Ил тод, нээлттэй төсөв (Иргэний төсөв) – iltod.mof.gov.mn
Иргэдийн төсвийн “Ил тод” цахим систем гэсэн нэртэй бөгөөд “Тус цахим хуудас нь төсвийн мэдээллийн албан ёсны нээлттэй эх сурвалж юм” юм гэсэн тодотголтой. Хэд хэдэн удаа, хамгийн сүүлд шинэчлэгдсэн 2024 оны хувилбар ажиллаж байна.
Сайтын бүтэц (map):
Нүүр.
Сайтын нүүр хуудасны “Ил тод нээлттэй төсөв” нэрийн дорх “Танилцах” гэсэн хөдөлгөөнт цэстэй ба улаан өнгөтэй байхад нь дарахад “Иргэдийн төсвийн тухай” гэсэн хуудас гарч ирнэ.
1.Ном товхимол: Ангилал: Батлагдсан төсөв (7) Төсвийн гүйцэтгэл (0) Бусад (0) Төсвийн төсөл (7) Гэтэл зөвхөн иргэдийн төсвийн номын ангилал төдий байна
2.Видео -Видео танилцуулгууд. “Танилцах” хөдөлгөөнт цэс цэс цэнхэр өнгөтэй байхад дарахад “Төсвийн мэдээлэл татах” нүүр гарч ирнэ.
Иргэдийн төсөв.
Төсвийн мэдээллийн сан. Boost data
Boost санаачилгын тухай:
“Дэлхийн Банк”-наас улс орнуудын төсвийн мэдээллийг ил тод байлгах зорилгоор “BOOST: Нээлттэй төсвийн портал” мэдээллийн сангийн хөтөлбөрийг санаачилсан билээ. Тус сангаар дамжуулан хэрэглэгчид дэлхийн улс орнуудын төсвийн орлого, зарлагын мэдээллийг нэг цэгээс цуглуулан ашиглах, өөр хооронд нь харьцуулах боломжтой болсноос гадна мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. “Дэлхийн Банк”-ны гишүүн орны хувьд Монгол Улс “BOOST” хөтөлбөрт нэгдэж төсвийн 2010 оноос хойших орлого, зарлагын мэдээллүүдээ шалгуурын дагуу боловсруулан нээлттэй байршуулаад байна.
“BOOST” мэдээллийн баазад буй Монгол Улсын төсвийн мэдээлэл нь бодлого боловсруулагчид, судлаачдад баталгаат эх үүсвэрээс мэдээллээ цуглуулах, харьцуулсан болон бусад судалгаа шинжилгээнд ашиглах боломжийг бий болгосон ба цаашлаад төсвийн мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Нийт орлого. 2009-2021 оны орлогын өгөгдөл – Нэг график
Нийт зарлага. 2009-2021 оны зарлагын өгөгдөл – Нэг график
Дэлгэрэнгүй. Boost нарийвчилсан хайлт – Хоосон. Нийт бичлэг – 0
Хянах самбар. Сумдын төсөв, гүйцэтгэлийн дэлгэрэнгүй танилцуулга (2014-2023 он) – 2 график, хөдөлгөөнтэй
Төсвийн мэдээллийн сан. Төсвийн мэдээлэл татах: Төсвийн баримт бичгүүд. Төсвийн хуваарь. Төсвийн сарын мэдээ. Хөрөнгө оруулалтын мэдээ. Хагас жилийн тойм. Boost data татах. Иргэдийн төсөв. Төсвийн гүйцэтгэл. Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт)
Иргэдийн боловсрол (Хууль, эрх зүй (3 хууль). Төсвийн тухай). Иргэдийн оролцоо: (Асуулга (хоосон). Санал сэтгэгдэл (хоосон).
Мэдээ, мэдээлэл (10 мэдээлэл)
(2025 оны төсөв алга. Линкийг нь заагаад өгсөн ч болох байсан)
Тайлбар, дүгнэлт:
Иргэд, олон нийтэд тусгайлан зориулсан сайт боловч эхний нүүрнээсээ эхлээд цэсүүд нь амбараагүй бөгөөд давхардсан. Жишээлбэл,
Нүүрний дээд хэсэгт байгаа “Иргэдийн төсөв” цэс ба нүүр хуудасны доод хэсэгт байгаа “Иргэдийн төсөвтэй танилцах” цэс ижилхэн буюу давхардсан байна.
Нүүрний дээд хэсэгт байгаа “Төсвийн мэдээллийн сан” цэсийг дарахад гарч ирдэг “Төсвийн мэдээлэл татах” цэс доод хэсэгт байгаа “Төсвийн дата татах” цэс ижил буюу давхардсан
“Иргэдийн боловсрол” цэсний “Төсвийн тухай” дэд цэс “Төсвийн тухай мэдлэгээ тэлэх” цэс, бас “Танилцах” гэсэн гурван цэс давхардсан

















