Улсын төсвийн хөрөнгө оруулалт – publicinvestment.gov.mn
Тайлбар, дүгнэлт:
Нүүр хуудсанд хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг нэрийг нь бичиж хайхыг санал болгодог. Гэтэл аливаа төслийн албан ёсны нэрийг шууд зөв мэдэж бичихэд түвэгтэй. Жишээлбэл, Улаанбаатар-Дарханы зам …. гээд хайхад гарч ирэхгүй байна. Үүний оронд төслүүдийг нэрээр нь жагсааж тэндээс хайвал илүү үр дүнтэй. Хэрвээ асар олон төсөл байвал зохих ангиллуудыг үүсгэж болно.
Мэдээллийг орон нутгаар ангилах, тэгэж хайх боломжийг бий болгох хэрэгтэй. Жирийн иргэний хувьд юуны өмнө өөрийн орон нутагт хэрэгжиж байгаа төслүүдийн мэдээллийг олж авах нь илүү чухал. Тэр нь улсын төсөв байна уу, орон нутгийн төсөв байна уу, зээл тусламжаар, .эсвэл концессоор байна уу гэдэг нь дараачийн хэрэг.

Хиймэл оюун ухаанд суурилсан туршилтын хайлтын цэстэй бөгөөд мэдээж одоогоор яг хэрэгтэй мэдээллийг гаргаж өгөх түвшинд хүрээгүй.
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем (PIMIS – pimis.publicinvestment.gov.mn
Public Investment Management Information System нь “3өвхөн дотоод хэрэгцээнд зориулав” гэсэн тодотголтой зөвхөн нэр, нууц үгээр нэвтрэх боломжтой.
Хөрөнгө оруулалтын төслүүдэд энэ системээс код оноодог юм байна (УТ2402901609 гэх мэт)
Нийслэлийн төсвийг хөрөнгө оруулалтыг нэмж оруулахаар төлөвлөж байгаа.
























