ӨНӨӨДРИЙН БАЙДАЛ, ЯВЦ, АСУУДАЛ
Нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын хамгийн чухал бөгөөд үнэ цэнэтэй газрын нэгд тооцогддог Гандангийн дэнжийн уламжлалт дүр төрхийг хадгалж аялал жуучлалын бүс болгох бодлого, зорилт бүр 1990 оноос өмнө буюу социалист нийгмийн үеэс эхлэлтэй бөгөөд өнгөрсөн бүх хугацаанд нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэгт байнга тусгагдаж ирсэн юм. Харамсалтай нь түүнийгээ ягштал баримтлаагүй учраас төв гудамжны хоёр талаар эмх замбараагүй барилгажиж, айлууд хашаандаа дур зоргоороо байшин, нийтийн байр, аж ахуйн байгууламж зэргийг барьж дүүргэсэн байна. Өнөөдрийн байдлаар дэнжийг түүхэн дүр төрхийг бүхэлд нь авч үлдэх найдлага тасарсан ба зөвхөн Гантэгчинлэн хийд ба Мэгзэджанрайсаг орчим, мөн ихээхэн “эвдэрсэн” гудамж үлдээд байна. Сайндаа аялал жуулчлалын гудамж Гэтэл жилээс жилд аялал жуулчлалын бүс нэрээр улс, орон нутгаас хөрөнгө мөнгө төсөвлөж, тэр хавийн дэд бүтцийг бага сага сайжруулах, тохижуулахаас хэтрэхгүй байгаа юм.
ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Төслийн нэр: “Гандангийн дэнж” шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажил (Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо)
Төслийн код: УТ2102900758
Хугацаа: 2022-2025 (2024 оны Монгол Улсын төсвийн тодотгол), 2022-2026 (2025 оны Монгол Улсын төсөв)
ТӨЛӨВЛӨЛТ БА ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮҮХ
| 2024.08.30. УИХ-д өргөн бариад байгаа Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголд УИХ-аас Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зураг төсөл, барилгын ажилд улсын төсвөөс 24 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хугацааг 2026 он болгож сунгажээ. Үүнээс 2025 онд 9,294.9 тэрбум төгрөгийг зарцуулна. |
| 2024.08.15. Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд УИХ-аас Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зураг төсөл, барилгын ажилд улсын төсвөөс 2022-2025 онд 24 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг хэвээр батлаад үүнээс 2024 онд 10,8 их наядыг зарцуулахаар хуваарилсан байна. |
| 2022.11.11. XII.1.87 “Гандангийн дэнж” шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажил /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо/, 4. ” Гудамж дундын чулуун замын зураг төсөв, гүйцэтгэл” тендер сонгон шалгаруулалт зарлав. Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв Нийт төсөвт өртөг: 24,000,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 7,000,000,000 ₮ Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1666404824588 2022.12.21-нд тендер сонгон шалгаруулалтын дүнг зарлахад “Фючерпрогресс” ХХК 2,024,553,233 ₮ буюу 2,0 тэрбум төгрөгөөр шалгарчээ. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1666404824588 |
| 2022.11.11. XII.1.87 “Гандангийн дэнж” шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажил /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо/, 3. Гадна холбоо” тендер сонгон шалгаруулалт зарлав. Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв Нийт төсөвт өртөг: 24,000,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 7,000,000,000 ₮ https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1666404824077 2023.01.04-нд дүнг зарлахад “Эй Эс Эс инженеринг” ХХК 1,737,168,038 ₮ буюу 1,7 тэрбум төгрөгөөр шалгарав. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1666404824077 |
| 2022.11.11. XII.1.87 “Гандангийн дэнж” шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажил /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо/, 2. “Гадна цахилгаан хангамж” тендер сонгон шалгаруулалт зарлав. Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв Нийт төсөвт өртөг: 24,000,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 7,000,000,000 ₮ https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1666404823472 2022.12.27-нд дүнг зарлахад “Бумбод” ХХК 6,292,762,028 ₮ буюу 6,3 тэрбум төгрөгөөр шалгарчээ. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1666404823472 |
| 2022.11.11. XII.1.87 “Гандангийн дэнж” шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажил /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо/, 1. “Гадна дулаан, цэвэр ус, ариутгах татуурга, зам талбайн тохижилт, Мэдээлэл холбооны нэгдсэн төвийн барилга угсралтын ажил” тендер сонгон шалгаруулалт зарлав. Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв Нийт төсөвт өртөг: 24,000,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 7,000,000,000 ₮ https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1666404823139 2022.12.23-нд тендер сонгон шалгаруулалтын дүнг зарлахад “Бумбод” ХХК 13,430,414,341 ₮ буюу 18,3 тэрбум төгрөгөөр шалгарчээ. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1666404823139 |
| 2022.04. Үндэсний соёл, аялал жуулчлалын цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавар (Баянгол дүүрэг, 16-р хороо,, Гандантэгчинлэн хийдийн орчим)-ыг Соёлын сайд Ч.Номин, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар баталжээ. худалдан авах ажиллагааг Соёлын яам гардан гүйцэтгэнэ. |
| 2022.02.28. XII.1.87 “Гандангийн дэнж” шинэ аялал жуулчлалын бүсийн зураг төсөв, барилгын ажил /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо/ Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв: Нийт төсөвт өртөг: 24,000,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 7,000,000,000 ₮ 24 тэрбум төгрөгийн ажлыг бүхэлд нь нэг багц болгож зарласан гэж ойлгогдож байна. https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1645951150593 2022.04.18-нд дүнг зарлаж амжилтгүй болсон хэмээн мэдээлжээ. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1645951150593 Цаашид энэ ажлыг 4 багц болгон зарласан юм. |
| 2021.11.15. УИХ-аас Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зураг төсөл, барилгын ажилд улсын төсвөөс 2022-2024 онд 24 тэрбум төгрөг зарцуулахаар батлав. Мөн Гандан орчимд соёлын өвийг сэргээн засварлахад зориулан 500 сая төгрөгийг төсөвлөж 2022 онд 250 саяыг нь зарцуулах болжээ. . |
| 2021.10. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтийн ТЭЗҮ-ийг хийж байгаа, цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлэх тухай мэдээлэв. |
| 2021.09.08. “XII.4.5 Инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн зураг, төсөв /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж/” тендерийн сонгон шалгаруулалт зарлав Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв Нийт төсөвт өртөг: 360,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 360,000,000 ₮ https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1628483034190 2021.11.03-нд сонгон шалгаруулалтын дүн гаргахад Артөгөл ХХК 343,500,000 сая төгрөгийн саналаар шалгарчээ. |
| 2021.08.18. “XII.4.5 Инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн зураг, төсөв /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж/” тендерийн сонгон шалгаруулалт зарлав Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв Нийт төсөвт өртөг: 360,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 360,000,000 ₮ https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1628482212007 2021.11.03-нд тендер шалгаруулалтын дүнг зарлахад “Кинг сии инженер энд констракшн консалтинг групп” ХХК 342,000,000 сая төгрөгөөр шалгарчээ. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1628482212007 |
| 2021.07.07. “XII.4.5 Инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн зураг, төсөв /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж/” тендерийн сонгон шалгаруулалт зарлав Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв Нийт төсөвт өртөг: 360,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 360,000,000 ₮ https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1622612085715 2021.08.18-нд дүн зарласан ба шаардлагад нийцсэн компани байгаагүй. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1622612085715 |
| 2021.06.24. “XII.4.5 Инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн зураг, төсөв /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж/” тендерийн сонгон шалгаруулалт зарлав Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв Нийт төсөвт өртөг: 360,000,000 ₮ Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 360,000,000 ₮ https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1622611451877 2021.08.18-нд тендер шалгаруулалтын дүнг зарласан ба “Их мянган инженерчлэл” ХХК ба “Дукат” ХХК хураангуйд орсон гэжээ. |
| 2021.06.23. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өглөө. 2012 оноос “Монголын зүрхэн шүтээн”, “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова” цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх ажил хийгджээ. |
| 2021.05.15. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д. Сумьяабазар, УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар болон дүүргийн удирдлагууд Гандангийн дэнжийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцжээ |
| 2020.04.09. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: Гандангийн дэнжид өндөр орон сууцны төлөвлөлт хийгдээгүй, 9 метрээс өндөр барилга барих боломжгүй. |
| 2017.06.23. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ахирагчийн захирамж Су.Батболдын захирамжаар “Гандан аялал жуулчлалын жишиг гудамж төслийн бүтээн байгуулалт эхэлснийг зарлаж иргэд, оршин суугчдад танилцуулах арга хэмжээг зохион байгуулж “Зүүн хойд Азийн соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгоно” гэсэн байна. |
| 2017.04.16. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар: Уг газрыг хөгжүүлснээр жуулчид автобустайгаа ирээд төв хаалган дээр буугаад буцаж суухдаа баруун тал буюу “Модны 2” талын хаалганаас унаандаа сууна. Энэ хооронд 280 м газрыг алхаж, замдаа байгаа худалдаа үйлчилгээний цэгээр үйлчлүүлэх, бэлэг дурсгалын зүйлээ худалдан авах боломж бүрдэх юм. |
| 2015. “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг Нийслэлийг ИТХ-аар батлав. Энэ төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн 6740 иргэн оршин суухаар тооцож барилгын давхрын дээд хязгаарыг таван давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 метр байхаар хязгаарлав |
| 2005. Нийслэлийн ИТХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Гандантэгчинлэн орчмыг Л.Энэбишийн гудамж, баруун талаараа Амарсанаагийн гудамж, зүүн талаараа Хувьсгалчдын зам, Их тойруу, урд талаараа Энхтайваны өргөн чөлөөгөөр хязгаарлаж, төв талбайн баруун талаас эхлэн Гандангийн дэнж хүртэл үргэлжилсэн жуулчны гудамжтай болгохоор тусгажээ. |
| 2001. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны тогтоолоор түүх соёлын хамгаалалттай газрын хил хязгаарт “Гандантэгчинлэн хүрээ” хорооллыг оруулсан байна |
| fgfdgdfgdfhfghgh |
2021. Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох, тэр хавийн гэр хорооллыг дахин төлөвлөлттэй холбоотой янз бүрэн схем зураглал (огт хэрэгжихгүй байгаа)







2017.06.23. “Гандан” аялал жуулчлалын жишиг гудамж төслийн бүтээн байгуулалтыг иргэд, оршин суугчдад танилцуулах арга хэмжээ
1990-ээд он. Гандангийн дэнжийн хойд хэсэг, Гандантэгчинлэн хийд орчмын байдал
Хураангуйлсан постер (хуудсан) зураглал








