ӨНӨӨДРИЙН БАЙДАЛ, АСУУДАЛ
2024 оны 10-р сарын байдлаар барилгын угсралт 6-7 давхарт хүрсэн, зарим хэсэгт цонхолж эхэлсэн харагдаж байгаа боловч сүүлийн хэдэн жилийн турш ажил огт явагдаагүй, царцаад байна. Анхны төсөв – 2,9 тэрбум байсан бол одоогоор 6 тэрбумыг зарцуулсан, цааг нь барьж дуусгахад 17,3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. 2023 оны 5-р сард Эрүүл мэндийн сайд асан С.Чинзоригийн хэлснээр, уг барилга чанарын шаардлага хангахгүй , буулгах ч асуудал яригдаж магадгүй. Тэгэхээр төсвийн 6 тэрбум төгрөгийг чанаргүй барилгын каркас болгон үрэн таран хийсэн хэрэг юм. Хэрвээ үнэхээр тийм бол хэрхэн буулгах, эсвэл үнэлээд газартай нь хамт худалдах зэрэг шийдлүүд хүлээгдэж байна. Бас хариуцлага тооцох.
ТОВЧОО
Нэр, байршил: Герантологийн үндэсний төв, 60 ортой эмнэлэг. Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаагийн дэнж., Төв аймаг руу явах замын баруун талд.
Захиалагч: Эрүүл мэндийн яам
Төсвийн эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсвийн 2,995,162,425 ₮ буюу 2,99 тэрбум төгрөг (Анхны). 17,3 тэрбум төгрөг (2019 онд зураг төслийг шинэчилж хийсний дараа)
Хугацаа: Барилгын ажил 2011.07.29-нд эхэлсэн ба анх байгуулсан БУ-12/11 гэрээгээр 2013.12.25-нд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
ТӨЛӨВЛӨЛТ БА ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮҮХ
2011.07.29 2011 оны долоодугаар сарын 29-нд тендер зарлаж “Арвис Интернэншл” ХХК тус барилгын гүйцэтгэгчээр шалгарч 2.995.162.425 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр шалгарчээ
2011.10.29: Эрүүл мэндийн яамтай 2011 оны аравдугаар сарын 28-ны өдөр БУ-12/11 тоот гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Барилгыг 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусгаж өгөхөөр гэрээтэй байв
2012.06-10. 2012 оны зургаадугаар сарын 7-ны өдөр барилгын ажлыг дахин эхлүүлж, аравдугаар сарын 29-нд хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ажил нь зогсжээ. Энэ хугацаанд
-“Б” корпусын 5 давхрын төмөр бетон каркасын ажил,
-“Г” корпусын 4-н давхрын төмөр бетон каркасын ажил,
-“В” корпусын 1-р давхрын арматурчлалын ажил хийгдэж дууссан
2012.11.05. “Арвис интернэйшнл” ХХК уг барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байх явцад барилгын нийт төсөвт өртөг хүрэлцэхгүй ажлын тоо хэмжээ дутуу тооцогдсон гэж үзээд энэ талаар захиалагч байгууллагад албан ёсоор мэдэгдэж талууд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус барилгын төсөвт өртөг хүрэлцэхгүй болсон талаар хуралдаж:
-Тус барилгын тендерийг зарлахдаа төсөвт өртгийг барилгын зургаар биш тендерийн баримт бичигт заасан ажлын тоо хэмжээгээр тооцсон,
-Барилгын зураг төсөл нь экспертизээр батлагдаагүй байхад 2006 онд улсын төсөвт м.кв үнэ 238000 төгрөгөөр тооцсон төсөвт өртгөөр 2011 онд тендер зарласан,
-Тендерт ажлын тоо хэмжээ дутаа, нэгжийн үнийг Засгийн газраас тогтоосон жишгээс хэт доогуур төсөвт тусгасан зэрэг зөрчлүүд илэрснийг хэлэлцээд барилгын төсөвт өртгийг дахин тооцож экспертизээр баталгаажуулсан төсвийн дагуу Сангийн яаманд хандаж улсын төсөвт тусгаж барилгын угсралтын ажлыг үргэлжлүүлэн ажиллахаар талууд харилцсан зөвшилцжээ. Үүний дагуу Барилгын хөгжлийн ийн төсөлт магадлал хийж, нийт төсөвт өртөг 7 392 867 000 төгрөг болж батлагдсан.
2013.03. Батлагдсан төсөвт өртгөөр тус барилгын барилга угсралтын ажлыг 2013 онд хийж гүйцэтгэн дуусгахаар захиалагч талтай харилцан тохиролцож гэрээг сунгасан ба 2013 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 2 724 000 000 төгрөгийн санхүүжилт хийгджээ. Тус барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийг Улсын Мэргэжлийн хяналтын газраас 47 хувьтай гүйцэтгэлтэй гэж 2013 онд дүгнэснийг Эрүүл мэндийн яамны Барилга, захиалагчийн албан хүлээн зөвшөөрч 3 69*******236 656 төгрөгийг санхүүжүүлж, үлдэгдэл 970 000 000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж барилга угсралтын ажлыг дуусгахаар тохиролцсон байв.
2013.07. Гэтэл 2013 оны улсын төсөвт тус барилгын хөрөнгө тусгагдаагүй улмаас барилга угсралтын ажлын ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон байхад 2013 оны 07 дугаар сард Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албанаас барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн явуул, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу В блокын *******дугаар давхрын төмөр бетон карказ , техникийн давхрын төмөр бетон карказ, Г блокын *******дугаар давхарын карказ угсралт, Г блокын блокон өрлөгийн ажлуудыг гүйцэтгэснээр нэмээд *******хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Өмнөх ажлын санхүүжилт дээр нэмж хийсэн *******хувийн гүйцэтгэл буюу нийт хийсэн ажлын гүйцэтгэлийг 4 088 346 939 төгрөгөөр тооцож 1 364 346 939 төгрөгийн гүйцэтгэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас ажлаа 2013 онд бүрэн зогсоож харуул хамгаалалт түүнтэй холбоотой зардлыг бүрэн хариуцсаар ирсэн.
2017.08.16. Эрүүл мэндийн яамнаас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2/ тоот албан бичгээр ийн ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг зарлах болсныг мэдэгдсэн мэдэгдлийг хүлээж авч, “Арвис Интернэншл” ХХК компани шүүхэд ханджээ.
2017.11.07. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.1, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ
2017.12.14. Эрүүл мэндийн яамтай манай компани нь 2017 оны 12 дугаар сарын 14-нд өдөр ийн ортой эмнэлгийн барилга угсралтын нэмэлт ажлын дугаар БУ-15/11 нэмэлт өөрчлөлт гэрээг 7 392 867 000 төгрөгөөр байгуулсан Б блокын төмөр бетон карказын ажил гадна дулаан цэвэр, бохир усны шугамын ажлуудыг хийж гүйцэтгэсэн
2019.06.05. “Ахмад настны тухай хуулийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх” тухай Засгийн газрын тогтоолоор Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарчээ.
2019.11.15. 2019 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртөг 7,392.8 сая төгрөг, санхүүжих дүн 1.6 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд барилгын Б, Г блокийн каркас бүрэн хийгдсэн, гадна ханын өрлөг 60 хувьтай, В блокийн каркас хоёр давхар хийгдсэн, гадна дулаан, цэвэр бохир усны шугамын ажил тус, тус хийгдсэн гэдэг.
Үлдсэн А блокийн барилга баригдах боломжгүй байсан тул тус блокийн өрөөнүүдийг нөгөө гурван блок руу шилжүүлэн (9996 м2), гадна шугам сүлжээ, гадна тохижилт, лифттэй болгон зураг төсвийг өөрчилж, 17.3 тэрбум төгрөгөөр магадлал хийгдэж, дүгнэлт гарсан байна.
2020.11.03. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд “Арвис-Интернэншл” ХХК-иас Эрүүл мэндийн яаманд гаргасэн нэхэмжлэлийг хэлэлцээд “Улаанбаатар хотын , ортой барилгын нэмэлт ажлын гэрээг 1*******740 16*******73*******/арван таван тэрбум, долоон зуун дөчин сая, нэг зуун жаран таван мянга, долоо зуун гучин тав/-төгрөгөөр байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэмэлт ажлын гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А” ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2020.11.15. 2020 оны Төсвийн тухай хуульд 17,535.3 сая төгрөг, санхүүжих дүн 1,768.3 сая төгрөг туссан бөгөөд үүнээс 560 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Геронтологийн үндэсний төвөөс энэхүү барилгыг дуусгахын тулд 2022 оны Төсвийн тухай хуульд төсөвт өртгийг 17,6 тэрбум төгрөг, санхүүжих дүн 5,0 тэрбум төгрөгийг тус тус тусган батлуулах шаардлагатай байна гэсэн боловч 2021 оноос хойш барилгын ажил дахин царцжээ.
2022.03.24. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох талуудын албан тушаалтнуудтай уулзаж Геронтологийн үндэсний төвийн барилгын ажил 2011 оноос хойш зогссон учир ийнхүү холбогдох талуудыг байлцуулан мэдээлэл авчээ. Барилгын шавыг 2011 онд тавьсан бөгөөд зураг төсөл нь гурван удаа өөрчлөгдсөн ба хамгийн сүүлд 2019 онд зураг төслийг шинэчлэхэд төсөвт өртөг нь 17.3 тэрбум төгрөг болсон байна. Барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа бөгөөд ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай ч энэ санхүүжилтийг 2022 оны төсөвт тусгаагүй талаар мэдээллийг ажлын хэсгийн гишүүд авсан. Ингэснээр барилгын захиалагч Эрүүл мэндийн яаманд барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахад шаардагдах дүгнэлт, шинжилгээ хийх ажлыг Барилгын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулах хугацаатай үүрэг өглөө.
2023.05.18. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгджээ (Дэлгэрэнгүй тэмдэглэлийг дор үзнэ үү).
2024.09. Өнөөдрийн байдлаар барилгын талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй бүрэн гацсан байна.
2023.05.18. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс
Хэлэлцсэн асуудал: “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх”
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Ер нь дутуу орхигдсон барилгагүй байшингуудаа дуусгая гэдэг төлөвлөгөөг жилийн жилд бид гаргадаг. Би жилийн жилд Геронтологийн үндэсний төвийн барилгаа нэхдэг байгаа. Тэгээд энэ жил 36 ортой эмнэлгийн барилга дээр оруулъя гэдэг ийм асуудал шийдэгдсэн. Гэхдээ одоо болтол ороогүй л байгаа. Энэ асуудлыг ер нь шийдвэрлэх боломж байдаггүй юм уу? Татвар төлөгчдийн мөнгө байдаг. Тэр 6.8 тэрбум төгрөг хаягдчихаад орхигдоод байгаа. Шүүхийн асуудал дээр шийдвэрлэгдэнэ гээд л орхигдчихдог. Энэ бол бас бидний олон жил ярьж байгаа асуудал. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх гэж байна вэ гэдэг зүйлийг тодруулъя.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
Геронтологийн төвийн барилга гээд урт настай удаан жаргалтай ийм нэг барилга байгаа юм билээ. 2011 онд уг нь энэ Геронтологийн төвийн барилгыг барина гээд улсын төсөв дээр хөрөнгө мөнгө нь тусгагдаад явсан. Төсөв нь багтахгүй байна гэдэг шалтгаанаар олон жил төсвийн нэмэлт хийсэн юм байна лээ.
Хамгийн сүүлд одоогийн байдлаар энэ барилгын төсөв 17 тэрбум төгрөг болчхоод ингээд гацчихсан. Хоёрдугаарт, одоо баригдсан байгаа барилга нь 6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарчихсан байгаа юм байна лээ. 6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан. Гэхдээ одоо баригдсан байгаа барилгыг гүйцэж бариад ашиглалтад оруулна гэх тийм чанарын баталгаа хангах, шаардлага хангахгүй байна гэдэг асуудал үүсээд энэ барилга үндсэндээ зогсчихсон байгаа.
Одоо бид энэ барилгын гүйцэтгэгчийг нь хууль хяналтын байгууллагууд өгөөд шалгуулдаг. Тэгээд тэр гүйцэтгэгч байгууллага нь заргалддаг юм билээ. Хоёр удаа шүүхээс гүйцэтгэгч байгууллагын талд нь шүүхийн шийдвэр гараад гүйцэтгэгч байгууллагаар нь дахин тогтоосон байдаг.
Тэгээд би сая сайдаар томилогдоод дахиад энэ барилгынтай холбоотой асуудал, гүйцэтгэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж өгөөч ээ гээд ингээд Авлигатай тэмцэх газарт бүх материалыг нь шилжүүлээд шалгуулах ингээд үйл ажиллагаа явагдаж байгаа.
Одоо бид ямар арга хэрэглэх гээд байна вэ гэхээр одоо оны 7 сард ашиглалтад яг тэр Геронтологийн барилгыг барьж байгаа барилгын тэнд нь энэ 7 сард ашиглалтад орох 36 ортой сэргээн засах төвийн барилгын зориулалтаар баригдаж байгаа барилга одоо ингээд 7 сард ашиглалтад орно. Тэгээд Геронтологийн барилгын одоогийн байгаа барилга нь үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй гэж мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарчихсан байгаа учраас бид одоо тэр хуучин барилгыг гүйцээжбарина гэдэг төсөв нь ч дийлдэхгүй юм байна лээ.
Хоёрдугаарт, чанарын шаардлага хангахгүй гэчихсэн асуудал байгаа учраас тэр барилгыг гүйцээж барих асуудал байхгүй. Тэгээд одоо энэ оны 7 сард ашиглалтад орох тэр 36 ортой Сэргээн засах төвийн барилгад Геронтологийн төвийг оруулъя гэсэн ийм л байдалтай байна. Тэгээд цаашдаа тэр 6 тэрбум төгрөг газарт булчихсан асуудал байгаа. Тэгээд тэр барилгыг нь тэгээд яах юм. Цааш нь нураах юм уу, одоо тийм байдал руу л орох байх. Тэгээд энэ барилгын асуудал, гүйцэтгэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах гээд бид дахин дахин олон удаа өгсөн юм байна лээ. Өмнөх сайдууд. Хоёр ч удаа өгсөн байдаг. Тэгээд шүүх дээр яагаад тэгдэг юм. Шүүх дээр гүйцэтгэгчийн талд нь асуудал шийдэгдээд тэгээд энэ барилгыг барина гээд төсвийн тодотголд оруулаад төсвийг нь нэмүүлээд яваад байдаг. Одоо бол бид үүнийг дахиж барих тухай асуудал, төсвийг нь нэмэх асуудал ерөөсөө боломжгүй юм байна гээд ингээд орхиж байгаа. Тэгээд энэ оны 7 сард ашиглалтад орох тэр 36 ортой сэргээн засах төвийн зориулалтаар баригдаж байгаа барилгад л Геронтологийн төвийг оруулахаас өөр арга боломж байхгүй байна гэсэн л байдалтай байгаа. Б.Жаргалмаа гишүүн ээ.
2024.09. Геронтологийн төвийн барилгын царцсан байдал









2023.07. Геронтологийн төвийн шинэ барилгын макет

2024.07. Геронтологийн төвийн одоогийн байдал
ХУРААНГУЙЛСАН ПОСТЕР (ХУУДСАН) ЗУРАГЛАЛ



