ӨНӨӨДРИЙН БАЙДАЛ, АСУУДАЛ
Хотын төвд байсан автобус баазын газар, барилга, байгууламжийг 2020 онд дуудлага худалдаагаар зараад оронд нь хотын баруун захад хоёр шинэ паркийг барьж эхэлсэн ч 2024 оны 10-р сарын байдлаар аль аль нь бүрэн дуусаагүй, зарим объект 2025 он руу шилжиж байна.
Морингийн даваан дахь «Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилга байгууламжийн ажлын явц


Тахилт дахь «Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилга, байгууламжийн ажлын явц

“Нийтийн тээврийн автопаркийн II ээлжийн барилга байгууламжийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт
2020.04.20. Нийтийн тээврийн цахилгаан автобус цэнэглэх станцын гадна цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл боловсруулах сонгон шалгаруулалт – Эверестланд ХХК, 17,900,000 ₮
2020.05.18. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн угаах цех, кузов засварын барилгын ажлын сонгон шалгаруулалт – Ганзосон констракшн ХХК, 2,274,432,637 ₮
2020.05.22. «Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн засвар үйлчилгээний төвийн барилга – Энигмаконстракшн ХХК, 3,720,268,345 ₮
2020.06.17. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн угаах цех, кузов засварын барилгын ажил. ажил – Энигмаконстракшн ХХК, 2,170,438,355 ₮
2020.09.29. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автогражийг нэмэгдүүлэх – Өнгөт Цагираг ХХК, 247,679,974
2020.09.29. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Нийтийн тээврийн автобус паркийн цахилгаан хангамжийн ажил – Эрчимхайрхан ХХК , 1,222,457,444 ₮
2024. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн засвар үйлчилгээний төвийн барилга – Энигмаконстракшн ХХК, 3,720,268,345 ₮.
Нийт 23 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр 11 компанийг (зарим мэдээллээр 12 компанид 13 багц ажлыг хуваарилж) шалгаруулжээ. Гэтэл компаниудын чадавхи, ажлын хурд харилцан адилгүй, мөн хил гаалийн асуудлаа шийдэх нь өөр өөр учраас бие биенээ уяж саатуулах асуудал гарч байсан. Ялангуяа хамгийн том ажлуудыг хариуцсан 1-2 компанийн ажил нэлээд саатсан. Энэ бүгдийн уршгаар хугацаа сунжирч, материал, тоног төхөөрөмжийн үнэ өсч, улмаар бүрэн дуусгаж ашиглалтанд оруулахад шаардагдах төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсээр байна
Шинээр байгуулагдаж буй хоёрыг оруулаад нийтийн тээврийн баазуудын байрлал
Зорчигч тээвэр I – ХУД. Эрчим хүчний яамны хойно. Зорчигч тээвэр II – СХД, Цахилгаан тээвэр компанийн байр. Зорчигч тээвэр III – СХД, Тахилтын эцэс. Зорчигч тээвэр IV – ХУД. Буянт-Ухаагаас баруун зүгт, Морингийн даваа. Зорчигч тээвэр V – БГД. Гурвалжингийн гүүрний баруун урд. Өөрөөр хэлбэл бүгд нийслэлийн баруун хэсэгт байрлаж байгаа нь цаашдаа тээвэр зохион байгуулалтад зарим нэг хүндрэл учруулж болзошгүй.

ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
«Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилга, I ээлж (Нийтийн тээврийн парк, Морингийн даваа)
Байршил: Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчим
Талбайн хэмжээ: 9,8 га
Төсвийн эх үүсвэр: Улсын төсөв
Төсөвт өртөг: 37,9 тэрбум төгрөг
Хугацаа: 2022-2023 он
Гүйцэтгэгч компаниуд:
-Улз Буянт Пролертиз ХХК
-Рич Мон Консалтинг ХХК
«Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилга, II ээлж (“Нийтийн тээврийн автобус парк”, Тахилт)
Байршил: Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэр, Тахилт
Төсвийн эх үүсвэр: Орон нутгийн төсөв
Төсөвт өртөг (2024 оны байдлаар): 26,960 тэрбум төгрөг
Гэрээний үнэ: 27,047 тэрбум төгрөг
Хугацаа: 2018 – 2023.
Гүйцэтгэгч компаниуд: Эверестланд ХХК – Нийтийн тээврийн цахилгаан автобус цэнэглэх станцын гадна цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл боловсруулах, Ганзосон констракшн ХХК – Автобус паркийн угаах цех, кузов засварын барилга, Энигмаконстракшн ХХК – Автобус паркийн засвар үйлчилгээний төвийн барилга, Автобус паркийн засвар үйлчилгээний төвийн барилга, Өнгөт Цагираг ХХК – Автогражийг нэмэгдүүлэх, Эрчимхайрхан ХХК – Нийтийн тээврийн автобус паркийн цахилгаан хангамжийн ажил, “Тэгш плант” ХХК – Зам, талбайн ажил, «Бум констракшн» ХХК – Уурын зуух, Эрчим хайрхан ХХК – Цахилгаан хангамж.
ТӨЛӨВЛӨЛТ БА ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮҮХ
Нийслэлийн нийтийн тээврийн хоёр шинэ бааз (парк)-ын барилга байгууламж
2024.09.23. Автобусны шинэ хоёр паркийн аль алиныг ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй, барилгын ажил дуусаагүй байна.
2024.02.29. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн компаниуд ба баазуудыг шинээр зохион байгуулав. Үүнд
-Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн Огоо” компанийн нэгдүгээр баазыг нэгтгэж “Автобус нэг” ОНӨААТҮГ болгох,
-Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглан “Автобус нэг” ОНӨААТҮГ болгох,
-“Тэнүүн-Огоо” компанийн дөрөвдүгээр бааз болон “Зорчигч тээвэр гурав”-ын шинээр барьж буй баазыг нэгтгэн “Автобус гурав” ОНӨААТҮГ болгох,
-“Тэнүүн-Огоо” компанийн хоёр болон гуравдугаар баазыг нэгтгэн “Автобус дөрөв” ОНӨААТҮГ болгох,
-Морингийн даваанд барьж буй шинэ баазыг “Автобус тав” ОНӨААТҮГ-т нэгтгэн шинэчлэхээр болсон байна.
2023.12.04. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат, «Зорчигч тээвэр гурав” баазын ажилд 11 компани оролцож байгаа бөгөөд 2019 оноос хойш үргэлжилж буй. Тухайлбал уурын зуухын барилгын ажил болон шатахуун түгээгүүрийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 55 автобусны багтаамжтай хоёр гарааш бий. Энэ онд багтаан 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа эхний гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нөгөө гарааш нь 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Баазын хашаа, дэд бүтцийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваанд 110 автобус орох боломжтой шинэ автобус паркийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулж байгаа. Автобусны хоёр паркийн ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна” гэж мэдээлэв.
2023.11.19. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат, Морингийн давааны авто баазын бүтээн байгуулалтад хүндрэл гараагүй. Тахилт дахь авто баазын хувьд багагүй асуудал үүссэн. Тус авто баазын ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд 11 аж ахуйн нэгж 13 ажлыг хуваан хэрэгжүүлж байгаа. Аж ахуйн нэгж хоорондын ажлын уялдаа хамаарлаас үүдэн хүлээгдэж буй ажлууд бий. Мөн зарим аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас үүдэн хугацаа алдсан асуудал ч байгаа. Тахилт орчимд байгуулж буй тус дулаан гарааш нь 110 автобусны багтаамжтай. Эхний ээлжид буюу энэ онд багтаан 55 автобусны гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх онд үлдсэн 55 автобусны гараашийн ажлыг дуусгана. Гараашнаас гадна автобус угаалгын төв, засварын төв зэрэг объектыг барьж байгаа бөгөөд одоогоор 28 автобусны угаалгын болон засварын төв ашиглалтад ороод байна. Ийнхүү энэ онд Морингийн даваа болон Тахилт орчимд байгуулж буй автопаркийн эхний ээлжийн объектууд ашиглалтад орсноор ойролцоогоор 200 гаруй автобусыг дулаан гараашт байрлуулах боломж бүрдэнэ гэв.
2023.11.17. Нийслэлийн ИТХ-ын хуралдаан дээр төлөөлөгч П.Наранбаярын “Автобус баазыг ямар үнээр хувьчилж ямар үнээр эргүүлэн худалдаж авав?» гэсэн асуултанд нийслэдийн Засаг дарга Х.Нямбаатар «Х.Нямбаатар: Автобус 3-ыг 21 тэрбумаар зарсан. Одоо 45 тэрбумаар эргүүлэн барьж байна» гэж хариулсан байна.
2023.06. Морин даваанд барилга байгууламжийн ажил эхлэв.
2023.04. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваанд 110 автобусны багтаамжтай шинэ автобус паркийг 9,8 га газарт улсын төсвийн хөрөнгөөр байгуулах тендер зарлагдав.
2019.05.15. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын “Нийтийн тээврийн автобус парк” төслийн барилгын шав тавих ёслол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт болов.
2018. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Тахилтад нийтийн тээврийн автобус паркыг барьж байгуулах тухай зарлав.
2021.Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ Толгойтын Баруун салаанд хувийн баазын стандартын бус барилга байгууламжийг өндөр үнээр түрээслэн үйл ажиллагаа явуулж эхлэв.
2021-2022. Барилга бүтээн байгуулалтын ажлууд үргэлжлэв. Харин 150 автобусны гарааш барих ажил удаашралтай явагдаж байв. Энэ нь зарим талаар цар тахлын хөл хорио, хязгаарлатуудтай холбоотой байжээ.
2021. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Тахилтын аманд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркийн барилга байгууламжуудын ажил эхлэв.
Автобус-3 буюу Зорчигч тээвэр гурав НӨҮГ-ийн газар, барилга, байгууламжийн хувьчлал (Нэгэнт дууссан үйл явдал учраас цаг хугацааны дарааллаар)
Байрлал: Сүхбаатар дүүргийн 3-р хороо, АСА циркээс баруун урд зүгт, Нарны зам дагуу. Газрын хэмжээ: 2,5 га. Барилга: 87 автобусны гараж, диспетчерийн, үйлдвэрийн конторын, манаачийн зэрэг 8 барилга болон байгууламж
2005. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 1,1- га газрыг нь зарим нэг компанид хэсэгчлэн заржээ. Энэ хэрэг шүүхээр ороод хэрэгсэхгүй болсон.
2014. Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг нэгтгэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨАТҮГ байгуулж 3-р баазыг нь энд төвлөрүүлжээ.
2015.03.24. НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлах объектын жагсаалтанд Автобус-3 НӨҮГ-ын барилга байгууламж нэрээр батлав. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Автобус-3 НӨҮГ-ын барилга байгууламжийн хувьд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт бүтцийн өөрчлөлт хийж байгаатай уялдуулан зохион байгуулалтын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа. Автобусууд маршрутын дагуу үйлчилгээнд шууд явах, автобусны эцсийн зогсоолд парк байгуулж, автобусны баазын ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэж, эцсийн зогсоолд хотжилт үүсгэнэ» хэмээн мэдэгджээ.
2015.11.30. Эхний дуудлага нээлттэй худалдаа болжээ. Эхний доод үнэ 26,4 тэрбум төгрөг. Харин нэг ч оролцогч ирээгүй байна.
2017.06.07. Нийслэлийн Засаг дарга Су.Батболд дахин нээлттэй дуудлага худалдаагаар оруулах захирамж гаргасан байна.
2017.09.29. Автобус-3 НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан ч оролцогч ирээгүй байна.
2017.11.29. Хоёрдахь дуудлага худалдаа. Эхний доод үнэ нь урьдын адил 26,4 тэрбум төгрөг. Бас оролцогч гараагзүй байна.
2018.05.23. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын харъяа 3 дугаар бааз (хуучнаар “Автобус-3”) – ын хөрөнгө, бааз суурин дээр тулгуурлан салгаж нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч Тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулав.
2019.11.18. “Зорчигч Тээвэр гурав” ОНӨААТҮГ-ийн барилга байгууламжийг худалдах дуудлага худалдааг энэ өдөр зохион байгуулахаар зарлаж, дуудлагын анхны буюу доод үнэ 26,4 тэрбум төгрөгөөр тогтоосон, бас нэг ч компани оролцоогүй бололтой. Гэхдээ тодорхой мэдээлэл алга байна.
Ингээд 2015-2019 онуудад хоорондоо нэлээд зайтайгаар 3 удаа дуудлага худалдаа хэрхэн явагдсан тухай гэж ойлгогдож байна. (Хэдэн сарын дараа хувьчилж авсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа (2021.03.25) 2015 оноос хойш дуудлага худалдаа нь 30 удаа болсон гэж хэлсэн ч үүнийг нотлох баримт олдоогүй)
Мөн газар, барилгыг нь хувьчилбал «Автобус 3» хаана байрлаж үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй үлджээ.

2020.06.03. «Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын барилга байгууламжийн бас нэг дуудлага худалдаа болов. Харин дуудлагын доод үнийг нь 10 тэрбум төгрөгөөр бууруулж, 15.8 тэрбумаар тогтоосон байлаа. Ингээд “Камдер” ХХК, Д.Чинбаатар, В.Бат-Эрдэнэ гэх хоёр иргэн (зарим мэдээллээр хоёр компани) оролцож “Камдер” ХХК 20 тэрбум 200 сая төгрөгөөр хувьчилж авсан байна. Камдер ХХК-ийн эзэн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар.
2020 оны 7-р сараас 2021 оны 3-р сар. Барилга байгууламж, газар нь зарагдсан боловч “Зорчигч тээвэр-3” НӨААТҮГ нүүж очих парк байхгүй тул эндээ үргэлжлүүлэн байрласаар байв. Автобусны жолооч, баазын ажилтнууд нар хол нүүхийг эсэргүүцэж, харин хувьчилж авсан компани нь объектыг чөлөөлж өгөхийг шаардсан зөрчил үргэлжилсээр байв.
2021.03.25. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа дараах тайлбарыг хийжээ:
-Манайх хувчилж аваад хүлээсэн. Автобус-III-ынхан газраа дуудлага худалдаанд 2015 онд оруулах болсноосоо хойш автобусаа хаана байрлуулна гэж тооцсон, өнөөг хүртэл юу хийсэн юм бэ. Одоо Автобус-3-ын газар бол манай өмч, гэрчилгээ нь гарчихсан. Бид 20 тэрбум төгрөгөө тушаачихсан… Мөнгө төлөгдөж обьектыг хүлээлцэх болсноос хойш бараг бүтэн жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Автобус-3 компаниас удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу эхлээд 2 сар, дахин 3 сар, дахиад 3 сар гэх мэтээр нийт 10 сар хүлээлээ … Төсөвт төлсөн 20 тэрбум төгрөг хаачсан бэ, яагаад энэ хүмүүсийн ажиллах нөхцлийг хангах талаар нэг ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа вэ гэдгийг биднээс биш, хариуцсан албан тушаалтнуудаас асуух ёстой байх…
2021 он. Зорчигч тээвэр-3 компанийн газар дээр хуучин барилга байгууламжуудыг буулгаж орон сууцны цогцолбор баригдаж эхэлсэн юм.

Энэ хувьчлалын талаар Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатарын байр суурь:
-Автобус баазын хэвийн ашиглаж байсан байрыг зараад хөрөнгө мөнгө үрж, хотын зах руу нүүлгэх ямар үндэслэл шаардлага байсан юм бол?
-Намайг ажилд томигдохоос өмнө болсон явдал учраас үндэслэл шаардлагын талаар нарийн дүгнэлт хэлэх боломж алга. Харин шинэ баазаа барьчихаад, дараа нь дуудлага худалдаа зохион байгуулж, хуучин байрыг нь зарж болох байсан гэж би болон манай ажилчид боддог. Өмнө нь дуудлага худалдааг 26 тэрбум төгрөгийн босго үнэтэйгээр хэд хэдэн удаа зарлаад, аж ахуйн нэгжүүд сонирхоогүй юм билээ. Гэтэл 2020 оны тавдугаар сард хотын даргын шийдвэрээр дуудлага худалдааны босго үнийг 15 тэрбум төгрөг болгож бууруулсан байдаг. Ингээд зургадугаар сард дуудлага худалдаа зохион байгуулахад нэлээд хэдэн компани оролцож, 20.3 тэрбум төгрөгөөр “Камдер” компани худалдан авсан. Шинэ баазын барилгын ажил 10-хан хувьтай явж байхад яаран дуудлага худалдаа зохион байгуулж, 400 ажилчнаа хаачих нь тодорхойгүй болгосон нь алдаатай, буруу шийдвэр байсан ...
ХУРААНГУЙЛСАН ПОСТЕР (ХУУДСАН) ЗУРАГЛАЛ





