жорлонд байна уу, хандивт байна уу, сумын ойд байна уу, улсын ойд байна уу мөнгө татах нь өөрөө зарчмын хувьд буруу зүйл. Дахиж иймэрхүү юм огт хийхгүй байх ёстой гэж бодож байна. Тэр компанийн бизнесийг нь хийлгэ л дээ. Төрийн өмчит компанийг хувийн ажилдаа, улсын ажилдаа хольж хутгаад байдаг чинь өөрөө бидний энэ авлигын сүлжээ, бүх юмыг өөхшүүлж байгаа зүйл байхгүй юу. Тэгэхээр үүнийг болих хэрэгтэй. Тэгэхээр эцэст нь зүгээр дүгнээд хэлэхэд үнэхээр Монгол Улс хүүхдүүдээ, сургуулиа боловсон жорлонтой байлгаж чадахгүй байгаа нь арчаагүй явдал. Тэгэхээр одоо үүнийг ажлын хэсэг томилдог л байх даа. Тэгэхдээ цаашдаа тэр норм дүрэмд нь оруулаад, төсөв зардлыг нь аль нэг газраас биш, гуйлгаар биш, яг тэр сургуулийнх нь байшин барилга, урсгал зардалд нь төсөвтөө суулгадгаар нь суулгаад, зориулалтаар нь ашиглаад явах хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр Боловсролын яам, хариуцаж байгаа хүмүүс анхаарч өгнө үү. Баярлалаа.
Г.Дамдинням: Б.Найдалаа гишүүн. Яах вэ, одоо бас аргагүй л байх. Зүгээр жорлонгүй болгоё гэж байгаа л ажлын хэсэг л дээ. Улсын Их Хурал янз янзын л юм зарцуулах юм бол хөнгөлж, чөлөөлж өгдөг тогтолцоог бид сууж байгаад кнопдоод баталчихсан хууль байгаа шүү дээ. ярина. Гэхдээ Монгол орны зах Тэгэхээр дэлхийн аль ч улс оронд ямар ч төрлийн компани нийгмийн хязгааргүй энэ өргөн уудам тал нутагт Монголын ард түмний тал нь амьдардаг юм шүү дээ. Б.Найдалаа гишүүн ээ. Ард түмэн амьдарч байгаа. Зүгээр л жирийн аав, ээжийн хувьд бодоод үзэхэд бид ярих ёстой сэдэв. Би бол үүнээс ичихгүй байна. Манай Байнгын хороо энэ дээр ажлын хэсэг гаргах ёстой. Тэнд олон мянган охид, олон мянган хүүхдүүд тэнд дотуур байранд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр зүгээр энэ “нүхэн жорлонг нь арилгах тухай” асуудлыг стандартад нь оруулаад өгөөч ээ гэдэг таны ярианд санал нэг байна. Зүгээр үүнийг Их Хурал дээр ярьж байна гэдгээсээ ичээд байх юм бол бид нарт байхгүй байх.
Хоёрдугаарт, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд энэ зардлыг гаргаж байгаа. Саяхан таны орж ирээд батлалцсан Татварын тухай хууль байгаа. Татварын тухай хуульд бид нэг хувь хүртэл татвар ногдох орлогыг бүх аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын зардал гаргана. Харин хаанаа гаргаж байна. Гаргасан юмнаас нь хэр хумсалж байна гэдэг бол дараагийн тусдаа асуудал шүү. Тэгэхээр үүнийг бас ойлгоорой гэж хүсье.
О.Саранчулуун гишүүн.
О.Саранчулуун: Нүхэн жорлонг нь солих тухай маш чухал асуудлыг хөндөж байгаа юм байна. Тэгээд энд би нэг юмыг бас давхар. Энэ мэргэжлийн хүмүүс нь ирчихсэн, салбарын хүмүүс нь ирчихсэн байгаа дээр хэлмээр байгаа юм. Их сургуульд оюутнууд нэгдүгээр курст орон нутгаас орж ирдэг. Ариун цэврийн өрөөгөө хэрэглэж чаддаггүй тийм дадал зуршилтай байгаа. Ариун цэврийн суултуур дээрээ гишгээд бохир заваан хэрэглэдэг. Тэр нь юутай холбоотой гэхээр угаасаа хүүхдүүд орон нутагт нээрээ л нүхэн жорлонд бие засдаг байж байгаад л хотын сургууль руу ирэхээр чинь ариун цэврийн өрөө хэрэглэх дадал зуршил суугаагүй байгаатай л холбоотой. Ер нь ихэвчлэн тийм байгаа. Бид жорлонгийн барилга, байгууламжийг шийдчихэж байгаа юм байна. Тэгээд саванг нь одоо яах вэ. 9 сарын эхээр сургуулиудад гар угаах саван байгаад байдаг. Тэгээд л сарын дараанаас саван байхгүй болчихдог шүү дээ. Тэгээд ер нь манай бүх цэцэрлэг, сургуулийн, ер нь боловсролын байгууллагын ариун цэврийн өрөөнүүдэд саван байдаг юм уу? Тэр саванг нь ер нь яаж шийддэг юм. Тэр саван яагаад дуусаад байдгийг би дандаа гайхдаг. Тэгэхээр одоо энэ дээр бүр зориуд хэлмээр байгаа юм. Энэ бол савангийн асуудал биш. Энэ чинь томуугийн өвчний асуудал байгаа. Ханиад байна. Дээрээс нь төрөл бүрийн халдварт өвчин байгаа байхгүй юу. Тэгэхээр гараа угаах дадал зуршил суугаагүй хүүхдүүд халдварт өвчинд илүү өртөмхий л байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ажлын хэсэг одоо яг энэ ажлыг хийхдээ жорлонг барих. Тэр суултуурыг. Тийм ээ. Суултууртай баймаар байна. Зарим нь жорлон барьчихсан нэртэй мөртлөө суултуур байхгүй байгаа шүү дээ. Түүн дээр чинь хүүхэд яаж суух юм. Тийм ээ. Бид өөрсдөө ч гэртээ тийм юман дээр суухгүй шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн дадал зуршлийг сайн бий болгохын тулд тэр орчин нь хангагдсан байх ёстой. Бид ганцхан жорлон бариад тэгээд тэр хүүхэд гараа угаадаг болоод, бүх юм нь шийдэгдээд давхар давхар бүх юмыг нь оруулж өгөхгүй бол. Жорлон барьсан ч гэсэн саван байхгүй. Тэгээд дутуу дулимаг юм хийх вий дээ. Одоо нэгэнт нэгмөсөн хийж байгаа юм чинь бас нэг бүрэн сайхан жорлонтой, савантай, кранттай, бүлээн устай болмоор байна шүү. Энэ дээр ажиллаад өгөөч ээ. Энэ мөнгө төгрөг нь ер нь хаанаас гардаг юм. Үүнийг бол би дандаа асуумаар байдаг юм. Тэгээд өнөөдөр ёстой сайхан боломж гарлаа гэж бодож байна. Тэгээд түрүүн асууж амжсангүй. Тэгээд санал хэлье. Монгол Улсаараа гараа угааж чадахгүй байгаад байна шүү дээ. Хүүхдүүд бол. Тэгээд одоо ингээд хамгийн оргил үеэр хүйтрэхээр хүүхдүүд өвддөг. Тэр чинь хүйтэнд гарч бие засаад гараа угаах манатай байгаа байхгүй юу. Тэгээд тэр үеэр чинь халдварт өвчин бүр өснө. Томуу, ханиад чинь гар угаахаас болж өвддөг шүү дээ, халдварладаг шүү дээ. Хүмүүс ээ. Ийм л юм байна даа. Савангаа л шийдчихмээр байна. Бас давхар.
Г.Дамдинням: О.Саранчулуун гишүүн маш тодорхой чухал санал хэллээ. Миний ойлгож байгаагаар Боловсролын ерөнхий хуульд “аж ахуйн зардлаа өөрсдөө хагас бие даасан тогтолцоогоор шийддэг болсон” гэж ойлгож байгаа. Тийм ээ. Тэрийгээ төсөвтөө төсөвлөөд явж байгаа байлгүй дээ.
Д.Рэгдэл гишүүн.
Д.Рэгдэл: Баярлалаа. Энэ их чухал ажил. Тэгэхээр бид жорлонг ярихдаа ерөөсөө ичиж болохгүй байгаа юм. Тийм. Улаанбаатар хотын хувьд энэ орчны бохирдол гээд л энэ нүхэн жорлон, 200-аад мянган нүхэн жорлон чинь үнэхээр гамшиг л болоод байгаа. Гэхдээ бидний ярьж байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг өөрчлөх асуудал үүнээс илүү чухал гэж би бодоод байдаг юм. Хөдөө яваад үзэхэд 8 настай эгч нь 6 настай дүүтэйгээ дотуур байранд байж байгаа. Тэд нар чинь тэр нүхэн жорлонд хоёулаа унаад сүйд болно шүү дээ. Тэгэхээр энэ их сайн ажил. Манай яамныхны хариултаас харахад ямар ч байсан энэ ажлаа шат шатаар сайжруулаад яваад байгаа юм гэсэн ойлголт төрлөө. Одоо ингээд хамгийн чухал асуудал бол хөлдөөхгүй байх тухай асуудал. Тэгэхээр хариуцах хүний тухай асуудал энд чухал байдаг юм. 2008, 2009 онд эрдэмтдийн баг нийлж байгаад цөөн хэдүүлээ хангайн бүсэд нэг сумд, говийн бүсэд нэг сумд ус цэвэрлэх байгууламж хийж өгсөн юм. Жижигхэн. Тэгээд тэр чинь говийн бүсийн сумын нөхөр бол ус цэвэрлэх байгууламжийн дараа сумынхаа эмнэлгийн сувилагчийг ажиллуулаад, орон тоогоор нь. Тэр 8 жил дээд зэргийн усаар сумаа хангаж чадсан. Хангайн бүсийн нөхөр бол зүгээр нэг хүн гуйж тавьснаас болоод жилийн дараа тэр байгууламж байхгүй болчхож байгаа юм. Тэгэхээр энэ “хариуцах хүний асуудал” дээр бас их анхаармаар санагдаад байгаа юм. Ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байна. Тэгэхдээ П.Наранбаяр сайд дараа нь энэ ажлын хэсэгт яг Их Хурлын зүгээс ямар дэмжлэг их чухал байна вэ гээд тодорхой санал бичээд бичгээр ч болсон өгчихвөл бид чинь тэр дагуу нь мэргэжлийн хүнийхээ санал дээр үндэслээд бас үр дүнтэй ажил хийж болох байх гэж бодож байна. Тэгэхээр тогтоол гаргахыг дэмжиж байна.
Г.Дамдинням: Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. /алх цохив/ Ажлын хэсэг маань томилогдоод гараад явахаар. Ер нь юу шүү. Манайхан. Бас нэг хэлчихье. Зүгээр. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль гэж өнгөрсөн парламентын үед батлагдсан юм. Тэгээд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн үндсэн зорилго нь ерөөсөө л энэ. Манай Д.Рэгдэл гишүүн Засгийн газрынхнаас яг юун дээр нь. Одоо манай зарим нэг гишүүд хэлээд байна. Юун дээр нь Их Хурлын гишүүдийн дэмжлэг хэрэгтэй байна гээд асуухаар наадуул чинь бид мундаг байгаа л гэж хэлэх байх. Тэгэхээр бид өөрсдөө хяналт шалгалтынхаа хуулийн хүрээнд хэрэгжилтийг нь шууд өөрөө шалгаад ажлын хэсэг дээрээ яриад ингээд Байнгын хороогоороо хэлэлцээд явах нь зохицлын хувьд зөв болох байх л гэж бодож байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Ажлын хэсэгт өөр нэмж орох саналтай гишүүд байна уу? Алга байна. Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуулъя. Санал хураалт. /алх цохив/ Гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. Боловсролын яам болон ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд энэ гишүүдийн ярьж байгаа санал бодлыг сонсож, бас ажлын хэсэг дээрээ тодорхой ажлын төлөвлөгөө гаргаж танилцуулаад Байнгын хороонд танилцуулах чиглэлийг өгчихье.
2024.03.15.
“Өнөөдөр” сонинд “100 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн жорлонгийн төсөл” гэсэн нийтлэл гарч энэ хөрөнгө оруулалт хэрхэн хэрэгжиж буйг илчлэн бичжээ.
Холбоос: https://www.unuudur.mn/a/265910

Хэлэлцсэн асуудал: 2. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандартад шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Улсын Их Хурлын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан танилцуулна уу.
Л.Энх-Амгалан: Байнгын хорооныхоо гишүүдийн энэ өглөөний амгаланг айлтгая. Гишүүд ээ ийм байгаа энэ төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар хангах энэ ажлын мэдээллийг өнөөдөр Байнгын хороондоо хийхээр бэлдсэн байгаа. Энэ 3 дахь удаагийн, бараг 4 дэх удаагийн мэдээлэл байх Байнгын хороон дээрээ хийж байгаа. Гэхдээ энийг жаахан товчлоод та бүгдийг зөвшөөрвөл жаахан товчлоод хийчихье гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг бүх 4 ийм төслийн үе шаттайгаар энэ төсөл хэрэгжиж байгаа юм. Тэгээд бүх аймгууд дээр хэрэгжиж байгаа төслүүдийг бид нар бүүр нэг бүрчлэн энэ мэдээллүүдийг энэ тухайн сонгогдсон аймгуудын гишүүдэд хүргүүлсэн учраас энэ мэдээллээ жаахан товчлоод хийчихье. Хэрэв та бүгдийг зөвшөөрөөд бодвол. Тийм.
Монгол Улсын ЗГ-ын 20-оос 24 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.3.9.4-д боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зорилтыг тусгасан. Монгол Улсын Их Хурлын 20 оны 39 дүгээр тогтоолоор Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газрын 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн ЗГ-ын 21 оны 127 дугаар тогтоолын дагуу төсөл, арга хэмжээг эхлүүлэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. ЗГ-ын 23 оны 266 дугаар тогтоолын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ 23 оны 12 сарын 8-ны өдөр хуралдаж тус ТУЗ-ийн 23 оны 95 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газрын 24 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, бизнес төлөвлөгөөний 2 дугаар хавсралтаар уг төслийг бүрэн дуусгахад шаардагдах нэмэлт 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмж баталсан.
Энэ дээр энэ нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих энэ санал санаачилгыг бол манай Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн санаачилгаар хэрэгжиж байгаа ийм төсөл байгаа юм. Тэгээд шаардлагатай нэмэлт жаран, 60 тэрбум төгрөгийг батлаад нийт 160 тэрбум төгрөгөөр нийт 820 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрны энэ юуны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжид шилжүүлэх энэ ажлууд хийж байна. Тийм учраас болбол би бас яг энэ ажлыг санаачилсан нийт Их Хурлын эмэгтэй гишүүд, тэр дотроос энэ төслийг санхүүжүүлж хэрэгжүүлж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд бас гүн талархал илэрхийлье гэж бас бодож байна.
Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 сумд төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 3 цэцэрлэг тутмын 1-д, ерөнхий боловсролын 2 сургууль тутмын 1-д энэхүү төсөл? арга хэмжээ хэрэгжиж байна. Төслийг 4 ээлжтэйгээр хэрэгжүүлж байгаа. Тэгээд 4 ээлжийн явцын үр дүнгийн талаар товч, товч мэдээлэл өгье гэж бодож байна.
Төслийн 1 дүгээр ээлжийн явц үр дүн түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэйгээр хэрэгжиж буй 1 дүгээр ээлжид 16 аймгийн 50 сумын 172 объектод ажил хийлгэхээр гэрээлэгдсэнээс 116 объект ашиглалтад орсон. 8 объектыг байнгын ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангасан боловч хөдөө орон нутагт цас их унасан байхаас шалтгаалж комисс ажиллуулж чадаагүй хүлээгдэж байна. Үлдсэн 48 объектын угсралтын ажлын явц 88 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төслийн 2 дугаар ээлжийн ээлжид мөн түлхүүр гардуулах нөхцөл гэрээтэйгээр хэрэгжүүлж буй 2, хэрэгжүүлж буй энэ ажлын хүрээнд 15 аймгийн 42 сумын 135 объектод ажил гэрээлэгдсэнээс 125 объект ашиглалтад орсон, 2 сумын 10 объектыг байнгын ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангасан боловч хөдөө орон нутагт цас их унасан байгаагаас шалтгаалж комисс ажиллуулж чадахгүй чадаагүй хүлээж байна. Ингэснээр 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажил бүрэн дуусаад байна.
Төслийн 3 дугаар ээлжид 17 аймгийн 130 сумын 330 объектын жагсаалтыг баталж, эдгээр объектын зураг төсвийн ажлыг давхардсан тоогоор 7 компани шалгарч гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймгийн 100 сумын 262 объектын ажлын зураг төсөв дуусаж, магадлангийн дүгнэлт гарсан. Ажлын зургийг аймагтай зөвшилцөх, магадлал хийх түвшинд 3 аймгийн 27 сумын 68 объектын зураг төсөв байна. Зураг төсөв гүйцэтгэх явцад хийгдсэн судалгааны үндсэн дээр 3 ээлжид 27 объект нэмэгдсэн болно. Магадлал бүрэн гарсан ажлын зураг төсвөөр угсралтын ажлыг гүйцэтгүүлэх худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж Баян-Өлгий, Архангай, Хэнтий, Булган, Ховд, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгуудад бүрэн, Увс аймгийн 6 сум, Сүхбаатар аймгийн 4 сумд гүйцэтгэгч шалгарч, ажил гүйцэтгэж явц 40 хувьтай үргэлжилж байна. Дээрх аймгийн угсралтын ажлыг 15 ААН гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эхний ажлууд дуусаж, Архангай аймгийн Өлзийт, Өгий нуур, Төвшрүүлэх, Эрдэнэмандал зэрэг 4 сумын 10 объект, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нэг объектод байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж ажилласан байна. Увс аймгийн 5 сум, Сүхбаатар аймгийн 3 сумын болон Дорноговь, Дорнод, Говь- Алтай, Баянхонгор аймгийн объектуудад угсралтын ажлыг гүйцэтгэх худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
Төслийн 4 дүгээр явцад 18 аймгийн 92 сумын 243 объектыг хамруулахаар зураг төсвийн, зураг төсвийн зөвлөх үйлчилгээ зарлаж дэлгэрэнгүй болон хураангуй гэсэн 2 үе шаттайгаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 10 ААН шалгарч ажлын зураг төсөв хийгдэж байна. Үүнд Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн зураг төсвийн магадлалын дүгнэлт гаргаж, угсралтын ажлын худалдан авалт дахь үйл ажиллагааг зохион байгуулж байна. Дорнод, Сүхбаатар аймгийн ажлын зураг төсөвт магадлал хийгдэж, салбар экспертүүд дүгнэлтээ гаргасан. Төсвийн эксперт хянаж байна. Төслийн 4 дүгээр ээлжид аймгуудаас ирсэн саналд тулгуурлан 243 объектод ажил хийгдэхээр жагсаалт батлагдсан бөгөөд зураг төсөв хийх судалгааны явцад актлагдсан байр, шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжид ариун цэврийн байгууламж хийхээр төлөвлөснөөс тоо хэмжээ буурах төлөв ажиглагдаж байна.
Төслийн явц, үр дүнг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд өмнө нь 3 удаа танилцуулж, зөвлөмж чиглэл авч ажиллаж байна. Төслийн 1 болон 2 дугаар ээлжийн 307 объектын гүйцэтгэгчийг түлхүүр гардуулах гэрээтэйгээр хэрэгжүүлсний улмаас ажлын гүйцэтгэх хугацаа, технологийн шийдэлд хүндрэлүүд гарсан. Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, зураг төсвийг эхэлж нөхөж хийлгэснээр өнөөдрийн байдлаар 3 дугаар ээлжийн зураг, 3 дугаар ээлжийн угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, одоогоор 2 аймгийн 5 объектууд ашиглалтад орж, 10 аймагт ажил эхлүүлсэн байна. Санхүүжилтийн талаар 23 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зураг төсөвт 2,8 тэрбум төгрөг, угсралтын ажилд гүйцэтгэлээр нь 58 аравны, 58 тэрбум төгрөг нийт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Эхний 100 тэрбумын үндсэндээ ажлын бүх тендерүүд зарлагдсан, зарлагдсан байгаа. Одоо ингээд нэмж батлагдаж байгаа 60 тэрбумын ажлууд нөгөө зураг нь дуусаж байгаа 3, 4 дүгээр ээлжийн ажлуудын худалдан авалт дахь, юу гүйцэтгэх ажлуудын тендерүүд зарлагдаж байна гэдэг мэдээллийг Байнгын хороонд хийж байна. Анхаарал тавьсан гишүүддээ баярлалаа.
Б.Баярсайхан: Сайдын мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын БСШУС-ын байнгын хорооны 2021 оны 1 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраар шийдвэрлүүлэн 2021-ээс 2022 онд багтаан хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах, ажлын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг бас энэ сүүлийн 3 жил ингээд ажиллаад явж байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Баярсайхан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Анужин, Баатарбилэг, Жаргалмаа, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Өнөрболор, Ундрам, Энхтүвшин нар ажиллаж байгаа.
Өнөөдрийн хуралдаанд дэд ажлын хэсгийг төлөөлж салбарын сайд Энх- Амгалан, боловсрол ерөнхий, Боловсролын ерөнхий газрын дарга Ням-Очир БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Батцэцэг, БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Нарангэрэл, БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Тамираа, Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Алтангэрэл, Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Амарбаяр, Боловсролын ерөнхий газрын Ариун цэврийн байгууламжийн төслийн зөвлөх инженер Цэрмаа, Барилгын Хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хэлтсийн дарга Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн Амарсанаа дарга ирсэн үү? Амарсанаа дарга ирээгүй байна. Энэ саяын нэр дурдагдсан хүмүүс бүгд ирсэн биз дээ? Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хэлтсийн дарга Мөнхсүх, ирсэн үү? Энэ Барилгын хөгжлийн төвийнхөн яагаад энэ Байнгын хорооны хурал таслаад байгаа юм. Ням-Очир дарга дэд ажлын хэсгийнхээ хүмүүсийг бүрэн бүрэлдэхүүнээр нь авчиръя. Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын хэлтсийн дарга Хангал. Ийм хүмүүс өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцож байна.
Ер нь болбол салбарын сайд бол сая энэ бүтээн байгуулалтыг хийхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл гарсан учраас хугацаа хоцроод явж байгаа талаар ярилаа. Гэхдээ 2024 оны 6 сард Засгийн газар, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Өнөөдөр маш олон аймгуудаар өвөлжилт нийт нутгийн 80 хувьд нь өвөлжилт хүндэрч байна. Хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн амьдрах, сурах орчин хүнд хэвээр байсаар байна. Тийм учраас энэ асуудал болбол Монгол Улсын хэмжээнд нөгөө төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагтаа хот хөдөөгийн ялгарал арилж, хэнийг ч орхигдуулахгүй байх, хүний эрхийн асуудал, хүүхдийн эрхийн асуудлын хүрээнд хийгдэж байгаа Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа ийм том бүтээн байгуулалтын ажил юм. Тэгэхээр салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүдийг, асуулт асуух гишүүн гишүүдийн нэрсийг авъя. Ер нь бол энэ ажил өнөөдөр чуулган завсарлаад Улсын Их Хурлын гишүүд, ЗГ-ын мөрийн хөтөлбөрт үйл ажиллагааны хөтөлбөрт туссан энэ том бүтээн байгуулалтыг өөрийн сонгогдсон тойрог нутагт шалгах энэ ажлыг бас хийгээсэй гэсэн үүднээс өнөөдөр бүх Улсын Их Хурлын гишүүдэд яг өнөөдрийн энэ танилцуулагдаж байгаа явц байдлын талаарх мэдээллүүдийг бас явуулсан байгаа. Ингээд асуулт асуух гишүүн байна уу? Энх-Амгалан гишүүнээр тасалъя. Тэгээд тэрийг нь яагаагүй явчихъя. Ундрам гишүүнд микрофоныг өгье.
Ч.Ундрам: Энэ Монгол Улсын 21 аймагт байгаа энэ нүхэн жорлонгийн асуудал бол Монгол Улсын хамгийн том эмгэнэлүүдийн нэг юм. Тэгээд энийг бол ер нь бол манай эмэгтэй гишүүд тэр дундаа өмнө нь энэ Дэлхийн зөн, Мобиком болон Боловсролын яам энэ ажлыг анх эхлүүлсэн байдаг ийм түүхтэй. Энийг бол бүгд мэдэж байх ёстой гэж би боддог. Ингээд Боловсролын яам эхлүүлж байгаад энэ дээр шаардлагатай санхүүжилтийг нэг мөр улс анхаарч ингэж том төсөл хөтөлбөр болгож хэрэгжүүлж байгаа нь бол маш том асуудлыг шийдэж байгаа гэж харж байгаа. Энэний цаана хүүхдийн эрүүл мэндийн асуудал, насан туршийн гепатит вирус, гэдэсний суулгац, ханиад томуу бол наад захын асуудал. Халтирч, даардаг асуудал, хүчирхийлэл тэнд явагдаж байдаг гээд маш олон асуудлыг шийдэж байгаа ийм том төсөл хөтөлбөрийг бид нар өнөөдөр ярьж байгаа. Тэгээд энэ дээр бол яах аргагүй эмэгтэй гишүүд энэ асуудлыг харсан, эмэгтэй хүн гэдэг утгаараа гэж би бодож байгаа. Тэр дундаа энэ мөнгө төгрөгийг олж ирэх гарц гаргалгааг хайх ажил дээр Баярсайхан гишүүн бид 2 бол үнэхээр энэ дээр зүтгэж, гаргалгаа гаргаж, манай эмэгтэй гишүүд бүгд дэмжиж, хамтдаа зүтгэж байж энэ асуудлыг өнөөдөр бид нар ийм 4 үе шаттай хэлэлцэх хэмжээнд улс орон даяар ярих хэмжээнд хүрч байгааг хэлэх ёстой гэж үзэж байгаа юм.
Тэгээд хэд хэдэн бас асуулт байна. 1 дүгээрт энэ бүх аймгаар нь гаргачихсан байна. Тэгээд энэ манай энэ Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар сургуультай холбоотой надад нэг албан бичиг ирсэн байгаа. Тэгээд энэ өмнө нь Дэлхийн Зөн, Мобиком, Боловсролын Яамны гуравласан гэрээний хүрээнд хийгдсэн нүхэн жорлон боловчиг бохирын систем нь одоо бас ингээд аягүй өндөр зардалтай соруулдаг ийм байдалтай байгаад байна. Иймэрхүү нөхцөл байдалтай сургуулиудыг энэ төсөлд ганцхан сургууль байна л даа манай аймгийн хувьд, хамруулчих ийм боломж байдаг уу? Бохирыг нь орчин үеийн тэр септик технологи гээд бид нарын хийгээд байгаа энэ технологи руу оруулах боломж байна уу гэсэн ийм албан бичиг ирсэн байгаа.
2 дугаарт энэ та бүх бүхний тайланд ирүүлсэн энэ Сэлэнгэ аймгийн Ерөө сум дээр ЕБС-ийн хуучин сургуулийнх нь бие засах газар нь бас ингээд нүхэн жорлонтой. Энийг оруулна гээд яачихсан байгаа мөртөө гүйцэтгэл дээр нь тэг гээд энэ тайлан дээр байна л даа. Энэ ямар учиртай юм бол гэж ийм асуулт.
Мөн маш олон сургуулиуд бас өнөөдрийг хүртэл бас 1 дүгээр ээлжийн зарим сургуулиуд, тэгээд 3, 4 дүгээр ээлжийн сургуулиудын нүхэн жорлон арай дуусаагүй, гүйцэтгэл нь 100 хувьд хүрээгүй байна л даа. Жишээлбэл Төв аймаг 38 нүхэн жорлон, 38 объект нүхэн жорлонтой юм байна. Тэгээд эндээс зөвхөн 6 объект л орчихсон байгаад байдаг. Үлдсэн энэ 17 3 дугаар ээлжийн, 4 дүгээр ээлжийн 13 гээд 60, 30 хувьтай явж байна. Энэ яг хэзээ гэхэд бүрэн болох вэ? Энэ өвлийн хүйтэн үед мэдээж барилгын ажил явах боломжгүй. Гэтэл тэнд чинь хүүхдүүд бас л гадаа нүхэн жорлонд бие засаад л өвчин ханиад томуу тусаад байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас яг ийм тодорхой хугацаа сонсмоор байна.
Б.Баярсайхан: Энх-Амгалан сайд хариулъя.
Л.Энх-Амгалан: Ундрам гишүүнд баярлалаа. Тэгээд бас ер нь Ундрам гишүүн, Баярсайхан гишүүн 2-ыг бас онцлох ёстой. Энэ бол энэ ажлыг анхнаас нь санаачлах, санхүүжилтийн эх үүсвэрүүдийн олох энэ шийдлүүд гарах, ингээд хамгийн гол нь хэрэгжилт дээр нь Улсын Их Хурлаас ажлын хэсэг гараад ингээд Баярсайхан гишүүн өнөөдөр Байнгын хорооны дарга бас ахлаад ингээд явж байгаа. Энэ дээр бол туйлын бид нар талархах ёстой энэ 2 гишүүнд.
2-т нь болбол Ундрам гишүүнээ тэр нөгөө Мобиком, Дэлхийн Зөн энэ тэрээр хийгдэж байсан өмнө нь хийгдээд нэг жаахан ашиглалт муутай байгаа энэ тэр объектуудыг бид нар шинэчилнэ.
Тийм учраас бол сая таны хэлсэн тэр сум дээр Ням-Очир дарга тэр сумын асуудал, Алтангэрэл даргаа тэр сумын асуудлыг бид нар бүрэн шийдвэрлэж энэ хүрээндээ ажлынхаа хэсэгтээ ороод, тэгээд шинээр зураг хийгдэх ёстой тийм тэр саналуудаа өгчих. Ер нь болбол асуудал яг юун дээр энэ та нөгөө 3, 4 дүгээр ээлжийн нөгөө энэ юу хэрэгжилт яагаад удаашралтай байгаад байгаа юм гэдэг асуудал яриад байх шиг байна. Хамгийн гол нь энэ нөгөө нэг мордохын хазгай болсон гэдэг чинь анхнаасаа 1, 2 дугаар ээлж чинь зураг төсөлгүй зарлагдчихсан байхгүй юу. Түлхүүр хүлээлгэх юутайгаар. Тийм учраас болбол үндсэндээ нөгөө нэг зураг төсөлгүй зарлагдсан юунууд бол хэрэгжилтийн явцад маш их асуудлууд гарсан. Энийгээ бид нар ер нь нөхөж, энэ алдаагаа засаж 1, 2 дугаар ээлжийн зураг төсөлгүй зарлагдсан бүх объект дээр нөхөж бид нар зураг төсөл хийсэн. Тэгээд 3, 4 дүгээр ээлжийнхийг болбол бид нар бүгдийг нь зураг төслийг нь эхэлж хийгээд, зураг төсөлтэй тендер зарлагдаж байгаа учраас энэний гүйцэтгэл дээр болбол том эрсдэл гарахгүй болов уу гэж би бодож байна.
Сая таны хэлсэн Төв аймаг тийм ээ, ингээд Дарханд, Дарханы хөдөөгийн сумууд, Сэлэнгийн сумуудтай холбоотой энэ таны бүсчилсэн том тойрогтой холбоотой энэ аймгууд, ийм сумуудын асуудлууд дээр бид нар нэг бүрчлэн энэ гүйцэтгэлүүдийг бол хянаад, тодорхой үр дүнгүүд гаргаад. Ер нь бол бид нар нэг зүйлийг л хариуцлагатай хэлнэ. Би бас өнгөрсөн намар энэ Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулган дээр хэлж байсан. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын сайдын хувьд хар толгойгоороо хариуцна гэдэг ийм амлалт өгч байсан. Тэгээд энэ дээр болбол бид нар өнөөдөр ямар нэгэн байдлаар нэг тийм шалтаг шалтгаан ярих ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас болбол энэ 24 оны 20-оос 24 оны ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад болбол бид нар онцгойлон анхаарч ажиллана. Тэгээд ирэх хавар гэхэд болбол бид нар үлдсэн энэ сургууль, цэцэрлэг, дотуур байрныхаа ариун цэврийн байгууламжуудыг бүрэн шийдэх ийм бололцоотой байгаа.
Б.Баярсайхан: Жаргалмаа гишүүнд микрофон өгье.
Б.Жаргалмаа: Өглөөний амгаланг айлтгая. Үнэхээр ЕБС-ийн хүүхдүүдийн хэрэглэж байгаа сургууль, цэцэрлэг болон дотуур байрны асуудлыг бид бас шийдвэрлэх тал дээр онцгойлон анхаарч Улсын Их Хурал, Монгол Улсын ЗГ, тэр дундаа Эрдэнэт үйлдвэр санхүүжилтийг шийдээд томоохон ажил хийгдэж байгаагийн явцыг бид нар сонсож байна. Үнэхээр яг энэ ажлыг эхлүүлэхэд бид нар ер нь тухайн газар орон нутгаас шалтгаалан технологийн хувьд ямар байх вэ гэдгийг бас салбар салбарын инженерүүдтэй уулзаж ярилцаж, энэ барилгын салбар тэр дундаа энэ технологийн салбарт амжилттай яваа компаниудтай уулзаж бол маш их ярилцаж байж уг нь асуудлыг шийдсэн. Гэсэн хэдий ч сайдын хэлдгээр нөгөө мордохын хазгай гэгчээр 1 дүгээр ээлжийн ажил бол маш удаашралтай ер нь болбол маш их гацсан байдалтайгаар явсан. Технологи буруу сонгосноос шалтгаалан гүйцэтгэсэн ажил үр дүнгүй байх гэдэг юм уу, зураг төсөв хийгдээгүйгээс ажил эхэлснээс шалтгаалан шугам хоолойн асуудал дутуу тавигдсанаас төсөв мөнгө дахин нэмэгдсэн ч гэдэг юм уу энэ мэт олон асуудал үүссэн.
Эрдэнэт үйлдвэр дахиад 60 тэрбумыг бас бидэнд бас өгч, энэ хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэ гэдэг ийм боломжийг олгож байгаад бас талархлаа илэрхийлье. Ер нь бол бидний ажил маш удаан явж байгаа. Бүтэн 3 жил өнгөрчхөөд байхад чинь бид нар эхний ээлжийн ажлыг гэхэд л 88 хувийн гүйцэтгэлтэй байна гэдэг бол үнэхээр харамсалтай. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн асуудлыг, аюулгүй байдлын асуудлыг бас шийдвэрлэх нь гарц нэг нь гэдэг үүднээс энэ ариун цэврийн байгууламж жорлонг нь сольё гэдэг энэ ажлыг эхлүүлж байсан. Гэтэл үнэхээр хангалттай бус байна л даа. Яг 1 дүгээр ээлжийн ажил 88 хувь гэхээр яг үнэхээр ажил эхлэхэд тухай тийм байсан. 2 дугаар ээлжийн ажил барилга угсралтын ажил бүрэн дууссан гэдэг бол таатай мэдээ. 3 дугаар ээлжид ч гэсэн хэд хэдэн объект бас дутуу 40 хувийн гүйцэтгэлтэй байна гэдэг ийм тоо баримт байна л даа.
Зүгээр яг одоо ингээд барилга угсралтын ажил хийгээд, улсын комисс хүлээж аваад, ажил гүйцэтгээд явахаар тухайн ариун цэврийн байгууламжийн гэдэг юм уу нөгөө гүйцэтгэх хариуцах эзний асуудал бас тухайн үед яригдаж байсан л даа. Энэ асуудал яг өнөөдрийн байдлаар шийдвэрлэгдэж чадсан уу? Өөрөөр хэлэх юм бол септек байдаг юм уу, соруулах технологи юу байдаг юм технологиор явлаа гэхэд тухайн сургууль өөрөө түүнийгээ хариуцаад явах зардал мөнгөний асуудал байхгүй. Орон нутаг нь хариуцах уу, хэн хариуцах вэ? Гүйцэтгэсэн компани хариуцах уу, хэн хариуцах вэ гэдэг юм уу маш олон ийм асуудлууд үүсэж байсан. Энэ дээр ер нь ямар арга хэмжээ авсан бэ? Ямар нэгэн шийдлийг олсон уу?
Нөгөөтээгүүр тухайн зураг төсвийн тендер зарлаад, тэр тендерт оролцоод, ААН-үүд нь ажил гүйцэтгэх гээд явж байхад 800 метрийн шугам хоолой дутуу тооцоолсон байна гэдэг юм уу, тухайн ААН-ээс шалтгаалсан ийм буруу тооцоолол байсан. Энэ тооцооллын хариуцлагыг нь ямар нэгэн байдлаар шийдвэрлэж чадсан уу, хариуцлагыг нь хэн хүлээсэн бэ? Өөрөөр хэлэх юм бол буруу зураг төсөв гаргасан, зураг тооцооллоо буруу хийснээс шалтгаалан гүйцэтгэгч компанид хариуцлага тооцож байна уу, захиалагч хариуцлага хүлээж байна уу? Энэ дээр бас нэг юм хэлээч, мэдээлэл өгөөч. Би яагаад ингэж асуугаад байна вэ гэвэл энэ зарцуулалтыг, төрийн мөнгийг бид нар үргүй зармааргүй байгаа юм. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн хариуцлага өгч, тооцсон уу гэдэг зүйлийг асууя.
Энэ орон нутаг, алслагдсан сум орон нутгийн сургуулиуд ер нь нэг гээгдэх гээд байна гэдэг нэг зүйл ярьсан л даа. Би тэгээд зүгээр нөгөө л мэддэгээрээ Увс аймгийн Зүүнхангайн сумаа харлаа. Ганц сургуулийн асуудал шийдэгдэж байгаа юм байна бас гүйцэтгэл нь 40 хувьтай хангалттай дуусаагүй л байгаа гэсэн байна л даа, 2 дугаар ээлжид орчихсон юм шиг байна. Тэгэхээр энэ мэт ажлуудыг хэдийд дуусгах вэ? Одоо бид нарын бүрэн эрхийн хугацаа ерөнхийдөө дуусаж байна. Энэ хугацаанд бид нар хяналт тавиад, эргээд ажлыг эрчимжүүлэх, энэ хариуцлагын асуудлыг чангатгах тийм боломж байна уу, үгүй юү гэдгийг би бас сайдаас тодруулъя.
Б.Баярсайхан: Энх-Амгалан сайдын хариултыг сонсъё, микрофоныг өгье.
Л.Энх-Амгалан: Жаргалмаа гишүүний асуултад хариулъя. Жаргалмаа гишүүнээ ерөнхийдөө ажил удааширсан уу гэвэл удааширсан. Энэтэй бол бид нар бүгдээрээ яах ёстой, хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ дээр одоо би нэг их тийм шалтаг тоочмооргүй байна. Өмнөх, хойдхыг яриад л, тэгээд анхнаасаа ингэсэн, дунд нь ингэсэн гээд. Тэгээд мэдээж ковид ярих юм бол энэ чинь бараг үндсэндээ яг барилга угсралтын ажил бол сүүлийн 2 жил л жаахан эрчимтэй явагдаж байгаа л ажил шүү дээ тийм ээ. Тендер яг энэ төсөл хэрэгжээд яг хэрэгжиж эхлэх гээд төсөв батлагдах гээд, тэгээд баахан нэг зураг төсөлгүй тендерүүд зарлагдаад, тэр нь ковидтой залгаад, ингээд нэг ийм би түрүүн бас хэлсэн нэг мордохын хазгай болсон гэдэг шиг нэг ийм зүйл болсон. Гэхдээ ямар ч байсан бид нарын хариуцлага болбол энэ төслийг 100 хувь л хэрэгжүүлэх ёстой, 100 хувь хэрэгжүүлж дуусах ёстой.
Тэгэхээр бид нарын өмнө гарсан энэ бүх алдаа дутагдлуудаа бид нар өнөөдөр зассан гэдгийг бол хариуцлагатайгаар хэлчихье. Одоо болбол ямар нэгэн тийм зураг төслөөс шалтгаалаад эсхүл гүйцэтгэлээс шалтгаалаад, бүүр том тэр компани нь дампуурчихдаггүй л юм болбол ийм том эрсдэл болбол би харахгүй байна гэж бодож байгаа. Зүгээр энэ дээр нэг хэд хэдэн гол асуудал гарч байгаа нь энэ хөрстэй холбоотой асуудлууд бас их, бид нарын урьдчилж тооцоолоогүй асуудлууд гарч ирж байна. Цэвдэг, цэвдэгтэй сумууд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ цэвдэгтэй сумууд дээр бид нар нөхөж зураг хийж байгаа учраас тэр цэвдэгтэй сумууд дээр байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байруудын хэрэгжилт болбол 3, 4 дүгээр шат руу орсон. Тэгэхээр нөгөө 3, 4 дүгээр шат гэдгийг та нар нөгөө арай жаахан хэрэгжилт удаан байна, явц нь 30, 20, 30 хувьтай яагаад ингээд байгаа юм бэ гэхээр энэ нөгөө зураг хийгдэж байгаа байхгүй юу. Тэрнээс биш яг бодитой нөгөө барилга угсралтын ажлууд нь хийгдэж эхлээгүй гэсэн үг шүү дээ. Зураг төслүүд нь дуусаад, одоо үндсэндээ дуусаж байгаа. Тэгээд зураг төсөл дээр үндэслэж нөгөө тендер, гүйцэтгэгч шалгардаг учраас бол нэг гүйцэтгэлийн явц нэг ийм маягтай харагдаж байж магадгүй.
Би нэг зүйлийг хэлье. Одоо яг ашиглалтад орчихсон байгаа 302 байна уу, 302 улсын комисст өгчихсөн байгаа объектуудаас өнөөдөр яг ажиллахгүй байгаа тийм ээ, технологио буруу сонгоод эсхүл захиалагч тэр сургууль, дотуур байруудын үйл ажиллагаанаас болоод ажиллахгүй болчихсон өнөөдөр нэг ч объект байхгүй, нэг ч объект байхгүй. Энийг бол би хариуцлагатайгаар хэлье. Хамгийн гол асуудлууд болбол юу гарсан гэхээр 1 дүгээрт тэр цэвдгийн асуудал. 2 дугаар асуудал болбол яг энэ аймаг, орон нутаг, сумуудын сургуулиудын удирдлагын жаахан сэтгэлгүй байдлаас болж, тэр нөгөө байршлууд их хөдлөөд байгаа юм. Энд барина, энд баримаар байна гээд ингээд хэлдэг. Нөгөө талаасаа болбол яг энэ ариун цэврийн байгууламжуудыг байршуулах тэр байртай холбоотой асуудлууд байгаа байхгүй юу. Зарим нь ингээд актад акталчихсан байшингаа хүртэл өгч байгаа байхгүй юу. Тэгээд юу гэдэг юм яг газар дээр нь очоод үзэхээр яг тэр ариун цэврийн байгууламжууд байгуулах ямар ч боломжгүй.
Тийм учраас болбол зарим тохиолдолд зарим сум дээр бол бид нар сургууль дээр нь, дотуур байр дээр нь, спорт заал дээр нь өргөтгөл хийж байж энэ ариун цэврийн байгууламжуудыг хийж байгаа. Тэгэхээр энэ ариун цэврийн байгууламж харахад яах вэ хүний нүдэнд нэг юм газарт юм булаад, ингээд нэг хэдэн сантехникийн труба хооронд нь холбочхож байгаа асуудал биш л дээ. Энэ чинь ингээд барилгын ийм цогц ажлууд хийгдэж байгаа юм байна лээ. Та бүхэн бүгд газар дээр нь очиж бас үзсэн. Энэ чинь барилга угсралтын ажил явагдаж байна, сантехникийн ажлууд явагдаж байна тийм ээ. Ингээд дулааны гэдэг юм уу, цэвэр бохирын асуудлууд хамтдаа ингээд шийдэгдээд явж байгаа. Бохирын асуудлууд нь ингээд явж байгаа, яг цэвэр инженерингийн иж бүрэн шийдлээр хийгдэж байгаа ажлууд учраас энэ дээр болбол тухайн объект бүрээс, тухайн газар нутаг байршлаас шалтгаалж ийм тодорхой хүндрэлүүд гарч байгаа. Тийм учраас болбол яг хэрэгжилтийн явцад хүндрэл байгаа. Компаниуд дээр, зарим нэг компаниуд дээр үнэхээр хариуцлага алдсан явдлууд байгаа. Энийг бол бид нар хэдэн компанийн гэрээ цуцалсан юу байгаа билүү? Байгаа тийм ээ. Тэр яг нөгөө аль, аль аймгууд дээр яг ямар, ямар нөхцөл байдлууд гараад, хэдэн компанийн гэрээ цуцлагдаад, тэгээд саяын тодруулаад тэр нөгөө Увсын сумуудыг ярих шиг боллоо. Энэ дээр миний хариулт дээр тодруулаад Ням-Очир дарга илүү дэлгэрэнгүй хариулт өгчих тэгэх үү.
Б.Баярсайхан: 2 номерын микрофоныг өгье. Нэмэлт хариулт Ням- Очир дарга Боловсролын ерөнхий газрын дарга.
Т.Ням-Очир: Жаргалмаа гишүүний асуултад хариулъя. Боловсролын ерөнхий газрын дарга Ням- Очир. Ер нь яах вэ технологийн шийдэл дээр бол бид нар 1, 2 дугаар ээлжид ашиглалтад орсон бүх объектуудын сургууль, цэцэрлэгээс хүмүүсийг авчирч, тусгайлан яг технологийн шийдэл гаргасан компаниудтай хамтарч хүмүүсээ бэлдсэн. Яг байнгын үйл ажиллагааг нь яаж хянах юм, эвдрэл гарвал ямар байдлаар мэдэгдэх юм, яаж яах юм гээд ингээд, тог тасарвал яах юм гээд ингээд бүх технологийн талаас нь бол бүх сургалт мэдээллүүдийг бол өгч байгаа. Яг энэ зураг төсөв боловсруулсантай холбоотой, гүйцэтгэгч компаниудтай холбоотой бол одоо бид нар Өвөрхангай аймаг дээр бол Номуунзаяа гээд компани дээр бол гэрээ цуцлах мэдэгдэл өгөөд, энэ асуудлыг бол ингээд шийдээд явж байгаа. Бусад зураг төсвийн компаниуд, гүйцэтгэгч компаниудтай бол ажлаа шахаад, тодорхой үүрэг даалгавар өгөөд, ингээд ажиллаад явж байгаа. Тэгэхээр 1 дүгээр ээлж дээр бол Өвөрхангайн объектууд ер нь бол удааширч байгаа. Тэгээд энэ дээр бол гэрээ цуцлах мэдэгдлүүдээ өгөөд ингээд явж байгаа. Сая сайд хэлсэн. Ашиглалтад орсон байгууламжуудын хувьд бол одоогоор ямар нэг байдлаар эвдрэл гэмтэл гараад, гүйцэтгэгч компани болон Боловсролын ерөнхий газар луу ийм асуудал үүсээд ашиглагдахгүй байна гэсэн ийм мэдээлэл юунууд бол ирээгүй. Ер нь бол яг ашиглалтад орсон объектууд дээр ЗГ-аас хэрэгжүүлж байгаа шүд угаах хөтөлбөр ч юм уу, тэгээд ашиглаж байж хэвшье гээд ингээд байнгын ашиглалттай байх чиглэлүүд дээр бас бид нар нөлөөллийн ажлууд хийж байгаа. Хамгийн гол зүйл бол ерөөсөө л ашиглалттай холбоотой асуудал байгаа. Удирдлагууд нь цоожлоод явчихдаг ч юм уу, тодорхой цаг заагаад нээдэг ч юм уу ийм асуудлууд үүсээд байгаа учраас ялангуяа алслагдсан сум орон нутгууд дээр бол байнгын ашиглалттай байлгах, тэнд шаардлагатай урсгал зардлуудыг бас шийдвэрлэх энэ чиглэлээр бол орон нутгийн удирдлагуудтай бол хамтраад ажиллаж байгаа гэдгийг онцолж хэлье.
Тэгээд түрүүн бас Ундрам гишүүний юун дээр гарсан Сүхбаатар аймгийн, Сүхбаатар сумын 6 дугаар сургууль Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сургуулиудтай холбоотой. Бид нар бол ер нь жагсаалтыг гаргахдаа аймаг орон нутгаас эцсийн жагсаалтыг авч байгаа. Тэгэхээр түрүүн сайд онцолж хэлсэнтэй холбогдуулаад энэ жагсаалтууд гараад ирэх юм бол бид нар нягтлаад, тэгээд жишээлбэл 3 дугаар ээлж дээр бол объектуудын тоо нэмэгдсэн. 1 сум дээр байгаа цэцэрлэгээ орхичихдог ч юм уу, дотуур байраа орхиод, сургуулиа өгчихдөг. Тэгэхээр эдийн засгийн үр ашигтай байдлаа харах юм бол бид нар цогцоор нь хиймээр байдаг. Тийм учраас 3 дугаар ээлжийн объектууд нэмэгдээд,
4 дүгээр ээлж дээр ашиглалтад орсон газруудаа дахиж өгдөг ч юм уу, актлагдсан газруудаа дахиж өгч байгаа учраас 4 дүгээр ээлжийн жагсаалт жоохон хумигдах ийм хандлагатай байгаа. Тэгээд жагсаалтууд нэгж байгууллагаас гарч байгаа учраас сая Ундрам гишүүнээс бас хүсэлтүүд ирсэн учраас бид нар сайдын өгсөн чиглэлийн дагуу нэмээд оруулаад явъя. Ерөө сумын хувьд бол 4 дүгээр ээлжид байгаа зураг төсөв гүйцэтгэж байгаа ийм байдалтай байна.
Б.Баярсайхан: Жаргалмаа гишүүн тодруулж асууя.
Б.Жаргалмаа: Уг нь бол тэр хөрсний цэвдэг судлал энэ тэрийг бид нар яг төсөл эхлэхдээ л Барилгын хөгжлийн төв дээр Баян-Өлгийд ямар байх вэ, Дундговь, Дорноговьд ямар байх вэ, газар орон нутаг хөрсөө сайн судалж байж технологио сонгоё гээд л уг нь ярьж, ярьж л явсан. Түүн дээр уг нь бид нар хугацаа алдахгүй байх боломж байсан уу гэвэл байсан. Сайдын хэлдгээр өнгөрсөн хойдох алдаагаа бид нар яриад яах вэ. Одоо алдаа гаргахгүйг л ярих ёстой байх.
Ашиглалт гэдгийг би болохоор байна шүү дээ тийм ээ нөгөө хэрвээ септик гэдэг юм уу, соруулах технологи байвал сургууль өөрөө соруулаад явах юм уу, тэрийг тийм ээ соруулдаг хүнийг нь сургууль нь өөрөө хариуцах юм уу, орон нутаг нь хариуцах юм уу гэж асуусан юм. Өөрөөр хэлэх юм бол соруулаад л явдаг байлаа гэхэд сургууль бидэнд тийм зардал байхгүй шүү дээ л гэдэг зүйл ярьж байсан. Бид нар газар орон нутагт нь очоод үзэхэд тийм ээ. Тэгэхээр тэрийг нь орон нутгийнх нь төсөвт нь тусгаж өгсөн үү л гэж асуугаад байгаа юм. Ашиглалт гэдэг юм би тэрүүгээр нь асуусан шүү. Нөгөө талаар хариуцлага гэдэг зүйлд нь байна шүү дээ тийм ээ, одоо тэр 800 метрийн хэмжээнд газар шугам хоолойгоо дутуу зураг хийж төсөв авчхаад, дахиад ажил хийхээр ажил хойшлоод байгаад байгаа тэр нөхдүүдийг яах юм бэ…/минут дуусав/
Б.Баярсайхан: Жаргалмаа гишүүн маш чухал асуудал ажлын хэсгийн гишүүний хувьд, орон нутагт ажиллаж байгаа, шалгалт хяналтаа тавьж байгаа гишүүний хувьд бол маш чухал асуудал асуулаа. Зарим сэтгэлтэй сумын Засаг дарга нар бол нэг сантехникийнхээ слесарийг сумдаа бүтэн хариуцах, энэ дотроо энэ шинээр байгуулагдаж байгаа ариун цэврийн байгууламжийг нэмж хариуцаад явах, зарим санаачилгатай сургуулийн захирлууд эцэг эхчүүдийнхээ хүчийг ашиглаад ингээд бас энэ хийсэн бүтээн байгуулалтаа тордоод явах ийм байгаа. Гэтэл ихэнх сумд дээр дахиад нэг орон тоо нэмж өгөхгүй бол бид нар энэ ариун цэврийн байгууламжаа арчилж тордож чадахгүй байна, засвар үйлчилгээг нь хариуцаж чадахгүй байна гэсэн асуудал гарч байгаа. Энийг дэд ажлын хэсгийн дарга юу гэж үзэж байна, ямар шийдэл байна вэ? 2 номерын микрофон.
Т.Ням-Очир: Яг энэ асуудал дээр аймгийн Засаг дарга нар, орон нутгийн удирдлагуудтай бол нягт хамтарч ажиллаж байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжоор бол урсгал зардал бол орон нутаг хариуцаж байгаа. Тэгэхээр яг ашиглалтад орж байгаа энэ ариун цэврийн байгууламжтай цэцэрлэг, сургуулиуд дээр улсын комисс байнгын ашиглалтад ажиллах улсын комисс ажиллаад сургууль, цэцэрлэгт нь хүлээлгэж өгөөд, энэ дээр соруулах нь бол соруулдаг, зөөврийн устай бол зөөврийн устай гэдэг энэ зардлуудыг нь бид нар урсгал зардал дээр нь суулгаж өгөхөөр аймгийн удирдлагуудад бол сайд 2 удаагийн чиглэл, бид нар бол орон нутгийн удирдлагуудтай бас нэг удаагийн хурал хийж ийм чиглэл өгсөн. Тэгээд сая өчигдөр бол Монгол Улсын ЗГХЭГ-аас орон нутгийн удирдлагуудтай яамнууд бол хурал хийсэн. Энэ дээр бас сайд онцгойлж хэлээд, 300 гаруй объект ашиглалтад орсон шүү. Ашиглалттай холбоотой зардал суух ёстой шүү, хүний нөөцийг бол бид нар мэргэжлийн компаниудтайгаа хамтраад бэлтгээд явчихна гэдэг чиглэлээр бас ингээд чиглүүлэг өгөөд ингээд хамтраад ажиллаж байгаа. Ер нь бол технологийн шийдэл дээр бол 1, 2 дугаар ээлж дээр шугамын асуудал энэ тэр яригдсан болохоос биш 3, 4 дүгээр ээлж дээр бол ийм асуудал одоогоор бол гараагүй байгаа. Ийм байгаа.
Б.Баярсайхан: Аубакир гишүүн асуулт асууя.
Т.Аубакир: Баярлалаа. Энэ сургуулиуд дээр баригдах энэ ариун цэврийн байгууламжийн асуудал маш чухал асуудал юм. Энэ манай эмэгтэй гишүүд санаачлаад оруулж ирсэн бас баяр хүргэе. Энэ яг хөдөө орон нутгаар яваад үзэхэд тэр 1 дүгээр ангиас тэгээд эхлээд сурч байгаа ялангуяа эмэгтэй хүүхдүүдийн хувьд тийм ээ тэр бие засах руу нь орохын арга байхгүй, та нар манай яамныхан очиж үзсэн л байх л даа. Бас шийдэх л ёстой асуудлууд байсан. Тэгээд одоо ингээд тойрог дээр яваад харж байхад яг нэг гүйцэтгэлүүд нь нэг тийм олигтой явахгүй байгаа юм шиг харагдаад байгаа юм. Манай Барилгын хөгжлийн төвийнхөн маань яг энэ тэр цэвэрлэх байгууламжийн сая Жаргалмаа гишүүн бас асуугаад байна. Чухал асуулт шүү дээ. Энэ дараа нь урсгал зардлыг нь яг хэн нь хариуцаад явах нь тодорхой биш тийм ээ. Аймаг орон нутаг нь зарим сумууд чинь тэрийгээ хариуцдаггүй. Ингээд энэ чинь өч төчнөөн мөнгө төгрөг зарцуулаад барьчихсан зүйлийг дараа нь хаалгыг нь түгжчихсэн, хажуудаа байгаа нөгөө нэг энгийн бие засах газартаа ороод л ороод, гараад гүйгээд байдаг хүүхдүүд тийм ээ. Энэ тэр дээр яамныхан бас бодлогын юугаар аягүй сайн анзаарах нь зөв байх.
Тэгээд энэ Барилгын хөгжлийн төвийнхөн сууж байна. Яг одоо тэр инженерчлэлийн хувьд ер нь чанар чансаа нь ер нь яг хэр юм баригдаад байгаа юм бол? Миний ойлголтоор болбол зарим сумууд дээр яг тусад нь объект бариад, зарим сургуулиуд дээр нь байгаа объектыг нь ашиглаад тэрэн дотор нь суурилуулаад явж байгаа гэж би ойлгож байгаа. Барилгын хөгжлийн төвийнхөн маань яг хяналтаа хийж амжиж байгаа юу, энэ чинь бараг бүх сумуудаар баригдаж байгаа шүү дээ энэ зүйл маань. Яг энэ гүйцэтгэл дээр нь хяналт тавьж ажиллаж чадаж байгаа юу? Барилгын хөгжлийн төвийнхнөөс бас асуугаадахъя. Чанар чансааг нь.
Тэгээд яах вэ энэ асуудалтай нэг их бас айхтар холбоотой биш, манай яамныхан сууж байгаа учраас манай аймаг чинь энэ боловсролын салбар нь нэлээн дуулиантай л байдаг л аймаг л даа. Жишээлбэл яг өнөөдрийн байдлаар Баян- Өлгий аймгийн төв талбай дээр нэг багш суулт зарлачихсан, сургуулийн захирлыг нь хууль бусаар томилчихсон гэх юм. Энэ гишүүдэд бид нарт хандаад байгаа юм. Тэр тойргийнхоо сонгогдсон гишүүдэд энэ сургуулийн захирлаа ингээд хууль бусаар томилчихлоо. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн маань шууд тэр захиргааны байгууллагынхан яг зөв томилсон юм уу, буруу томилсон юм уу гэдэгт нь оролцох, оролцоод судлаад гүйгээд байх боломж байхгүй. Энэ нь эргээд нөгөө улс төрийн шинжтэй нэг асуудал болчихсон. Энэ дээр яг салбарын яамныхан маань энэ захирлыг томилсон нь зөв байжээ, хуулийн дагуу томилжээ, үгүй болбол хууль бусаар томилчихсон юм байна гэдгийг нь хагалаад нэг талд нь гаргачхаж болдоггүй юм уу? Энэ чинь улс даяар л шуугиулаад л энэ өвлийн хүйтэнд тэр нэг эмэгтэй ингээд суулт зарлачихсан. Энэ дээр Ням-Очир дарга танайх яг шууд хариуцдаг л танай салбарын асуудал шүү дээ. Тийм учраас энэ дээр энэ асуудлыг нэг 2-т нь хариулаад өгчхөөч тэгэх үү Ням-Очир дарга.
2 дугаарт Барилгын хөгжлийн төвийнхөн маань яг инженерчлэлийн хувьд яг очиж хяналтаа тавьж та нар амжиж байгаа юу? 300 гаруй сум дээр та нар хяналт тавьж байгаа гэхэд би бол итгэхгүй байна. Ингээд 2 асуулт байна. Нэгдүгээрх нь Барилгын хөгжлийн төвөөс, 2 дугаарт Ням-Очир дарга манай аймаг дээр болоод байгаа асуудлыг та харж байгаа байх. Энэ дээр нэг яаж шийдэх ёстой юм. Яг өнөөдрийн байдалд төв талбай дээр нэг багш маань суулт зарлачихсан байж байгаа. Ийм 2 асуулт.
Б.Баярсайхан: Хэн хариулах вэ? Барилгын хөгжлийн төв энэ ариун цэврийн байгууламж яг энэ 819 объект чанартай болох уу, чанартай гүйцэтгэгдэж байгаа юу, чанарын хувьд бид нар санаа зовох зүйлгүй байж болох уу гэдэг энэ хамгийн чухал асуудлыг асууж байна. Тэгээд Алтангэрэл хөгжлийн төвийн Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер ерөнхий инженер Алтангэрэл 2, 3 номерын микрофон өгье.
Д.Алтангэрэл: Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Барилгын хөгжлийн төв ерөнхийдөө хяналт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа барилга байгууламж тэр тусмаа энэ ариун цэврийн барилга байгууламж дээр болбол маш анхаарал тавьж ажиллаж байгаа. Бид бүхэн 3 бүс болгоод зүүн, баруун, төв гээд 3 бүсээр манай нийт 35 захиалагчийн хяналтын инженер болбол тухайн үедээ комиссоор ажилласан үедээ, томилолтоор ажиллаж байгаа үедээ болбол байнга хүрч ажиллаж байгаа. Байнгын өдөр тутмын хяналтыг бас аймгийнхаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын инженер техникийн ажилчид бас тавьж байна. Ер нь болбол ажил болгон бол чанартай бас болж байна гэж бас хэлж чадахгүй. Яагаад гэхээр тэнд сонгон шалгаруулалтаар орж ирсэн компанийн чадавхын асуудлууд байна. Түрүүн Ням- Очир дарга хэллээ. Нөгөө Өвөрхангай ажил болбол гүйцэгдэхгүй 1 дүгээр ээлжийн ажил бас маань ингээд зогсчихсон ийм байдалтай, гэрээ цуцлагдаж байна. Тэгэхээр тухайн хамаарч байгаа ААН-ээс хамааралтай бас юмнууд байна.
Ер нь инженер, техникийн ажилчид маань чанарын түвшинд чанартай гүйцэтгэл хийхийн тулд газар дээр нь гарч байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлээд явж байна. Зарим барилга байгууламжууд яг ингээд угсралтынхаа шатан дээр яваад очихоор объект нь өөрчлөгддөг. Нөгөө төлөвлөсөн газар нь цэвдэгтэй гарч ирдэг. Тийм учраас бид нар нөгөө зөөж өөр объект, өөр газарт байршуулах гэх мэт бол саадууд болбол гарч байдаг. Тэгэхээр аль болох л чанартай, хяналтыг бол сайн тавьж, ашиглалтад оруулах талд бид нар анхаарч ажиллаж байна. Баярлалаа.
Б.Баярсайхан: 2 номерын микрофонд Ням-Очир дарга нэмж хариулъя.
Т.Ням-Очир: Тийм. Баян-Өлгий аймгийн Раш… багшийн асуудал байгаа. Бид нар энэ талаар бол мэдээлэлтэй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ-ны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас энэ асуудалтай холбоотой багшид нөхцөл байдал, хууль, эрх зүйн асуудлыг тайлбарласан. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт энэ асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой 2-оос 3 удаагийн албан бичиг хүргүүлсэн байдаг. Багш бол энэ асуудлыг хүлээж авахгүй, энэ захирал энэ албан тушаалд байх ёсгүй гэдэг хувийн шийдвэрээ гаргаж суулт зарлахаа бол албан ёсоор зарласан байгаа. Энэ суулт зарлахтай холбоотойгоор бид нар бол аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай бол холбогдсон, багшийг эрсдэлд оруулж болохгүй, хүлээж авч уулзах ёстой, сургуулийн удирдлагуудтай холбогдож ажиллах ёстой. Тэгээд холбогдох мэдээ мэдээллийг бидэнд ирүүлж, шаардлагатай арга хэмжээ авсан эсэх талаараа хариу өгөх ийм чиглэлийг бол хүргүүлчихсэн байгаа. Одоо бол мэдээж сайдаас болон холбогдох яамны газраас Боловсрол, шинжлэх ухааны газар аймгийн удирдлагуудад бол бичиг хүргүүлчихсэн байгаа учраас аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар холбогдох арга хэмжээг авч бид нарт мэдэгдэх ёстой ийм байдалтай байж байгаа.
Б.Баярсайхан: Алтанхуяг инженер ийм аль болохоор, зарим газар чанаргүй гүйцэтгэж байгаа гэсэн ийм яриа бол таны амнаас хэзээ ч гарч болохгүй. Би энэ ажлын хэсгийн ахлагчийн хувьд, энэ төслийг санаачлагчийн хувьд бас танд бүүр хариуцлагатайгаар хэлье. Бидний гол ярьж байгаа юм энэ төсөв мөнгө нь ийм хүрэлцээтэй байхад, тэгээд энэ хүний эрхийн асуудал, хүүхдийн эрхийн асуудал, хөгжлийн асуудал ярьж байхад аль болохоор гэдэг юм ярьж болохгүй. Энэ Амарсанаа даргад нь энд байгаа хүмүүс нь дамжуулж хэлээрэй. Хурал цуглаандаа ирж оролцож байгаарай. Ийм чухал асуудал дээр орондоо хүн томилж дахиж явуулах тийм асуудал байхгүй шүү. Тэгээд аль болох гэж та нар байж болохгүй. Барилгын хөгжлийн төв бол маш эрх мэдэлтэй ажилладаг ийм байгууллага. Инженер, хяналтын инженерүүд нь өндөр цалинтай, орон нутагт ажилладаг. Хэрвээ энийг чанаргүй болгосон байх юм бол та нарын л буруу. Тэгээд өнөөдөр бас протоколд энэ хурал тэмдэглэгдээд явж байгаа учраас энэ нэг бүтээн байгуулалт чанаргүй байх юм болбол энэ ажил хариуцаж байгаа дэд ажлын хэсэгт орж ажилласан бүх хүнтэй хариуцлага тооцох болно шүү. Дараа дараагийн ЗГ, Их хурал гэдэг зүйлийг бас би хэлчихье. Битгий дахиж амнаасаа ийм юм гаргахгүй. Хэрвээ та ингээд яриад сууж байгаа бол ажил чинь бас ямар түвшинд явагдаж байгаа нь нүдэнд харагдаж байна. Төсөөлөгдөж байна. Энх-Амгалан сайд асуулт асуух уу? Дамдинням гишүүн асуулт асууя. Чинзориг гишүүнийг нэмээрэй.
Г.Дамдинням: Манай гишүүд Байнгын хорооны хурал дээр тэгээд л энэ янз янзын л асуудлууд ярьж байна. Энэ манай боловсролын салбарт байгаа ажиллаж байгаа энэ хүмүүсийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой л асуудлууд явж байгаа шүү дээ. Ажил удааширч байгаа, хүмүүсийг хууль бусаар дарамталж байгаа, шантаажилж байгаа энэ асуудлуудыг цэгцлэгдэхгүй болбол энэ ямар ч ажил дандаа хойшоо болно, ямар ч үр дүнгүй болно. Дээгүүрээ бид нар мянган сайхан хууль, мянган сайхан журам гаргаад хэрэгжихгүй. Өнөөдрийн тэр Баян-Өлгий аймагт гудамжинд энэ хүйтэнд гараад зогсчихсон байгаа багшийн асуудал болбол бас л тэгээд л хууль бус дарамт шахалттай холбоотой л асуудал шүү дээ хөөрхий. Нийтийн анхааралд орж ирж байгаа нь л энэ болохоос зөндөө л асуудал байна. Энэ салбарын хуулиуд хагас жил гаруйн өмнө батлагдаад, ингээд хэрэгжээд явж байна. Тэгээд энийг дагаад гарах төрөл бүрийн журмууд гарах ёстой. Үгүй ээ би зүгээр ганцхан захын жишээ л хэлье.
Намайг дарга болгохгүй болбол чамайг Улсын Их Хурлын гишүүнээс чинь унагаана даа гэж дарамталж байгаа гишүүд рүү, Улсын Их Хурлын гишүүд рүү ингэж мессеж бичиж шууд хэлдэг ийм хүмүүсийг л, эсвэл удирдлагад нь ажиллаж байгаа багш нар хөөрхий нөгөө муу ажлаа хийгээд өдөр, шөнөгүй гүйж байгаа төрийн албан хаагчдыг хууль бусаар дарамталдаг, ааш авираа гаргадаг ийм хүмүүсийг л асуудлыг нь шалгаад та нар нэг шийдээч гэдэг бичиг явуулахаар манай яамны Ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдаагүй байгаа учраас энэ хүмүүст хариуцлага тооцох боломжгүй байна гэсэн бичиг манай сайдаас ирэх юм. Улс даяараа л төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, төрийн албаны үр дүнг сайжруулах, харилцааг сайжруулах, ард иргэдэд үйлчлэх үйлчилгээг нь сайжруулах, боловсролын чанарыг сайжруулах гээд л бид нар ярьж байгаа. Энэ ёс зүйгүй хүмүүсээ яах юм та нар, ингээд дүрэм журам чинь батлагдаагүй байна, тийм учраас бид нар хариуцлага тооцож чадахгүй гээд толгойг нь илээд сууж байх юм уу?
Манай яамны ажил зарим хэсэгтээ сайн байгаа. Нэг их бүгдийг нь муулаад байх юм алга. Тэгэхдээ сүүлдээ будаач, будаач гэхээр сахлаа будав гэдэг рүү ороод үзэмжээрээ асуудлыг шийдээд байгаа байдал руу ороод байгаа юм биш биз дээ гэсэн ийм бодол руу орж байгаа шүү. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, Их Хурал гишүүний хувьд энд бас төрийн ажлыг явуулчих юм сан, ард иргэдэд бас нэг шахалт дарамтгүй, алаг үзэлгүй шиг энэ төрийн албыг үйлчилгээг хүргэчих юм сан, хүргүүлчих юм сан гээд л ингээд л ажиллах юм. Хувийн асуудал мэтээр л ярих юм. Зөндөө гомдол ирж байна шүү дээ. Зөндөө гомдол ирж байна. Өнгөрсөн 7 сард хууль батлагдчихад, 12 сард Ёс зүйн дүрэм батлагдаагүй, Сахилга хариуцлагын дүрэм батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг бол шившиг шүү дээ. Хэзээ батлагдах юм, хэзээ арга хэмжээ авах юм бэ? Ийм хүмүүсийг энэ салбарт ажиллуулаад байж болох юм уу? Энэ Монголын мянга мянган хүүхдүүдийн ирээдүйд ийм хүмүүсээр удирдуулаад байж болох юм уу яамныхан. Ингээд өөр ажлууд хийнэ гээд бид нар бас зүтгээд байдаг. Энийгээ яах юм бэ?
Б.Баярсайхан: Салбарын сайд Энх-Амгалан сайд хариулъя.
Л.Энх-Амгалан: Дамдинням гишүүнээ болж байгаа ч юм байгаа, болохгүй ч юм байгаа энд уурлаж бухимдаад яах вэ та. Би бас Улсын Их Хуралд 3 удаа сонгогдож байгаа гишүүн, Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол дарга хийх ажил биш шүү дээ. Бүгдийг загнаж, тийм бүгдийг би мэднэ, бүгдийг би томилно, бүгдтэй нь би хариуцлага тооцно. Миний үгэнд орсон улсууд нь ёс зүйтэй, миний үгэнд ороогүй улсууд нь ёс зүйгүй гэдэг ийм авир Улсын Их Хурлын гишүүнээс гарч хэрхэвч болохгүй, хэрхэвч болохгүй. Би энийг залуу гишүүний хувьд өөрт чинь захья, яривал олон л юм ярьж болно. Энэ микрофон дээр. Надад бас үг хэлэх бүрэн эрх байгаа Улсын Их Хурлын гишүүний хувьд. Тэгээд нэг тойргийн нэг ганц нэг асуудлаас болсон үл ойлголцлоос болж бүхэл бүтэн салбарыг харлуулах гэж байгаа бол энийг би хүлээн зөвшөөрөхгүй шүү. Өнөөдөр ёс зүйтэй олон зуун мянган багш нар байгаа. Та бүх багш нарыг, боловсролын салбарынхныг та бүгдийг нь ёс зүйгүй болчихлоо гэж дайрч байгаа бол харин би өмөөрнө шүү эд нарыгаа. Хэний ч өмнө өмөөрнө, яамныхныгаа ч өмөөрнө би. Тэгээд ингээд Ёс зүйн журам батлагдаагүй гэж та юу яриад байгаа юм бэ? Ёс зүйн, Ёс зүйн журамгүй ер нь яам, Ёс зүй журамгүй байгууллага гэж ер нь хаана байдаг юм бэ? Бид нар 22, 23 оныг Ёс зүйн жил болгож салбарынхаа хэмжээнд зарласан. Нөгөө нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг ийм л асуудлууд байгааг би үгүйсгэхгүй.
Гэлээ гэхдээ нэг ийм зүйлийг өөрийнхөө үл ойлголцлоос болсон зүйлийг ингээд дөвийлгөж, бүхэл бүтэн салбарын хийсэн ажил, бүхэл бүтэн энэ салбарт зүтгэж байгаа нойр хоолгүй зүтгэж байгаа энэ хүмүүсийн ажлыг үнэгүйдүүлэх гэж байгаа болбол энэ болбол тийм явууртай асуудал бол биш шүү. Би дахиад хэлье. Улсын Их Хурлын гишүүн гэдэг дарга хүн биш шүү. Энэ бол ард түмний төлөөлөгч, ард түмний зарц, ард түмний төлөөлөл байх ёстой. Тэр тойргийг ард түмэн чинь тойргийг төлөөл гэж бид нарыг сонгосон болохоос биш, энэ тойргийн дарга болоорой, энэ тойргийн эзэн болоорой гэж бид нар сонгоогүй шүү. Энэ үгийг би харин хатуухан хэлчихье.
Б.Баярсайхан: Дамдинням гишүүн тодруулъя.
Г.Дамдинням: Яах вэ бас олон жил парламентад суугаад, хүний үгийг өөр тийш нь хувиргаж, эргүүлэх чадвар байгаа л байх. Ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудлууд байна. Би Монголын мянга мянган багш нарын сайн сайхны төлөө, боловсролын салбарыг сайжруулахын төлөө хуулийг нь хэлэлцээд, тантай хамт зүтгээд явж байгаа. Хууль сайн болсон. Багш нар зүтгэж байгаа. Багш нарынхаа төлөө дуугарна, ажилчдынхаа төлөө дуугарна. Таны 2023 оны 12 сарын 5-ны 1А58 55 дугаар ийм бичиг дээр манай төрийн албаны дэд хорооны ёс зүйн дүрэм батлагдаагүй учраас бид нар энэ ёс зүйгүй хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг ийм бичиг надад өгчихсөн байна л даа. Тэгээд энэ журмаа баталчихсан уу, үгүй юү? Хэзээ батлаад хариуцлага тооцох юм, хариу өгөх юм бэ? Энэ бичиг дээр байна.
Б.Баярсайхан: Энх-Амгалан сайдын микрофоныг өгье. Хариулт.
Л.Энх-Амгалан: Үгүй ээ үгүй хэрэлдээгүй, хэрэлдээгүй. Одоо яагаад байх юу байх вэ. Үл ойлголцлууд байлгүй яах вэ, үл ойлголцлууд үргэлж байдаг. Гэхдээ тэрийг болбол заавал ч үгүй ингэж нэг тийм урдах микрофоноо ашиглаж, эрх мэдлээ ашиглаж, эсхүл Их Хурлын тогтоол батлуулах хэлбэрээр ийм маягаар явж болохгүй л дээ, ажил ингэж явж болохгүй. Ер нь Ёс зүйн зөвлөл чинь хуралдаад ёс зүй алдсан гишүүдтэйгээ, албан хаагч нартайгаа хариуцлага тооцоод явдаг энэ чинь тогтолцоо шүү дээ. Тийм тогтолцоо шүү дээ. Тэгээд ямар нэгэн тийм сургууль бүр дээр бид нар Эцэг, эхчүүдийн зөвлөл, Ёс зүйн зөвлөл гэдэг юунууд чинь байгуулагдаад л ингээд л явж байгаа. Тэрнээс биш одоо ингээд юу гэдэг юм журам гараагүй байна тийм учраас ёс зүйгүй хүмүүсээ бид нар ингэж хэлэлцэх ийм үндэслэл үүсээгүй байна, эрх зүйн орчин үүсээгүй байна гэдэг нэг ийм юм хэзээ ч, аль ч байгууллага дээр байхгүй л болов уу гэж би бодох юм. Энэ жаахан буруу ойлголт, буруу ойлгосон явдал юм болов уу л гэж би ойлгоод шүү дээ.
Б.Баярсайхан: Дэгээрээ дахиад нэг боломж тодруулга хийх, Дамдинням гишүүн.
Г.Дамдинням: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх- Амгалангаас 2023 оны 12 сарын 5-нд 1А
58 55 тоот албан тоот надад хариу ирсэн. Би энийг бас бичиг, ажил хэргийн шугамаар шийдэх гэж үзсэн. Тэгээд энэ дээр нэг ийм хэсгийг нь би уншаад өгчихье. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Ёс зүйн хорооноос төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлахаар заасан бөгөөд энэхүү журам одоогоор батлагдаагүй байгаа тул аливаа ёс зүйтэй холбогдох үйл ажиллагааг шийдвэрлэх эрх зүйн нөхцөл хараахан бүрдээгүй болно. Үгүй ээ одоо энийг юу гэж ойлгох вэ? Өөрөөр хэлбэл журам байхгүй учраас бид нар хариуцлага тооцож чадахгүй байна л гэсэн хариу байгаа байхгүй юу. Энэ дээр л хариулт нэхээд байгаа юм би. Энд ерөөсөө миний хувийн асуудал алга. Багш нарыгаа боловсролын салбар дээрээ ёс зүй, сахилга хариуцлагыг мөрдүүлье л гэж байгаа юм. Өөр юм байхгүй. Сайн ажлаа хийж байгаа хүмүүс байгаа, саараар ашиглаж байгаа хүмүүс ч байгаа.
Б.Баярсайхан: Энх-Амгалан сайд хариулъя. Тэгээд дараа нь Чинзориг гишүүний асуултыг өгье.
Л.Энх-Амгалан: Нэг үг, өгүүлбэр мушгиад байх шаардлага байхгүй дээ Дамдиннямаа, жаахан хүлээцтэй байж сур миний дүү. Тэгээд юу энэ угаасаа сая чинь Улсын Их Хурлаас чинь Төрийн ёс зүйн тухай маш том хууль батлагдаж гарчихсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль гээд маш том хууль батлагдаад гарчихсан байгаа шүү дээ. Тэгээд ЗГ хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгээд би түрүүн хэлсэн. Ер нь Монгол Улсын ЗГ дээр ингээд олон журам гардаг. Нэг хууль батлагдсанаар олон журам гардаг, журмаар зохицуулна, журмаар зохицуулна гэдэг явдал ингээд хуулиасаа илүү журамтай болж байдаг нэг ийм нөхцөл байдал бид нар үүсчихсэн байна. Бараг юу гэлээ энэ чинь. Би буруу сонсоогүй бол Чинзориг сайдаа 400 гаруй журам гэсэн билүү тийм ээ, хуулиасаа илүү, биш ээ 1200 орчим, 400 гаруй хуультай мөртөө 1200 орчим журмууд гарчихсан байна. Энэ 1200 орчим журмууд чинь хуулиасаа давчихсан, хуулийнхаа зөрчилтэй журмууд байна. Нэгэнт Улсын Их Хурлаар баталчихсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль гэдэг ийм том Үндсэн хууль шиг хуультай, ёс зүйн Үндсэн хууль шиг хуультай болчхоод байхад…/минут дуусав/
Б.Баярсайхан: Чинзориг гишүүнд микрофон өгье. Асуулт асууя.
С.Чинзориг: Энэ ариун цэврийн байгууламж барих асуудлыг л 3 жилийн өмнө эхэлсэн байх. Тэгээд л яриад л байгаа юм. Бусад аймгуудыг нь мэдэхгүй. Зүгээр манай Өвөрхангай аймаг дээр л энэ жаахан хэрэгжилт их муутай, явц их муутай байгаа юм. Яагаад ингээд байдаг юм. Манай аймаг чинь 19 сумтай, тэгээд энэ хэрэгжилт их муутай байгаа юм. Би бас ноднингийн Байнгын хороон дээр яриад л байсан юм, бас хуваарилалт нь хүртэл шог байна гээд л, жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих юм уу гээд л дэмийрээд л байсан юм. 1 дүгээр ээлжид нь манай Өвөрхангай аймгаас тавхан сум орсон байдаг юм 1, 2 дугаар ээлжид тавхан сум орсон байдаг. Тэгээд цаад үлдэж байгаа 14 сум нь, 13 сум нь 3, 4 дүгээр ээлжид орсон. Тэгээд тэр 3, 4 дүгээр ээлж нь болбол эхэлж байгаа ч юм байхгүй. 1, 2 дугаар ээлжид орсон 5 сум нь одоогоор бараг ашиглалтад орсон юм байхгүй л байгаа юм даа. Ноднин л магад нэг жоохон байшингийнхаа хажууд нүх ухчихсан байсан. Яаж байгаа вэ гэхээр нөгөө цэвэрлэх байгууламж хийх гэж байгаа юм гээд л байгаа юм. Тэгээд Өвөрхангай аймаг дээр энэ хэрэгжилт их муутай байгаа юм.
2 дугаарт 1, 2 дугаар ээлжид орсон сумдын тоо нь цөөхөн, 1 дүгээр ээлжид нь 2-хон сум, 2 дугаар ээлжид нь 3-хан сум, тэгээд бусдыг нь бүгдийг нь ингээд 3, 4 дүгээр ээлж ингээд тавьчихсан, ингээд хуваарилалт нь хүртэл шог байна, жорлон ч байсан дээгүүрээ хуваагаад авчих юм уу гээд л би бас ноднин дэмийрээд л байсан. Нэг их худлаа ч үг биш, үнэний л ортой л доо. Тэгээд одоо Ням-Очир даргаа Өвөрхангай аймагт яг одоо бодитойгоор хэрэгжээд ашиглалтад орчихсон, хүлээгээд авчихсан хэдэн сум байгаа юм бэ? Хэдэн сумын, хэдэн хэдэн байгууламж байгаа юм бэ? Тэр 1, 2 дугаар ээлжид орсон тэр 5 сум чинь одоогоороо дууссан уу, үгүй юү, яг албан ёсоор хүлээгээд авчихсан юм байна уу, үгүй юү? Энэ их явц удаантай байгаа. Миний мэдэхэд 3 дахь жил дээр энэ 5-хан сумыг л яриад байгаа юм. Одоо тэгээд үлдэж байгаа 3, 4 дүгээр ээлжид орсон сумууд нь хэзээ эхлэх юм бэ? Одоо ингээд сонгуулийн жил. Хавар бид нар тэгээд энэ хэр үр дүнтэй болсон, хэрэгжилт юутай болсон гэж очих юм бэ? Үгүй бол Өвөрхангайн гишүүд хөөцөлдлөгөө муутай, санаа, санаачилга муутай байсан учраас хэрэгжээгүй гээд бид нар хэлэх юм уу. Аягүй бол та нарыг бол тэгж хэлэх л байх л даа. Тэгэхээр одоо энэ 5 эхний ээлжид 1, 2 дугаар ээлжид орсон 5 сумын чинь ядаж яг хэд нь ашиглалтад орчихсон юм, хүлээгээд авсан юм хэд байгаа юм бэ энэ 5-хан сумаас чинь. Тэгээд 3, 4 дүгээр ээлжид орсон тэр бусад 13 сум чинь хэзээ эхлэх юм, хэзээ дуусах юм бэ? Энэ дээр нэг тодорхой хариу хэлээч.
Би болбол ноднин яриад байсан. Ер нь болбол энийг чинь тэгээд орон нутаг нь хариуцна, орон нутаг нь тендер зарлана гээд байсан тэр лүүгээ орсон билүү гэвэл яаж байгаа билээ. Уг нь орон нутгийнхан болбол орон нутаг өөрсдөө тендер зарлаад, гүйцэтгээд сонгоод явбал уг нь хяналттай, оролцоотой, дэмжлэгтэй бас болмоор байна л гээд л байдаг юм. Тэгээд яах юм бэ? Тэгээд яг ер нь тэгээд яагаад энэ хэрэгжилт удаантай, удаан байгаа юм бэ? Манай энэ эхний 1, 2 дугаар ээлжид, 1 дүгээр ээлжид 2 сум нь орсон гээд л байдаг юм. 2 дугаар ээлжид 3 сум нь орсон л гээд л байдаг юм. Ноднин очиход бол нөгөө бүгдээрээ байшингийнхаа буланд нь нүх ухчихсан, хоосон л байсан. Одоо тэгээд ашиглалтад орсон уу, дууссан уу, дуусаагүй юу, хэзээ хүлээж авсан уу, үгүй юү? 3, 4 дүгээр ээлжид орсон тэр 13 сумыг чинь тэр олон байгууламжууд тэгээд хэзээ дуусах юм бэ, энэ онд дуусах юм уу, дуусахгүй юм уу, дуусахгүй юм уу? Ингээд сонгуулиар бид нар хэлэх үг байхгүй байна. Дээгүүрээ болбол сайхан яриад л байдаг, яриад л байдаг, тэгээд ингээд үр дүн муутай байх юм, энэ юутай холбоотой юм бэ?
Б.Баярсайхан: Ажлын хэсгийн дэд ажлын хэсгийн дарга Боловсролын ерөнхий газрын дарга Ням-Очир 2 дугаар микрофон дээр хариулъя.
Т.Ням-Очир: Чинзориг сайдын асуултад хариулъя. Өвөрхангай аймаг ерөнхийдөө 4 ээлжийн 19 сумын 64 объект жагсаалтаар батлагдсан байгаа. Сая гишүүн хэллээ 1 дүгээр ээлжид 2 сумын 7 объект, 2 дугаар, 2 дугаар ээлжид 3 сумын 13 объект орсон байгаа юм. Тэгээд яах вэ 1, 2 дугаар ээлж дээр түрүүн бас Жаргалмаа гишүүн асуусан. Яг 1, 2 дугаар ээлж дээр нэлээн удаашралтай явагдсан аймаг бол Өвөрхангай аймаг. Ялангуяа 1 дүгээр ээлжийн 2 сумын Есөнзүйл, Бүрд сумын тендер дээр Номуунзаяа гэдэг компани шалгарсан. Ажил гүйцэтгэл удааширч, ажлаа хийхгүй байсан учраас бид нар 1 дүгээр ээлжээс цуцлаад, 4 дүгээр ээлж дээр зураг төсвийг зарласан. Ингээд 4 дүгээр ээлжид оруулаад явж байгаа. 2 дугаар ээлжийн 13 сумын объектыг бид юу, 3 сумын 13 объектыг бид нар ашиглалтад хүлээгээд авчихсан. Харин яг хэлэхэд 3, 4 дүгээр ээлж дээр хамгийн ажил сайн явж байгаа Өвөрхангай аймаг байгаа. 15 сумын 44 объект жишээлбэл 3 дугаар ээлжийн зураг төсвийн арван, 6 сумын, 6 сумын 18 объектын зураг төсвийн ажил бүрэн магадлагдаж дуусаад, 17 объект дээр нь барилга угсралтын ажил үргэлжлээд, 1 объект түрүүлээд хүлээгээд авчихсан байж байгаа. Архангай, Өвөрхангай 2 дээр л 3 дугаар ээлжийн объектууд түрүүлж хүлээж авч байгаа. Энэ дотор Өвөрхангай аймгийн 1 объект хүлээгдээд авчихсан байж байгаа.
4 дүгээр ээлж дээр хамгийн түрүүнд зураг төсвийн магадлал хийгдэж дуусаад, тендер зарлагдчихсан нь Өвөрхангай аймаг байж байгаа. Тэгэхээр 3, 4 дүгээр ээлж дээр бол бид нар 24 оны эхний хагас жил дээр бол Өвөрхангай аймгийн энэ ариун цэврийн байгууламжийн гүйцэтгэл бол эхний хагас жил дээр нэлээн сайн гарна гэсэн ийм хүлээлттэй байгаа. Харин 1 дүгээр ээлжийн тэр Номуунзаяа компани дээр бид нар бол гэрээгээ цуцлаад, 4 дүгээр ээлж дээр зураг төслийг зарлаад, тэгээд ажлыг шахаж ажиллана гэсэн ийм байдалтай байж байгаа. Ер нь яах вэ сайд асуугаад байна. Яагаад 1, 2 дугаар ээлж дээр манай аймгаас цөөхөн сум оров гээд. Ер нь бол жагсаалтыг саналыг аймгаас авч байгаа. Тэгээд аймгаас ирсэн саналуудыг нь эрэмбэлж жагсаагаад, ажлын даалгаврынх нь дагуу жагсаагаад ингээд яаж байгаа. Тэгэхээр бол аймгаас бол ийм саналууд ирсэн. Энэний дагуу жагсаалт батлагдсан гэж ойлгож болох байх гэж бодож байна. Баярлалаа.
Б.Баярсайхан: Чинзориг сайд тодруулж асууя.
С.Чинзориг: Одоо тэгээд тэр 1 ээлжийн 2 сумын чинь объект хэзээ дуусах юм бэ? 2 дугаар ээлжийн 3 сумынх болбол дуусчихсан юм байна гэж ойлгож байна тийм үү? Тэгээд хамгийн 3 жилийн өмнө эхэлсэн шүү дээ, наад 2, 1 дүгээр ээлж чинь. 3 жилийн өмнө эхэлсэн юм одоогоороо дуусаагүй л байгаа байхгүй юу.
2 дахь асуудал нь Байнгын хорооны даргаа энийг та нар цаашдаа бас анхаарна биз ажлын хэсэг. Би сая байхгүй байсан та нар ярьчихсан байна. Ажлын хэсэг байгуулах тухай гээд Их Хурлын тогтоол гаргана гээд хуулийг нь Их Хурал батлаад өгчихсөн. Тэгээд энийгээ хэрэгжүүлэх нь ЗГ-ын ажил, яамны ажил шүү дээ. Хэрвээ шаардлагатай болбол тэр засаг дээрээ юм уу, яаман дээрээ тэр хууль хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө батлаад, ингээд хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх засаглалынхаа ажил руу оролцоод Их Хурал дээр ингээд ийм хууль хэрэгжүүлэх хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна эд нар гээд ийм Их Хурлын тогтоол оруулж ирээд ингээд Байнгын хороон дээр гишүүдийн хооронд бас хэрүүл маргаан болгоод байж болохгүй шүү дээ. Байнгын хороо бас оролцох юмандаа оролцдог, оролцохгүй юмандаа оролцохгүй байхгүй болбол бас болохгүй. Энийг…/минут дуусав/
Б.Баярсайхан: Чинзориг сайдын асуултад хариулахад, 2 номер хариулаад, тэгээд би бас хэлчихье. Саяын хэлэлцэх асуудлын жагсаалтаас 2 дугаар асуудлыг хасчихсан байгаа. Чинзориг сайд өөрөө өөр хуралд орчихсон байсан учраас мэдээгүй байна. Ингээд нэмж асуусан асуултад Ням-Очир дарга хариулъя.
Т.Ням-Очир: Тийм 1 дүгээр ээлжийн 2 сумын 7 объектыг 4 дүгээр ээлж рүү татаад зураг төсөв хийгдэж байгаа. Одоо магадлал хийгдээд гараад ирэх юм бол 4 дүгээр ээлж рүү ажлуудтайгаа зэрэгцээд явахаар байгаа. Тэгэхээр 24 оны эхний хагас жилд багтаагаад бид нар дуусгах арга хэмжээ авна.
Б.Баярсайхан: Надад бас гишүүний хувиар хэд хэдэн асуулт байна. 22 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны 1 дүгээр тогтоолоор ажил эрчимжүүлэх талаар ЗГ-т үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал тэр үед бид нар 22 оны 4 дүгээр сард багтаан энэ ариун цэврийн байгууламжийн зураг төслийн ажлыг боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж бүрэн дуусгана гэсэн. Тэгээд энэ ажил дахиад л гүйцэтгэл муутай явж байна. Энэ Байнгын хорооны тогтоолтой ажил.
2 дугаарт ЗГ-ын 2023 оны 266 дугаар тогтоолоор стандартын шаардлага хангасан орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, 24 оны эхний хагас жилд багтаан дуусга гэсэн чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх- Амгаланд өгсөн. Тэгэхээр яг одоо энэ хугацаандаа бүрэн чанартай хийгдэж дуусах уу, яг дуусах уу гэсэн энэ асуулт байна.
Мөн энэ хариуцсан аймаг, сумдын Засаг дарга нарын дарга нар гүйцэтгэлд яаж анхаарч хяналт тавьж ажиллаж байгаа вэ? Та нар яаж хамтран ажиллаж байгаа вэ? Энийг бол та нарын нэг ийм ажиллахгүй байна гэсэн гомдол бол сонсохыг хүсэхгүй байна. Ялангуяа яам, Боловсролын ерөнхий газар өөрөө 21 аймагт энэ Боловсролын газартайгаа, Засаг дарга нартайгаа хамтарч ажиллах бүрэн эрх тэр босоо эрх нь байж байгаа. Тэгэхээр энэ асуултад бас хариулж өгөөч.
Мөн Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд төсөв санхүүгийн мөнгийг шийдүүлээд дахиад 100 тэрбум төгрөг дээр 60 тэрбум төгрөгийг нэмж, Эрдэнэт үйлдвэрээр санхүүжүүлэхээр болсон. Тийм, болсон байна. Яг энэ төсөв мөнгө бол хангалттай гэж бодож байна. Тэгэхээр би ноднин жил ажлын хэсгийн хурал дээр Ням-Очир даргад нэг үүрэг чиглэл өгсөн. Ямар үүрэг чиглэл гэхээр эхний 1, 2 дугаар зарлагдчихсан 1, 2 дугаар ээлжийн асуудал бол ингээд өнгөрчихсөн. 3, 4 дүгээр ээлжийн ажил дээр хэрвээ тухайн сумын эмнэлгийн эмнэлэг нь сумын эмнэлэг нь ойрхон байвал дунд нь хийж байгаа дотуур байр, цэцэрлэг, сургуулиа холбосон энэ дэд бүтцээ сумынхаа эмнэлэгтэй дараа нь гүйцэтгэх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар Монгол Улсад 220 сумын эмнэлэг гадаа жорлонтой байгаа. Тэгэхээр энэ дэд бүтцээ нэгэнт бас ингээд сумын л асуудал юм чинь бид нар мөнгө төгрөгөө гаргаад зарцуулж л байгаа юм чинь энэ дэд бүтцийн асуудлыг ингэж шийдэх үү гэдэг энэ шийдээрэй, шийдэж болох боломж байна уу гэдэг энэ асуултыг тавьж байсан. Энэ ажил ямар хүрээнд явагдаж байна вэ?
Дараагийн асуулт Завхан аймгийн Баянтэс сумд сумын сургууль шатаж, ариун цэврийн байгууламжийн шахуурга, ариун цэврийн байгууламж шатсан байгаа. Тэгэхээр өвөл энэ шөнөдөө бараг -50 хэм хүйтэрч байгаа, өвөлжилт хүндэрчихсэн байгаа энэ Баянтэс сумын хүүхдүүдийн хувьд энэ хэдхэн сарын хугацаанд дотуур байрандаа дулаан халуун устай, дотроо жорлонтой ийм сайн хэрэглээнд дассан. Сая намайг томилолтоор очиход бол хүүхдүүд нь уйлж байна лээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх, түргэн хугацаанд шийдвэрлэх ямар боломж байна вэ гэдгийг асууя.
Чанарын асуудал сая Алтанхуяг инженерт би хэллээ. Эцсийн эцэст та нар өнөөдөр 22 онд дуусгах ажлаа 24 он гарчихсан байхдаа ярихдаа эхний ажил ингэж эхэлсэн гэдэг яриагаа бүрэн зогсоохыг хүсэж байна. Боловсролын ерөнхий газар өөрсдөө үнэлгээний хороогоо байгуулаад энэ худалдан авах ажиллагааг хариуцаж байгаа юм байна. Тийм учраас Ням-Очир дарга та үнэлгээний хороондоо итгэмжтэй хүмүүсийг сонгон ажиллуулж байгаа юу, танай үнэлгээний хороо хэр чадамжтай ажиллаж байгаа вэ? Ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр энэ тендерийг зохион байгуулж чадаж байгаа юу гэсэн энэ асуултуудад хариулт авъя. Энх-Амгалан сайд эхний асуултад хариулъя.
Л.Энх-Амгалан: Эхний 2 асуултад нь би хариулчихъя Ням-Очир даргаа. Тэгээд сүүлийн 3, 4 дүгээр асуултад нь та хариулчхаарай. Ерөнхийдөө энэ ариун цэврийн байгууламжууд Монгол Улсын 330 сумд хэрэгжиж байгаа, нийт 820 орчим объектууд сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг холбох ажлууд хийж байгаа учраас яг хэрэгжилтийн явцад болбол үнэхээр хүндрэлүүд байх нь байгаа. Гэхдээ энэ дээр шалтаг тооцохгүй. Энэ ЗГ-ын түрүүн тогтоолын та нөгөө хугацааг дурдаж ярьж байх шиг байна 24 оны 1 дүгээр улирал гэж. Тийм учраас бол бид нар ямар ч байсан энэ 24 оны 9 сарын
1 гэхэд болбол бүх сургууль, цэцэрлэг, дотуур байруудынхаа энэ ариун цэврийн байгууламжуудыг л бүрэн ашиглалтад өгөх ийм бололцоо бид нарт байгаа. Энийг бас би хариуцлагатайгаар мэдэгдье. Нэг бус удаа би Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороон дээр бас салбарын сайдын хувьд бол энэ хариуцлагатай мэдэгдэл хийж байсан учраас энэнийхээ хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл рүү өөрөөс шалтгаалсан бүх зүйлүүдийг хийнэ гэж бодож байна.
2 дахь асуудал болбол тэр эрүүл мэнд нөгөө сум дээр байгаа эмнэлгүүдтэй холбоотой асуудал байгаа юм Баярсайхан гишүүнээ. Энийг бид нар бас ярьсан. Яах вэ Байнгын хорооны тогтоол дээр ч гэсэн бас тийм заалтууд байгаад байгаа юм. Тэгэхээр наад чинь уг нь болбол хорин би буруу санаагүй болбол 22 оны Эрүүл мэндийн сайдын сайдын багц дээр 60, 70-аад тэрбум төгрөг бас энэ ариун цэврийн байгууламжтай болох асуудлууд тусгагдсан юм байна лээ. Гэхдээ энд чинь хэрэгжээд хэрэгжилт байхгүй байгаа юм байна лээ шүү дээ. Тэгээд энэ Азийн хөгжлийн банкны бас нэг судалгаагаар манай Барилга, хот байгуулалтын яамны хийсэн судалгаагаар би буруу ярьж байгаа болбол бас зөв зөвтгөж хэлээрэй тоонуудыг. Нэг 50-аас 70-аад сумуудын нөгөө дэд бүтцийн нэгдсэн нэг дэд бүтэцтэй болгоё гэдэг нэг судалгаанууд хийгдээд, ТЭЗҮ-үүд нь боловсруулагдаад энэ төсөл үргэлжилж ингэж явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энийг бид нар яваандаа болбол үндсэндээ болбол ийм нэгдсэн ийм бохирын, хэрэв сум дээр ингээд сургууль нь тусдаа, эмнэлэг нь тусдаа, захиргаа нь тусдаа ийм байж болохгүй л дээ. Нэгдсэн ийм шийдлүүд л ярих ёстой гэж ойлгож байгаа юм.
Тэгэхээр манайхны нэмж хийж байгаа, манай зөвлөх инженер тэнд сууж байх шиг байна. Нэмж хийж байгаа асуудлууд болбол бид нар хэрэв энэ сумын нэгдсэн халаалтын нэгдсэн, бохирын асуудлууд, эрүүл мэндийн нэгдсэн бохирын асуудлыг хүлээх юм болбол дахиад л хугацаа алдана, дахиад л хугацаа алдана. Тийм учраас одоо бид нарт бид нар 2 боломж гаргаж өгч байгаа гэж би ойлгож байгаа. Хэрэв үнэхээр ойрхон байгаа, тэгэхдээ энэ чинь ачааллаас бас шалтгаална шүү дээ. Нөгөө сурагчийн тоо, тэр ариун цэврийн байгууламжийн өөрийнх нь нөгөө боловсруулах ачааллаас шалтгаалах учраас ойрхон байгаа эмнэлгүүдүүдийг болбол хэрэв санхүүжилт нь холбох санхүүжилт нь байвал тэрийг техникийн хувьд болбол холбочиход би асуудалгүй гэж ойлгож байгаа тийм ээ.
2 дугаар асуудал болбол тэр эмнэлгүүдийн асуудал болбол энэ сумууд дээр хийгдэж байгаа дэд бүтэцтэй холбогдож хийгдэх учраас бид нар хэрэв өнөөдрийн байдлаар таны өгсөн чиглэлийн дагуу тэр АХБ-ны сум дээр хэрэгжиж байгаа тэр бохирын байгууламжийн төсөл, дахиад эрүүл мэндийн салбарынхан дээр тавигдсан хийгдэж байгаа ажлуудтай бүгдийг нь уялдуулж ажиллана гэх юм бол дахиад л тодорхой сумууд дээр ажил хойшлох л ийм нөхцөл байдал үүсэх юм байна лээ. Тийм учраас бид нар ерөөсөө зүтгээд л өөрсдийнхөө хийсэн ажлуудыг дуусгаад, цаг хугацаанд нь дуусгах л нэг ийм л тактик баримталж ажиллаж байгаа гэдгийг бас би хэлье гэж бодож байна. Энийг бас бид нар яриагүй биш ярьсан юм, дотроо хэд хэдэн шийдлүүд ярьсан юм. Бусад тэр Завханы юутай холбоотой Баярсайхан гишүүний тэр нөгөө үнэлгээний хороотой холбоотой асуудал дээр Ням-Очир дарга хариулт өгчих.
Б.Баярсайхан: Ажлын хэсгийн 2 дугаар микрофоныг өгье.
Т.Ням-Очир: Баярсайхан гишүүний асуултад хариулъя. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа хуулийн тухай хуулийн дагуу яг энэ ариун цэврийн байгууламжтай холбоотой үнэлгээний хороо Боловсролын ерөнхий газар дээр байгуулагдаж байгаа. Худалдан авах ажиллагааныхаа хуульд холбогдох дүрэм журмын дагуу бүх тендер зохион байгуулах үйл ажиллагаа бол цахимаар зохион байгуулагдаж байгаа. Яг зүгээр өнөөдөр бол бид нар эхний батлагдсан 100 тэрбумынхаа хүрээнд бүх худалдан авах ажиллагаагаа зарлачихсан. Одоо нэмэлтээр батлагдсан 60-ынхаа хүрээнд бол худалдан авах ажиллагаанууд эхнээсээ зарлагдаад эхэлсэн ингээд явж байгаа. Энэтэй холбоотойгоор ямар тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гарч, ажил удааширч, хойшилсон зүйл одоогоор бол байхгүй байгаа. Аль болох хариуцлагатай, цаг хугацаанд нь зарлах, өмнөх худалдан авах ажиллагаанууд дээр шалгарч орж ирсэн сайн гүйцэтгэлтэй компаниуддаа бас ямар нэг байдлаар мэдээлэл өгч, дахин орох энэ боломж нөхцөлийг нь хууль тогтоомжийн хүрээнд хангах энэ чиглэлээр бас бид нар сайдын шуурхай дээр яригдаж, энэ чиглэлээр бас анхаарч ажиллаж байгааг бас хэлэх нь зүйтэй болов уу гэж ингэж бодож байна.
Завхан аймгийн Баянтэс сумын хүрээнд бол сургуулийн удирдлагуудтай бид нар холбогдож, шаардлагатай ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжийг бол хүсэлтийнх нь дагуу бас зохион байгуулж нийлүүлсэн. Яг энэ ариун цэврийн байгууламжийн шавхаргатай холбоотой юмыг бид нар орон нутгийн удирдлагуудтай холбогдож шийдэхээр ярилцсан байгаа. Ашиг сонирхлын зөрчил байхгүй, чадамжтай ажиллаж байгаа гэж үзэж байгаа.
Б.Баярсайхан: Ням-Очир даргаа тодруулъя би. Энэ 1 дүгээрт Барилгын хөгжлийн төв зураг төсвийг Барилгын хөгжлийн төвөөс хийж байгаа тийм ээ. Барилгын хөгжлийн төвийн зураг төсөв хэр чанартай гарч байгаа юм, хэр маш сайн зураг төсөв гарч байгаа юм энийг тодруулж асууя.
2 дугаарт танд гомдол ирээгүй гээд байх юм. Та энэ сумуудаар өөрөө явж ажиллахгүй байгаа болохоор мэдэхгүй байх шиг байна. Би өөрөө Завхан аймаг руу явахдаа наана нь ингээд замд тааралдсан аймгуудынхаа сумдын ариун цэврийн байгууламжийг шалгаад явчихдаг. Жишээлбэл сая намар намайг Завхан явж байх замд би Архангай аймгийн Хотонт сумд хийгдсэн ямар ч чанаргүй, тэгээд тэр жорлонгийн суултуур байхгүй, түгжээ байхгүй, энэ хаалганууд нь суултуур дээрээ суунгуут хүний толгой хаалган дээрээ тулаад сууж болдоггүй ийм стандартын бус ариун цэврийн байгууламжууд баригдаад байхад та энийг гомдол гараагүй гэж яриад байх юм. Ингээд тэнд шалгалт хийж очоод гүйцэтгэсэн байгууллага нь хүрч ирээд ямар ч асуудалгүй энэ болгоныгоо засаад өгчхөж байна лээ. Тэгэхээр энэ гомдол ирээгүй гэдгээ боль л доо. Өөрөө одоо ажиллаад яв, 2 сарын 15-наас авхуулаад энэ орон нутгаар би дэд ажлын хэсгийн даргатайгаа хамт энэ ажлыг бас шалгаж явмаар байна. Тэгэхээр гомдол ирээгүй гээд суугаад байж болохгүй байна.
Тийм учраас та нарыг энэ аймгийнхаа Засаг дарга нартай хэр ажиллаж байгаа юм бэ гэдэг зүйлийг асуугаад байна шүү дээ. Боловсролын ерөнхий газар луу зориг гаргаж, сургуулийн захирал манайх энэ болохгүй байна гэж хэлэх хөдөө орон нутгийн багш нарт бас тийм асуудал байж, байдаггүй юм байна лээ. Тэгээд л тэрүүхэндээ нэг асуудлаа яриад байгаад байна уу гэхээс биш, шууд зоригтой гомдлоо гаргачихдаг бас нэг тийм сургуулийн захирал, сумын Засаг дарга нар чинь ховор юм байна лээ шүү дээ. Тийм учраас та гомдол хүлээж суумааргүй байна. Чанарын асуудал янз бүр байгаа. Энэ дээр нэг хариулт өг дөө.
Т.Ням-Очир: Гишүүнээ би нөгөө үнэлгээний хорооны сонгон шалгаруулалттай холбоотой гомдол ирээгүй гэж хариулт өгсөн. Тэгээд яг ашиглалттай холбоотой бол ариун цэврийн өрөөнд нолын цаас байхгүй ч юм уу, бөглөрчихлөө ч гэдэг юм уу, хэт хүйтрэл гараад тог тасраад байна гэдэг ч юм уу, гүйцэтгэгч компани энийгээ дутуу хийчихлээ гэдэг ийм асуудлууд бол ирээд бид нар яг дор бүр нь бас залруулаад явж байгаа гэдгийг бас онцолж хэлье. Тэгээд нэгж байгууллага дээр бол бид нар орон нутгийн томилолттой үеэр ариун цэврийн байгууламжаа бол давхар хянаад явдаг. Тэгээд яг энэ зураг төсөв чанартай хийгдэж байгаа энэ асуудал дээр бас манай зөвлөх инженер бас нэг тодруулга хариулт өгч болох болов уу? Зөвлөх инженерийн хувьд, Цэрмаа инженер.
Б.Баярсайхан: Ажлын хэсгийн 1 дүгээр микрофон инженер Цэрмаа.
Г.Цэрмаа: Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Эхний ээлжид би тэр түрүүчийн эмнэлгийн байгууллагын инженерийн энэ дэд бүтэцтэй нь холбох гэдэг асуудал дээр нэг товчхон хариу өгье гэж бодож байна. Энэ ариун цэврийн байгууламжийн бохирын асуудлыг зөөх асуудал маань яадаг вэ гэхээр тэр цэвэрлэх байгууламж 12м3-ээс илүү давсан тохиолдолд сумын төвөөс гадагшаа гарах гэдэг гэдэг заалттай байдаг учраас сургууль, цэцэрлэг, дотуур эмнэлэг 3 нийлчхээрэй ер нь л бараг сургууль, дотуур байр 2 ч юм уу нийлэхээрээ л ер нь 12 кубээс даваад явчхаж байгаа юм. Тийм болохоороо нормоороо болохгүй байгаа. Энэ дээрээс юуг анхаарч байгаа вэ гэхээр зэрэг ерөнхийдөө сумуудад Сумын хөгжил гэсэн төсөл хэрэгжээд БХБЯ-наас нөгөө ерөнхийд нь төвийн бохиртой болгох, дулаантай болгох, цэвэр устай болгох гэсэн асуудлууд байгаа. Ингэсэн тохиолдолд болбол бүгдээрээ нийлээд нэгдэж боломжтой болоод байгаа. Энэний хувьд ийм учраас эмнэлгийг холбож болохгүй байгаа.
Тэр Завханы Тэсийн хувьд болохоор зэрэг би холбогдсон, гүйцэтгэгчтэй нь холбогдсон. Тэд нар төсвөө хийлгээд авчихсан байсан. Тэгээд тэр шатсан сургуулийн гадна дэд бүтцийг одоо уг нь болбол нөгөө тусдаа уурын зууханд байж байгаад л шатчихсан нь эрсдэл үүсгээд байгаа болохоос нөгөө байгууламж дотор нь байгаа усаа зөөх болчхож байгаа, энэний шугамын асуудлыг хийе гэсэн. Энийгээ яриад сум, аймаг 2 өөрсдийн нөөц хөрөнгөөрөө хийнэ гэж шийдвэрлэсэн учраас наашаа асуудал тавихгүй гэсэн.
Зургийн чанарын хувьд болбол түрүүчийн тэр Архангай Хотон сум гээд тэгж байгаа. Яг таныг явж байх үед тийм процесс болсон нь үнэн. Тэр ямар учиртай юм бэ гээд тэгэхээр нөгөө 1, 2 дугаар ээлж чинь гүйцэтгэгч нар нь түлхүүр гардуулах нөхцөлөөр авчхаад, өөрсдөө тэрэндээ судалгаа хийгээд, зургаа оруулсан юм байна лээ. Тэгээд магадлалаар гаргаж ирэхдээ яг таны очсон тэр сум дээр яасан гэхээр угаасаа тэр ариун цэврийн байгууламжтай сум байсан. Тэгэхдээ дотроо нөгөө жорлон нь тоногдчихсон иймэрхүү хагас байсан учраас төсөвт нь аваачаад хагас хийхээр оруулчихсан. Угаасаа мэдээж шинэ төсөл явж байхад юмыг нь хагасалчхаад тэр хүний нүдэнд угаасаа аятайхан харагдахгүй ингээд л нөгөө дутуу, дутуу хийчихсэн юм шиг харагдсан байсан. Тэгэхдээ энэ дээрээс яах вэ дээ зүгээр завсарт нь нэг юм хавчуулж хэлэхэд гүйцэтгэгч компанийн хувьд болбол Барилгын хөгжлийн төвөөс ч, манайхаас ч гэсэн иймэрхүү байна гэдэг шаардлагыг тавиад нэгэнт дутуу учраас та нар м… ажлын зардал ямар нэгэн нөөцөөрөө энийг гүйцээж хийхгүй бол та нарын хийсэн юм хоёрын хооронд хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг ийм муухай харагдана гэдэг шаардлагыг тавихад хүлээгээгүй мөртөөсөө харин таныг очоод л дуудсан чинь долоо хоногийн дотор хийсэн. Тэр жоохон онцгүй байсан. Нэг тийм юм болсон. Дараагийн тэр ажлын зураг дээр, яах вэ дээ хүмүүсийн нөгөө нэг харьцаж байгаа өнцөг л байхгүй юу. Гишүүн очихоор аймаар дуулгавартай хийчхээд, эндээс зөндөө олон төрийн албан хаагч нар хэлж байхад аягүй хэцүү байсан. Тэр жоохон онцгүй санагдсан.
Дараагийн дугаарт нь тэр ажлын зураг чанартай болж байна уу, чанаргүй болж байна уу гэдэг дээрээс би 1, 2 дугаар ээлжийн ажлын зураг дээр үнэндээ сүүл рүү нь орж ирээд, дундаас нь явсан болохоор яг сайн магадлан хэлж чадахгүй, ямар ч байсан ажлыг нь сайн гүйцэтгүүлэхийн төлөө шаардлага тавьж байгаа. 3, 4 дүгээр ээлжийн зургийг болбол би яг өөрөө хариуцаж байгаа. Тэгэхдээ яадаг вэ гэхээр зэрэг би магадлал хийх нь Барилгын хөгжлийн төв. Хийх үед тухайн объект дээр юм хоцроохгүй гэдэг үүднээс зургийн байгууллагууд шалгараад гараад ирэхээр тэд нар хөдөө орон нутаг яваад судалгаа хийгээд ирэхээр би сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй нэг бүрчлэн холбогддог. Энэ очсон компани чамайг танайхыг ингэж судалсан байна шүү, энэ чинь үнэн үү, эд нар худлаа ярьж байна уу, юу чинь орхигдож байна, юу чинь болох гээд байна гээд бараг сургуулийн захирал, эрхлэгч нарыг залхтал ярьдаг. Тэгээд ийм байдлаар энэ нь тэгвэл яг үнэн юм байна, одоо тэгвэл та нар ингээд зургаа хийгээрэй гэдэг юмаараа явж байгаа. Зүгээр зураг хийгээд магадлалд ороход бол мэдээж тэд нар би хэдий эрхлэгч, захиралтай нь зөв болгоод ингээд хэлээд өгөөд явуулахаар, одоо тэд нар мэдээж зургийн байгууллага чинь тооцоо хийнэ, үндэслэл гарна, к…-аар зурна гээд зөндөө процесс цаашаа явагдана шүү дээ. Тэр хэмжээ дээр нь ирэхгүй…/минут дуусав/
Б.Баярсайхан: Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж дууслаа. Үг хэлэх гишүүн байна уу? Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд мөн Байнгын хорооны даргын хувьд, гишүүний хувьд хэдэн санал хэлье. Ер нь бол өнөөдөр дэд ажлын хэсгийн ажлын гүйцэтгэл бол төдийлөн хангалттай биш гэж ингэж харагдаж байгаа. Дараа дараагийн ээлжид тавхан сар үлдсэн байна. Энэ 3 жилийн өмнөх асуудлыг юм уу яриад нөгөө л ярьдаг асуудлаа яриад орж ирмээргүй байна ажлын хэсгийн, дэд ажлын хэсгийн гишүүдээ. Тийм учраас энэ хэрэгжилтийг хангах, чанартай гүйцэтгэх тал дээр анхаарах, онцгой анхаарч ажиллах энэ чиглэлийг өгч байна санал.
Мөн энэ зураг төсвийг чанартай хийж, үлдсэн энэ ажлуудаа яаралтай батлуулж, ажлаа шуурхайлах энэ ийм саналтай байна. Мөн санхүүжилтийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, шуурхай бас ажиллах, гүйцэтгэгч компанийг хянахаас гадна тэднийг бас хохиролгүй энэ төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд бас туслан ингэж ажиллах шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Боловсрол, шинжлэх ухаан, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт төслийн ажилд анхаарлаа хандуулах зөвлөмж чиглэлийг өгч байгаа. Тэгэхээр энэ ирэх долоо хоногт гэхэд бүх аймгийн Засаг дарга нар ЗГ-тай гэрээ байгуулах энэ ажил хийгдэх гэж байна. Тэгэхээр дэд ажлын хэсгийг, даргыг Боловсролын ерөнхий газрын дарга мөн салбарын сайд ч гэсэн энэ аймгийн Засаг дарга нартай яг энэ гэрээ хийхдээ онцгойлон энэ ариун цэврийн байгууламжийн асуудлыг ярьж, тэдний энэ ажлыг дүгнэх, ер нь бол орчихсон юм шүү дээ. Энэ 23 оны Засаг дарга нарын ажлыг гүйцэтгэхэд тухайн орон нутагт ариун цэврийн байгууламж хэрхэн чанартай, үр дүнтэй гүйцэтгэсэн талаар тухайн Засаг дарга нарын ажлыг үнэлнэ гээд ингээд орчихсон байгаа. Тэгэхээр энэ асуудлыг дахин уулзаж, Засаг дарга нараас бас мэдээлэл авч, ажлын хэсэгт, Байнгын хороонд буцан танилцуулах ийм бас чиглэл өгье.
Сая Цэрмаа инженерийн хэлээд байгаа тэр Баянтэс сумын асуудлыг ойлголоо. Би Тэс сумд бас сая ажилласан байгаа. Тэгэхээр Тэс сумын сургуулийн ариун цэврийн байгууламж төдийлөн бас чанартай биш. Яг одоо хэлж байгаа нь суултуур хаалга 2-ыг тулгаж барьсан учраас хүн суугаад тонгойход толгой нь тулчхаад, хаалгаа онгойлж бие засах ийм хэмжээнд оччихоод байгаа юм. Тэгээд ийм хөгийн, ийм ичмээр юм хийхээ болио. Ийм зүйл гүйцэтгэж байгаа компаниудтайгаа хариуцлага тооц, тэр хар жагсаалтад оруулмаар байвал Сангийн яамтай яриулаад, дахиад ийм компаниудыг шалгаруулсан алдаагаа та нар өөрсдөө зас, өөрсдөө л зас. Энэ асуудлыг би бүүр онцгойлон хэллээ шүү.
Ариун цэврийн байгууламж барих төслийн ажилд хариуцлага алдсан албан хаагчдад зохих хариуцлага тооцох арга хэмжээ авах энэ ажил бол заавал явагдах ёстой. Энд ирэх 5 сарын ажлын дараалал, танилцуулга, календарьчилсан төлөвлөгөөгөө баталж, мөн ажлын хэсэгт, Байнгын хороонд энийгээ явуул гэж. Ажил тасалдуулж, хугацаа алдах нөхцөл байдал үүсгэхгүй байдлаар энэ ажлаа зохион байгуулах, хариуцсан яамнууд үйл ажиллагаагаа уялдуулж, дахин энэ ажлаа шуурхайлан арга хэмжээ авах, төсвийг объект нэг бүрээр гаргах ийм чиглэлийг өгмөөр байна. Яагаад гэвэл би олон удаа хэлж байгаа. Бид нар говь, хангай тийм ээ, хангайн бүс, говийн бүс, тал, тэгээд уур амьсгалын хувьд, байгаль тогтцын хувьд янз бүрийн ийм аймаг, сумуудад үйл ажиллагаа явуулж байгаа учраас объект нэг бүрийг нэг бүрчлэн зураг гаргаж, объект нэг бүрээр тухайн аймгийн орон нутгийн цаг агаар, газар нутгийн байдал тэр асуудалтай холбоотойгоор ажлаа чанартай гүйцэтгэх.
Чанаргүй хийгдсэн ариун цэврийн байгууламжийг эргэж хянаж, алдаагаа засах. Хэрвээ боломжтой бол энэ 100 жилээ тэмдэглэж байгаа аймгууд, сумуудын асуудлыг бас түрүүлж дуусгах ийм боломж гаргаж өгөөч. Яагаад гэвэл 100 жилээ тэмдэглээд л байх юм, 90 жилээ тэмдэглээд л байх юм сумууд. Ариун цэврийн байгууламж байхгүй, модон жорлон хэрэглэсэн хэвээрээ юм байна.
Мөн энэ ариун цэврийн байгууламж баригдчихсан сумуудад энэ модон жорлонг устгах, модон жорлонг байхгүй болгох ийм ажлыг хийхгүй бол жоохон дулаан орохоор тухайн дотуур байрны багш, үйлчлэгч нар хүүхдүүдийг одоо дотроо битгий бие засаад бай олноороо, гадагшаа гарч модон жорлонд бие зас гэдэг ийм асуудал бодитойгоор гарч байгаа гэдгийг орон нутагт ажиллаж явж байхдаа яг нэртэй устай, сумтай, сургуультай, захиралтай нь ингээд бид нар харж байсан. Тийм учраас 1 дүгээрт бид нар чанартай хийчих юм бол модон жорлонг устгачихад асуудал байхгүй. Тэгэхээр энэ модон жорлонгоос салах гэж байгаа болбол газрын хөрснөөс тэр модон жорлонгоо арчин хаях хэрэгтэй байна. Энэ асуудлуудыг ингэж хийгээрэй.
Тэгээд ойрын хугацаанд хийгдэх ажил надад төлөвлөгөө танилцуулах юм байна. Аймгийн Засаг дарга нартаа ажлаа дахин сануулаад, 23 оны энэ аймгийн Засаг дарга нарын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөд ариун цэврийн байгууламжийн бүтээн байгуулалт ямар байсан юм бэ гэдэг талаар бас мэдээлэл өгөөрэй гэж хүсье. Ингээд ажлын хэсгийн гишүүдэд амжилт хүсье. Бидний хийж байгаа ажил болбол дахиад хэлье. Монгол Улсын хувьд анх удаа хийгдэж байгаа, жинхэнэ хөгжил дэвшил гэдэг бол жорлонгоос эхэлнэ. Тэгэхээр 6-аас 16, 7 настай нялх балчир хүүхдүүд өвлийн хүйтэн, хаврын сэрүүн, намрын шуурганд 200 метрт байрлах модон жорлонд бие засах энэ асуудлыг халах, энэ хөгжлийн хувьсгалыг хийж байгаа, гардан хийж байгаа хүмүүс та нар. Тийм учраас хийж байгаа ажилдаа эцэг, эхийн хайраар, мөн төрийн албан хаагчдын хариуцлагатайгаар энэ ажлаа бүрэн чанартайгаар хийж гүйцэтгээрэй гэдэг энэ сануулгыг, энэ хүсэлтийг та бүхэнд тавьж байна. Тэгээд амжилт хүсье.

Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц үр дүнгийн талаарх мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан танилцуулна.
Л.Энх-Амгалан: Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хорооныхоо гишүүдийн энэ өдрийн амгаланг айлтгая.
Тэгээд төрийн өмчийн цэцэрлэг, ЕБС, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих тухай төслийн ажлын явцын талаар танилцуулга хийе.
Ингээд би бас товчхон хийчихье гэж бодож байна. Яагаад гэвэл энэ презинтац бүх гишүүдэд тараагдсан байгаа. Тэгээд энэ презинтацын хамгийн арын нүүрэн дээр одоо өнөөдрийн байдлаар улсын комисс ажиллаад хүлээж авсан 183 объектын мэдээллийг бид нар QR кодоор одоо унших боломжтой. Ийм юм тараасан учраас бол QR кодоор уншаад тухайн аймаг сумдууд дээр хийгдэж байгаа Улсын комисст авсан ажлуудтай танилцах ийм бололцоо байгаа болов уу гэж бодож байна.
Ерөнхийдөө яг энэ чиглэлээр энэ ариун цэврийн байгууламжийг нүхэн жорлонг одоо солих энэ асуудлаар бол Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 4-ний тогтоол Засгийн газрын 2 удаагийн тогтоол, Боловсролын сайдын болон одоо Боловсрол шинжлэх ухаан, Барилга, хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдуудын бас тушаалууд гарч энэ ажлыг зохион байгуулж байгаа.
Ерөнхийдөө бид нар бол энэ ажлыг нэг 4 ээлжид одоо ингэж хувааж хийе гэдгийг энэ төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Эхний ээлжид эхний нэг болон 2 дугаар ээлжид бол 16 аймгийн 92 сумын нийт 307 объектыг одоо хийхээр төлөвлөж ажиллаж байна.
3 дугаар ээлжид бол 17 аймгийн 130 сумын 303 объектыг одоо хийхээр зураг төслийнх нь ажлууд нь хийгдээд одоо ингээд зарим ажлууд нь одоо эхэлсэн гэж ойлгож болно.
4 дүгээр ээлжийн зураг төслийн ажлууд хийгдэж байна. Энэ 4 дүгээр ээлж дээр бол 18 аймгийн 92 сумын одоо нийт 243 объектыг одоо хийж гүйцэтгэх ийм ажлуудыг бас бид нар төлөвлөж байна. Ингээд нийтдээ базаад яах юм бол энэ ажлын хүрээнд бол нийт 18 аймгийн 237 сумын одоо 873 объект буюу сургууль, цэцэрлэг, дотуур байрын объектуудыг одоо нүхэн жорлонг халах энэ ажлууд бас хийгдэж байгаа. Яагаад ингээд 1-ээс 2 дугаар ээлж, 3 дугаар ээлж, 4 дүгээр ээлж болгож задалсан юм бэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр яг үнэнийг хэлэхэд бол намайг ажил авахад одоо энэ ажил маань эхэлчихсэн байсан. Тэгэхдээ нөгөө мордохын хазгай гэдэг шиг их буруу эхэлсэн байсан. Энийг одоо бид нар хэлэх ёстой. Яагаад мордохын хазгайгаар буруу эхэлсэн бэ гэхээр 1, 2 дугаар ээлжийн энэ 307 объектыг зураг төсөлгүйгээр зарлачихсан байсан. Зураг төсөлгүйгээр.
Тийм учраас бол энийг нэгэнт зураг төсөлгүй нөгөө түлхүүр хүлээлгэж өгөх тухай гэрээгээр зарласан байсан учраас энэ дээр бол зураг төсөлгүй эхэлсэн ажил одоо ямархуу гүйцэтгэл гардаг, ямар одоо хүндрэлүүд учирдаг гэдгийг бид нар бүгдээрээ ойлгож байгаа. Тэгээд ерөнхийдөө би энэ ажлыг хүлээж авснаас хойш бол энэ одоо зураг төсөлгүйгээр эхэлсэн энэ ажлуудыг би зогсоосон. 6 сар зогсоосон. Ингээд 6 сар зогсоож Засгийн газар дээр орж ерөнхийдөө одоо энэ Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яамны 3 яамны ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг томилж ажиллаад дахиад одоо яг 1, 2 дугаар ээлж дээр энэ тендер нь зарлагдсан байсан 307 объектуудын одоо яг газар дээр нь очиж бүх энэ хийгдэж байгаа ажлуудын цар хүрээ тулгамдаж байгаа асуудлууд, бодит байдлуудтай танилцаж, бид нар дүгнэлтүүд гаргасан.
Энэ дээр үндэслээд ерөнхийдөө бид нар энэ зураг төслүүдийг нөхөж хийхгүйгээр энэ ажлуудыг одоо цааш нь үргэлжлүүлэх юм бол одоо төсвийн хөрөнгө бол маш ихээр одоо шамшигдуулах ийм нөхцөл байдал өртөг зардал нь нэмэгдэх ийм бодитой эрсдэл байсан учраас бол одоо ямар ч байсан энэ 307 объектын одоо зураг төслүүд нь үндсэндээ хийгдэж дуусаж байна. Тэгэхээр өнөөдрийн бид нарын энэ 4 ээлжид хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэлүүдийг одоо бас би хэлье. 1-ээс
2 дугаар ээлжид хийгдэж байгаа одоо 16 аймгийн 92 сумын 307 объектоос яг өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон нь бол 183 объект ашиглалтад орсон байна. Одоо 29 объект дээр бол улсын комисс ажиллахад бэлэн болсон, 95 объект дээр бол угсралтын ажил одоо үргэлжилж байгаа. Өвөл бол зогссон одоо угсралтын ажил үргэлжилж байна. Юуны хувьд бол 3 дугаар ээлжийн одоо 17 аймгийн 130 сумын одоо 330 объектоос одоо өнөөдрийн байдлаар нэг аймгийн 30 объект барилга угсралтын ажлын одоо гүйцэтгэгч нь шалгарсан. 2 аймгийн одоо 53 объект дээр барилга угсралтын ажлын тендер нь зарлагдсан.
3 аймгийн 60 объект дээр барилга угсралтын ажлын үнэлгээний хороо одоо байгуулагдаад ингээд явж байна. 11 аймгийн 160 объект дээр одоо зураг төсөв зураг төсөл магадлан хийгдэж байгаа. Аймагтай нь бас зөвшилцөх ажлууд хийгдэж байна. Ингээд зургийн ажил үргэлжилж байгаа одоо 160 объектууд байна. Ингээд 4 дүгээр ээлжид бид нар 18 аймгийн 92 сумын нийт 243 объектуудыг одоо бас энэ нүхэн жорлонг халах энэ ажлуудыг төлөвлөж байна. Төлөвлөж байна гэдэг нь одоогоор бол 4 дүгээр ээлжийн зургууд хийгдэж байгаа. Ингээд зургууд нь хийгдэж дууссаны дараа бол энэ тендерүүд нь зарлагдана.
Санхүүжилтийн хувьд тодорхой хүндрэлүүд үүссэн. Гэхдээ энэ санхүүжилтийн хүндрэл бол зөвхөн одоо гүйцэтгэлээс гэдэг юм уу төсөвт өртөг одоо нэмэгдсэнээс болсон ийм санхүүжилтийн хүндрэл гэж одоо бид нар ойлгож болохгүй. Эрдэнэт үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд одоо гаргаж байгаа энэ 100 тэрбум төгрөг бол үндсэндээ энэ одоо бид нарын бүх хийгдэх объектуудыг 100 хувь санхүүжүүлэх ийм эх үүсвэр одоо биш. Энэ бол нийт одоо 18 аймгийн 267 сумын одоо 853 объектуудыг хийхэд одоогийн байдлаар урьдчилсан байдлаар бол бол 160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн ийм тооцоо гарч байгаа.
Би яагаад энийг ингэж хэлж байгаа юм бэ гэхээр та бүхэнд 3 харьцуулалтууд үзүүлье гэж бодож байна. Одоогийн байдлаар ингээд Архангай аймгийн Хайрхан сумын дотуур байрны ариун цэврийн байгууламжийг одоо байгуулах тийм төсөвийг та бүхэн харж байгаа байх. Энэ дээр гадна бохир 63 сая, гадна цэвэр усны байгууламж 46 сая, дотор ариун цэврийн өрөө 40 сая, тоног төхөөрөмж нь 116 сая гээд яг одоо Архангай аймгийн Хайрхан сумын дотуур байран дээр бол 267 сая төгрөгийн төсөвт өртөг одоо гарсан. Баян-Өлгий аймгийн Булган сумын одоо сургуулийн ариун цэврийн байгууламжийн төсөвт өртөг нь 341 сая, Хэнтий аймгийн Батноров сумын хүүхдийн цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн төсөвт өртөг нь 104 сая гэсэн одоо ийм 3 янзын төсөв гарч байгаа юм. Яагаад ингээд төсвүүд их өөр өөр болж байна вэ гэхээр энэ өөрөө их тийм онцлогтой одоо төсөл арга хэмжээ юм байна. Бараг үндсэндээ бол одоо барилга барихад шаардагддаг бүх одоо инженерийн ажлууд энэ төсөлд хийгдэж байгаа юм.
Барилгын ажил байна, цэвэр бохир усны асуудал байна, сантехникийн асуудал байна, цахилгааны асуудал байна, инженерийн байгууламжийн асуудлууд байна.
Тэгээд үндсэндээ бол бид нарын одоо нөгөө 1, 2 дугаар ээлж дээр одоо удаан явж байгаа гол асуудлууд бол анх одоо тухайн сум дээр хийгдэх объектуудын сонголтын асуудлууд, хөрсний асуудлууд, тэгээд нөгөө яг ариун цэврийн байгууламжийг дотор нь хийхэд одоо тухайн сум орон нутгаас санал болгосон байрнуудын асуудлууд зарим нь актлагдчихсан байр хүртэл өгчихсөн байгаа шүү дээ. Тэгээд энэнээс шалтгаалаад бол маш их олон хүндрэлүүд гарсан маш их олон хүндрэлүүд. Тийм учраас бол одоо зовлон тоочих бол бид нарт тийм эрх байхгүй.
Энэ ажлыг бол хамгийн чанартай одоо гүйцэтгэх ёстой. Тэгэхээр ерөнхийдөө бид нарын одоо тооцоогоор бол энэ дунджаар ерөнхийдөө1 сум дээр хийгдэх энэ ариун цэврийн байгууламжийн одоо төсөвт өртөг бол 160-аас 180 сая төгрөг байх юм байна гэсэн дундаж тооцоо гарч байгаа юм. 160-аас 180 сая төгрөг. Тийм учраас би өнөөдөр энэ 3 сум дээр хийгдсэн ажлуудын одоо төсвийг харьцуулж та бүхэнд ингээд харуулж байгаа юм. Тэгэхээр одоо Эрдэнэт үйлдвэрээс санхүүжүүлж байгаа 100 тэрбум төгрөгөөр бид нар бол нийт нэг 600 гаруй одоо объектын ажлыг санхүүжүүлэх ийм л хэмжээний санхүүжилт байна.
Тийм учраас бид нар энэ жил ямар ч байсан энэ 10 сарын 1-нээс өмнө бол нөгөө 850 гаруй одоо объектуудаас нэг 600 гаруй объектуудыг бол Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр одоо санхүүжүүлээд хийж дуусгана.
Ингээд цаанаа бол 250-260 объект дээр нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ бол мэдээж тухайн одоо нарийвчилсан зургууд өнөөдөр гарч дуусаагүй учраас бол бид нар яг эцсийн тоо бол илэрхийлэхэд хэцүү. Ямар ч байсан нэмэгдэл 50-аас 60 тэрбум төгрөгийн санхүүжилт байхад бид нар Монгол Улсын хэмжээнд нийт одоо анхны төлөвлөж байсан бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрныхаа нүхэн жорлонг одоо халчих ийм ажлыг одоо зохион байгуулах ийм бүрэн боломжтой гэж харж байгаа. Ингээд энэ хүрээнд бол манай Байнгын хороо одоо бол маш их тийм бодлогын дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.
Энэ дээр одоо би Баярсайхан гишүүнд бас талархал илэрхийлэх ёстой. Баярсайхан гишүүн 2023 оны 5 сарын 4- ний өдөр одоо техникийн зөвлөлдөх уулзалтуудыг хийсэн. Ингээд техникийн зөвлөлдөх уулзалт дээр гүйцэтгэгч байгууллага, хяналт тавьж байгаа байгууллагууд, технологийн шийдлийн асуудлууд, ашиглагч байгууллагуудаас одоо үүсэж болох асуудлуудыг бид нар ингээд ерөнхийд нь ярьсан. Тэгэхээр гүйцэтгэгч байгууллагуудын зүгээс одоо ямар ямар асуудлууд үүсэж байна вэ гэж.
Нэгдүгээрт нь алслагдсан сумдуудад бараа материал тээвэрлэхэд тээвэр ложистикийн хүндрэлтэй байдал үүссэн. Ковид бас нөлөөлсөн.
Хоёрт нь төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо хамтран ажиллах байдал бол маш хангалтгүй байсан. Орон нутгийн удирдлагууд, аймгийн удирдлагууд ингээд одоо гүйцэтгэгч байгууллагууд. Энэ захиалагч байгууллагууд хяналт тавьж байгаа байгууллагуудын ажлын уялдаа бол хангалтгүй байсан гэдэг. Бид нар хүлээн зөвшөөрөх ёстой.
Гуравдугаарт нь бол зургийн даалгавар бодит байдалтай маш зөрөөтэй байсан. Анх тендер зарлахад 4 дүгээрт нь бол яг тодорхой зарим төсөл арга хэмжээнүүдийн давхцалууд үүссэн. Одоо зарим сум бол манайх одоо өөрөө сумынхаа дэд бүтцүүдийн ажлуудыг эхэлсэн байгаа гэсэн нэрийдлээр одоо зарим ажлуудыг зогсоосон.
Зарим нь бол нөгөө ЭМЯ-ны чиглэлээр одоо хийгдэж байгаа тухайн яг суман дээр одоо хийгдэж байгаа тэр эмнэлгийн ариун цэврийн байгууламжтай одоо бас энэ ажлуудыг зохицуулах давхцал үүсгэхгүй байх талаар одоо сум орон нутгийн удирдлагуудын хэлж байсан саналуудыг бид нар бас харгаж байж үзэж одоо тодорхой өөрчлөлтүүдийг хийх ийм хэрэгцээ шаардлагууд бас үүссэн байгаа.
Хөрсний одоо хүндрэлтэй нөхцөлүүдэд одоо ажил гүйцэтгэхэд бол маш их том ажлууд юунууд эрсдэлүүд, сорилтууд бид нарын өмнө тулгамдсан. Манай одоо аймаг дотроо сум бүхэн хүртэл өөр өөр хөрстэй цэвдэгшилтэй байдаг учраас бол энэ дээр бол маш том одоо эрсдэлүүд энэ барилгын ажлыг гүйцэтгэхэд эрсдэлүүд үүссэн. Бид нарын сонгож авсан технологи маань өөрөө хөрсөнд шингэдэг дал хүртэл 70-аас 80 хувь нь одоо хөрсөнд нөгөө саарал ус нь хөрсөнд шингэдэг ийм технологи сонгочихсон байхад нөгөө энэ технологиор хийгдсэн сумдууд дээр одоо цэвдгүүд үүссэн учраас цаашаагаа одоо ингээд энэ саарал ус нь шингэхгүй байх ийм хүндрэлүүд үүсэж одоо 7, 8 сум дээр бол тэр саарал усыг одоо зөөхөөс өөр аргагүй буюу тухайн сум дээр одоо тэр нолийн машин нөгөө бохирын машин зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлууд үүсэж байгаа.
Энэнээс болоод одоо зарим хийгдсэн байгаа ариун цэврийн байгууламжуудад маань одоо ашиглагдаж чадахгүй байгаа нөхцөл байдлууд одоо үүсэж байна. Хяналт тавьж байгаа буюу одоо Барилгын хөгжлийн төвөөс одоо ажлын зураггүйгээр угсралтын ажил эхлүүлснээс үүдэж зураг төсөвт өөрчлөлт оруулах байдлаар одоо маш их олон хүндрэлүүд үүссэн. Энэ зүйлийг бид нар техникийн зөвлөгөөний үеэр одоо ярилцаж ойлголцсон байж байгаа.
Технологийн шийдлийн хувьд бол бага оврын цэвэрлэх байгууламж буюу экулос төхөөрөмжийг нэгдсэн байдлаар төлөвлөсөн буюу одоо төлөвлөсөн нь бүс орон нутгийн онцлог нөхцөл байдалд одоо тохируулахад хүндрэл одоо үүссэн. Ерөөсөө нэг компанийн нэг технологийг нь сонгоод бүгдэд нь гэрээ хийгээд эхний 1, 2 дугаар ээлжид бол 330 одоо юуг зөвхөн нэгхэн технологиор хийх нэг ийм давуу эрх олгогдчихсон байсан. Энэ бол буруу шийдэл байсан гэж бодож байгаа.
Тэгэхээр энэ дээр бид нар нөгөө зураг төслүүдийг нь хийгээд зарим одоо шийдлүүдийг бид нар тэр цэвдэгтэй байгаа сумууд одоо худаг гарахгүй байгаа одоо сумууд дээр бид нар өөр буюу одоо тэр септик технологиудыг бас одоо оруулж ирж хийж байна. Энэ нь бол бас тодорхой төсөв мөнгөний өртгийн хувьд ч гэсэн хямд яг Монголын онцлогт тохирсон одоо бас ийм шийдлүүд байх болов уу гэж харж байгаа.
Хоёрт нь бол их олон одоо 303 сумны дээр яг адилхан нэг технологиор хийх ийм захиалга орж ирсэн учраас энэ захиалгыг нийлүүлэх дээр бол энэ нийлүүлэгч компани технологийн компани дээр бол ачаалал үүссэн. Цаг хугацаандаа энэ тоног төхөөрөмжөө нийлүүлж чадаагүй. Ийм асуудлууд үүссэн.
Дөрөвт нь бол энэ аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг өгсөн хэдий ч цахилгаан эрчим хүчний доголдол үүсэх, хариуцсан мэргэжилтэн байхгүйн улмаас эвдрэл доголдол гарах эрсдэлтэй байгаа. Ингээд ерөнхийдөө энэ сумуудын гол асуудал бол энэ соёл гэх юм уу одоо ингээд нэг ийм яг энд ариун цэврийн байгууламжуудыг одоо ашиглах, ашиглаж сурах энийг хариуцах энэний одоо урсгал зардлууд буюу энэ юунуудын засвар хийх энэ асуудлууд дээр бол үнэхээр одоо манайх үнэхээр сул талтай байна. Одоо сүүлдээ бүүр энэ сургуулиуд цэцэрлэгүүдэд нь ерөөсөө энэ яамыг одоо энэний урсгал зардлыг санхүүжүүлж засварыг санхүүжүүлнэ, тоног төхөөрөмжүүд нь дутуу ирсэн эвдрэлтэй хийсэн юмнуудыг сольж өг гэсэн ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа учраас ерөөсөө одоо яг энийг ашиглачихъя, энийг нэг байнгын, энэ нэг хүүхдүүдийг нэг ингээд нэг ариун цэврийн байгууламжид нь оруулаад ингээд нэг бие засуулаад ингээд нэг соёлыг түгээчихье гэсэн ийм сэтгэл дутаж байгаа. Маш их олон асуудлууд байна.
Тэгэхээр энэ бол бас бид нарын өмнө тулгамдаж байгаа ийм сорилт гэж харж болно. Тэгээд цаашдаа бол бид нар энийг одоо тогтвортой энэ ариун цэврийн байгууламжуудыг ашиглахад өвлийн улиралд тэр тусмаа энэний ашиглалтыг хариуцах тоног төхөөрөмжүүдийг хариуцах, байнгын цахилгаан эрчим хүчний одоо эх үүсвэрийг тогтвортойгоор одоо доголдол үүсгэхгүйгээр хангах гэх мэтчилэнгээр энэ асуудлыг бас цогцоор нь шийдвэрлэх ийм шаардлага байна гэж харж байгаа.
Ашиглагч байгууллагуудын талаас буюу сургууль, цэцэрлэг, дотуур байрны зүгээс одоо зарим сумдын хичээлийн байранд ариун цэврийн зориулалтаар өрөө гаргах боломжгүй одоо байдлууд үүссэн. Ариун цэврийн байгууламжтай боловч энэхүү төслийн хүрээнд их засвар хийх шаардлагатай байгаа тухай хүсэлт захиалгууд бас ихээр ирж байгаа.
Нөгөө өмнө Мобиком, Дэлхийн зөнгийн одоо юугаар санхүүжилтээр бас ийм ариун цэврийн байгууламжууд их олон хийгдсэн юм байна лээ. Тэгэхдээ ихэнх нь дандаа гадна хийгдсэн. Тэгээд энийгээ бид нар ашиглаад засваруудаа хийгээд явъя, энийгээ сургуультайгаа холбочихъё энэ танай төслийн хүрээнд гэсэн ийм олон одоо хүсэлт захиалгууд бас ирж байгаа.
Бага оврын цэвэрлэх байгууламжийг хариуцан ажиллах одоо мэргэжилтэй боловсон с хүчний дутагдал маш ихтэй байна. Бохир ус татан зайлуулах, цэвэр ус түгээх машин байхгүй гэж би түрүүн хэлсэн. Хөрсний онцлогоос шалтгаалж бас гүний худаг гаргах боломжгүй одоо ийм сумдууд бас гарч ирж байгаа зөөврийн усаар одоо ашиглах ийм сумдууд бас гарч ирж байгаа юм. Зэрэг одоо иймэрхүү олон хэрэгжилтийн явцад барилга байгууламжийн явцад ийм одоо сорилтууд бид нарын өмнө тулгамдсан учраас энэ асуудлуудыг шийдвэрлэх шийдлүүдийг бид нар одоо тухай бүрд нь гаргаж, гүйцэтгэгч байгууллага, энэ ашиглагч байгууллага дээр бол тодорхой мэдээллүүдийг хангаж байгаа гэж та бүхэн ойлгож болно. Ингээд одоо яг нийт иргэдийн дунд үүсчихсэн байгаа энэ Эрдэнэт үйлдвэрийн
100 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж хийгдэж байгаа энэ нүхэн жорлон халах ажлууд бол хэт их өндөр өртөгтэй одоо ингээд татвар төлөгчдийн мөнгийг гарын сарвуугаар одоо урсгасан ийм хайхрамжгүй ажлууд болж дуусаж байна гэдэг нэг ийм буруу ойлголтууд бол байна. Энэ ойлголтуудыг бид нар засах ёстой.
Баярсайхан гишүүн бас Улсын Их Хурлын хэд хэдэн гишүүдтэй хамт явж яг газар дээр нь энэ гүйцэтгэлтэй холбоотой асуудал дээр бол нүдээрээ үзэж танилцсан гэж ойлгож байгаа. 2 гүйцэтгэлийн явцад бол 2 байгууллага дээр бол тэр тоног төхөөрөмжид нь одоо шатсан ажиллаагүй ийм нөхцөл байдлууд үүссэн байгаа. Энийг бид нар бол тэр гүйцэтгэгч байгууллагатай одоо холбоо барьж энэ ажлуудыг бас хийсэн.
Ингээд ерөнхийдөө дүгнээд хэлэхэд бол бид нар энэ жил ямар ч байсан энэ хичээлийн жилд багтаж одоо 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр бол бид нар 600 гаруй одоо объектуудын нүхэн жорлонг халж орчин үеийн цэвэрлэх байгууламжтай болгоно гэдэг дээр бол одоо бид нар зорьж ажиллаж байгаа.
Цаана нь үлдэж байгаа одоо 240 гаруй объектууд дээр бол нэмэлт санхүүжилтүүд шаардлагатай болж байгаа. Энийг бид нар маргаашийн Засгийн газрын хуралдаан дээр оруулж одоо үлдэгдэл санхүүжилтийн асуудлуудыг шийдвэрлэх ийм шийдвэрүүд гаргана гэсэн ийм төлөвлөлттэй ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлэхийг хүсэж байна.
Тэгээд энэ дээр нөгөө ашиглалтад орсон ариун цэврийн байгууламжуудын видео одоо зурган танилцуулгууд бүх гишүүдэд хүрсэн учраас бол дэлгэрэнгүй одоо ярих шаардлагагүй гэж би үзэж байна.
Г.Мөнхцэцэг: Танилцуулга хийсэн Энх-Амгалан сайдад баярлалаа. Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа ажлын хэсгийг танилцуулъя. Ням-Очир Боловсролын Ерөнхий газрын дарга, Алтангэрэл Боловсролын Ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга* Амарбаяр Боловсролын Ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, Цэрмаа Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт зохицуулалтын газрын зөвлөх инженер, Амарзаяа Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн. Ийм бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдаанд оролцож байна. Сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байна уу? Жаргалмаа гишүүн. Жаргалмаа гишүүнээр тасаллаа.
Баярсайхан гишүүн асуултаа асууя.
Б.Баярсайхан: Сайдын мэдээллийг сонслоо. Надад одоо хэд хэдэн асуулт байна. Ер нь бол энэ Засгийн газар бас солигдоход төдийлөн бас бараг эхэлж амжаагүй байсан ийм одоо төсөл Энх- Амгалан сайдыг ажлаа авч байх үеэр ингэж явсан байгаа. Анхны хүмүүсийн хийсэн алдааг бол мэдэж байгаа. Гэхдээ энийг бол одоо өнөөдөр ярих нь бол зохимжгүй. Одоо бараг 3 жилийн өмнөх асуудал болох гээд байна. Тэгэхлээр энэ асуудлыг аль хэдийн шийдчихсэн. Анхны одоо ажлын хэсгийн алдаа хуучин яаманд ажиллаж байсан эрх бүхий хүмүүсийн гаргасан алдаа тэр зураггүйгээр түлхүүр гардуулах нөхцөлөөр энэ тендер зарласан энэ алдааг бид нар аль хэдийн зассан гэж хэлсэн. Тэгэхээр одоо энэ асуудлыг бол өнөөдөр ярих бол ямар ч шаардлагагүй гэж бодож байна.
Хоёрдугаарт энэ 3 ТНБД ахалж байсан энэ дэд ажлын хэсэг дээр агентлагийн даргаар ахлуулж энэ ажлын хэсгийг ингэж явж байгаа нь дэд ажлын хэсгийг энэ ажил гүйцэтгэхэд өнөөдөр хэр одоо бүтэмжтэй байгаа гэж танай яам өөрсдөө үзэж байгаа юм бэ? Би бол одоо сэтгэл ханамж бол тун дундуур байгаа. Танай дэд ажлын хэсгээс хэдэн удаа хөдөө орон нутагт ажилласан бэ? Би ингээд 4 аймгийн арваад сумаар явахад яг 7 хоногийн өмнө ингээд очоод чанаргүй хийж байгаа бүтээн байгуулалт дээр үүрэг даалгавар өгөөд явахад буцаад ирэхэд чанарыг нь сайжруулаад тавьж болоод байна. Гэтэл энэ ажлууд хий одоо чанартай, чанаргүй, чанартай, чанаргүй хийгдэж байна гэдэг энэ асуудал орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн одоо гомдол дотор бол нэлээн яригдаж байна. Тэгэхлээр энэ ажлын хэсэг ажлаа хийж чадаж байгаа юм уу? Энэнээс илүү үр бүтээмжтэй байх байсан гэж бодож байна.
Энэ 2023 он он гэхэд Ням-Очир дарга надад энэ ажлыг бүрэн дуусна гэж хэлсэн. Би Их хуралд бас ажлын хэсэгт хяналт тавьж байгаа. Ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд энэ одоо нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй шаардлагатай гэдгийг одоо дөнгөж сая сайдын амнаас сонсож байна. Тэгээд энэ одоо хэзээ ийм асуудал гарсан юм, яагаад ийм асуудал гарсан юм бэ гэдэг нь бас маш бүрхэг байна. Техникийн зөвлөгөөн хийсэн. Энэ техникийн зөвлөгөөнийг одоо хийхдээ цаашаа ямар нэгэн техникийн асуудал гаргахгүй гэдэг одоо зорилгоор энэ техникийн зөвлөгөөнийг хийсэн байгаа. Энэний энэ ажлын үр дүн нь ч гэсэн өнөөдөр одоо мэдээлэгддэггүй. Ерөнхийдөө би дэд ажлын хэсэгт яагаад сэтгэл дундуур байна гэхлээр Их Хурал дахь том ажлын хэсэгт мэдээлэл өгдөггүй ямар ч харилцаа холбоогүй.
Тэгээд энэ ажлын хэсгээс санаа тавиад энэ газар дээр нь энэ бүтээн байгуулалттай ажиллаж байгаа асуудал өнөөдрийг хүртэл ерөөсөө байхгүй шүү Энх-Амгалан сайд аа. Тэгээд би ажлын хэсгийн дарга Ням-Очир даргад энэ НҮБ, Койкатай хамтраад энэ Вош гээд төсөл хэрэгжүүлээд байна. Бид нар ямар НҮБ- аас мөнгө авах гэж байгаа биш энэ дээр зөвлөхөөр ингээд Юнисефээ авч болдоггүй юм уу. Энэ байгууллагатай та нар уулзаад өгөөч гэсэн одоо болтол байхгүй. Би аймаг аймагт одоо 2 сарын өмнө Ням- Очир даргад би үүрэг өгсөн. Энэ ажлын хэсгийн бас нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа энэ Пүрэвсүрэн 2-т.
Аймаг аймгаар энэ бүтээн байгуулалтуудын мэдээллийг өгөөч гэсэн. Өнөөдөр дөнгөж сая одоо яг миний ширээн дээр ингээд тавьж байна. Яагаад энэ хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн энэ аюулгүй байх амар тайван суралцах, энэ асуудалд ийм хайнга сэтгэлгүй ийм одоо хандаа даад байгаа юм бэ гэдэг ийм бухимдал надад бол үнэхээр байна. Тэгээд би бол намар энэ талаар асуулга тавина. Энэ зуны 3 сард одоо ямар ажлыг амжуулах гэж байгаа юм. Энэ барилгын одоо сезоны үед та нар ямар ажлыг амжуулах гэж байгаа юм? Цэрмаа инженер та энд одоо бас тодорхой хэмжээгээр өндөр цалин аваад ажиллаж байгаа. Энд таны одоо оруулж байгаа үүрэг юу байна?
Г.Мөнхцэцэг: Баярсайхан гишүүний асуултад Энх-Амгалан сайд эхлээд хариулъя. Тэгээд бас нэр зааж асуулт тавьсан учраас холбогдох хүмүүс нь хариулаад ингээд явъя. Энх-Амгалан сайд.
Л.Энх-Амгалан: Өмнөх л гарсан алдааг бид нар зассан залруулсан одоо өмнөхтэй ерөөсөө яриад байх юм байхгүй. Бид нар одоо урагшаа харж ажиллах ёстой. Энэ боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зорилт Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. Тэгээд би ингэсэн юм.
Энэ Улсын Их Хурлын тогтоол гарахад улсын эмэгтэй гишүүдийн санаачилгаар одоо хийсэн энэ 100 тэрбум төгрөгийг 100 тэрбум төгрөгөөр одоо энэ 900 орчим объектыг хийчихнэ гэдэг энэ саналыг хаанаас өгсөн санал вэ? Хаанаас хийсэн тооцоо вэ гэдгийг би шалгуулж байгаа юм. Мэдээж Улсын Их Хурал одоо шийдвэр гаргахдаа энэ чинь тооцоотой судалгаатай шийдвэр гарч байж гарах ёстой шүү дээ. Тэгэхэд бол яг манай яамнаас одоо яг ингээд энэ 100 тэрбум төгрөгт багтаагаад энэ 900 гаруй объектуудыг хийчихнэ гэсэн энэ тооцоо судалгаанууд гараагүй юм байна лээ. Тэгэхээр энэ миний ойлгож байгаагаар бол Эрдэнэт нийгмийн хариуцлагын хүрээнд 100 орчим тэрбум төгрөгийг одоо бид нар санхүү юу гаргая. Энийгээ бол энэ нүхэн жорлонг одоо орчин үеийн ариун цэврийн байгууламж дээр одоо яах солих энэ ажил дээр санхүүжилт хийе гэсэн иймэрхүү л одоо ерөнхий ойлголцлоор одоо ингэж энэ юунууд гарсан юм байна гэж шийдвэрүүд.
Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Эрдэнэт 100 тэрбумаа 100 тэрбумаар 900 объектыг бүгдэнг нь солиорой гэсэн энэ санхүүжилтийг бид нар хийж байгаа шүү гэсэн үг биш. Энэ бол одоо энэ ажлыг эхлүүлье энэ ажлыг хэрэгжүүлье. Ямар ч байсан эхний ээлжид шаардлагатай байгаа энэ санхүүжилтийг одоо Эрдэнэтээс гаргая гэдэг ийм ойлголцлоор энэ ажлууд эхэлсэн юм байна гэж бодож байгаа юм. Тэгэхээр би түрүүн та бүхэнд нэг тооцоо үзүүллээ шүү дээ. Нэг сум дээр энэ ариун цэврийн байгууламжийг хийхэд бодитой төсөвт өртөг нь дунджаар хэд гарч байна вэ гэж. Одоо 240 саяас 110 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа биз. 340 саяас. Тэгэхээр одоо бид нарын цаашдаа хийж байгаа энэ тооцоо судалгаа бол нэг сум дээр хийж байгаа нөгөө ажил. Тухайн сумын барилга байгууламжийн насжилт тухайн сумын одоо хөрс хөрсний асуудлууд, усны эх үүсвэрүүдээс шалтгаалаад энэ бол 160-180 сая төгрөгөөр одоо хийгдэх ийм төсөвт өртгүүд гарч байна. Бид нар нэг зүйлийг одоо баттай хэлж байна вэ гэхээр ямар ч байсан бид нар энэ одоо өнөөдрийн байдлаар бол 40 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарчихсан байна.
Эхний 300 одоо объект дээр ингээд 10 сарын 1 гэхэд бид нар хэрэв энэ 100 тэрбум дээр төгрөг дээр одоо нэмэлт санхүүжилт гарч ирэхгүй ирэхгүй байх нөхцөл үүссэн тохиолдолд бол энэ 100 тэрбумаар бид нар 600 гаруй одоо объектуудыг хийгээд яг одоо шаардлага хангасан стандартын одоо ийм объектуудыг бид нар улсын комисст хүлээж авах ийм боломжтой, ийм төлөвлөгөөтэйгөөр л ажиллаж байна гэдгийг бас би бүүр хариуцлагатайгаар хэлье гэж бодож байна.
Тэгээд маргаашийн Засгийн газрын хуралдаан дээр орж энэний тодорхой үлдэж байгаа санхүүжилтийн асуудлууд шийдвэрлэгдэх учраас энэ дээр тодорхой шийдлүүд гарах болов уу гэсэн одоо юутай байна бодолтой байна. Юуны хувьд бол энэ дэд ажлын хэсэгт одоо ингээд нэг ийм сэтгэл дутаад байгаа зүйл бол байхгүй болов уу гэж бодож байна.
Яагаад гэвэл манай Боловсролын ерөнхий газар ингээд тусдаа агентлаг болж гарснаар бол яам жинхэнэ утгаараа одоо бодлогын газар болж байгаа. Хуучин та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа манай Баярсайхан гишүүн ТНБД байсан. Үндсэндээ яам бол зунжингаа тендер зарлаад л дуусдаг байсан шүү дээ. Тендерээ ч бүрэн зарлаж дуусаж чаддаггүй ажил 10, 11 сар руу ордог байсан.
Тийм учраас Боловсролын ерөнхий газрыг байгуулсны гол зүйл бол бодлогын хэрэгжилтийг ийг одоо хангах энэ агентлагтай болсноор бид нар маш том дэвшлүүд гарч байгаа. Өнөөдөр яам тендерийн яам биш болсон бодлогын яам болсон. Тэгэхээр одоо ер нь бол энэ Боловсролын ерөнхий газар дээр байгаа хөрөнгө оруулалтын газруудууд бол.
Г.Мөнхцэцэг: Энх-Амгалан сайдад нэг минут нэмж өгье, гүйцэж хариулъя.
Л.Энх-Амгалан: Тэгэхээр одоо хэн нэгнийг буруутгаж буруутан хайх биш одоо явж байгаа ажлуудаа цөмөөрөө яаж цаашдаа хамтраад одоо эрчимжүүлээд явах вэ л гэдэг асуудал байгаа. Яах вэ Баярсайхан гишүүний хувьд нэг над руу ч бас 2, 3 удаа хэлсэн.
Энэ 3 ТНБД-ын түвшинд байгуулсан ажлын хэсгийг одоо илүү агентлагийн нэг дарга руу шилжүүлээд ингээд яачихсан. Ингэж байгаа нь одоо ямар давуу талыг үүсгэх юм бэ? Ер нь одоо ухралт болчихсон юм биш үү гэсэн нэг ийм зүйл хэлсэн. Харин ч ухралт болоогүй одоо дэвшилт болсон гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл энэ Боловсролын ерөнхий газар чинь өөрөө хэрэгжүүлэх агентлаг. Одоо бүх шийдвэрээ өөрсдөө гаргаад явж байгаа. Гүйцэтгэх одоо удирдлага гүйцэтгэх одоо хүний нөөц нь энэ дээр байгаа учраас бол харин ч одоо илүү дэвшилт болж байгаа гэж би харж байгаа. Ингээд тэр техникийн зөвлөгөөний үеэр яригдсан энэ бүх ажлуудыг одоо бүгдийг нь бид нар энэ зөвлөмжөөр бүх байгууллагуудад одоо хангаж ажиллаж байгаа. Тэгээд харин зүгээр яах вэ энэ гүйцэтгэж байгаа гүйцэтгэлүүдийн энэ мэдээллүүдийг яг рийл таймаар одоо ингээд бүх гишүүдэд уг нь одоо хүргэсэн дээ.
Г.Мөнхцэцэг: Ажлын хэсгийнхэнд асуулт тавьсан. Хэдэн номерын микрофон дээр байна. Ням-Очир дарга 7 номерын микрофон дээр байна уу? Хэдэн номерын микрофон дээр байна? Нэг номерын микрофон дээр Ням-Очир дарга хариулт өгье.
Т.Ням-Очир: Баярсайхан гишүүний асуултад хариулъя.
Боловсролын ерөнхий газрын дарга Ням-Очир. Бид нар яг энэ байнгын ашиглалтад хүлээж авсан 183 объектыг хүлээж авахад Боловсролын ерөнхий газрын хариуцсан инженерүүд зөвлөхүүд бол нэг бүрчлэн очиж комисст орж ажиллаж хүлээж авч байгаа. Тэгэхээр яг газар дээр нь инженерүүд технологийн шийдэл нь, барилга угсралтын ажил нь, одоо тавигдах шаардлага стандарт нь ямар байгааг бол нэг бүрчлэн хянаж байгаа. Мөн одоо 1, 2 дугаар ээлжийг одоо хэрэгжүүлэх хүрээнд бүсээр нь одоо 2022 он, 2023 онд бид нар бол газар дээр нь очиж ажиллаж байгаа. Дунджаар нэг объект дээр ашиглалтад орсон объект дээр бол хүлээж авах хүртлээ 2-3 ашиглалтад ороогүй объектууд дээр бол манай хүмүүс 18 аймаг дээр ямар ч байсан объект бүр дээр 1, 2 дугаар ээлжийнхээ хүрээнд очоод ажиллачихсан гэж ингэж ойлгож болно.
Бид 5 дугаар сарын эхний 7 хоногт Баярсайхан гишүүнээс өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурал дээр хариуцсан референтээрээ дамжуулаад аймаг тус бүрээр, сум тус бүрээр, объект бүрээр ажлын төлөвлөгөө цаг хугацааны графикийг бол гаргасан. Энэ гаргасан график төлөвлөгөөг пэйж хуудас болон аймгуудад бол яг нэг бүрчлэн хүргэсэн байгаа.
Тэгэхээр энэ бол 5 сарын 7-нд гарсан ийм график байгаа. Энэ графикаа бол ерөнхийдөө зарим объектууд дээр, зарим сумууд дээр бол алдагдал байгаа хэдий ч яг энэ графикаараа бол одоо гүйцэтгэгч байгууллагууд зургийн болон одоо угсралтын ажлын гүйцэтгэгч байгууллагуудаа бол нэг бүрчлэн шахаад одоо ингээд явж байгаа. Цаг хугацааны бол объект тус бүр дээр олон объект учраас тодорхой тохируулга шийдлүүд бол байгаа. Тэгээд яг гүйцэтгэл ямар байгааг бас сая сайдын илтгэлд бол нэг бүрчлэн танилцуулсан. Одоо бол ашиглалтад орсон 183 объектын байнгын ашиглалттай байх энэ чиглэл рүү нь одоо гарын авлага материалууд гаргах зөв соёл дадал хэвшил сургах, эрүүл мэндийн хичээлийнхээ хөтөлбөртэй уялдуулах эмчийн албан тушаалын тодорхойлолтод нь бас чиг үүрэгтэй нь уялдуулах зэргээр бол энэ ажлууд хийгдэж байгаа. Энэ бол яг техникийн зөвлөлдөх уулзалтаас бол ашиглагч тал дээр бол ийм асуудлууд үүсэх нь гэдэг дээр бол нэлээдгүй ийм асуудлууд гарсан учраас бид нар бол энд анхаарах ёстой юм байна. Цаашдаа энэ урсгал зардал энэ бүх зүйлүүд дээр бол нэлээн ийм одоо зөвлөн чиглүүлж хэвшүүлэх ажил бол хэрэгтэй юм байна гэж ингэж харсан.
Вош төслийн хувьд бол би энэ вош төсөл дээр бол 2, 3 удаагийн хуралд суусан. Манай энэ технологийн шийдэл гаргаж байгаа зарим зөвлөхүүд бас энэ вош сүлжээн дээр бол явж байгаа учраас яг энэ вош төсөл дээр анхааруулж байгаа. Ялангуяа мэргэжилтэй боловсон хүчин байж засвар үйлчилгээг байнгын хийж зөвхөн сургууль, цэцэрлэг, дотуур байр гэхгүй тэр сумын дэд бүтцийг яг энэ ариун цэврийн байгууламжтай холбоотой дэд бүтцийг хариуцаж явах тал дээр бол илүү анхаарч байгаа.
Тэгээд бид нар энэ экос төхөөрөмжийг одоо суурилуулсан компанитай хамтраад ариун цэврийн байгууламж байнгын ашиглалтад орсон сумдууд дээр 1,1 хүнийг сургалтад хамруулж яг энэ экос төхөөрөмжийг ашиглах гарын авлагыг боловсруулж гаргаж сургуулийн удирдлага, багш нарт зориулсан одоо зөвлөмжийг өгч, 2 эмэгтэй 00, эрэгтэй ариун цэврийн өрөө гээд ингээд энэ бүрд нь тохирсон анимэйшнүүдийг бэлдэж бас ингэж хүргээд явж байгаа.
Бидний хувьд бол яг энэ төслүүдээ бол 11 сарын 20 гэдэг графикаар бол ерөнхийд нь бол бүх одоо зураглал тооцооллуудаа гараад явж байгаа. Гэхдээ энэтэй холбоотой сая бас сайдын хэлсэн санхүүжилттэй холбоотой асуудлууд бас бид нарт Засгийн газар дээр хуралдаанд танилцуулж чиглэл авах зүйл байгаа гэж ингэж хэлэхийг хүсэж байна. Баярлалаа.
Г.Мөнхцэцэг: Баярсайхан гишүүн. Тийм инженерээс асуулт тавьсан, Цэрмаа инженерт.
Цэрмаа инженер зөвлөх инженер байгаа. 4 дүгээр микрофон дээр Цэрмаа инженерийн микрофоныг өгье.
Г.Цэрмаа: Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ ариун цэврийн байгууламж дээр зөвлөх инженерийн үүргээр 2022 оны 6 сараас эхэлж ажилласан. Энэ дээр ажиллаж байх хугацаанд бол эхний ээлжид 1, 2 дугаар ээлжийн ажил ерөнхийдөө газар дээрээ зураггүйгээр эхлээд тэгээд ажлаас нь зургийг нь хийж байгаа байдалтай байсан. Энэ дээр бол мэдээж инженер хүний хувьд бол одоо тэр зурган дээр гарч байгаа алдаа оноо юу байна одоо юу нь болохгүй техникийн технологийн шийдлүүд нь ямар байна гэдэг талаас л одоо байнгын зөвлөгөө өгөөд ингээд 1, 2 дугаар ээлжийг бол ямар ч байсан 12 сар гэхэд бол ерөнхийдөө магадлалын зураг нь үндсэндээ дуусаж байсан. Энэ хооронд ажил нь хийгдчихээд дараа нь зураг хийгдэж байгаа учраас зураг нь норм дүрмийн дагуу гарахад бол нэлээд зөрөөтэй зүйлүүд гарч байсан. Тэр зургийн дагуу мөн одоо буцааж газар дээр нь хийгдсэн ажлуудыг буулгах дахиж засуулах гэх мэтчилнээр одоо газар дээр нь бодит байдлаар явж үзэж одоо эд нарыг нэлээдгүй цэгцэд орууллаа. 1, 2 дугаар ээлжийн энэ одоо өнөөдрийн байдлаар 95 объект ингээд яг ашиглалтад өгөхгүй зайлшгүй он дамжих хэмжээнд хүрсэн явдал нь бол үнэхээр ажлын зургийг хүлээж байсан учраас ийм процесст хүрсэн. Ажлын зургийг зөв эхлээд зөв голдирлоороо эхэлчихсэн бол болох байлаа. Дараад нь ер нь энэ ажлын зураггүйгээр эхэлсэн ажил ямар байдалд хүрч байна гэдэг байдлаас хөрөнгийн багцаа ч гаргах боломжгүй байсан учраас 3, 4 дүгээр ээлжийг бол одоо ерөнхийд нь, аймгуудаас нь, аймаг бүрээр нь судалгаа гаргуулаад ажлын зургийнх нь үйл ажиллагааг зохион байгуулсан.
Гуравдугаар ээлжийн энэ одоо 130 сумын энэ 303 объекттой нэг бүрчлэн би тулж ажиллаж байна. Энэн дээрээс үнэхээр одоо ёстой өглөөний нарнаас орой хүртэл энэ олон зургийг зүгээр одоо нэг мэдээ гаргах төдийд биш зүгээр нэг хурлын тэмдэглэл хөтлөх төдийд биш нэг бүрчлэн техник технологийнх нь шийдэл гарч байна уу гэдгээрээ би одоо судалгаандаа яваад ирсэн аймгийн гүйцэтгэгч нартай нэг бүрчлэн уулзаад тэд нарын гаргасан шийдэл яг газар дээрээ очоод үнэхээр бодитоор байна уу, үгүй юү гэдгийг яг тухайн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нартай нэг бүрчлэн газар дээр нь утасдаж асууда. 3,4 дүгээр ээлжийг бас тодорххой хэмжээгээр алдаа оноонд оруулчихгүйн тулд мөн эд нартай зөвшилцөөд ерөнхийдөө техник, технологийн шийдэл зөв гарсны үндсэн дээрээс аймгуудын газрын харилцаа хот байгуулалтын газрын тухайн одоо зургийг зөвшилцөх мэргэжилтнүүдтэй хэлтсийн дарга нартай бас нэг бүрчлэн тулж энэ хийж байгаа зургуудыг би Барилгын хөгжлийн төвд хамааруулахгүйгээр одоо эхний урьдчилсан шийдлийг объект нэг бүрээр нь 303 объект, нэг бүрээр нэг бүрчлэн хүнтэй тулж ажиллаж шийдлүүдийг гаргадаг.
Одоо бохир нь зөв юм уу? Өнөөдөр орой тэр байгаа хуучин зуурмагийг буулгах нь зөв юм уу? Эдийн засгийн үр ашиг нь ямар байгаа юм? Өнөөдөр сонгож байгаа одоо тэр септик нь ямар юм зөв юм уу? Эколосыг тавивал энэ сумд ямар байх нь вэ? Тог нь яаж тасардаг юм? Хэрвээ тэгвэл ашиглалтын явцад яаж хүндрэл гарах нь вэ? Болж өгвөл одоо тэнд энд сумууд одоо яг мэргэжлийн сантехникийн чиглэлийн хүмүүс байдаггүй учраас тухайн сумд энэ техник технологийг бодит байдал дээр нутагшил суурьшилд нь яаж ажил тохируулбал ямар байх нь вэ, ашиглалт нь ямар байна гэдгийг нэг бүрчлэн хандаж одоо энэ 3 дугаар ээлжийн зургийг хүлээж авч байна. Мөн одоо 4 дүгээр ээлжийг сая гаргаад ирэхэд мөн адил гарахаас нь өмнө одоо та нар ажил яаж удаашралтай байна очоод та нар ямар байдлаар судалгаагаа хийх вэ? Байг гэхэд очоод одоо нэг цооног байхад.
Г.Мөнхцэцэг: Баярсайхан гишүүнд нэмж асуулт асууж, санал хэлэх микрофоныг өгье.
Б.Баярсайхан: Баярлалаа. Тэгвэл өнөөдрийн Байнгын хорооны хурлаар хэд хэдэн зүйлийг маш сайн ойлголоо. Бүх одоо бүтээн байгуулалтад энэ 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлон чанарын өндөр түвшинд хийгдэх юм байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл чанарт бол санаа зоволтгүй юм байна гэж өнөөдөр ойлголоо. Санхүүжилтийг энэ маргаашийн засгийн хурлаар оруулж одоо нийт хийгдэх ажил дээр дутагдаж байгаа санхүүжилтийг бол сайд Засгийн газарт шийдүүлнэ гэж ойлголоо. Мөн одоо энэ ажлын хэсэг бол сайн ажиллаж байна гэж ойлголоо. Тэгээд бидний ажилд бол хүүхдүүд дүн тавина. Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл Улаанбаатар хотод байгаа цэцэрлэгийн хүртээмж гээд л бид нар төсөвт тодотгол хийж байгаад шийдсэн. Тэгвэл Улаанбаатар руу хүүхдүүдийг нүүлгэхгүй энд одоо түгжрэлийг сааруулж энэ цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулах.
Г.Мөнхцэцэг: Баярсайхан гишүүний микрофоныг өгье. Ажлын хэсгийн ахлагч.
Б.Баярсайхан: Тэгж бодож байгаа бол энэ одоо хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн тохь тухтай аюулгүй амьдрах энэ асуудлыг л шийдэх ёстой. Чанартай бүтээн байгуулалт бий болсон сумд бол сумын хүүхдүүд бол маш их баяртай байна. Үнэхээр одоо их бахархалтай суманд төвд гэртээ айлуудын хүүхдүүд хүртэл бид нар дотуур байранд амьдаръя гэсэн ийм хүсэлтийг ээж аавдаа тавьж байна. Чанаргүй байгаа газар бол үнэхээр хэцүү байна. Тэгээд Энх-Амгалан сайд зарим одоо нолио сольчихсон сумд дулаарахаар гадаа нольдоо бие зас гэдэг юм уу эсвэл дотуур байрны одоо багш үйлчлэгчдийн зөвхөн шөнө бие зас өдөр бол бие засаж болохгүй гэдэг иймэрхүү асуудлууд бол нэлээн гарч байгаа гэдэг нь сая намайг хөдөө орон нутагт явж байхад бол харагдаж байсан юм. Энд надтай хамт явсан Амарзаяа инженер бас сууж байна. Бүх асуудлыг бол сонссон байгаа.
Тэгэхлээр би бол одоо энэ энэ зун бол нэлээн одоо шахуу энэ жорлонг солих бүтээн байгуулалт бол хийгдэх юм байна гэж ойлголоо. Тэгээд өнөөдөр сошиалаар Солонгосын Од одоо жүжигчин ирэхэд түүний бие засах газарт их санаа тавьж улсаараа их санаа зовоод байх шиг байна. Уул нь улсаараа ялангуяа энэ ажил хариуцсан хүмүүс нь хөдөө орон нутагт хүйтэн мөсөн дээр бие засаж байгаа энэ хүүхдүүдийн асуудал, энэ сургуулийн орчны аюулгүй байдлын асуудал, модон жорлонд хүүхдүүд унаж амь насаа алдаж байгаа энэ асуудал энэ хөдөө орон нутаг, дотуур байр, сургуулийн орчин тохь тухгүй байгаа учраас малчид 6 настай хүүхдээ аваад сум дээр амьдардаг.
Малчин аав нь хөдөө амьдардаг. Үүнээс болоод гэр бүл салалт өндөр байгаа энэ асуудал олон олон олон олон асуудал та бүхний хийж байгаа энэ бүтээн байгуулалтыг ямар байхаас шийдвэрлэгдэх гээд байгаа юм гэдгийг бол бүүр хариуцлагатайгаар хэлье.
Тэгээд энэ ажил бол МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Ийм одоо сүүлийн 100 жилд хамгийн том бүтээн байгуулалт болох ийм ажил байгаа. Тэгээд энэ жил 4 аймаг 100 жилээ тэмдэглэж байгаа. Ядаж одоо эхний ээлжид та бүхэн энэ 100 жил тэмдэглэж байгаа 4 аймгийг модон жорлонгоос нь одоо салгаж чадах юм бол бас 100 жилээ тэмдэглэж байгаа нэг баяр хөөр, бүтээн байгуулалт амжилт юм даа гэж одоо ингэж харж байна. Тэгээд ажлын хэсгийг илүү одоо их сэтгэлтэй суман дээр хийгдэж байгаа сум болгон дээр хийгдэж байгаа энэ ажлыг үнэхээр чанартай хийж гүйцэтгэх тал дээр одоо сайн ажиллаарай гэж бас өнөөдөр албан ёсоор хэлж байна. Та бүхний одоо энэ дурдаад байгаа муу байшин өгч байгаа, сум орон нутгийнх нь хүмүүс сэтгэлгүй анхны тэр одоо нэг алдаатай байсан энэ асуудлуудыг бол үнэхээр одоо сонсохыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл та нар энэ ажлыг чадна гээд хариуцаж аваад хийж байгаа бол тэгээд л хийгээд л дуусгамаар байна.
Тэгэхээс биш одоо тэр нэг ТНБД танай Хөрөнгө оруулалтын газрын даргын ажиллаж байсан 2 хүний асуудлыг одоо 3 жил яриад яах вэ дээ. Та нар тэрийг л чадна гээд л ажлын хэсгээ өөрчлөөд орж ирсэн биз дээ тэ. Тэгэхлээр энэ зун бол энэ орон нутгуудаар бас явъя гэж бодож байна. Бусад аймгуудаар бас явъя гэж бодож байна. Тэгээд ажлын хэсэг бас энэ дээр энэ Их Хурал дахь ажлын хэсэгтэйгээ хамтраад бас ажиллана гэж бодож байна. Баярлалаа.
Г.Мөнхцэцэг: Жаргалмаа гишүүн асуултаа асууя.
Б.Жаргалмаа: Өдрийн мэнд би бас энэ ажлын хэсэгт орж ажилласан гишүүний хувиар бас хэд хэдэн зүйлийг асууя. Үнэхээр одоо парламентад сууж байгаа эмэгтэйчүүд Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээсэн үүрэг дээр тулгуурлан хөдөө орон нутгийн ЕБС, дотуур байрны нүхэн жорлон орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих энэ төсөл эхэлсэн байгаа. 2021 оны
1 сарын 20-нд яг энэ үйл ажиллагаа ерөнхийдөө одоо ажиллаж эхэлсэн гэж би ойлгож байгаа. Өмнө нь бид нар бас ажлын хэсгийн хүрээнд ямар технологи байх вэ? Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан орон нутгийн өөрчлөлтөөс үүдэн технологи бүр өөр байх юм байна. Төсөл хөтөлбөрүүд нь үнийн дүн төсөвт зарцуулалт нь хүртэл өөр байх юм байна гэдэг олон ажлыг маш олон судалгаан дээр үндэслэж ярьж байсан.
Гэтэл өнөөдөр энэ нэгэнт технологиор нэг компанид давуу эрх олгосон гэдэг бол бас энэ цаагуураа ер нь ямар асуудал үүссэн юм бэ гэдгийг бас эргэж харах зайлшгүй шаардлагатай гэж би бодож байна. Ер нь энэ бол хариуцлагын асуудал. Бид нар бас өмнө нь бас хөдөө орон нутгаар явж энэ нүхэн жорлонгийн асуудлыг хэрхэн яаж шийдэж байна вэ ажил ямар шатад явж байна вэ гэдэг зүйлийг бас судлах тэр явцад юу харагдаж байсан бэ гэх юм бол сая инженер өөрөө хэлж байна л даа. Газар дээрээ зураггүй ажил эхэлсэн. Зураггүй барилгын ажил эхэлнэ гэдэг бол эргээд төсөвт өртөгт өөрчлөлт орох, төсөв үрэлгэн зарцуулагдах гээгдэх энэ асуудал бол хийгдсэн. Зүгээр л нэг жишээн дээр шугам хоолойны одоо хэмжээсээ буруу тавьснаас шалтгаалан 700-аас 800 метрийн зөрөө гарсан. Энэ төсөвт өртгийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал хүртэл үүсэж байсан. Энэ мэт хариуцлагагүй асуудал яг энэ төрийн аливаа үйл ажиллагаан дээр бас байгаад байгаа нь харагдаад байгаа. Ажлын хэсэг уг нь 3 яамны ТНБД нар хамтарч ажиллаж эхлээд яг хэн хариуцах вэ гэдэг дээр бас ажлын хэсгийн гишүүд бас асуудал тавьж байсан. 3 яамны дунд орхигдчих вий дээ гэдэг зүйлийг бид нар бас маш ихээр ярьж байсан. Яг л тэр одоо анхааруулга тэр жишгээр бол энэ ажил ингээд удааширсан.
Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр төрийн нийгмийн хариуцлагын хүрээнд гэж 100 тэрбумыг өгч байгаа боловч энэ бол төрийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө. Бид үргүй зарцуулах ёсгүй. Ямарваа нэгэн байдлаар хариуцлага алдсан зураг төсөв буруу хийсэн энэ компаниудад гэдэг юм уу тэр одоо төсөв захиран зарцуулж байгаа орон нутгийн удирдлагуудад тэр сургуулийн захирлуудад би хариуцлагын асуудал яримаар байна. Эргэж төлөвлөх асуудлыг яримаар байна. Гүйцэтгэл дээр бид нар хяналт тавих ёстой. Энэ бол өнөөдрийг хүртэл 600-аас мянган хүүхэд сурч байгаа нэг сумын сургуулийн хүүхдүүд дөрөвхөн нүхэн жорлон дээжлээд бие засдаг гэдэг ийм байж боломгүй жишээ хүртэл байсаар байсан. Энийг л бид нар халах гэж уг нь оролдсон.
Бид ирээдүйгээ эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжүүлэхээс гадна эрүүл Монгол иргэнийг бий болгохын тулд энэ нүхэн жорлонгийн асуудлыг хөндөж тавьсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Би хариуцлагын асуудлыг нэхмээр байна. Өөрөөр хэлэх юм бол гүйцэтгэгч компаниуд дээр одоо зарцуулагдсан төсөв дээр хариуцлага тооцож эргэн төлүүлэх гэдэг юм уу эсвэл гүйцээх энэ асуудлыг одоо хийж өгөөч сайдаа. Үнэхээр төсөв одоо 35 тэрбум нь гараад үлдсэн тэрбум нь 900 одоо объектыг бид нар барьж байгуулж чадахгүй гэж бодож байгаа бол ер нь байгаа төсөвтэй яг одоо бид нар энэ удаагийн барилгын улиралд ер нь хэчнээнийг нь яг дуусгаж хүлээлгэж өгөх хэмжээнд байгаа юм бэ? Нарийн тоог бас бидэнд өгөөч. Эргээд олон нийт бас биднээс хариуцлага нэхэж байгаа. Ер нь бол энэ эхлүүлсэн ажил дээрээ өөрсдөө хариуцлагатай байна уу, үгүй юү гэдгийг бас биднээс шаардаж байгаа учраас би бас ийм 2 асуултад хариулт авахыг хүсэж байна.
Г.Мөнхцэцэг: Жаргалмаа гишүүний асуултад Энх-Амгалан сайд хариулт өгье.
Л.Энх-Амгалан: Зөв өө зөв Жаргалмаа гишүүн ээ. Одоо хариуцлагын асуудлыг бид нар үнэхээр дээр доороо ярих одоо цаг нь болсон болсон. Одоо алийн болгон бие биеийнхээ толгойг илж амьдрах вэ. Тэгээд яах вэ гэхдээ би хэлээд байна шүү дээ. Түрүүн Баярсайхан гишүүнд ч гэсэн хэллээ. Одоо зовлон тоочиж амьдрахгүй. Тийм жаахан урагшаа харж амьдаръя гэлээ. Гэхдээ урагшаа харж амьдарна гэдэг нь өнгөрсөн хугацааныхаа одоо ингээд хариуцлага алдсан юмнуудыг ингээд үлдээгээд ингээд явчихна гэсэн үг биш л дээ. Зохион байгуулсан хүмүүсийн одоо амжилтгүй юу гэдэг юм бэлтгэл муутай зураг төсөлгүй одоо ингээд энийг тендерийг зохион байгуулсан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Би энэ дээр дандаа санал нэг байна.
Хоёрдугаар асуудал бол энэ захиалагчийн одоо буруу хариуцлагагүй байдлаас үүдсэн гүйцэтгэгч дээр одоо очиж байгаа гүйцэтгэлийн явцад гарсан алдаа дутагдлууд байх юм бол энийг бид нар хүссэн хүсээгүй хариуцлага тооцох ёстой энэ хэдийгээр Эрдэнэтийн мөнгө гэж эд нар ярьж байгаа боловч би Монголын татвар төлөгчдийн мөнгө л гэж ойлгож байгаа. Тийм учраас бол энэ дээр одоо хариуцлага тооцох, ер нь хариуцлага тооцоход нэг цаг хугацааны хувьд бол оройтоогүй болов уу л гэж бодож байна. Тэгээд одоо Баярсайхан гишүүний хэд дахин хэлээд байгаа та нар одоо хийнэ гээд л авсан юм бол хийсэн шиг хий л гэж хэлж байгаатай би санал нэг байна.
Харин хариуцлагатай хэлчихье. Одоо ингээд энэ 100 тэрбум төгрөгт бид нар 600 орчим объектуудыг бол яг чанарын шаардлага хангасан хэмжээнд бид нар гүйцэтгээд хүлээлгэж өгнө. Гэхдээ энэ нэг зүйлийг хэлэхэд бол одоо энийг цаашаа ашиглаад явах энэ байгууллагуудын идэвх санаачилга сэтгэл маш их хэрэгтэй байна. Энэ бол сэтгэлгээний маш их том өөрчлөлт гарч байгаа байхгүй юу. Энэ чинь соёлын маш том хувьсгал яваад байгаа юм. Тиймээ ганц нэг дотуур байр сургуулиудын жорлонг нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжтай болгож байгаа биш энэний цаана өөрөө энэ хүүхдүүдийн эрх, хүүхдүүдийн энэ хот хөдөөгийн сургуулиудын ялгааг арилгах чиглэл рүү энэ бол маш том дэвшил болж байгаа юм. Маш том дэвшил болж байгаа юм.
Тэгэхээр энэ чиглэл рүү одоо бид нар ингээд сэтгэлгээнийхээ хандлагуудыг одоо өөрчлөх ийм асуудал байна. Тэгэхгүй бол одоо ингээд хүнд лаахайдаад ингээд аятайхан маш сайхан ийм ариун цэврийн байгууламж хийж өгчхөөд байхад тэрийгээ цоожилчхоод хүүхдээ оруулахгүй байгаа тэр сургуулиудын удирдлагуудтай бид нар одоо яах вэ тийм гэх мэтчилнээр ингээд одоо яг ингээд бүх оролцогч байгууллага, одоо ашиглагч байгууллага цаашдаа ингээд энэ сургуулиудыг хөдөө орон нутгийн сургуулиудын удирдлагуудын хариуцлага, сэтгэлгээний асуудал дээр бол одоо бид нар хамтарч байж л энэ сэтгэлгээг өөрчлөхгүй бол нэлээн одоо хүндрэлүүд бас үүсэж байна.
Тэгээд яг ингээд ажил хийхэд бас зовлонгууд бас их байна. Бас яг газар дээр очоод ингээд ажиллаж байгаа энэ гүйцэтгэгч компаниуд сум орон нутгийн удирдлагууд сургуулийн удирдлагуудаас болж байгаа гүйцэтгэлийн одоо чанар энэнээс шалтгаалж байгаа олон зүйлүүд байгаа учраас одоо ингээд тал талдаа л одоо ингээд хичээж ажиллахаас өөр одоо аргагүй л гэж бодож байна. Энд нэг зүйлийг хэлэхэд бол бид нар бол маш том одоо туршлага хуримтлуулж байна. Ер нь бол Монгол Улс яг ингээд анх удаа бараг үндсэндээ 330 сумынхаа хүрээнд 267 сум гэж байгаа. Энэ хүрээндээ ингэж ийм хэдийгээр ажлын объёом багатай ч гэсэн барилгын бүх ажлууд орсон. Барилга угсралтын ажил орсон, их засвар орсон, инженер техникийн ажлууд орсон. Худаг усны одоо усны эх үүсвэрүүд шийдвэрлэсэн. Хөрсний судалгаануудын инженерүүдийн ажлууд хийж байгаа анхны тохиолдол байхгүй юу? Зэрэг хийж байгаа анхны тохиолдол? Тэгэхээр энэ бүхэн дээр одоо ингээд сум бүхнээс шалтгаалж байгаа объект бүхнээс шалтгаалж байгаа асуудал байгаа учраас хаа хаанаа одоо хүлээцтэй одоо хандах л ийм л зүйл байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөдөр Монголын бүх хүүхдүүд тэр тусмаа хөдөө орон нутагт амьдарч байгаа бүх хүүхдүүдэд бид нар нэг аятайхан нэг ийм хотоос хотын хүүхдүүдээс дутахгүй ийм ариун цэврийн байгууламжид одоо ингээд болох энэ чиглэл рүү л цөмөөрөө байгаа хүч бололцоогоо бүгдэнг нь л дайчилж одоо ажиллаад байна гэж бодож байна.
Тэгээд эцэст нь хэлэхэд одоо хариуцлага хүлээхэд би бэлэн. Ямар ч байсан.
Г.Мөнхцэцэг: Жаргалмаа гишүүн нэмж тодруулъя. Чинзориг гишүүний нэрийг оруулчхаарай.
Б.Жаргалмаа: Баярлалаа. Үнэхээр одоо хариуцлагын асуудлыг бид нар одоо авч чаддаггүйгээс шалтгаалан бидний ийм хариуцлагагүй байх тийм төсвийн мөнгийг үргэн үрэлгэн зарцуулах, идэж уух, шамшигдуулах, тендерт будилаан үүсгэх энэ асуудал байсаар байгаа. Би улсын төсөв дээр бас тодорхой хэмжээнд улсын хөгжлийг хараач гэдэг зүйлийг байнга ярьдаг. Тэр ч үүднээсээ төсөвт Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Бид аливаа асуудлыг нэг гүйцээгүйгээр дандаа нэг дутуу төсөв царцаасан ийм байдалтайгаар одоо төсвийг тавьдаг нь бас алдаа. Та сая хэллээ нолио одоо тийм хүлээлгэн өгчихсөн байтал түгжээд байдаг асуудал. Энэ нөгөө л технологийн асуудал бол болов уу гэж би харж байна л даа. Өөрөөр хэлэх юм бол дахин боловсруулах соруулах. Одоо ийм технологитой баригдсан сургууль дээр нөгөө дараагийн ашиглалтын зардал нь төсөвт нь байхгүй учраас сургууль нь түүнийгээ ашиглаж чадахгүй. Ийм алдаанууд гараад байдаг.
Ер нь 2024 оны төсөвтөө яг энэ зарцуулалтаа бид нар үнэхээр тусгаж чадах уу? Өөрөөр хэлэх юм бол бид нар байгуулсан ариун цэврийн байгууламж нолийн асуудлаа бүрэн ашиглах хүүхдүүд…/минут дуусав/.
Г.Мөнхцэцэг: Жаргалмаа гишүүн төсөвтэй холбоотойгоор саналууд ерөнхийдөө хэлчихлээ. Засгийн газрын хуралдаанд одоо энэ асуудлуудаа бас бид нар авч орох гэж байгаа гээд сайд бас нэмэлт хариулт өгсөн учраас маргаашийн хуралдаанд тийм учраас бол энэ асуудал Байнгын хорооны гэхээсээ илүүгээр Засгийн газрын хуралдаанаар одоо шийдэгдээд ингээд явах юм байна гэж ингэж ойлгож байна. Чинзориг гишүүн асуултаа асууя.
С.Чинзориг: Энэ Энх-Амгалан сайд бас хүлээцтэй хандах ёстой тэвчээртэй хандах ёстой л гээд байгаа юм. Бас тэвчээрт хязгаар бий л дээ зовлонтой л байх юм. Энэ бас зовлонг нь бол бид нар бол сайн ойлгож байгаа. Барилгууд чинь бол зураг, төсөв нь өөр, стандарт нь өөр, яг стандартын зориулалт барилга байхгүй ядаж л нөгөө цэвэр бохирын шугам байхгүй энэ тэр гээд л асар их одоо асуудалтай. Гэхдээ бас тэвчээр хүлээлтэд бас хязгаар байна.
Манай Өвөрхангай аймгийн 4 сумын асуудал 2021 онд л эхэлсэн юм. Анхны 1 дүгээр ээлжид нь орсон юм. Тэгээд одоогоор орсон юм байхгүй нүхэн жорлонгоосоо салаад тэр боловсон 0-той болох нь битгий хэл тэр нэг гадаа нь очоод үзэхлээр нэг жоохон шороо тарваганы нүх ухсан юм шиг жоохон шороо ухаад тэгээд хаячихсан одоо 2 жил болж байгаа юм. Баян-Өндөр, Бүрд, Зүйл гээд сумдууд зүүн талын сумдууд. Тэгээд одоо энийг хэзээ орох юм бэ? Одоо энэ чинь 2 жил одоо бараг л ч 3 дахь жил рүүгээ орлоо шүү дээ. Тэгээд Өвөрхангай аймагт бол орсон юм байхгүй. Энэ нөгөө хөтөлбөрийн хүрээнд сургууль дотуур байр боловсон 0-той болсон юм байхгүй.
Эхний ээлжид орсон 2, 3 сум нь одоогоор ороогүй 2 жил одоо 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Бүрд, Зүйл гээд та нар мэддэг л байлгүй дээ. Тэнд толгой сэгсрээд л байх юм. Байхгүй гэж байгаа юм болов уу? Байгаа л даа. Би саяхан очоод ирсэн ноднин очиход жоохон тарваганы нүхний дайны ч биш нэг жоохон өнгөцхөн шороо ухаад л хаячихсан. Яасан юм гэхлээр нөгөө нүхэн жорлон боловсон жорлон болгох гэж байгаа асуудал ингээд болохоо байчихсан гээд л ажилладаггүй. Нэг дэх асуудал.
Ингээд явц их удаан байгаа юм. Зарим аймгууд нь болохлоор ингээд ороод байгаа бололтой яваад байгаа юм шиг юм яриад байх юм.
Хоёрдугаарт энэ хуваарь хийхдээ Энх-Амгалан сайд би ноднин ч гэсэн яриад л байсан маазраад л дэмий яриад л. Жорлон ч байсан дээгүүрээ хуваагаад авчих юм гээд л дэмий яриад л байсан юм. Аймгуудад яагаад ингээд тэгш бус хандаад байгаа юм бэ? Энэ 21 аймгийг чинь одоо ижил тэгш хандаад сумынх нь тоогоор нь жигд аваад явчхаж болдоггүй юм уу? Зарим одоо аймгууд нь бараг л 100 хувь ороод дуусаж байна шүү дээ. Гэтэл одоо Өвөрхангай аймаг хөдөөгийн 18 сумтай. Одоо энэ материалыг чинь харахлаар Өвөрхангай аймгийн 10 сум нь 4 дүгээр ээлжид орно гээд хавьцаа тавьсан байгаа байхгүй юу. Тэгээд 4 дүгээр ээлжийн чинь мөнгө нь байхгүй гээд ингээд. Тэгээд та нарын одоо энэ хүүхдүүдэд нөгөө тэгш боломж олгоё, сурах хөгжих тэгш боломжийг нь олгоё гэдэг чинь одоо ингээд тэгээд аймгуудаас нь хамаараад одоо ялгамжтай хандаад эд нар байдаг өөрсдөө та нар шийдвэр гаргадаг улсууд ингээд хүүхдүүдэд тэгш бус хандаад байдаг асуудал чинь одоо юунаас үүдэлтэй юм? Яагаад одоо ингэдэг юм ярихгүй яваад байхлаар нь ингэдэг юм уу? Юм яриад хэрүүл хийгээд байвал дэмжээд байдаг юм уу? Ингэж болохгүй шүү дээ. Энэ одоо хувиараа одоо өөрчлөх боломж байдаг юм уу? Тэгээд одоо наад 4 дүгээр ээлжид Өвөрхангай аймгийн 10 сум орно гээд тавьсан байгаа юм. 10 сум чинь нийт сумдын чинь бараг 60 хувь нь байгаа байхгүй юу. Хөдөөгийн 18 сумтай аймаг. Тэгээд эхний 1, 2 эхэлнэ гэсэн нь одоогоороо ороогүй. Тэгээд үлдсэн сумдуудыг нь болохоор 4 дүгээр ээлжид тавьчихсан. 18 сумын чинь 10 сум гэдэг чинь бараг 60 хувь нь 4 дүгээр ээлжид орох юм байна. Гэтэл наад 4 дүгээр ээлжийн чинь эх үүсвэр нь одоогоороо шийдээгүй мөнгө байхгүй, эх үүсвэр одоо яаж шийдэх вэ? Засаг дээр бас санал танилцуулна гээд сайд тийм юм яриад байгаа шүү дээ.
Тэгээд яагаад одоо ингээд орон нутгуудад ингээд тэгш бус хандаад байдаг юм? Та нар чинь одоо өнөөдөржингөө л одоо энэ ардын хүүхдийг алга үзэхгүй тэгш боломжийг нь олгоно гээд баахан яриад байгаа биз дээ. Энийгээ одоо засах арга байна уу? Энийгээ засмаар байна шүү дээ. Би ноднин бас хэлсэн юм байгаа юм. Яг яг энэний үгийг хэлж байсан. Тэгээд яг тэр хэвээрээ л хаячихсан байгаа байхгүй юу. Ингэж одоо ялгамжтай хандаж болохгүй шүү дээ.
Г.Мөнхцэцэг: Чинзориг сайдын асуултад Энх-Амгалан сайд хариулъя даа.
Л.Энх-Амгалан: Жорлонг дээгүүрээ хувааж авах нь ч юу байх вэ дээ. Энэ чинь ерөөсөө 1 дүгээр ээлж, 2 дугаар ээлжийг чинь бараг үндсэндээ тендерийг нь нэг мөсөн зураг төсөлгүйгээр зарлачихсан. Тэгээд Өвөрхангай аймгийн хувьд бол 1, 2 дугаар ээлж дээр нийлүүлээд би яах вэ энэ тоог нь нийлүүлээд л ингээд сууж байна л даа. 1 дүгээр ээлж дээр 2 сумын 7 объект, 2 дугаар ээлж дээр 3 сумын 13 объект ингээд 20 объект, 3 дугаар ээлж дээр 7 объект гэхээр нийт 1, 2, 3 дугаар ээлж дээр бол бараг үндсэндээ 27 объектууд бол одоо яг ингээд ариун цэврийн байгууламжаа хийчих энэ боломжууд нь бүрдсэн л гэж харж байгаа юм.
Тэгэхээр яах вэ? Энэ дээр бас дахиад зовлон ярьж байгаа асуудал биш шүү. Ер нь бол цэвэр анхны хэрэгцээ шаардлагаа тодорхойлсон нь бол орон нутаг өөрөө тодорхойлсон шүү дээ. Яам, тодорхойлоогүй. Яам тэр тухайн сум дээр байгаа тэр Өвөрхангай аймгийн тэр Бүрд сум дээр байгаа жорлонг тоолоод явна гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд орон нутагт бид нар маш их итгэл хүлээлгэсэн. Орон нутаг өөрсдөө тодорхойлсон. Харамсалтай нь орон нутаг энийгээ хийгээгүй хийгээгүй. Аймаг нь сэтгэл гаргаагүй, сум нь сэтгэл гаргаагүй.
Тийм учраас бид нар одоо ингээд энэ төслийг зогсоож байгаад 6 сард зогсоож байгаад бид нар сум орон нутаг дээр яг газар дээр нь очиж үзэж энэ ажлын объёомуудыг тодорхойлж өнөөдөр ямар ч байсан улсын хэмжээнд бол нэг ийм 852 объектуудыг нүхэн жорлон байна. Энийг одоо ариун цэврийн байгууламжаар сольё гэдэг нэгдсэн тоотой болж авсан байгаа юм.
Тэгэхээр энэ дээр одоо мэдээж би ч гэсэн хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүн. Тойрог дээрээ ажиллахад бол хамгийн түрүүнд л одоо очиж ажиллаж байгаа. Магадгүй зүгээр сайд нь байна гээд ингээд энэ аймаг дээр байгаа гүйцэтгэл сайн гараад байна гэж би бодохгүй л байна л даа. Жигд л одоо гүйцэтгэж байгаа компаниуд дээр байгаа асуудлууд бүгд л аймаг дээр бүх сум дээр л адилхан байгаа бол болов уу гэж бодож байгаа юм. Тэгэхээр ингээд нэг яам одоо ингээд дээр нь ингээд нэг хэдэн жорлон аль аймгийн аль сумын жорлонг эхний ээлжид 1, 2 дугаар ээлжид одоо ингээд хуваарилчихсан юм шиг ийм одоо буруу ойлголттой байж болохгүй Чинзориг гишүүн ээ. Та Засгийн газрын гишүүн. Одоо та энэ жилээс авхуулаад танай эмнэлэг хөдөөгийн эмнэлэг яг энэ ариун цэврийн байгууламжийг сольж эхэлнэ. Ингээд яг надад ирсэн зовлон танд одоо удахгүй ирнэ.
Тийм учраас бол та энэ 330 сум дээр хийгдэж байгаа энэ жорлонгийн энэ ариун цэврийн байгууламжийн асуудлаар бид нараас маш том сургамж аваарай. Маш том сургамж аваарай. Яагаад гэвэл алдаа гаргахгүйн тулд.
Г.Мөнхцэцэг: Засгийн газрын бүтээгдэхүүн хоорондоо ингээд л харилцан ярилцаад байх юм уу? Чинзориг сайдын микрофоныг нэмж өгье.
С.Чинзориг: Тэр 1, 2 дугаар ээлжийнхнийгээ одоо тэгээд хэзээ оруулах юм бэ? Түргэн оруулмаар байна. 2021 онд эхэлсэн. Одоогоор ерөөсөө ороогүй. Байшин руугаа ч орсон юм байхгүй, нүхээ ч бүрэн ухаж янзалсан юм байхгүй байгууламж ерөөсөө баригдсан юм байхгүй байгаа шүү дээ. Тэгээд л одоо 3 жилийнх нь нүүрийг үзэж байна. Би сая 5 сарын дундуур яваад л ирсэн. 2021 оны тэр чинь одоогоор эхлээгүй байхгүй юу. Тэгээд тэр 4 дүгээр ээлжээ та нар хараарай ичихгүй бол хараарай. Өвөрхангай аймаг 18 хөдөөгийн сумтай 10 сум нь 4 дүгээр ээлжид орно гээд тэр нь мөнгөгүй ээлж, 4 дүгээр ээлж. Бусад тэр одоо дарга нарын сумыг хараарай аймгуудыг 2-оос 5 сум л үлдсэн байна шүү дээ 4 дүгээр ээлжид. Тэгээд яагаад ингээд бүхэл бүтэн нэг аймгийг ингээд 60 хувийг нь одоо ингээд үлдээчихдэг юм бэ? Хөвсгөл тавхан сум байна. Өвөрхангай 10 сум байна, Дундговь хоёрхон сум байна ингэж ялгамжтай хандаж болохгүй шүү дээ та нар төрийн ажил хийж байгаа юм байгаа биз дээ. Ижил тэгш хандах ёстой юм байгаа биз дээ.
Г.Мөнхцэцэг: Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор ер нь бол гишүүд бас хангалттай асуулт асуугаад ингээд хариулт аваад дэгээрээ явж байгаа. Тэгээд ер нь Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд маань бас санал санаачилга гаргаад Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд энэ одоо 100 тэрбум төгрөгөөр одоо гадаа нүхэн жорлонгуудыг солих ийм ажлуудыг бол одоо бас ингээд үндсэндээ 2, 3 жил бид нар бас ярьчихлаа. Ажлын хэсэг бол одоо бас Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд одоо бас ороод энэ ажлын хэсэг гараад ингээд ажилласан. Энэ ажлын хэсгийг манай Баярсайхан гишүүн бол одоо бас нэлээн одоо шахаж сайн ажиллуулсан гэж бас ингэж бодож байгаа. Ингэж бас үнэлж дүгнэж байгаа.
Тэгээд өөрөө бас одоо тэр тойргуудаар зөвхөн өөрийн тойрог гэхгүйгээр хөдөө орон нутгуудаар явж ингэж одоо бас ажил байдалтай нь танилцсан. Ер нь одоо бас гишүүдийн хэлээд байгаатай миний хувьд ч гэсэн бас санал нэг байгаад байгаа. Ер нь одоо бид нар бас энэ хэрэгжилт дээр нь маш их хяналт тавьж ингэж ажиллах шаардлагатай байгаад байгаа. Эхнээсээ бид бас ярь гэж байсан. Ер нь энэ говийн бүс бүсчлээд хийвэл яасан юм бэ. Энэ зураг төсөл хөтөлбөрүүдийг нь бүсчлээд хийвэл яасан юм бэ? Онцлог байгаа. Бүсийн онцлог байгаа гээд ингээд ярьж байсан. Одоо харамсалтай нь одоо тухайн одоо аймаг орон нутгийн удирдлагууд гэдэг юм уу энэ зүйл дээр одоо бас тийм хангалттай бус ажилласан байна.
Аймгуудад одоо бас тодорхой хэмжээний зөрчлүүд үүссэн байна. Энийг гишүүд бол бас яриад байгаа. Энэ дээр бол бас санал нэг байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол одоо бид нар цаашид өнөөдөр одоо бас ингээд Байнгын хороонд асуудал болгоод оролцуулаад ингээд хэлэлцүүлж байгаагийнх цаашид бид нар одоо бас яаж ажиллах юм бэ гэдэг дээрээ ер нь яам одоо бас нэг гарц гаргалгаа гарга. Ер нь одоо бас өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтайгаар гишүүдийн тавьж байгаа асуудалтай холбоотойгоор 3 зүйлийн чиглэлийг одоо бас Байнгын хорооноос одоо өгье өө гэж ингэж одоо бас бодож байна.
Тэгэхээр ер нь бол ингээд гишүүд хэлээд байна. Өмнө нь одоо бас ингээд яваад ирсэн, одоо 2 дахь, 3 дахь 4 дэх ээлж рүүгээ ороод явж байна гээд. Өмнөх одоо энэ 2, 3 дахь ээлжид хийгдсэн ажлууд маань одоо бас хангалттай бус байна. Ийм учраас энэ дээр алдаа гаргасан энэ одоо хүмүүстэйгээ хариуцлага тооц оо, яаж энэ алдаагаа засах юм бэ? Энэ дээр яам одоо цаашид яаж ажиллах юм. Энэ дээр бас нэг чиглэл юу гарга. Дээр нь мөн ашиглалт дээр анхаарч ажилла гэдгийг бас хэлж байна. Ашиглалт дээр хяналт тавь тийм. Одоо яг хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлж байгаа орон нутгуудад энэ чинь бас хангалттай одоо хэрэгжүүлж байгаа биш. Зарим нэг одоо төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн энэ одоо сумдууд, зарим нэг багш, сургуулийнх нь удирдлагууд одоо нолио цоожилчихдог ч байдаг юм уу, мөн одоо тэр угаалтуур юм руу нь одоо бас хог новшоо хийчихдэг ч юм уу. Ингээд гацаачихдаг, ийм түгжрэл үүсгэчихдэг, тэгээд тэр бохироо бас цааш нь одоо цэвэршүүлэгч байдаг юм уу, ер нь одоо ингээд ил задгай хаядаг ч байдаг юм уу? Ингээд энэ хөдөө орон нутгуудад одоо харилцан адилгүй ийм одоо олон зөрчлүүд үүсээд байгаа. Энэ дээрээ тодорхой хэмжээгээр бас нэг тийм эргэж хяналт тавих ажлыг бас яам анхаараач гэдэг энэ зүйлүүдийг ярьж байна.
Дээр нь бас нэмэлт санхүүжилтээр одоо энэ дуусах гэж байгаа 4 дүгээр ээлжид шаардлагатай байгаад байгаа хуучин одоо 2, 3 жилийн өмнө одоо байсан энэ төсөв чинь мэдээж одоо хүрэхгүй байгаа ойлгомжтой. Гэхдээ одоо нэг одоо байгууламжийг байгуулахад одоо 100-аас 160-аад сая төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна гээд байгаа. Энэ санхүүжилтийн асуудлуудаа одоо бас яаралтай шийдүүлээд энэ Засгийн газрын хуралдаанаар оруулаад энэ 2024 оныхоо төсөв дээр нэмж тавьдаг юм уу, ер нь ямар зохион байгуулалтад оруулах ёстой юм тэгээд энэ одоо нэмэлт санхүүжилтийг хийж энэ ажлыг бүрэн гүйцэд дуусга гэдэг ийм чиглэлийг өнөөдөр Байнгын хорооны асуудалд оруулаад ингээд хэлэлцүүлж байгаа. Ийм чиглэлийг Байнгын хорооны зүгээс өгч байна. Тэгээд ер нь бол гишүүдийн гаргасан санал, дүгнэлтүүдийг одоо харгалзаад ийм үндсэн 3 чиглэлийг өгч байна.
Ингээд өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан дуусаж байна, өндөрлөж байна. Ингээд байнгын хорооны өнөөдрийн хуралдаан хаасныг мэдэгдье.
2023.06.05.
Засгийн газраас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг хэрэгжүүлэх, уг төслийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэх тогтоол гарснаас хойш даруй хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд ажил хэрхэн урагшилж, ямар бүтээн байгуулалт өрнөсөн талаар Боловсролын Ерөнхий газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудад өчигдөр танилцууллаа.

XXI зууны Монголд гадаа нүхэн жорлонтой 300 гаруй цэцэрлэг, 400 гаруй сургууль, 250 гаруй дотуур байр бий. Энд 7000 орчим хүүхэд аюултай, айдастай, суурь өвчтэй болох эрсдэлтэй орчинд бие засдаг гэсэн судалгаа байдаг. Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй үндэсний хэмжээний уг төсөл амжилттай бүрэн хэрэгжсэнээр нийт 18 аймгийн 267 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн 853 байгууламжаар сольж, хүүхдүүд үр дүнг нь хүртэх юм гэж Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэлдээ онцолсон.
Тус албан уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Хөрөнгө оруулалт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Ш.Алтангэрэл, Төслийн зөвлөх инженер Г.Цэрмаа нар оролцлоо.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг дөрвөн ээлжээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2021 оноос тендер зарлагдах техникийн даалгаврууд хийгдэж эхэлжээ. Монгол орны эрс тэс уур амьсгалтай, говь, тал, хээр, хангай байгалийн янз бүрийн тогтоц бүтэцтэй орон нутгийн онцлогт нь тохирсон технологи шийдлүүдийг гаргахад асуудал үүсэж, хугацаа алдаж байсныг танилцуулгын үеэр дурдсан. Одоогоор 174 объектыг ашиглалтад хүлээн авсан, 38 объект Улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Харин 95 объектын барилга угсралт ид явагдаж байгааг мэдээллээ. Одоо III ээлжийн 17 аймгийн 129 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зургийн тендер зарлаад байна. Зураг бэлэн болсон тохиолдолд 14-31 хоногт барилга угсралтын ажлыг гүйцэтгэдэг гэж Төслийн зөвлөх инженер Г.Цэрмаа танилцууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Бид нэгэнт эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийг зорьж байна. Ашиглалтын тал дээр нь илүү анхаарал хандуулаарай. Үр дүнгүй хөрөнгө оруулалт, үхмэл хаямал байгууламж болох вий…” гэдгийг сануулж анхааруулаад уул уурхайн үр өгөөж иргэдэд хүрч буй нэгэн хэлбэр учраас үр дүнг илүү чухалчилж байгаагаа илэрхийлэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрыг боловсон ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэн ажиллаж байна.
https://erdenettoday.mn/article/5915

БСШУСБХ: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцэж, тогтоол баталлаа
Монгол улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайлан хэлэлцэнэ .
Ажлын хэсгийн гишүүдийг дуудаарай. Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Балжиннямын Баярсайхан танилцуулна. Монгол. Баярсайхан гишүүнд микрофон өгье.
Б.Баярсайхан: Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 21оны 1 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраар шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” ажлын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаарх танилцуулга.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 21 оны 1 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчийн үйлдвэрийн газраар шийдвэрлүүлэн 21-22 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Баярсайхан, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Анужин, Баатарбилэг, Жаргалмаа, Мөнхцэцэг, Өнөрболор, Ундрам, Энхтүвшин нар ажиллаж байна.
Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газрын албан тушаалтнууд ажилласан.
2021 оны 11 дүгээр сард ажлын дэд хэсгийг Боловсрол, шинжлэх ухаан, Барилга хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар, Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилгын хөгжлийн төв, “Эрдэнэт” үйлдвэр, төрийн өмчит үйлдвэрийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газрын албан тушаалтнууд ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 10 удаа хуралдаж ажлын явцтай танилцаж, ажлын дэд хэсэгт үүрэг чиглэл өгч ажилласан. Ажлын хэсгийн хуралдаанаар:
1.Ижил төсөөтэй хэрэгжүүлсэн төслүүдтэй танилцаж, Монгол орны эрс, тэс уур амьсгалд тохирох сайн туршлага болон бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг сонсож алдаагүй хийх шийдэлд хүрсэн.
2.Ариун цэврийн байгууламжийн технологиудтай танилцаж ажлын дэд хэсгээс сонгосон дээрх төсөлд тохирох 2-3 технологийн мэдээлэлтэй танилцсан.
3.Ажлыг шуурхайлах, төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх талаар ажлын дэд хэсэг сануулж, үүрэг чиглэл өгч ажилласан.
4.Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох байгууллагууд руу албан тоот илгээж үүрэг чиглэл өгсөн.
5.Албан тоотоор 21 аймгийн Засаг дарга нарт захиалагчийн зүгээс хяналт тавих, ариун цэврийн байгууламжаа чанартай гүйцэтгүүлж хүлээж авах чиглэл өгч ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүд 10 дугаар сард Дундговь аймгийн Дэлгэрхангай, Эрдэнэдалай суманд баригдаж байгаа ариун цэврийн байгууламжтай газар дээр нь очиж танилцсан.
НЭГ.ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР
Улсын хэмжээнд 182 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг 4 багц ээлж болгож шинэчлэхээр төлөвлөсөн.
Нэгдүгээр ээлжид:16 аймгийн 54 суманд 195 объект, 15 багц. Үүнд 82 сургууль, 49 цэцэрлэг, 64 дотуур байр төсөвт өртөг нь 26.6 тэрбум төгрөг.
Хоёрдугаар ээлжид: 16 аймгийн 49 суманд 173 объект, 16 багц буюу 70 сургууль, 44 цэцэрлэг, 59 дотуур байр төсөвт өртөг нь 23.7 тэрбум төгрөг.
Гуравдугаар ээлжид: 16 аймгийн 180 объект.
Дөрөвдүгээр ээлжид: 16 аймгийн 170 объекттой төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөв өртөг нь 50 тэрбум төгрөгт тооцогдож байгаа.
Сонгосон технологийн хувьд:
Бохирын септик технологи: 400 хүүхдийн сургууль болон 100 хүүхдийн дотуур байранд зориулагдсан, сараалжин, 2 коридор, 3 тасалгаатай септик, лаг боловсруулах тагтай сав, шингээх талбай, септикийн лаг тунгаах тасалгаа, анаэробны шүүлтүүр бүхий цэвэрлэсэн усны тасалгаа, лаг соруулах дүүжин насос, сэптикт нийлүүлэгдэж буй бохир ус нь септикийн камеруудад орж тунгаагдах ба тунгаалтын явцад бохир усан дахь органик бодисын ялзрал давхар явагдана.
Ариун цэврийн байгууламжаас гарч байгаа бохир усны цооног нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газраас 200 метрээс багагүй зайд байгуулж, хаягдал ус, лагийг байгаль орчинд халгүй аргаар устгахаар шийдвэрлэсэн.
Ажлын хэсгийн хуралдаанаар үйл ажиллагаатай танилцахад ажил удаашралтай байгаа, зураг төсөв батлагдаагүй, нэг ч ариун цэврийн байгууламж ашиглалтад ороогүй, зураг төсөлгүйгээр барилга угсралтын ажил эхэлж, технологийн алдаа гарснаас гадна баригдаж байгаа ариун цэврийн байгууламжууд чанарын шаардлага хангахгүй байгаа талаар дурдаж, Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа зөвлөмж, үүрэг даалгавар өгсөн.
Ажлын хэсгийн ахлагчийн нэр дээр ариун цэврийн байгууламжийн тендерт шалгаран ажил гүйцэтгэж эхэлсэн нэр бүхий 10 компаниас 22 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт ирүүлсэн байгаа. Хүсэлтэд 13 багц ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гүйцэтгэгчийн зураг төсөв бүрэн батлагдаагүйг дурдаад эхний гүйцэтгэл тоног төхөөрөмжийн үнийг оруулж өгөхийг хүссэн байна.
ХОЁР.ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫН ТАЛААР
1.Батлагдсан ажлын даалгаврын дагуу тооцсон, төсөвт өртөг бодит бус зураг төсвийг батлуулалгүй ажил эхэлснээс ажлын даалгаварт тусгагдаагүй нэмэлт ажлууд гарч байна.
2.Ажлын зураг төсөл батлагдаагүй угсралтын ажлыг эхлүүлсэн тул угсралтын чанар стандартад асуудал үүсэж дахин шинээр угсрах хүртэлх нөхцөл байдал үүссэн.
3.Батлагдсан зураггүй тул техникийн хяналт хийгдээгүй, гүйцэтгэл гараагүйн улмаас санхүүжилт олгох боломжгүй болж гүйцэтгэгч компанид хүндрэл учруулж байгаа.
4.“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар батлагдсан зураг төсөв, техникийн хяналтын баримт зэрэг хууль тогтоомжид заасан баримт бичгийг үндэслэж санхүүжилт олгох шаардлага тавьснаас шалтгаалан санхүүжилтийн асуудал шийдэлд хүрэхгүй болсон.
5.Аймгуудын газрын харилцаа, барилгын хөгжлийн байгууламжийн газраас зураг төсөл хийгдээгүй учир ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл Барилгын хөгжлийн төвөөс олгохгүй байгаа.
6.Нэгдүгээр ээлжийн барилгын ажлыг гэрээний хугацаанд дуусгах боломжгүй болсон.
7.Санхүүжилт аваагүйн улмаас гүйцэтгэгч байгууллагууд эхний сумдын ажлыг дутуу гүйцэтгэн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй, санхүүжилт хүлээн зогссон байдалтай байна.
8.Сургууль, цэцэрлэг, дотуур байранд анги танхим, өрөө хүрэлцээгүй мөн зориулан гаргаж өгч буй өрөө тасалгааны хэмжээ жижиг байгаа тул гадна өргөтгөлөөр шийдүүлэх нөхцөл байдал шинээр үүсэж байна.
9.Объектын байршлаас хамаарч септик болон байгаль орчин, ариун цэврийн байгууламжийг тухай бүр шийдвэрлэх шаардлага үүссэн.
10.Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт удаашралтай, хугацаа алдаж байгаа.
11.Барилгын болон дотоод засал, тохижилт, тоног төхөөрөмжийн чанар стандартад анхаарах шаардлагатай байна.
2021 оны 12 р дугаар сарын 2-ны өдрийн байдлаар доорх аж ахуйн нэгжүүдийн зураг төслийн ажлын явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэл гарч баталгаажсан
Барилгын хөгжлийн төвийн магадлалаар баталгаажсан-1
Барилгын хөгжлийн төвийн магадлалд хянагдаж байгаа-5
Аймаг дээр хянагдаж байгаа- 4
Зураг төсөл хийгдэж байгаа-4
Зураг төсөл боловсруулж буй аж ахуйн нэгжүүд нь тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газарт зургийн төслийг баталгаажуулах явцад 7-14 хоногийг зарцуулах, хариуцсан мэргэжилтэн эзгүй болон томилолттой зэрэг ажлын зохион байгуулалт хүний хүчин зүйлээс хамаарч хугацаа алдах шалтгаан удаа дараа гарч байгаа асуудлыг тухайн орон нутгийн холбогдох байгууллагууд хянан баталгаажуулах тал дээр хугацаа алдалгүйгээр зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүссэн албан тоотыг Монгол улсын Шадар сайд Амарсайханд илгээсэн.
ГУРАВ.ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ
1-р ээлж
1.Зураг төслийг боловсруулан Барилгын хөгжлийн төвийн магадлалаар дүгнэлт гаргуулах.
2.Барилга угсралтын гүйцэтгэлд мэргэжлийн хөндлөнгийн байгууллага болон Барилгын хөгжлийн төв хамтарсан дүгнэлт гаргаж, хяналт тавих ажлыг Барилгын хөгжлийн төв орон нутгаас хамтран зохион байгуулах.
3.Дээрх дүгнэлтэд үндэслэн гүйцэтгэлийн санхүүжилтийг олгох.
2-р ээлж
1.Ажлын даалгаврыг нягтлан бодит нөхцөлтэй уялдуулан өөрчлөх ажлыг аймгийн Засаг дарга, Барилга, хот байгуулалтын яам зохион байгуулж шийдвэрлэх.
2.Зураг төслийг боловсруулан Барилгын хөгжлийн төвөөр магадлалын дүгнэлт гаргуулах.
3.Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах эсэх талаар шийдвэрлэх.
4.Магадлалын дүгнэлт, шаардлагатай тохиолдолд урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн зохих санхүүжилтийг олгох.
Ингээд 1, 2 дугаар ээлжид хамаарах бусад асуудал
1.Нэг, хоёрдугаар ээлжийн ажлын 2021-2022 онд санхүүжүүлэх төсвийн хуваарийг нэгтгэн “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газарт хүргүүлэх.
2.Шаардлагатай тохиолдолд 1, 2 дугаар ээлжийн худалдан авах ажиллагааг дахин зарлах.
3.Барилга угсралтын ажлыг дуусгаж улсын комисс ажиллуулан хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны графикийг шинэчлэн гаргуулах.
4.Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хар жагсаалтад оруулах саналыг Сангийн яаманд хүргүүлэх.
3, 4-р ээлжийн хувьд
1.Монгол улсын 2022 онд батлагдсан хөрөнгө оруулалттай уялдуулан ариун цэврийн байгууламжийн төсөлд хамрагдах жагсаалтыг шинэчлэх.
2.Төслийн бүх ажлыг дарааллын дагуу зохих хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх.
Санал дүгнэлт
1.Дэд ажлын хэсгийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах.
2.Зураг төсвийг яаралтай батлуулж, ажлыг шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ.
3.Санхүүжилтийг хууль тогтоомжийн хүрээнд олгох арга хэмжээ авах, гүйцэтгэгч компанийг хохиролгүй төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
4.Монгол улсын Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга. хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд төслийн ажилд анхаарлаа хандуулж, чиглэл зөвлөмж өгч ажиллах.
5.2022 онд төлөвлөсөн 816 байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө баталж хэрэгжилтийг хангаж ажиллах.
6.Ариун цэврийн байгууламжийг барих төслийн ажилд хариуцлага алдсан албан хаагчдад зохих хариуцлага тооцох арга хэмжээ авах санал дүгнэлт гаргасан. Ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Баярсайхан.
Г.Дамдинням: Баярсайхан гишүүнд баярлалаа. Ажлын дэд хэсгийг танилцуулъя. Цэдэвсүрэн Боловсрол, шинжлэх ухааны яам Төрийн нарийн бичгийн дарга, Магнайсүрэн Барилга, хот байгуулалтын яам Төрийн нарийн бичгийн дарга, Цогтсайхан Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хангал Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Байгууламжийн зураг, төсөл магадлалын хэлтсийн дарга, Нансалмаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Хуягцогт Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга. Их хурлын ажлын хэсгийн тайланг Баярсайхан гишүүн танилцууллаа.
Дэд ажлын хэсгийн танилцуулгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан танилцуулна.
Л.Энх-Амгалан: Адилхан юм шиг яриад явдаг юм л даа л.
Г.Дамдинням: Тэгвэл танилцуулга нь бол ерөнхийдөө ойлгомжтой, ойролцоо байгаа юм байна. Тийм үү?Тэгвэл танилцуулагдсан танилцуулгатай холбоотой, ажлын тайлантай холбоотой асуулт асуух гишүүд нэрсээ өгнө үү. Энх-Амгалан сайд саяын тайлангаа танилцуулаагүй яасан тэрийгээ хэл дээ энэ хүмүүст.
Л.Энх-Амгалан: Саяын Улсын Их Хурлын гишүүдээс ахалж ажиллаж байгаа ажлын тайланг сонслоо. Тэгээд яамнаас үндсэндээ дэд ажлын хэсгийн тайлан бэлдээд тэгээд энийг танилцуулаарай гэж надад бэлдэж өгсөн юм. Тэгээд яг л адилхан л юм байна. Утга, агуулга нэг адилхан. Тулгамдаж байгаа асуудлууд нь адилхан. Шийдэх арга замууд нь яг адилхан учраас тэгээд ажлын хэсгийн ажлын дүгнэлтийг бид нар хүлээн зөвшөөрч байна л гэсэн үг шүү дээ. Тиймээ.
Г.Дамдинням: Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайланг дэд ажлын хэсгийнхэн хүлээн зөвшөөрснийг нэг тайлан гэж ойлгож явах юм байна. Тэгэхээр саяын Баярсайхан гишүүний танилцуулсан танилцуулга, тайлантай холбоотой, үндсэндээ энэ дэд ажлын хэсгийн тайлантай холбоотойгоор асуулт асууж, хариулт авах гишүүд нэрсээ өгнө үү. Нэр орохгүй байна даа, дахиад гаргаад хийх үү? Одоо эхлээд нэрсээ өгөөрэй манай гишүүд. Балжиннямын Баярсайхан гишүүнээр тасалъя. Баатарбилэг гишүүн.
Ё.Баатарбилэг: Ахиж дарсан шүү дээ. Одоо тэр тэрийг оруулчих гээд хэлчихгүй юу.
Г.Дамдинням: Тийм Энх-Амгалан сайд, Энхтүвшин гишүүн, өшөө өөр гишүүдийг оруулаарай.
Ё.Баатарбилэг: Байнгын хорооны гишүүдийнхээ өнөөдөрийн амрыг айлтгая. Модон жорлонгийн асуудал Улсын Их Хурлын тогтоолтой. Улсын төсвийн тухай хууль хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа Засгийн газар. Энэ хүрээнд улсын төсвийн тухай хууль батлагдсантай холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолоор энэ жорлонгийн асуудлыг хөндөж, төсөв санхүүгийнх нь асуудлыг нь бүрэн шийдсэн. 21 оны сая хэрэгжилтийг ярилаа. Хэрэгжилтийг зохион байгуулсан 3 яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Жаахан хугацаа алдчихсан тийм ээ? Жаахан хугацаа алдсан. Байнгын хорооноос гарсан ажлын хэсэг бид нар бас 5 сар, 6 сар гээд яамд-ууд дээр очиж ажлын хэсгийг хуралдуулж бас нэлээн л юм болсон л доо. Хаанаа хэрэгжүүлэх вэ, яах вэ, ийх вэ гээд л нэлээн хугацаа алдчихсан. Ямар технологиор явах вэ гээд л баахан хугацаа алдсан.
8 сар хүрч байж, 9 сар хүрч байж тендер, худалдан авах ажиллагаа зарлахаар яаж явах вэ дээ.Саяын дүн л гарна л даа. Бас жаахан сэтгэл гаргаагүй асуудлууд байгаа. Байгаль орчны яам, Барилга, хот байгуулалтын яамнаас бас жаахан удаашралтай, хүндрэлтэй юмнууд нэлээн гарсан. Тийм ээ, одоо энэ дээр бол нэгэнт тайлан ярьж байгаа болохоор зүгээр нэг иймэрхүү маягаар л хэлээд өнгөрье яах вэ. Одоо 22 оны төсөв батлагдаад ажилдаа ороод явж байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ эртэд ярьж байхыг нь сонссон. Тэр 100 тэрбумаас маш бага хувийг нь одоо энэ жорлонгийнхоо асуудалд авч хэрэглэчихсэн байгаа. Ирэх жилийнх дээр ахиад нөгөө 100 тэрбумынхаа үлдэгдлийг нь тавиад явж байгаа гэж.
Тэгэхээр мөнгө нь бэлэн байгаад байдаг, удирдлага зохион байгуулалтыг хийж байгаа бүх хариуцаж байгаа хүмүүс нь бэлэн байгаад байдаг. Одоо 22 онд яг энэ 100 тэрбумынхаа ажлыг бүрэн хийх хийгээд явчих боломж байна уу? Энэ сайдаас л асуух гээд байна л даа. Энх-Амгалан сайдаа?
22 онд л энийгээ гүйцээхгүй бол бид нар чинь тогтоолтой, нөгөө мөнгө нь хугацаатай учраас. Өнгөрсөн жилийнхээ алдаа дутагдлыг бол давтахгүй шиг одоо эртхэн шиг хавар худалдан авах ажиллагаа юмнуудаа зарлаад тэр технологийн гээд түрүүн энд ярьсан тэр хүндрэлтэй юмнуудыг яг энэ өвлийнхөө хүйтний улирлаар нэг цэгцлээд, хавар 3 сар, 4 сар гээд л эхэлчихвэл. Уг нь бол маш богино хугацаанд л хийчих ажлууд байна лээ л дээ. Бид нар яагаад энийг яриад байгаа юм гэхээр энэний араас нөгөө эрүүл мэндийн салбарын хүүхэд хамгааллын асуудал, эхчүүдийн амрах байрны модон жорлонгийн асуудлуудыг цэгцлэх асуудал явж байгаа юм. Тэгэхээр манай нөгөө цэцэрлэг, сургууль, дотуур байрны модон жорлонгийн асуудал амжилттай явчихвал нөгөө эрүүл мэндийн салбар дараагийн салбарууд руу ороход бас дөхөмтэй болох гээд байгаа юм. Тэгэхээр энд цаг хугацааны хувьд, хууль эрх зүйн орчны болон төсөв санхүүгийн хувьд хүндрэл байхгүй. Тэгэхээр өөр янз бүрийн хүндрэл гарах уу? 22 онд энийг хэрэгжүүлэхэд? Ингээд эрт, цаг хугацааны хувьд та бүхэн яаж харж байгаа вэ? Энэ нэг, хоёрыг энэ жил одоо хагас дутуу орхичихлоо гурав, дөрөв гээд ээлжүүд байгаа. Тэгээд энэ дөрвөн ээлжийнхээ юмыг энэ 22 ондоо хэрэгжүүлээд бүрэн дуусгах боломж байна уу? Салбарын сайдын хувьд та энэ тал дээр юу гэж үзэж байна вэ? Энийг явуулахад Их Хурал, Байнгын хорооноос шаардлагатай дэмжлэг туслалцаа байна уу гэдэг ийм зүйлийг асууя.
Г.Дамдинням: Энх-Амгалан сайд. Баатарбилэг гишүүний асуултад хариулъя.
Л.Энх-Амгалан: Үнэхээр хариуцлага алдсан асуудал болсон. Энийг одоо нуугаад яах вэ. Анхнаасаа мордохын хазгай гэдэг шиг нэг ингэж эхэлсэн ажил, надтай ч холбоотой ажил. Тэгээд мэдээж гол асуудал бол технологи сонгох гэж нэлээн хугацаа алдсан. Угаасаа энэ технологийг их сайн үндэслэлтэй сонгохгүй бол дан ганц манай яам энэ технологийг сонгосон бол энэнээс илүү их том эрсдэл гарах байсан болов уу гэж би харж байгаа юм өнөөдөр, энэнээс илүү их том эрсдэл гарах байсан. Энэ дээр харин ч Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яамыг татан оролцуулж, Засгийн газраар энэ асуудлыг Засгийн газраар оруулж ийм 3 Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилласан.
Энэ бол би тодорхой хэмжээнд бас үр дүн хүрлээ гэж бодож байгаа. Ер нь Монгол улсад бид нар чинь жорлон, цэвэрлэх байгууламж байгуулах гэж асар их том алдаа завхралуудыг их гаргасан. Тэгээд ийм алдаа завхралууд битгий давтагдчихаасай гэсэн үүднээс л бас нэлээн тийм технологи дээр бол нэлээн бас цаг алдсан юмнууд бол бий. Энийг бол бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Нэгэнт технологи дээр цаг алдаж тендер оройтсон.Тэгээд хамгийн гол нь бол бид нарын том алдаа бол ерөөсөө нэг жишиг зургаар эхлүүлэх гээд аймаг орон нутаг дээр бид нар цаг хожъё гэж аймаг орон нутгийн удирдлагуудад итгээд, тэгээд аймаг орон нутгийн яг суман дээр байгаа тэр дотуур байр сургууль цэцэрлэгүүдэд дээр одоо ингээд энэ геологийн болон хөрсний дүгнэлтүүд өөрсдөө хариуцаад наашаа ингээд зургийг нь ирүүлчхээч ээ гэсэн ийм чиглэлүүд өгөөд тэгээд зураг нь ирээд энэнийх нь дагуу нэг тендер зарлагдаад л. Тэгээд л яг бодитойгоор нөгөө гүйцэтгэгч нь очоод тендерээ гүйцэтгэхээр нөгөө орон нутгаас өгсөн зурагтай нь зөрсөн нэгдүгээрт.
Хоёрдугаарт бол нөгөө яг нарийвчилсан тэр холболтын зураг гээд нарийвчилсан зураггүй учраас бол нөгөө байршил өөрчилж байгаа, хөрстэй холбоотой, худагтай, худаггүйтэй холбоотой гээд нэг түмэн зовлон гарч ирээд нэг ийм байдал бол үнэхээр нөлөөлсөн. Энэ илүү одоо би нэг тийм гүйцэтгэгч нар луу нэг хариуцлага тулгамааргүй байна. Гүйцэтгэгч нарлуу. Нэгэнт л тендерээ зарлагдаад тендерт ялаад авсан компаниуд яг үнэхээр энэ ажлыг зохион байгуулах явцад бол асар их алдаа гарсан, асар их алдаа гарсан. Тийм учраас энэ алдааг засаж залруулах чиглэл рүү одоо манай байнгын хорооноос Баярсайхан гишүүнээр ахалсан ажлын хэсэг бол бас нэлээн энэ ажилд оролцож байж энэ алдаа завхрал, дутагдлуудыг арилгах чиглэлд бас нэлээн сэтгэл гаргаж ажилласан гэдгийг бас би онцолж хэлэхийг хүсэж байгаа юм.
Тэгэхээр нийт 10 удаагийн хурал хийгээд өнөөдрийн байдлаар цаашдаа энэ 22 онд хийх ажлуудыг бараг нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлж, гуравдугаар ээлж гэж бараг манай яамны дэд ажлын хэсгээс илүү их нарийвчилсан төлөвлөгөөнүүд, санал, дүгнэлтүүд гаргаж ирж байгаад би үнэхээр талархаж байна бас. Тэгээд яамныхаа нөхдийг үргэлж загнаад хяргачих гээд байдаг биш, энэ нөхөд маань бол бас нэг бүтэц зохион байгуулалттай холбоотой гэдэг юм уу олон л зовлонгууд ярих байх л даа. Зовлон яривал олон зовлонгууд ярих байх даа. Гэлээ гэхдээ одоо ямар ч байсан бид нар нэг ийм алдаа дутагдлуудаа олоод харчихсан. Тэгээд алдаа дутагдлуудаа засах дээр бол Барилга, хот байгуулалтын яам нэг л би жаахан сэтгэл гаргаж өгөөсэй л гэж бодож байгаа юм.
Үнэхээр бүх хийсэн ажлыг бид нар араас нь хийхээс өөр аргагүй болчихсон. Нэгэнт зураг төсөлгүй эхэлсэн ажлыг нөхөж зураг төслийг нь гүйцэтгүүлэх. Тэгээд тодорхой тэр хяналтын төсөв-үүдийг, хяналтуудыг нь хийлгээд ингээд гүйцэтгэл гаргасан компаниуд дээр нь жаахан гүйцэтгэлүүдийг нь гаргаад өгчих ийм маягийн хамтын ойлголцол, хамтын хариуцлагууд бол зайлшгүй шаардлагатай байгаа гэж харж байгаа. Зайлшгүй шаардлага. Одоо нэг л эрсдэл байгаа Баатарлаг гишүүн ээ. Ямар эрсдэл байна вэ гэхээр яг одоо ингээд энэ гэрээг нь гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах асуудлууд гарч ирэх юм байна лээ. Гэрээ цуцлах асуудлууд. Ингээд гэрээ цуцлагдаад дахиад ингээд нөгөө энэ чинь гэрээ цуцлагдахаар тодорхой нэг гүйцэтгэл гаргачихсан компани байдаг. Ингээд дахиад нөгөө шүүхээр яваад ингээд нэг цаг хугацаа алдах бий дээ гэсэн нэг цөөн хэдэн объект дээр л нэг ийм асуудал байгаа юм.
Бусдаар бол одоо ямар ч байсан хоёр дахь, гурав дахь ээлжүүдээ бид нар нэгэнт нарийвчилсан зураг төслүүдээ батлуулаад өмнө нь гарсан алдаагаа засаад залруулаад, ингээд…/минут дуусав./
Г.Дамдинням: Ундрам гишүүн.
Ч.Ундрам: Миний хувьд энэ ажлын хэсгийн дүгнэлтийг хараад маш их харамсаж байна. Анх энэ 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонгийн асуудлыг яам өөрөө гишүүдэд хүсэлт тавьсан шүү дээ анх. 2020 оны 10 сард яг төсөв хэлэлцэх үеийн Их Хурлын гишүүдэд ийм 819 сургуулийг 100 тэрбум төгрөг л байх юм бол бид нар ерөөсөө дор нь ингээд л жилийн дотор л бүгдийг нь янзалчих юм байна гэдэг энэ асуудлыг тухайн үед Цэдэвсүрэн Төрийн нарийн сайд байсан шүү дээ. Бид нарт тавьсан. Тэгээд л энэ мөнгийг чинь хайгаад л эмэгтэй гишүүд Баярсайхан гишүүн бид хэд чинь 100 тэрбум төгрөг, зүгээр нэг гишүүд олно гэдэг чинь хэцүү шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа байх. Тэгээд л одоо өчнөөн хөөцөлдөж байж энэ мөнгийг нь бүтээгээд тэгээд мөнгө нь бэлэн болчихдог. Гэтэл одоо ингээд бүхэл бүтэн энэ төсөв 20 оны 11 сарын 15-нд батлагдсан. Бүхэл бүтэн 1 жил 2 сарын дараа бид нар ийм нөхцөл байдалтай байж байгаад би бол үнэхээр харамсаж байна. 1 өдрийн өмнө ч гэсэн тэр айлын нялх хүүхдүүд бас тавлаг нүхэн жорлонд одоо бие засаад сургуульдаа, цэцэрлэгтээ сураад байж байвал уул нь бид нарт сэтгэлд өеөг байхсан.
Одоо тэгээд бүхэл бүтэн жил 2 сар алдчихсан юм чинь дараагийн жилд энэ асуудлуудыг аль болохоор шийдээд тэгээд энэ 22 ондоо яг багтааж амжих уу? Яг амжих уу? Энэ 819 гэдгийг л би одоо сонсмоор байна. Амлалт авмаар байна. Яг үнэндээ, тэгэхгүй бол маш харамсалтай байгаа байхгүй юу. Бүхэл бүтэн жил 2 сараа алдчихдаг ганц ийм л асуулт байна.
Г.Дамдинням: Хэнээс асуув Ундрам гишүүн ээ? Дэд ажлын хэсэг Цэдэвсүрэн дарга, 3 дугаар микрофон ажлын хэсгийн.
Л.Цэдэвсүрэн: Улсын Их Хурлын гишүүдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсэг сая Баярсайхан гишүүний танилцуулгад бол 10 удаа хуралдаж тодорхой хэмжээний үүрэг даалгавруудыг бол дэд ажлын хэсэгт бол өгч ажилласан. Бид нар өмнө нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ ахалсан, оролцсон ажлын хэсгээс хойш Барилга, хот байгуулалтын яамтайгаа болон Барилгын хөгжлийн төвтэй хамтраад бол бас тодорхой нэлээн олон ажлуудыг бол зохион байгуулсан. Баатарбилэг гишүүн болон Ундрам гишүүний асуултад хариулах ерөнхий нөгөө графикаа бол та хэдэд дэлгэцээр танилцуулж байна. Маш олон удаагийн уулзалтыг бас дэд ажлын хэсэг дээрээ болон тендерт шалгарсан компаниуд зураг төсөл хийж байгаа компаниудтайгаа уулзаад бид нар яг энэ 22 ондоо багтаагаад энэ сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг бол 22 ондоо багтааж дуусгахаар ийм график гаргаад яг энэ графикийнхаа дагуу бол ажлаа хийгээд явж байгаа.
Бид нар нэг, хоёрдугаар ээлжийнхэн өмнө нь байнгын хороогоороо болон ажлын хэсэг дээр хэлэлцэхэд бол магадлал хийлгэсэн зураг төсөв маань байхгүй, дутагдалтай байсан. Өнөөдрийн байдлаар бид нар 27 зураг төсвийг бол магадлал хийлгээд дуусчихсан. Магадлалын дүгнэлтээр нэгтгэсэн 13 ажлын зураг байх гээд. Ингээд тодорхой хэмжээний дэвшлүүд гарч байгаа. Тодорхой хэмжээний бол алдаа дутагдал байсан ч гэсэн өнгөрсөн оны 12 сарын байдлаар Сангийн яаманд бас гүйцэтгэл нь харьцангуй гайгүй явж байгаа 4 компаниуд нь гүйцэтгэлтэй холбоотой хөрөнгийн асуудлыг шийдүүлэхээр хүсэлтээ ингээд тавьчихсан байгаа. Тэгэхээр ямар ч байсан бид нар бол Их Хурлаас баталж өгсөн болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс санхүүжиж байгаа энэ ажлынхаа гүйцэтгэлийг эрчимжүүлж энэ дээрээ нэлээн сайн анхааралтай, хяналттай ажиллаж 2022 он гэхэд гурав, дөрөв дүгээр ээлжийгээ бол дуусгана. Төлөвлөгөөгөө бол яг ингээд баталчихсан. 2 яам бол маш ойрхон байнга уулзалт хийж ажиллаж байгаа.
Г.Дамдинням: Жаргалмаа гишүүн.
Б. Жаргалмаа: Та бүхнийхээ өдрийн амгаланг айлтгая. Үнэхээр энэ ажил бол уг нь эхэндээ их зоригтойгоор их шуурхай эхэлсэн. Яг ажил газар дээрээ хүрэхдээ бид нар юун дээр их ажилласан бэ гэх юм бол ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсэгтэйгээ хамтраад тэр технологи сонгох, орон нутгийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж технологийн хэрхэн яаж сонгох вэ гэдэг дээр нэлээд хугацаа алдсан. Тэгээд би бас нэг зүйлийг их гайхаад байна л даа. Зураг төсөлгүй ажлаа эхлүүлсэн гэсэн ийм тайлан байх юм. Зураг төсөлгүй юманд бид нар уг нь төсөв өгөхгүй. Анх “Эрдэнэт үйлдвэр”-ээс бид нар 100 тэрбумыг авах боллоо гэхэд юун дээр ярьж байсан бэ гэх юм бол төсвийн зарцуулалт дээрээ л олон нийтийн мэдээллийг хамгийн сайн өгөх ёстой шүү. Үрэлгэн төсөв байх ёсгүй гэдэг зүйлийг ярьж байсан. Гэтэл яг энэ тайлангаа сонсож байхад дахиад бид нарт шаардлагатай ажил гээд сонссон чинь дахин Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэхээр орж ирж байна гэх юм. Энэ магадлал хийлгэх чинь дахиад л төсөв нэмэгдээд ороод ирдэг. Бид нарт төсөв нэмэх эрх байхгүй. Тэгээд энэ ажил цаашдаа яаж явах юм бэ гээд би гайхаад байна л даа.
Бид нар Дундговь аймагт газар дээр нөхцөл байдалтай очиж танилцаж байсан. Яг зураг төслийнхөө дагуу явж байсан. Гэтэл 800 метрийн зөрүү гарчихсан. Өөрөөр хэлбэл бохироо дамжуулж соруулах нөхцөлд нь түүн дээр юу байсан бэ гэвэл 4 задгай ил жорлонд 800 хүүхэд ашиглаж байгаа ийм нөхцөл байдал байсан. Тэгээд тэн дээр юу зөрсөн бэ гэвэл 800 метрийн зөрүү гарчихсан учраас энэ төсвөө бид нар хаанаас олох вэ гэдэг зүйлийг ярьж байсан гүйцэтгэгч компани. Яагаад зураг төсөл шалгаруулах дээрээ тендер дээрээ ийм алдаа гаргачихдаг юм бэ? Энэ алдаануудаа засахаар дахиад л төсөв мөнгө орно. Магадгүй яг тухайн аймаг дээр бол ингээд шилжүүлээд төсөв, мөнгө нэмэхгүйгээр зохицуулалт хийж болох юм байна гээд ажлын дэд хэсгийнхэн маань ярьж байсан. Тэгээд одоо дахиад би энэ магадлал хийлгэнэ гэхээр гайхаад байна. Энэ дээр дахиад төсөв нэмэгдэнэ. Энэ хариуцлагыг хэн хүлээх юм бэ? “Эрдэнэт үйлдвэр” бид нарт дахиад мөнгө өгөхгүй шүү дээ. Тэгээд энийг яаж зохицуулж байгаа юм бэ? гэдгийг би асуумаар байна. Тэгээд септик технологиор бохироо соруулах технологи сонгосон. Гэтэл септик технологиор ариун цэврийн байгууламжаа хийчхэнгүүтээ бохироо соруулаад зөөвөрлөх машин нь байхгүй. Тэгээд энийг яаж зохицуулах гээд байгаа юм бэ? Бид нар нэг юм хийвэл хийсэн шиг хийх ёстой. Тэрийг хүүхэд ашигладаг байх ёстой. Тэнд хүүхдүүд аюулгүй цэвэр орчинд энэ чинь зөвхөн нойлын асуудал биш, ариун цэврийн байгууламжийн асуудал. Тэгээд ажил ямар хэмжээнд явж байна вэ гэхлээр яг одоо байрандаа суултуураа суулгачихсан, хоолойгоо татчихсан ийм л нөхцөл байдалтай байна. Одоо бид нар ингээд хавраа хүлээнэ гээд сууж байсан шүү дээ. Тэгэхлээр би нэг хариуцлагыг л асуумаар байна. Энэ дахиад магадлангаар орсон төсвийг хэн нэмж өгөх юм? Энэ үргүй зардлыг хаанаас гаргах гээд байгаа юм бэ гэж би асуумаар байна. Баярлалаа.
Г.Дамдинням: Ажлын хэсгийн 3 дугаар микрофон Цэдэвсүрэн.
Л.Цэдэвсүрэн: Жаргалмаа гишүүний асуултад хариулъя. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн болон ариун цэврийн байгууламжаа солих ажлыг бол анх төлөвлөхдөө нийт 330 гаруй сумынхаа яг өнөөдрийн нөхцөл байдлаа шалгаад, үзээд 350 сургууль, 242 дотуур байр, 227 цэцэрлэгт буюу нийлбэр дүнгээрээ 819 байгууламж бол гаднаа нүхэн жорлонтой байна гэж үзээд, энийгээ дөрвөн үе шатанд хуваасан, ээлжид. Эхний ээлжид гэдэг нь нэг, хоёрдугаар ээлжид бол нэгдүгээр ээлжид бид нар 195, хоёрдугаар ээлжийн 173 гээд өнөөдрийн байдлаар нэг, хоёрдугаар ээлжийн худалдан авах ажиллагаа нь явагдсан. Таны асууж байгаагаар нэг, хоёрдугаар ээлжийн худалдан авах ажиллагааг хийхдээ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй буюу тендерт шалгарсан компани нь зургийн компанитай түншлэлээр орж ирээд зургаа өөрсдөө хийж одоо Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулах ийм нөхцөлтэйгөөр тендер явагдаад. Энд шалгарсан компаниуд одоо процессынхоо хувьд уг нь гэрээгээр хүлээсэн үүргээрээ бол тэд нар маань 1 сарын дотор захиалагчтай гэрээгээ байгуулснаас хойш 1 сарын дотор зургаа Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх ёстой байсан. Энэ маань удааширч явсаар байгаад түрүүн миний хэлдгээр бид нар ямар ч байсан 12 сарын сүүл гэхэд 27 зургийг бол магадлалаар оруулчихсан байгаа.
Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр хийхэд эхний нэг, хоёрдугаар ээлжийнх нь төсвийг л баталсан байгаа. Гурав, дөрвийг одоогоор батлаагүй. Гурав, дөрөв дээр одоогоор бид нар дээр 350 гэдэг тоо байгаа. Тэгэхээр энийгээ бас дахиад нягталж байна. Яагаад гэхээр энэ гурав, дөрөвдүгээр ээлж дээр солигдох энэ ариун цэврийн байгууламжийн маань зарим нь 22 оны төсөвт, бас орон нутгийн төсөвт тусчихсан, улсын төсөвт тусчихсан ийм давхцалууд гараад байгаа энийгээ дахиж судалж байна. Тэгэхээр гурав, дөрөвдүгээр ээлжийн төсвийн задаргааг хийхдээ “Эрдэнэт үйлдвэр”-тэйгээ хамтраад бас тодорхой хэмжээний төсвийн наашаа, цаашаа хөдөлгөөн бол хийгдэнэ.
Барилгын хөгжлийн төв сая нэгдүгээр ээлжийн 27 барилгын зураг төсвийг хянахад бол манай Барилга, хот байгуулалтын яамныхан тодруулж хэлэх байх 60 саяын зөрүүтэй нааш, цаашаагаа хэлбэлзсэн. 60 хүртэл саяын зөрүүтэй нааш, цаашаагаа хэлбэлзсэн ийм төсөв бол гарч ирсэн. Тэгээд энэ дээр нь бид нар бас Сангийн яам руу хүсэлтээ тавихдаа “Эрдэнэт үйлдвэр”-лүүгээ хүсэлтээ тавихдаа бас яг энэ нэмэгдсэн гүйцэтгэлээр компаниудад бол эхний ээлжийнх нь ажлын гүйцэтгэлийг олгохоор ингээд хүсэлтээ тавьчхаад ажиллаж байна.
Г.Дамдинням: Магнайсүрэн дарга нэмж хариулах юм уу? Ажлын хэсгийн дөрөвдүгээр микрофон.
С.Магнайсүрэн: Гишүүдийн өдрийн амгаланг айлтгая. Цэдэвсүрэн даргын хариулт дээр нэмээд тодотгоход. Өнөөдрийн байдлаар бид нар нэг, хоёрдугаар ээлжийн 99 сумын объектууд дээр зургийн магадлал дээр ажиллаж байна. Байнгын хорооны ажлын хэсгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2 яам нэлээн ойр ойрхон бид нар нэлээн нягт ажилласан. Ингээд төлөвлөгөөгөө бол бид нар 22 оны 12 сар гэхэд бүрэн дуусгахаар шахаж төлөвлөгөө гаргасан байж байгаа. Өнөөдрийн байдлаар гол асуудал бол зураг төсөлгүйгээр ажил эхлээд тэгээд тэр ажлуудыг нь бид нар ер нь бол 9 сарын 19-нд Барилгын хөгжлийн төвтэй техникийн захиалагчийн хяналт тавих гэрээ анх байгуулагдсан. Ингээд 11 сард манай Барилгын хөгжлийн төв газар дээр нь явж ажиллаад ер нь ихэнх ажлуудыг зогсоосон. Хоёрдугаар ээлжийн 3 ажил эхэлсэн байсныг 1 ажлаас бусдыг нь бол зогсоогоод, яагаад гэвэл нэгдүгээрт зураг төслөө магадлуулж байж эхэлье ээ.
Хоёрдугаарт бас ажлын зураг төсөл эхэлсэн гэдэг утгаараа ч тэр нөгөө хяналтгүй тийм технологийн тийм зөрчилтэй зүйлүүд их байгаа учраас бид нар бол бүгдийг нь зогсоосон. Ингээд ажлын хэсэг дээр яриад энэ ажлуудаа бол зураг төслийг нь цэгцэлж ямар нэгэн одоо дахин алдаагүйгээр энийг явуулах ёстой гэж үзсэн. Ингээд саяын одоо танилцуулсан төлөвлөгөөнд бол бид нар 1 сарын 23-аас буюу энэ нэгдэх өдрөөс 3 сарын 15 хүртэл 99 сумынхаа бүх сумдаар нь манай ажлын хэсгүүд хуваарийн дагуу ажиллаад тэгээд эцэслэж энэ ажлуудыг явуулна гэсэн ийм байдлаар хуваарь гаргасан.
Өнөөдрийн байдлаар бол 13 сумын зураг бол магадлагдаад гарсан. 30 сумын зураг яг магадлалын шатанд байна. 6 сум дээр бол зураг нь хийгдэж байна. Зургийн гүйцэтгэгч тодорхойгүй 30 сум байна. Зөвшилцөж байгаа 20 байна. Ийм тоон мэдээ хамгийн сүүлийн байдлаар. Бид нар бол 14 хоног тутамд энэ зураг төсөл, энэ гүйцэтгэгч компаниудтай байнгын цугларч зөвлөгөөн, хурал хийж ингэж бол чиглэл өгч, зөвшилцөж, тусалж ингэж л ажиллаж байгаа. Тийм учраас бид нар энэ хуваарийнхаа дагуу энэ ажлуудыг хийж гүйцэтгэх бололцоотой гэж үзээд ингээд ажиллаж байгаа юм.
Г.Дамдинням: Балжиннямын Баярсайхан гишүүн.
Б.Баярсайхан: Энэ өдрийн амар амгаланг айлтгая. 21 оны 1 дүгээр сарын 21-ээс энэ том ажлын хэсэг, дэд ажлын хэсэгтэйгээ ингээд уулзсан. Жилийн хугацаанд 10 удаа хуралдсан байгаа. 1 сарын 21-нд бид, гишүүд, Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд тодорхой чиглэл өгсөн байгаа. Өмнө нь хийгдэж байсан олон улсын байгууллагууд Мобиком, Дэлхийн зөн байгууллагуудтайгаа уулзаж туршлагаа судлаарай. Эрс тэс уур амьсгалтай говь, хангайн нөхцөлөө сайн судлаарай. Олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдтай уулзаарай, технологийнхоо шийдлийг орон нутгийнхаа онцлогт тохируулж хийгээрэй, Азийн хөгжлийн банкны бүтээн байгуулалт, өмнө нь боловсролын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтыг үзэж танилцаж туршлага судлаарай гээд ингээд 21 оны 1 дүгээр сарын 21-ээс хоёрдугаар сардаа, гуравдугаар сардаа, дөрөвдүгээр сардаа, тавдугаар сардаа ингээд долоо, наймдугаар сар, арван сар, арван нэг, арван хоёр гээд. Ингээд нийтдээ бид нар өнөөдөр ингээд 11 дэх удаагаа байнгын хорооны хурлаар орж ирж байгаа юм.
Энэ том ажлын хэсэг бол үнэхээр дэд ажлын хэсгийн ажилд бол сар тутам бид нар хяналтаа тавьж, чиглэлээ өгч, ажлаа шахаж явсан. Миний нэг хэлээд байгаа нэг гол нэг зүйл байдаг шүү дээ. Энэ төрийн албанд энэ хугацаа алдуулаад ингээд улсын ажлыг хойш нь татаад ингээд хариуцлага алдсан хүмүүс маань яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Боловсролын яаман дээр бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Тэгээд өмнө нь энэ ажлыг хариуцаж байсан хүмүүстээ сайд та арга хэмжээ авсан уу? Энэ ажлыг өдий болтол нь бид нар маш их хэлсэн шүү дээ. 1 сарын 21-ээс хойш бид нар 9 сар хүртэл хэчнээн удаа хуралдсан байна. Тендерээ зарлаач ээ. Технологио шалгаруулчихсан уу? Яг яаж өгөх гээд байгаа юм бэ? эсвэл үндэснийхээ том, том компанид өг. Аймаг, аймгаар нь ингээд эсвэл том, том төсөл болгоод өгчих.
Эсвэл одоо урьд нь тэр хийж байсан компаниудтайгаа зөвлөж, одоо ямар аргаар энэ тендерээ зарлаж, хамгийн гол нь чанартай энэ ажлыг 1 сумын, 1 сургуулийн, 1 цэцэрлэгийн жорлон болгон чанартай байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Харамсалтай нь энэ д ажлын хэсэгт оролцож байгаа зарим хүмүүсийн энэ удааширсан байдалтай. Мэдэхгүй, санаатайгаар ажил хойшлуулсан гэж би бол бодохгүй байна. Үнэндээ Энх-Амгалан сайд энэ 10 удаа салбарын сайдаас дутахгүйгээр энэ ажилд санаа тавьж ингэж хуралдсан, үнэндээ ажил бол хангалтгүй байгаа.
Тэгээд өнөөдөр бол ингээд шийдлээ ярьж байгаа тохиолдолд би ямар нэгэн асуулт бол дэд ажлын хэсгээс асуухгүй. Би Энх-Амгалан сайдаас та одоо энэ ажлыг ямар нэгэн алдаагүйгээр, цаашид салбарын сайдын хувьд аваад явах тийм боломж танд харагдаж байна уу? Би Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаатар сайдтай бол хэд хэдэн удаа уулзсан. Мөнхбаатар сайдын хувьд бол энэ технологи, барилга талаас нь бол анхаарахад бас нэлээн олон удаа, сүүлийн сая 2, 3 удаа бараг энэ дэд ажлын хэсгийг аваад хуралдчихсан байгаа байхгүй юу.
Тэгэхлээр одоо нэгэнт байнгын хороогоор орж байгаа юм чинь салбарын сайд энэ ажлыг яг юу гэж харж байна? Энэ бол болдог. Энэ fail-дэхгүйгээр бүх жорлон, орчин үеийн ус ариун цэврийн байгууламж болох боломжтой. Тэгэхлээр энэ дээр зүгээр бид нарын сэтгэл, энэ зарим хүмүүсийн ажлын хариуцлага алдсан ийм л асуудал байгаа. Тэгээд би салбарын сайдаас энэ асуудлыг одоо яг яаж харж байгаа юм? Нэг, хоёрдугаар ээлжийн алдааг засаад гурав, дөрөвдүгээр ээлжийг илүү оновчтойгоор тендерийг нь зарлаад 22 он гэхэд дуусгах бол боломж бид нарт байна. Энх-Амгалан сайдаас асууя.
Г.Дамдинням: Энх-Амгалан сайд асуултад хариулъя.
Л.Энх-Амгалан: Үгүй ээ яах вэ ер нь энэ их хэцүү төсөл шүү дээ. Их хэцүү төсөл байхгүй юу. Тэгээд хэцүү төсөл учраас өмнө нь Монгол улсад гарсан та өөрөө ч дурдаж байх шиг. Энэ Мобиком-ын хэрэгжүүлсэн төсөл, Дэлхийн зөнгийн төсөл гээд би бас хөдөө орон нутгаас гурав дахь удаагаа сонгогдож байгаа хүн л дээ. Тэгээд хөдөө орон нутгийн энэ жорлон, цэвэрлэх байгууламжуудыг бас хэд хэдэн шийдлүүдээр хийх гэж янз бүрийн төсөл хэрэгжүүлэхэд нэлээн их итгэл үнэмшил унтарсан гэдэг юм уу. Тийм учраас бол энэ цэвэрлэх байгууламж дээр битгий алдаа дутагдал гараасай гэсэн үүднээс л очиж би ч 2 сард сайдаар томилогдож очсон. Тэгээд ажилтай нь танилцуулаад манай яамны дангаараа хийх ажил биш юм байна. Энэ бол маш том эрсдэл байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод ирсэн Азийн хөгжлийн банкаар хийчихсэн тэр гэр хорооллын дэд бүтцүүд ч гэсэн алдагдалтай, алдаа гаргачихсан төслүүд зөндөө л байгаа шүү дээ. Тэгээд энийг нь ингээд засъя, залруулъя. Барилга хот байгуулалтын яам, мэргэжлийн яамыг нь оруулъя, Байгаль орчны яамтай мэргэжлийн яамыг нь оруулъя. Ингээд 3 яамны Төрийн нарийн бичгийн даргын төвшинд энэ асуудлуудаа шийдэж байж. Ямар ч байсан эхлээд нэг технологийн төвшинд зөв шийдэл гаргачих нь зүйтэй юм байна гэж л сэтгэл гаргасан л ухаантай юм л даа. Тэгээд засаг руу оруулж байж засгийн шийдвэрээр ингээд 3 яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын хэсэг гаргаад л ингээд ажилласан.
Энэ дээр юун дээр алдсан гэхээр манай яамныхнаас ажил хариуцаж байсан хүмүүстэй хариуцлага дутагдал байсан уу гэвэл байсан. Тендерийг зарлахдаа өөрөө жишиг зургаар зарласан. Ийм том алдаа болсон. Ер нь жишиг зургаар зарлах гол үндэслэл бол бид нар жоохон цаг хожъё гэж тооцсон. Цаг хожъё гэж нэгдүгээрт.
Хоёрдугаарт бол орон нутагт их итгэсэн. Орон нутаг дээр бид нар тэр орон нутаг дээр байгаа Барилга, хот байгуулалтын нэгж, газар гэж байдаг байхаа тийм ээ? Тэр газрынхан дээр бид нар сум бүр дээр очоод та нар нь ингээд тэр хэмжилтүүдийг нь хийгээд шаардахдаа бол тэр хөрснийх нь судалгааг хийгээд ингээд нэг ирүүлчхээ гэсэн. Энэ ирсэн юмнууд нь бүгдээрээ зөрчихсөн байхгүй юу. Та нар хамгийн харамсалтай нь очсон, гүйцэтгэгч нар зөрчихсөн юм. Тэгээд нэг их тийм хариуцлагыг нэг их өөрөөсөө холдуулаад байгаа юм ерөөсөө байхгүй Баярсайхан гишүүн ээ, хариуцлага хүлээхэд ч бэлэн байна.
Нэг их тэгээд нэг сэтгэл дутаад ерөөсөө хөндий, хүйтэн сэтгэлээр хандаад байгаа юм ерөөсөө алга. 1 хүүхэд ч гэсэн өнөөдөр 1 өдөр 1 сайхан бүлээн олон улсын стандарт хангасан ийм цэвэр ариун цэврийн орчинд одоо амьдраасай гэж хүн бүхний л хүсэл байгаа шүү дээ. Тэр тусмаа Улсын Их Хурлын гишүүдийн хүсэл байгаа. Засгийн газрын гишүүдийн хүсэл, тэмүүлэл бүгд л ийм байж байгаа. Өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа энэ тендерийн хуулийг чинь бид нар яах юм бэ. Энэ тендерийн хуулийг чинь тэгж л мөрдүүлэхгүй бол угаасаа энэ нөхөд чинь тендерийн хуулиар өөр нөхцөлөөр тендер зарлуул эд нар чинь хэрэгт орно шүү дээ.
Тэгээд бид нар чинь ерөөсөө хүнийг ямар хэрэгт ороод чи шууд гэрээ хий гэж хэлэлтэй биш. Энэ чинь нэг ийм л зовлон байна шүү дээ. Өнөөдөр улсын төсөв дээр бид нарын хамгийн том алдаа сая 22 орны төсвүүд дээр ч гэсэн бас ингээд батлагдаад гараад ирэхэд нөгөө л нэг зураг төсөлгүй нөгөө л нэг газаргүй ингээд объектууд тавигдчихсан л явж байгаа байхгүй юу. Бид нар олон жил ярьж байгаа. Яг өнөөдөр энэний, би талархаж байна. Манай Улсын Их Хурлын гишүүд байгаа эмэгтэй гишүүдийн санал, санаачилгаар ямар ч байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөг орж ирнэ гэдэг бол энэ маш их мөнгө, маш их мөнгө.
Энийг одоо хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь бидний үүрэг гэвэл мөн. Гэлээ гэхдээ яг өнөөдөр одоо энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа энэ тендерийн хуулийн чинь дагуул энэ тендерүүдийг зохион байгуулахгүй бол яг л нэг ийм зовлон үүсэж байгаа. Одоо жишээ нь бид нар хар жагсаалтад хүртэл өнөөдөр компани зарлах гэж ямар их процедур болж байна тэр. Одоо ямар ч байсан Засгийн газар дээр хэлэлцэх гэж байгаа энэ тендерийн хууль дээрээ бид нар жаахан өөрчлөлтүүд хийе ээ. Тэгээд цаг хугацаанд Ерөнхий сайдын хэлж байгаа, ерөнхийдөө бол бид нар тендерүүдээ улсын төсөв батлагдсаны дараа 12 сараасаа эхлээд ерөөсөө 2 сарын 1 хүртэл одоо тендерээ зарлаад дуусаад…/минут дуусав./
Г.Дамдинням: Баярсайхан гишүүн тодруулъя.
Б.Баярсайхан: Энх-Амгалан сайд аа та эмзэглэх хэрэггүй ээ. Би таныг хариуцлага тооцъё гэж яриагүй. Бас бүхэл бүтэн 1 жил Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсэг, дэд ажлын хэсэгтэй хуралдаад танай яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, 2 дарга солигдоод ингээд хийж байгаа ажлыг харин жилийн дараа одоо жилийнхээ бараг босгон дээр тантай байнгын хорооны хурал дээр энэ асуудлыг ярьж байгаа. Монгол улсад бүх ч жорлон fail-дээд бүх жорлон бүтэлгүйтчихсэн юм биш. Таны яриад байгаа Мобиком, Дэлхийн зөнгийн хийсэн амжилттай одоо ч гэсэн дотроо халуун устай явж байгаа зөндөө орон нутагт олон жорлон байгаа. Бүгд ч fail-дээгүй ээ, Үгүй. Танай Хөвсгөл аймагт л fail-дсэн юм байгаа биз. Олон аймаг, орон нутагт энэ жорлон ажиллаж байгаа. Тэгэхээр та өөрөө анхнаасаа энийг ингээд л fail-дэнэ гээд л анхнаасаа авах дургүй л байсан. Энэ бол боловсролын салбарт хүүхэд хамгааллын маш том ажил. Тэгэхлээр энийг одоо хууль нь ийм байдаг юм, ийм байдаг юмаа гээд. Ингээд жил алдчихаад ийм юм яриад сууж байж бас болохгүй ээ…/минут дуусав./
Г.Дамдинням: Энх-Амгалан сайд.
Л.Энх-Амгалан: Баярсайхан гишүүнээ нэг их ганц хоёр гишүүний үгэнд эмзэглээд байдаг хүн биш ээ би. Бас шүүмжлэлийг хариуцлагатайгаар хүлээж авна. Бид нарын алдаа дутагдлууд байгаа. Тэгээд энэ ажлын ард тал цөмөөрөө хамтраад гарчихъя л гэсэн л ийм л хүсэл байгаа шүү дээ. Одоо би та бүгдийн хийсэн ажлыг манай яамны дэд ажлын хэсгээс илүү их сайн сэтгэл гаргаж хийсэн, илүү нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ирж танилцуулж байна уу гэж одоо хүлээж авч байна шүү дээ. Тэгээд бие биеийнхээ үгийг сонсож сурмаар байна шүү дээ. Тэгээд ганцаархнаа ингээд микрофон олдсон дээр хашхираад, орилоод ирээд байх шаардлага ерөөсөө байхгүй шүү дээ. Би ч гэсэн хашхирч, орилж ярьж чадна шүү дээ. Тийм, тийм. Жаахан асуудалдаа зүгээр бодитойгоор л хандъя гэж байна шүү дээ. Тэгээд чи ганцаараа хашхираад яагаад байх шаардлага байхгүй шүү дээ. Чи тэгээд хариуцаж байсан ажлуудыг хийж байхгүй байсан юм тэгвэл.
Г.Дамдинням: Гишүүд. Энхтүвшин гишүүн.
Т.Энхтүвшин: Баярлалаа. Энэ байнгын хорооны энэ ажил эрчимжүүлэх тухай тогтоол гарах нь зөв байх аа. Ер нь энэ ариун цэврийн байгууламжийн зураг төслүүд нь ер нь хийгдэж дууссан уу? Одоо ер нь ямархуу шаттай явж байгаа юм? Хэзээ дуусах юм? Тэгээд энэ тогтоолын төслийн 5 дээр заачихсан байна л даа. Аймгийн Засаг дарга орон нутагтаа ариун цэврийн байгууламжийн захиалагчийн хяналтыг тавина гээд заачихсан байна. Тэгээд энэ чинь бол болохгүй л дээ. Хэн хаана тендер зарлана, тендер зарласан газар нь захиалагчийн хяналтаа тавьдаг тийм журамтай байдаг юм.
Хэрвээ аймаг, орон нутаг тендер зарласан бол тэнд захиалагчийн хяналтаа тавьдаг, гүйцэтгэлийн хяналтаа тавьдаг тийм л зарчимтай. Яам өөрөө одоо юу гэдэг юм тендер зарласан бол Барилгын хөгжлийн төвд захиалагчийн хяналтыг тавих ёстой. Би яагаад энийг хэлээд байна гэхээр маргаан гарах бий энэ тогтоол дээр чинь. Яам нь тендерээ зарлачихдаг зураг төслөө хийгээд тендерээ зарлачихдаг. Нөгөө захиалагчийн хяналтыг чинь нөгөө аймгийн Барилга, хот байгуулалтын газар чинь хяналт тавьдаг. Ингээд зураг төсөлтэй холбоотой ч гэдэг юм уу, барилга байгууламжтай холбоотой ч гэдэг юм уу ийм зөрчил гарах юм бол хэн хариуцах юм? Тийм учраас би энийг асуугаад байгаа юм л даа. Зураг төслөө хийгээд дуусчихсан бол орон нутагт нь шилжүүлчихвэл яасан юм бэ? Орон нутгийн тендерийг зарлая, орон нутгийн захиалагчийн хяналтаа тавья, орон нутгийн Засаг дарга нь хэрэгжилтээ тавиад улсын комисс дуустал нь хариуцаад явбал яасан юм. Ингэхгүйгээс болоод наадах чинь ингээд эцэс төгсгөлгүй бас маргаан гарах бий. Энэ 5 дугаар заалт дээр тэгээд заачихсан байж байна.
Хоёр дахь асуудал бол энэ ариун цэврийн байгууламжийн зураг төсөлтэй холбоотой энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Яг хэзээ дуусах юм, гурван сард дуусах юм уу, дөрвөн сард дуусах юм уу? Энэ асуудал дээр бас онцгой анхаарах ёстой гэсэн ийм байр суурьтай байж байна. Тэгээд захиалагчийн хяналтыг нь орон нутагт тавьж байгаа бол тендерийг ч гэсэн орон нутаг руу нь шилжүүлээд өгчих өө. Нөгөө буух эзэнтэй буцах хаягтай болно. Энэ их олон яамнууд ороод олон агентлагууд ороод ингээд бас голдоо хаягдаад байгаа юм биш үү наадах чинь. Бие биедээ найддаг, бие биеийнхээ үгэнд ордоггүй.
Бид нар чинь эцэс төгсгөлгүй л нэг хурал хийдэг л боллоо шүү дээ. 11 удаа хуралдаж байна. Энэ ариун цэврийн байгууламжийн талаар. Тийм учраас энэ зураг төслийг нь дуусгачих юм бол орон нутаг руу шилжүүлчихвэл яасан юм бэ л гэдэг ийм саналыг хэлмээр байна.
Хоёрдугаарт энэ тогтоолын төсөл дээр нэлээн багцалж байж юм оруулахгүй бол болохгүй байна. Энэ тогтоол өөрөө Тендерийн тухай хууль бусад холбогдолтой энэ хууль тогтоомжийг бас нэлээн зөрчсөн байж байна. Энэ 5 дугаар заалт байж байна. Тийм учраас энэ тогтоолыг юу гэдэг юм Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, яам нь энийг үзэж хараад бас нарийвчлаад бас ингэж гаргавал яасан юм. Ийм асуултуудыг асууя.
Г.Дамдинням: Энхтүвшин гишүүн санал хэлчихлээ гэж ойлголоо тээ. Асуулт. Энх-Амгалан сайд харуулъя дараа нь нэмээд хариулчхаарай.
Л.Энх-Амгалан: Энэ чанарын гүйцэтгэл нөгөө хяналт тавих асуудлыг Энхтүвшин гишүүн аймагт нь хариуцуул гэсэн заалт орчихсон явж байна гээд байна л даа. Энийг Магнайсүрэн дарга хариулчхаарай тээ. Ямар үндэслэлээр ингэж яаж байна гэдгийг. Энэ тэгэхдээ юу байх шиг байна. Нөгөө Их Хурлын ажлын хэсгийн дүгнэлт дээр хийж байгаа заалт байх шиг байна л даа. Тэгээд энийг хуульд нь нийцүүлэх нэгдүгээрт шаардлага бол тантай санал нэг байна.
Хоёрдугаарт энэ Энхтүвшин гишүүн ээ энэ нөгөө Засгийн газрын тогтоол гараад нөгөө 3 яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг технологитой холбоотойгоос гадна энэ тендерийг зохион байгуулах тогтоол гаргаад энийг яг Боловсрол, шинжлэх ухааны яам зохион байгуул гээд Засгийн газрын тогтоол гарчихсан байхгүй юу. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуул гээд. Уг нь бол бид нар тэр худалдан авах агентлаг руу явуулъя гэсэн тийм хүсэлт гаргасан юм. Эсвэл орон нутагт нь шилжүүлье гэсэн ийм хүсэлтүүдийг гаргасан. Яг энийг нэгэнт одоо бас нэлээн хариуцлагатай, өндөр өртөгтэй ийм мэргэжлийн байгууллагуудын оролцоо оролцох ажил учраас бол яг яг манай яаманд энэ ажлыг ахлуулаад тэгээд Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яамыг хамтарч зохион байгуул гэсэн ийм Засгийн газрын тогтоолтой. Тэх.
Г.Дамдинням: Ажлын хэсгийн гуравдугаар микрофон Цэдэвсүрэн.
Л.Цэдэвсүрэн: Энх-Амгалан сайдын хариулт дээр нэмье. Бид нар нэг, хоёрдугаар ээлжийн худалдан авах ажиллагаа зарлагдаад дуусчихсан учраас Энхтүвшин гишүүн ээ тэрийг бол дахих юм уу, буцах боломж байхгүй. Яг үнэхээр нэгдүгээр ээлж дээр нэг компани нэлээн хариуцлага алдаж байгаа учраас түүнийг гэрээ цуцлах мэдэгдлийг бол ер нь өгчихсөн байгаа. Одоогийн байдлаар бид нар 13 зургаа бол яг албажуулаад, баталгаажуулаад ингээд дуусчихсан байгаа. Тэгээд ер нь энэ дараагийн долоо хоногоос эхлээд манай яам, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтраад ингээд нэг, хоёрдугаар ээлжийнхээ бүх энэ объектууд дээр очиж үзээд, тэгээд ер нь бол гарч байгаа зөрчлийг дор дор нь арилгаад энэ нэг, хоёрдугаар ээлжийг ээ цэгцлээд ямар ч байсан дуусгана. Ер нь тэгээд зэрэгцээд гурав, дөрөвдүгээр ээлжийнхээ зургийн тендерийг нь эхэлж явуулъя гэдэг чиглэлийг сайдаас аваад ажиллаж байгаа. Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр биш. Эхлээд зургийн тендерээ явуулж дуусчхаад дараа нь барилгын гүйцэтгэгчийнхээ тендерийг явуулах нь бол зөв юм байна гэдгийг, чиглэл аваад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр яг зураг дуусах гэдэг юм бол одоогоор бол байхгүй.
Нэг, хоёрдугаар ээлж дээр бол бид нар яг бүх зөрчлөө арилгаад ойрын хугацаанд бид нарын энэ гарч байгаа төлөвлөгөөгөөр бол нэг, хоёрдугаар ээлжийг бид нар найман сар гэхэд бүгдийг нь дуусгана. Үүнтэйгээ зэрэгцээд гурав, дөрөвдүгээр ээлжийнхээ зургийн тендерийг явуулах ажлыг бол ингээд бэлдээд, судлаад явж байгаа.
Г.Дамдинням: Мөнхбат гишүүн.
Ж.Мөнхбат: Би асуулт асууя гэж бодож байсан. Бараг Энх-Амгалан сайдаас бараг асуултынхаа хариултыг авчих шиг боллоо. Би энэ байнгын хорооны өнөөдрийн нэгдүгээр асуудал энэ тогтоолтой холбоотой юм ярих гэсэн юм. Яагаад хойшлуулчхав гээд. Тэгээд яах вэ энэ боловсролын яаман дээр ажлын хэсэг гараад явж байгаа юм байна. Гэхдээ энэ бол энэ бол нээрээ инээд наргиан ч юм уу бид нар хойш нь алгуур тавих асуудал биш шүү сайдаа, манай яамныхан. Энэ ерөнхий боловсролын сургуулийн Дамдинням даргаа түүх, уран зохиолын хичээлийн бодлого бүүр дампуу. Дампуу-гийн дампуу болсон юм байна лээ. Яагаад ийм болсон бэ гэсэн чинь 1, 2 гээд л ингээд л анги ангийн сурах бичгийг хэдэн хүмүүс нь нийлж байгаад бичдэг юм байна лээ. Бичсэнийхээ төлөө мөнгө авдаг. Тэгээд ямар юм бичиж өгснийг нь хянадаг ч үгүй. Тэгээд л тэр түүхийн хичээл бүр арай дэндүү дэндүү. Энд ингээд ганц нэг жишээ хэлэхэд тэр хүн түүхэн хүн гээд гуравхан өгүүлбэр тавьчихсан. Тэгээд зарим хүнийх дээр нь гурван нүүр шахуу юм тавьчихсан. Бид нар түүхэндээ хэл, уран зохиолдоо яаж хандаж байна вэ. Тэгээд тэр хэл, уран зохиолын тэр оруулж байгаа тэр бас үнэхээр арай л дээ л гэмээр юм байна лээ. Бүр бодлогоор зохион байгуулалттайгаар зарим улс төрчийг дагаж явж зарим Ерөнхийлөгчийг дагаж явж байсан хүмүүс, түүхчид энд лобби бүлэг үүсгэж ордог юм байна лээ. Бүр нэрээр нь хэлбэл тэр түүхч Батсайхан мэтийн нөхөд.
Тэгээд энэ Монголын түүхийг зөвхөн нэг улс төрийн намын юм уу нэг улс төрчийн байр суурин дээрээс бичиж өгдөг. Тэрийг нь яам ерөөсөө харсан юм байхгүй тэр чигээр нь аваад сурах бичигтээ оруулаад Монголын хүүхдүүдийн тархийг тэгж л цэнэглэж бид нар сургаж байгаа юм байна лээ. Тэх, тэгээд энэнийх нь төлөө холион бантан хутгаж хэдэн юм бичиж өгснийх нь төлөө мөнгө төлдөг. Ингээд бүүр гаргаад өгвөл сая энэ ахмад багш нарын холбооноос бүүр сурах бичгийн бүх тэр түүх, уран зохиолынх нь тэр Монгол сурах бичиг дээр нь бүр деталь шинжилгээ хийсэн, санал дүгнэлт ирүүлсэн. Энийг одоо та нар анхааралдаа аваач ээ гээд. Би энийг байнгын хороодын гишүүддээ өгье.
Энэ арай дэндүү бас нэг улс үндэстэн байна даа бас нэг бичиг үсэгтэй, соёлтой ард түмэн байна даа. Тэгээд энэ 21 дүгээр зууны залуучуудыг шинэ үеэ тийм юмаар бид нар түүх, уран зохиолын хичээл, 2 хичээл дээр шүү дээ. Сургаж хүмүүжүүлж байгаа гэхэд бол нээрээ ичих нь байтугай бүүр гутармаар юм байна лээ. Тэгээд энэ дээражлын хэсэг гаргаад ажиллаад дүгнэлтээ гаргачихсан байгаа гэж сонслоо. Тэгээд энэ асуудлыг би энэ ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороон дээр авчирч сонсгооч ээ, энийг нэг бүрчлэн ярья, асууя аа.
Хэрвээ ажил нь болоогүй байвал дахиад энэ байнгын хороон дээр ажлын хэсэг гаргая гэдэг ийм асуудлыг ярья гэж бодож байгаа юм. Тэгээд би асуулт асуухаас өмнө асуултгүй болчихлоо. Одоо намрын чуулган завсарлаад хаврын чуулган болтол байнгын хороод бол хуралдах боломжтой шүү дээ хуулиараа. Энэ чинь байнгын ажиллагаатай парламент, байнгын ажиллагаатай байнгын хороод тодорхой асуудлаар. Хоёр сард бид нар чуулганы завсарлагааны дундуур хуралдаж болно. Тэгээд энэ асуудлыг нэн яаралтай бид нар анхааралдаа авахгүй бол тэгэхээр ингээд янз янзын хүмүүс ордог, тэгээд тэнд ингээд лобби бүлгүүд явдаг юм байна лээ. Хэдэн юм эрээчиж бичиж өгснийхөө төлөө хэдэн төгрөг авдаг. Тэгээд энэ Монголын залуу үеийн тархийг хорт хавдраар угжиж байгаа юм байна лээ шүү. Тэр янз бүрийн тэр комисс гэдэг юмнууд. Тэгээд сурах бичиг бичиж өгдөг комиссууд нөгөө ажлын хэсгүүд нь. Энэ дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
Г.Дамдинням: Хэдийгээр хэлэлцэж байгаа асуудлын дарааллаас өөр асуудал ярьж байгаа боловч их чухал асуудал яриад байгаа юм. Бас нэр бүхий гишүүд ийм байнгын хороонд ийм бичиг ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанд дэгийн тухай хуулиараа оруулаад горимын санал гаргаад бас хасагдчихлаа. Тэгэхээр Мөнхбат гишүүний яриад байгаа энэ асуудал бол их чухал аа. Тэгэхээр Боловсрол, шинжлэх ухааны яаман дээр бүх сурах бичгүүдийн агуулга дээр анализ хийсэн ийм ажлын хэсэг ажилласан юм байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалангийн өгсөн мэдээллээр. Тэгээд энэ ажлын хэсгийн тайланг байнгын хорооны дараагийн хуралдаан дээр авч танилцъя. Тэгээд шаардлагатай бол энэ чиглэл дээр энэ гишүүдийн гаргаж байгаа санаачилгын дагуу ажлын хэсэг гаргаад ажиллаад ингээд явчихъя.
Тэгэхээр энэ хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад энэ төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж болгохтой холбоотой ажлын хэсгийн тайлантай холбогдуулж асуулт асууж дууслаа.
Тайлантай холбогдуулж үг хэлэх гишүүд байна уу? Нэрээ өгнө үү. Баатарбилэг гишүүнээр тасалъя. Баярсайхан гишүүн.
Б.Баярсайхан: Энх-Амгалан сайд намайг хашхирч байна гээд байна. Энэ хашхирахаар нөхцөл байдал байгаа юм. Өнөөдөр Монгол хүүхдүүд зун амардаг, өвлийн хүйтэн, намрын сэрүүн, хаврын хавсаргад 70-200 метрт байрладаг нүхэн жорлонд даарч хөрж, айж сандарч, тэр байтугай уух шингэнээ хүртэл хасаж ингэж бие засдаг. Энэ бол хашхирахаар нөхцөл байдал. Тэгээд та сайдын хувьд бас энэ гишүүдийн ажлыг бас хүндэтгэх хэрэгтэй. Жилд 10 удаа хуралдсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан ажлын хэсгийн энэ гишүүдийн цаг зав, сэтгэл санаа энэ зориулж байгаа энэ бүх зориулалт мөн одоо энэ хурал болгон дээр надад юу гэж чиглүүлэг өгч байсан бүх юм, энэ бүх зүйлс протоколоороо байж байгаа. Тэгэхээр би бас хийсэн ажлаа ингэж үнэгүйдүүлэхийг хүсэхгүй байна.
Энэ бол миний 1 жилийн хөдөлмөр. Улсын Их Хурлын гишүүдийн оролцох ажил гэж байна. Оролцож болохгүй ажил гэж байгаа. Тэгэхээр төрийн албан хаагчид буюу дэд ажлын хэсгийнхний өөрсдийнх нь 100 хувийн хийж гүйцэтгэх ажил дээр Улсын Их Хурлын гишүүн шууд оролцоод, тендерт шалгаруулаад, технологи шийдээд би явж болохгүй. Та энийг мэдэж байгаа, та өөрөө хийхгүй яасан юм гээд байна. Тэгээд би танд одоо хариуцлагатайгаар бүүр албан ёсоор хэлчихье. Би байнгын хорооны энэ протоколд ч гэсэн энийг тэмдэглүүлэхийг хүсэж байна.
Энэ ажлын хэсэг бол хангалттай ажилласан. Энд сууж байгаа гишүүд хангалттай цаг заваа зориулсан. 10 удаа хуралдсан. 1 жилд сар болгон хуралдсан. Тэгээд бид нар яах вэ туугаад явах уу энэ дэд ажлын хэсгийн хүмүүсийг? Яаж ажлыг нь хийлгэх вэ? Гишүүд болгон энэ дээр цаг заваа зориулж ажилласан. Та тэгээд энийг битгий ингэж үгүйсгээрэй.
Хоёрдугаарт би таныг Завхан аймагт урья. Та Завхан аймагт ажиллаарай. Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл сумын арван жилийн сургуулиуд дээр Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар би танай яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа дотуур байрыг нь бүрэн янзлуулсан ийм сайн бүтээн байгуулалт хийсэн байгаа. Яг хотын халуун ус шиг халуун устай, дотуур байр нь халуун устай, дотроо жорлонтой ийм тохилог бүтээн байгуулалт бас хийж болдог юм. 20-21 дүгээр зуунд чирч орж ирсэн хөгжлийн хоцрогдол модон жорлон. Модон жорлонд бие засдаг хүүхдүүд энэ асуудлыг бол үнэндээ хөөрхий өөрсдөө бол гомдоллодоггүй. Гэхдээ өсвөр насны охид-ууд, бага насны хүүхдүүд өнөөдөр хөдөө орон нутагт гэр 2 салж гэр бүл салалт ихсэж байгаа. Дотуур байрны нөхцөлөөс болоод ээж нь суман дээр хүүхдээ аваад ирдэг, Аав нь малаа хариулаад үлддэг олон, олон асуудлууд байж байгаа. Өсвөр насны охид сарын тэмдэг ирсэн үед хүйтэн жорлонд яаж бие засаж байгаа энэ бол төсөөлшгүй. Үүнийг дагаад маш олон ийм, маш одоо юу гэж хэлэх вэ хөгжлийн үнэхээр бүр хоцрогдлын хоцрогдол ийм асуудал байхад та хашхирсангүй гээд байна. Би энийг хашхирч байгаа. Бүүр 16 оноос хойш хашгарсан юм. 16 оноос хойш хашхирсаар байгаад ингээд Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт энэ ажлыг суулгуулаад энэ салбарын сайд Баатарбилиг сайд байж байна. Ингээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулаад өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх энэ ажлыг “Эрдэнэт үйлдвэр”-ээр хийлгэх энэ санхүүжилтийг нь олж өгөөд, шийдүүлж өгөөд ингээд энэ ажил явж байгаа юм. Үнэндээ энэ бол таны ажлын хариуцлагатай холбоотой. Та 1 удаа ч гэсэн энэ ажлын хэсэг дээрээ орж ирж үзээгүй. 1 удаа ч гэсэн та дэд ажлын хэсгээ өөрөө хуралдуулж өөр дээрээ дуудаж уулзаагүй байгаа шүү. Би тэрийг чинь бол мэднэ. Тийм учраас би танаас энийг асуугаад байгаа юм аа. Үнэхээр бухимдаж байна.
Үгүй ээ та гаргах үүрэгтэй юм чинь та гаргуулсан. Та салбарын сайд юм чинь тогтоолоо гаргуулна шүү дээ. Тэгэхлээр та бас гишүүний маань хувьд миний үг хэлэх эрхэнд битгий халдаарай. Би бас ажлын хэсгийн гишүүний хувьд ажил хийсэн хүний хувьд бас үгээ хэлэх эрхтэй гэж үзэж байна. Тийм учраас энэ ажлыг ажлын хэсгийн гишүүд, энэ салбарын яамнууд би дахиад өнөөдөр хариуцлагатай хэлье Монгол улсад байгаа 819 хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байрны нүхэн жорлон дотроо шүршүүртэй байх, халуун, дулаан бүлээн устай байх. Чанартай гүйцэтгэх тал дээр та бүхэн бүгд энэ ажлыг одоо хариуцаад явж байгаа хүмүүсийн хувьд эрх ямбаа эдлээд, дарга цэрэг хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд энэ ажлын гүйцэтгэл, чанар дээр нь та нар бүгдээрээ хариуцлагатай ажиллах хэрэгтэй шүү гэдгээ хэлье ээ. Тэгээд тогтоолын төслийг бол одоо батлах байлгүй дээ.
Г.Дамдинням: Баатарбилэг гишүүн нэрээ татаж байна. Энх-Амгалан гишүүн.
Л.Энх-Амгалан: Баярсайхан гишүүнээ Улсын Их Хурлын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг манай яамны болон 3 яамны хамтарсан дэд ажлын хэсгээс илүү их хуралдаж илүү их сэтгэл гаргаж ажилласан гэдэгтэй санал нэг байна. Энийг ерөөсөө нэг ч ажлыг үгүйсгээгүй. Тийм ч учраас өнөөдрийн байнгын хороон дээр танилцуулагдаж байгаа энэ танилцуулгатай элдэв тайлбар хэлэхгүйгээр ингээд энэ байнгын хорооноос гаргаж байгаа энэ дүгнэлтүүд бол манай дэд ажлын хэсгээс гаргаж танилцуулах гэж байсан ажлын төлөвлөгөөнөөс илүү их нарийвчилсан төлөвлөгөө байна, талархаж байна, талархаж хүлээж авч байна гэж би хэлж байгаа юм. Энэ ажлын хэсэгт орж сэтгэл гаргасан Жаргалмаа гишүүн, Баатарбилэг гишүүн, Ундрам гишүүн, Анужин гишүүн гээд бүгдээрээ л ажилласан.
Ер нь одоо манай байнгын хорооноос гаргаж ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүдээс гарч ажиллаж байгаа ажлын хэсгүүд бол маш их үр дүнд хүрдэг. Одоо жишээ нь Анужин гишүүний ахалсан Хоол үйлдвэрлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоол, үдийн цайг үдийн хоол болгох асуудал дээр бол маш их үр дүнд хүрсэн. Өнгөрсөн жил 22 оны улсын төсөв дээр ч гэсэн өөрийнхөө бүх тойргийн гал тогооны асуудлуудын нэг мөсөн ингээд 1 загвар маягтай шийдэж байгаа юм.
Манай Ундрам гишүүн бол өөрийнхөө тойргийн бүх байгалийн ухааны лабораторийг нэг мөсөн шийдэж байгаа гээд маш олон сайхан ийм санал, санаачилгууд гарч байгаа. Энэ Улсын Их Хурлын танхимд би бас 3 дахь удаагаа хөдөө орон нутгаас сонгогдоод ингээд сууж байна. Хөдөө орон нутгийн амьдралыг мэднэ л дээ мэднэ. Тэгээд одоо Засгийн газрын гишүүн болохоороо нэг ийм ширэн нүүр гаргачхаад Улсын Их Хурлын гишүүн болохоороо нөгөө талаар ширээний ард суучхаад байдаг. Надад бол тийм зам ерөөсөө байхгүй шүү Баярсайхан гишүүнээ. Яг л адилхан, яг л энэ өмнө нь тулгамдаж байгаа. Та ч гэсэн одоо ингээд манай энэ яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Энэ тендертэй холбоотой, тендерийн зохион байгуулалттай холбоотой зураг төсөлгүй, газаргүй энэ объектууд ямар их хүндрэл чирэгдэл учруулдаг гэдгийг нь та ч гэсэн мэдэж байгаа шүү дээ. Та яагаад надад ингэж ийм худлаа ярьж энэ ажлын хэсэг дээр орж ирсэнгүй гэж ярьж байна? Энэ ажлын хэсгийг хуралдахын өмнө болон хуралдахын хойно би бас энэ ажлын хэсгийн мэдээллүүдийг үргэлж хүлээж авч сонсдог. Харин ч яаман дээр очиж ажил хүлээж авахад бол энэ чинь зуун задгай байсан шүү. Зуун задгай байсан. Тийм учраас өмнө нь гарсан энэ алдаа, завхралууд битгий дахиж давтагдаасай. Ер нь 100 тэрбум төгрөг бас нэг ийм гарын салаагаар битгий урсчхаасай гэсэн үүднээс л та бүхэнтэй адилхан сэтгэл гаргаад л сууж байгаа. Тодорхой шийдвэрүүд гаргаад сууж байгаа. Би нэг аймагт нэг уригдаж очоод байдаг сайд биш л дээ Баярсайхан гишүүн ээ. Сайдын хувьд би хөдөө орон нутгийнхаа бүх аймгуудаар очиж ажиллаж байгаа. Одоо ингээд энэ завсарлагаагаар чуулганы завсарлагаагаар үлдсэн аймгууд руугаа очиж ажиллая гэсэн ийм төлөвлөгөө гаргаад сууж байна.
Бид нар нэг бие биеийгээ уриад байх ерөөсөө шаардлага байхгүй. Хаана асуудал байна тэнд бид нар бүгдээрээ очиж ажиллаж байх ёстой. Иймэрхүү байдлаар л нэг асуудалд хандъя л даа. Одоо ингээд нэг танихгүй мэдэхгүй улсууд шиг юм орж ирээд хоёр талаас ингээд яагаад байх шаардлага байхгүй шүү дээ. Бид нар ойлголоо. Маш их баярлаж байна. Бид нарт шүүмжлэл байгаа, асуудал байгаа. Хариуцлага алдсан уу гэвэл алдсан. Энэнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн ийм л байна шүү дээ.
Г.Дамдинням: Ажлын хэсгийн тайланг танилцуулаад гишүүд асуулт асууж, үг хэлээд дууслаа. Монгол улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-22 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж ирүүлсэн байна. Тогтоолын төслийг та бүхэнд танилцуулъя.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоол 2021 он 1 дүгээр сарын 17. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас шийдвэрлүүлэн 2021-22 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн явцын санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос тогтоох нь:
Нэг.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол улсын Засгийн газарт чиглэл болгосугай.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын хүрээнд:
1.Ариун цэврийн байгууламж барих нэг, хоёр, хоёрдугаарт, нэгдүгээр хоёрдугаар ээлжийн төслийг хэрэгжүүлэхэд ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан, хугацаа алдсан, хэрэгжилт хангалтгүй, үр дүнтэй болсон асуудлыг судалж 2022 онд дээрх алдаа дутагдлыг давтахгүй ажлаа эрчимжүүлэн ажиллах.
2.Хүүхдийн эрүүл ахуй, ариун цэвэрт нийцсэн зураг төслийг боловсруулан батлуулах, сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд технологийн дагуу гүйцэтгэх чадвартай, шаардлага хангасан гүйцэтгэгчийг сонгох ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих.
3.Төслийн гурав, дөрөвдүгээр ээлжийн ажлыг богино хугацаанд чанартай зохион байгуулах арга хэмжээ авах.
4.Аймгийн Засаг дарга нарт орон нутагт ариун цэврийн байгууламж барих ажилд захиалагчийн хяналт тавих асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, чанартай ариун цэврийн байгууламж барихад санаачилгатай ажиллах үүрэг чиглэл өгөх.
5.Төслийн хагас, бүтэн жилийн хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлд аудит хийлгэн дүгнэлтийн дагуу ажил сайжруулах төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллах.
Хоёр.Энэ тогтоолын хэрэгжилтийн тайланг Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд 2022 оны 6 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол улсын Засгийн газар Л.Оюун-Эрдэнэ-д даалгасугай.
Гурав.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Б.Баярсайханд даалгасугай гэсэн ийм тогтоолын төсөл орж ирж байна.
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд нэрсээ өгнө үү. Баатарбилэг гишүүнээр тасалъя. Энхтүвшин гишүүн.
Т.Энхтүвшин: Би түрүүн нэг асуугаад байсан юм. Энэ аймгийн Засаг дарга нар энэ ариун цэврийн байгууламж барих ажилд захиалагчийн хяналт тавих гээд. Тэгээд ингэж тавьж болох юм уу энэ? Тэгээд тендерийг нь болохоор яам нь зарлачихдаг тэгээд одоо зураг төсөлтэй холбоотой, барилга байгууламжтай холбоотой янз янзын маргаан гарах юм бол хэн хариуцах юм? Нөгөө захиалагчийн хяналтын 2 хувийн зардал өгч байж л нэг аймаг, орон нутгийн хяналтаа тавьдаг шүү дээ. Тэр хяналтынх нь зардлыг нь өгөх юм уу аймаг орон нутагт? Би түрүүн нэг юм хэлээд байсан аймаг орон нутгийн юу гэдэг юм, орон нутгаас зарласан барилга байгууламждаа захиалагчийн хяналт тавьдаг болохоос биш яамнаас тавьсан барилга байгууламж дээр захиалагчийн хяналт тавьдаггүй шүү дээ. Төвлөрсөн төсвөөс тендер зарлаж байсан бол Барилгын хөгжлийн төвд тавьдаг. Орон нутаг өөрөө тендер зарласан бол орон нутаг өөрөө захиалагчийн хяналтаа тавьдаг л ийм л зарчимтай. Тийм учраас энэ дээр хариулт хэлээд өгөөч. Би энэ дээр бол ерөөсөө боломжгүй болов уу л гэж бодож байна зүгээр. Тэр харин зөвшөөрөлтэй холбоотой, газар нутагтай холбоотой, газартай холбоотой тэр хэрэгжилтийг нь хангаж өгөх ажил дээр нь бол аймгийн Засаг дарга нар бол биечлээд оролцоод явж болох болов уу гэж бодож байна. Захиалагчийн хяналтыг бол тавина гэдэг бол хүнд дээ. Өөрсдөө тендер зарлаагүй тэгээд зураг төсөлтэй холбоотой бүхий л юмнууд нь яаман дээр байж байгаа. Барилгын хөгжлийн төв дээр байж байгаа. Ийм асуулт байна.
Г.Дамдинням: Ажлын дэд хэсэг Магнайсүрэн дарга хариулах уу? 4 номер.
С.Магнайсүрэн: Энхтүвшин гишүүний асуултад хариулъя. Энэ байнгын хорооны тогтоолыг бол яг бид нар бол одоо л, сая л харж байна. Ер нь бол захиалагчийн хяналтыг орон нутагт худалдах, худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэхэд худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн агентлаг боловсруулаад Шадар сайд хариуцаад ингээд Засгийн газрын тогтоол гарч байж орон нутгийн төсвийн захирагч нарт шилжүүлж ингэж бол эрх шилждэг. Тэгэхээр энэ удаа бол энэ Засгийн газрын тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яаман дээр энэ асуудал хариуцсан ийм байдалтай явж байгаа. Захиалагчийн хяналтыг бол Барилгын хөгжлийн төв хийхээр 21 оны 9 сарын 29-нд гэрээ байгуулагдсан. Ингээд явж байгаа. Тийм учраас би энэ заалт дээр бас Энхтүвшин гишүүний саналыг харгалзаж үзэх ёстой байх гэж ингэж ийм хариулт өгөх байна.
Г.Дамдинням: Ер нь Энхтүвшин гишүүн бол бас үндэслэлтэй юм яриад байгаа юм. Яах вэ энэ дээр хууль эрх зүйн зохицуулалтад нь уялдуулж найруулах хэлбэрээр оруулаад явчихвал зөв болох байх. Баатарбилэг гишүүн.
Ё.Баатарбилэг: 2 зүйл байгаа юм. Тогтоол дээр ийм. Энхтүвшин гишүүний хэлж байгаа зөв. Нэгэнт зардал нь тендер зарласан газартаа явж байгаа учраас. Энэ тогтоолын агуулга нь бол ингэж орсон болов уу гэж би бодоод байна. Аймгийн Засаг дарга тухайн аймагтаа хэрэгжиж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа улсын төсвийн бүх ажлуудыг захиалагчийнхаа хувиар гүйцэтгэлийг нь шахаж шаардах тийм ээ. Гэрээ байгуулж байгаа компаниудад хяналт тавьж, тэр харьяа чиглэл газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гэж байгаа шүү дээ тэр аймагт. Өөрийнх нь тамгын газарт нь мэргэжилтнүүд байгаа. Эд нараараа ингэж санаачилга гаргаж хөөцөлдүүлэхгүй бол энэ тэр салбарын ажил. Энэ тэр салбарын ажил энэ дээрээсээ зарласан юм гээд ингээд орхичихдог байхгүй юу. Тэгэхээр агуулга нь аймгийн дарга нарыг энэ рүү татаж оруулж ирэхгүй бол болдоггүй юм. Ялангуяа энэ улсын хэмжээнд явж байгаа ажил учраас. Зүгээр яах вэ захиалагчийн хяналт гэдэг дээрээ найруулгынх нь тал талаас байнгын хорооныхон нэг харчхаач. Ер нь бол аймгийн Засаг дарга энэ жорлонгийн асуудалд бол онцгой анхаарч орж ирэх ёстой. Энэ чинь одоо ингээд Засгийн газар, сайд нар, Их Хурлын гишүүд бүх шатандаа ингээд модон жорлон яриад боож үхчих гээд ингээд л ажиллаад байхад аймгийн дарга нар энд ирээд хэдэн сургууль цэцэрлэгт жорлон баривал барина биз гэсэн маягтай. Ингээд хүлээгээд хараад тэгээд аймагт нь юу явж байгааг мэдэхгүй байлаа шүү дээ. Энэ намар 2,3 ажлын хэсгүүдээр явсан. Өөрснөө очиж үзээгүй байгаа байхгүй юу газар дээр нь. Тэгэхээр аймгийн дарга нарыг энэ рүү ямар нэгэн байдлаар татаж оруулъя гэдэг агуулгаар орж ирсэн байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт энэ тогтоолын төслийн ерөнхий хоёр дээр байгаа хугацаагаа хэдүүлээ энийг эргэж харах уу? Эхний ээлжид 6 сарын 15-наар явцын мэдээллийг сонсоод хаврын чуулган явж байх юм чинь. Энэ сая энэ боловсролын яамнаас танилцуулсан энэ цаглавраар 12 сар хүртэл ажил явах нь байна. Тэгэхээр хоёр дахь буюу эцсийн шат оруулаад хагас жилийн тайланг 6 сарын 15-наар, энэ явцын бүтэн төслийн тайланг 22-23 оны Улсын Их Хурлын намрын чуулганы хугацаанд гэдэг ч юм уу. Тэгвэл яг хойтон өдийд бид нар бүтэн жилээр нь сонсчих боломжтой. Тэгэхгүй бол яг ажил ид дундаа явж байхад тайлан нь сонсох болчих гээд байна л даа. Тэгэхээр ийм маягаар орж болох уу, үгүй юу? Манай энэ байнгын хорооныхон энэ дээр нэг үзээч гэсэн ийм хоёр санал байна. Баярлалаа.
Г.Дамдинням: Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үндсэндээ үг хэлчихлээ тээ? Тийм. Ер нь бол гишүүдийн саяын хэлж байгаа байдлаар редакцын засвар оруулаад тэгээд батлаад явчихъя. Тэгээд хугацааны хувьд бол Баатарбилэг гишүүний оруулж байгаа саяын санал бол зүйтэй сонсогдож байна. Явцын тайланг нь сонсоод, тэгээд дүгнэж ирэх жилийн өдийд дахиад нэг ярихаар ийм утгатайгаар тогтоолын төслөө баталъя гэж санал хураалт явуулъя. Тэгээд найруулгын хувьд хууль эрх зүйн хувьд гишүүдийн хэлсэн саналуудыг тусгаад тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт.
69.2 хувийн саналаар дэмжиж, Ганхуяг гишүүнийг дэмжсэнд оруулаарай. Тэгээд дэмжиж тогтоолын төсөл батлагдлаа. Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдрийн хуралдаан өндөрлөснийг мэдэгдье. Байнгын хорооны гишүүддээ баярлалаа.
2021.03.12.
Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих асуудлаар хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолыг мөн баталсан байдаг. Энэхүү тогтоолын 1.5 дэх заалтад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан. Уг ажлын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр /2021.03.12/ “Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2023 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ё.Баатарбилэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, БШУЯ-ны ТНБД-аар ахлуулсан дэд ажлын хэсгийн гишүүд, БХБЯ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, БХБЯ-ны холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгээр БШУЯ-ны ТНБД Д.Батбаатар үйл ажиллагааны явц, Мобиком корпораци болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хамтран хэрэгжүүлсэн “WASH” төслийн танилцуулга, Баруун 3 аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд хийгдсэн ариун цэврийн байгууламжийн төслийг танилцууллаа.
Мөн ОХУ, ХБНГУ зэрэг олон улсын Монгол улсад нэвтрүүлэх боломжтой технологийг танилцуулсан ба Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирох хэд хэдэн технологи байгааг эрдэмтэн, судлаачид, инженер, бизнес эрхлэгчид үг хэлэхдээ онцоллоо. Ажлын хэсгийн гишүүд судалгаа мэдээлэл хангалтгүйгээс ажил удааширч байгааг санууллаа. Үүнд ажлын дэд хэсэг онцгой анхаарч уг ажлыг түргэтгэх тухайд хэлэлцүүлэгт оролцогчид санал, байр сууриа илэрхийлэв.
Ташрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд халуун орчноос гадаа бие засдагтай холбоотойгоор суурь өвчтэй болох, халдварт өвчин авах, улмаар жорлонгийн нүхэнд нь унах зэрэг эрсдэлтэй асуудлууд байдаг байна. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
(УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс)
2020.12.04.
Монгол Улсын Их Хурлын тогтоол. 2020 оны 12 сарын 04 өдөр. Дугаар 39
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
5/төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;