ӨНӨӨДРИЙН БАЙДАЛ, АСУУДАЛ
2025 оны байдлаар Улаанбаатар-Дарханы замаар автотээврийн хөдөлгөөн бүрэн нээгдсэн. Гэхдээ автозамын ажил бүрэн дууссан гэж албан ёсоор зарлаагүй байна. Нийт ажлын гүйцэтгэлийг 95-аас дээш хувьтай гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Харин 2024 оны Монгол Улсын төсвийн тодотголд Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслийн үлдэгдэл 144.1 тэрбум төгрөгийг оруулсан нь туслах зориулалттай зам байгууламж, хүн, мал, амьтны гарц, тэмдэглэгээ зэрэгт зарцуулах хөрөнгө оруулалт гэж ойлгогдож байв. Гэхдээ тодорхой мэдээлэл, тайлбар байгаагүй. 2025 оны төсөвт энэ замтай холбоотой ямар нэгэн хөрөнгө оруулалт тусгагдсангүй.
Өнөөдөр Улаанбаатар-Дарханы авто замаар зорчиж байгаа иргэд, жолооч нар ганц нэг нүхийг эс тооцвол замын хучилтын чанарыг сайн гэж үнэлж байна ↓
Хоёр урсгалыг тусгаарлагч хашлагы замын янз бүрийн хэсэгт өөр өөрөөр хийжээ ↓
Ийм цагаан тусгаарлагч зарим хэсэгтээ хэмхэрч муруйсан байх нь харагддаг ↓
Нутгийн иргэд, малчдын хувьд хамгийн их үгүйлэгддэг зүйл бол мал, амьтны гарц. Дарханы зам үндсэндээ бүрэн тавигдаж дууссан төдийгүй хоёр талаар нь төмөр торыг завсаргүй татсан мэт харагддаг. Энэ хэдэн үхэр замын хаа нэгтэйгүүр тороор нэвтэрч орсон, бас алгуурхан урагшлахыг бодоход хаа нэгтээ гарц байгаа бололтой. Гэхдээ ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ алга. Замын доогуур нүхэн гарц байж магадгүй, зам дээрээс бас харагдахгүй ↓
Улаанбаатар-Дарханы зам дагуух (5 км-ын зайтай) хамгийн олон хүн амтай сумдын нэг бол Борнуур юм. Гэтэл тус сумын төвөөс гарсан зам Улаанбаатар-Дарханы замтай нийлэх тэр хэсэгт анхнаасаа ямар нэгэн орц гарц хийлгүй орхигдуулж хоёр урсгалыг тусгаарласнаас болж Борнуураас Улаанбаатарын зүгт явах машинууд эхлээд нөгөө зүгт Урьхан хүртэл 7 км явж байж хот руу эргэхэд хүрсэн юм. Нийтдээ 14 км илүү явна гэсэн үг. Нутгийн иргэд үүнийг засах шаардлага тавьсаар ирсэн ба одоогоор тусгаарлагчийг эвдэж асуудлыг түр шийдээд байна. Цаашдаа хэдийд стандартын орц гарцтай болох нь тодорхойгүй ↓
Гэтэл замын нөгөө талд байдаг Дуган хадны амралтын газар луу эргэх, тэндээс орж гарцыг хэдийнэ хийсэн төдийгүй тус амралт руу улсын төсвийн 11,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 8.5 км урт хатуу хучилттай замыг тавьж байна ↓
ТОВЧОО
Улаанбаатар хотын баруун аймаг салах уулзвараас Дархан хотын урдах тойрох уулзвар хүртэлх А0401, А0402 дугаартай, 204 км урттай улсын чанартай авто замыг шинэчлэн засварлахын хоёр эгнээ нэмж дөрвөн эгнээ болгож өргөтгөх зам барилгын ажил
Захиалагч: Монгол Улсын Зам хөгжлийн яам
Төсөвт өртөг: 2024 оны байдлаар 350 орчим сая доллар (эцсийн байдлаар тодорхойгүй)
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр: Азийн хөгжлийн банк ба Европын сэргээн босголтын банкны зээл
Төсвийн үе шатууд:
Нэгдүгээр үе шат буюу Улаанбаатар-Дархан аймгийн автозамын хоёр эгнээг сэргээн засварлах: АХБ-ны зээлээр санхүүжүүлэх “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” МОН-3679 төсөл – 60 сая ам.доллар (үүнээс 58.5 сая нь хөнгөлөлттэй зээл 1.5 сая нь буцалтгүй тусламж) + 60 сая доллар.
Хоёрдугаар үе шат буюу авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх: Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх Улаанбаатар-Дарханы автозамд шинээр нэмж барих 2 эгнээ замын ажил – 137 сая ам.долларын (124.5 сая евро) хөнгөлөлттэй зээл (18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1%)
Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт:
Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх:
-Энэтхэг Улсын “Intercontinental Consultants & Technocrats Pvt Ltd” компани
Гүйцэтгэгч компаниуд:
Нэгдүгээр үе шат буюу Улаанбаатар-Дархан аймгийн автозамын хоёр эгнээг сэргээн засварлах:
Багц 1-1. БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж
Багц 1-2. БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп)
Багц 1-3. БНХАУ- ын Гуйжоу Хайвэй Инженеринг Групп
Багц 1-4. БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп)
Багц 1-5. БНХАУ- ын Чайна Жео-Инженеринг Корпораци
Хоёрдугаар үе шат буюу авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх:
Багц 1:“Арж капитал” ХХК
Багц 2: Жунмэй Инженеринг Групп
Багц 3: Жунмэй Инженеринг Групп
Багц 4: Шанхай Констракшн Групп
Багц 5: БНХАУ-ын Чайна Гежөүба Групп
Зам барилгын ажил эхэлсэн: 2019 оны 6-р сарын 17.
Улаанбаатар-Дарханы замд нэмэлт 2 эгнээ зам барих төсөл:
Шилэн дансны хуудас: https://shilendans.gov.mn/organization/60232?ry=2024
ТӨЛӨВЛӨЛТ ба ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮҮХ
2024.08.15.
Нийтдээ найман жил үргэлжилсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нийт төсөв одоогийн байдлаар 733.4 тэрбум төгрөг болжээ. 2024 оны Монгол Улсын төсвийн тодотголийн төслийн танилцуулгад 144.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь түүнд багтаж байгаа юм.

2023.11.
2023 оны XI сард Дарханы замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээсэн боловч туслах зам байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц зэрэг ажлууд хийгээгүй хэвээр байна.
2022.10.30.
АХБ 49.1 сая доллар буюу 58.4%, Европын сэргээн босголт хөгжлийн банк 35 сая доллар буюу 41.6%-ийг санхүүжүүлсэн бөгөөд нийт ажлын 50 орчим хувь хийгдээд байна гэж мэдээлэв.
2022.10.07.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Багц-4, 5 дугаар хэсгийн уулзвараас Дархан чиглэлд Хустайн даваа хүртэл хучилт хийсэн 7.5 замын хөдөлгөөний өнөөдөр нээсэн талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээллээ. Ингэснээр Багц-4 хэсэгт хучилт хийгдээгүй 12 км үлдэв.
2022.09.25
Зам тээврийн хөгжлийн яамны удирдлага цемент үйлдвэрлэгч бусад компанийн удирдлагуудтай уулзаж, тээврийн асуудлыг шийдвэрлэх, төлбөр тооцоог цаг тухайд нь хийх талаар шийдвэрүүдийг гаргаж, хянах ажлыг ЗТХЯ гүйцэтгэснээр цементийн нийлүүлэлт тогтворжиж, өдөрт 700 тонноос буурахгүй болсон, битумын таталтыг хэвийн болгож, гүйцэтгэгч компаниудын хүн хүч, техникийн хэмжээг яаралтай нэмэгдүүлсэн гэв.
2022.09.14.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хувьд II, IV багцын замын барилгын ажил хүндрэлтэй байгаа ч санхүүжилтийг цаг хугацаанд нь олгож, бидний зүгээс бололцоотой бүх талаар дэмжинэ гэдгээ Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран мэдэгдэв.
2022.09.03.
Зам, тээврийн хөгжлийн сайдаар шинээр томилогдсон С.Бямбацогт замын Дарханы замын ажилтай танилцжээ.
Энэ үед цементийн хомсдол үүсч, Өдөрт 50-100 тонн цемент ирдэг, зарим өдөр ирдэггүй ба шалтгаан нь гол нийлүүлэгч болох Хөтөлийн цементийн үйлдвэр зогссон явдал, мөн гүйцэтгэгчид битумын нийлүүлэгч компаниудад өртэйгөөс нийлүүлэлт тасалдсан зэргийг мэдээлэв.
2022.08.23.
Дарханы замын хятадуудыг хэн “захирдаг” вэ? нийтлэл гарч, АТГ-аас тус 204 км авто замын тендер шалгаруулалтад оролцсон Зам, тээврийн хөгжлийн яамны дарга, цэрэг нарыг шалгаж эхэлсэн, улмаар тэдний орон байр, оффис өрөөнд нь нэгжлэг хийж, нэмэлт материалууд хурааж авсан, тухайн үед тендер шалгаруулалтыг зохион байгуулж, шүүсэн Үнэлгээний түр хорооны гишүүн ЗТХЯ-ны мэргэжилтэн Л.Баянзулыг саатуулаад байгаа гэх. Мөн мэргэжилтэн Ч.Сугармаа, газрын дарга Б.Оюундэлгэр нарыг баривчлах хүсэлт гаргаад буй зэрэг баримтуудыг дэлгэжээ.
2022.08.09.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр:
-Дарханы замын бүтээн байгуулалтын хүрээнд таван багц ажил хийгдэж байгаа. Эдгээр багцын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын хоёр эгнээ авто зам /өмнө ашиглагдаж байсан/-ыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-өөр, нэмэлт хоёр эгнээ авто зам /шинээр нэмж барих/-ыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус тус хэрэгжүүлж байна. Төслийн зам барилгын ажлыг дараах таван багц хэсэгт хуваан хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам
Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам
Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам
-Багц тус бүрийн ажил хэдэн хувьтай үргэлжилж байгааг танилцуулахгүй юу?
-Азийн Хөгжлийн Банк (АХБ) санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд багц 1, 3, 5 дугаар хэсгийн хучилт дуусаж, нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн.
Багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани коронавируст цар тахлын улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан.
Дараагийн гүйцэтгэгч компанийг өнгөрсөн оны долдугаар сард сонгон шалгаруулж, багц 2 дугаар хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр, багц 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан “Чайна Гео Инженеринг Корпораци” ХХК-тай тус оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, зам барилгын ажлыг эхлүүлсэн. Ажлын хэрэгжилтийг багц тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:
Багц 1 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 94.13%, ажлын тоо хэмжээгээр – 96.16%,
Багц 2 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 58.40% ажлын тоо хэмжээгээр – 65.75%
Багц 3 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 96.03%, ажлын тоо хэмжээгээр – 98.05%,
Багц 4 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 30.78%, ажлын тоо хэмжээгээр – 37.42%
Багц 5 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 95.54%, ажлын тоо хэмжээгээр – 99.09%
АХБ-ны төслийн хүрээнд барилгын ажлын талбай дээр 577 гаруй инженер техникийн ажилчид, 250 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нийт 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 64.5%, ажлын тоо хэмжээгээр 75.6%-тай хэрэгжиж байна.
Түүнчлэн Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажлыг мөн 5 багц хэсэгт хуваан 2021 оны гуравдугаар дугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн. Ажлын хэрэгжилтийг багц тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:
Багц 1 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 64.23%, ажлын тоо хэмжээгээр – 78.35%
Багц 2 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 29.91%, ажлын тоо хэмжээгээр – 43.78%
Багц 3 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 24.77%, ажлын тоо хэмжээгээр – 40.89%
Багц 4 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 27.49%, ажлын тоо хэмжээгээр – 45.06%
Багц 5 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 44.14%, ажлын тоо хэмжээгээр – 57.95%
ЕСБХБ-ны төслийн хүрээнд барилгын ажлын талбай дээр 680 гаруй инженер техникийн ажилчид, 310 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байна. Нийт 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 33.5%, хийсэн ажлын тоо хэмжээгээр 51.75%-ийн хэрэгжилттэй байгаа юм.
-2022 оны аравдугаар сард Дарханы замын ажил дуусна хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд хэлж байсан. Тэгвэл энэ жилдээ багтаж ашиглалтад орж чадах уу. Ажлын явц ямар түвшинд байна вэ?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, суурь хучилтын ажлыг энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Тухайн төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай байгуулсан гэрээний хүрээнд авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр бүрэн ашиглалтад оруулна. Зам барилгын ажлын үндсэн үе шатны ажлуудыг дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ онд багтаан нээхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, бусад холбогдох төрийн байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд онцгой анхаарал хандуулан төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
Одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1, 2, 3, 5 дугаар хэсгийн шинээр асфальтбетон хучилт хийгдсэн 130 км авто зам, багц 2 болон 4 хэсгийн нийт 74 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж байна.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн замаар зорчиж байгаа иргэд замын ажил зогсонги байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буй. Сүүлийн үед зам засварын ажлыг үргэлжлүүлэхэд ямар асуудалтай тулгарч байна вэ?
-Энэ жил ойрын 1-2 сарын хугацаанд тухайн төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэрт үргэлжилсэн устай бороо ихээр орж зам барилгын ажил хийж гүйцэтгэхэд саад учруулж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бороо орох болон бороо орсны дараа авто замын дээд үеийг сэврээж, хатаах зорилгоор тодорхой хугацаанд зам барилгын технологийн үйл ажиллагаа түр саатдаг бөгөөд бусад тохиолдолд энэхүү бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа.
Тус яамнаас томилогдсон ажлын хэсэг зам барилгын ажлын талбай дээр ажиллаж, төслийн ажлыг эрчимжүүлэх болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж буй түр замын засвар, арчлалтыг техникийн шаардлагын дагуу түргэн шуурхай хийж гүйцэтгэх талаар үүрэг даалгавар, чиглэлийг гүйцэтгэгч болон зөвлөх компанийн удирдлага, инженер техникийн ажилчдад өгч, тухайн ажлын хэрэгжилтэд байнгын хяналт тавин ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: https://ikon.mn/n/2msy
2022.07.26.
“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын багц нэгдүгээр хэсэг болох баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх авто замын трассын ПК10+000-ПК15+000 хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үерийн ус замын даланг 100 орчим метр өргөнтэй хөндлөн давсан ба ингэж урсахдаа замын голын тусгаарлах бетон хашлагыг урсгаж, тухайн 3-4 тонн жинтэй бетон хашлага нь унахдаа замын асфальтбетон хучилтын гадаргууг эвджээ.
(Үерийн улмаас эвдэрсэн хэсгийн замыг засварлах ажлын хөрөнгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж дээрх даатгалын компаниас гаргаж, тухайн засварын ажлыг хийж дуусгажээ. Эвдэрсэн хэсгийн замын асфальтбетон хучилтын хуулж авсан бөгөөд тухайн хэсэгт шинээр асфальтбетон хучилт дэвссэн байна)
2022.06.29.
Холбогдох яамд, Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны төлөөлөгчид, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгч, зөвлөх компанийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр зарим гүйцэтгэгч компанийн зүгээс түүхий эд материалын хомсдол, түлшний үнийн нэмэгдэл замын барилгын ажилд нөлөөлж байгааг тайлбарлалаа.
2022.04.27.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.
2022.04.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2019 онд Дарханы зам дээр компаниуд 45 хоног л талбай дээр байрлаж ажилласан. 2020 оны хоёрдугаар сард Засгийн газраас хятад ажилчдыг оруулахыг зөвшөөрсөн. Замын нийт далангийн ажлын 70 хувь дууссан гэв.
2021.09.08.
Дарханы замын хоёрдугаар багцын тендер шалгаруулалт өнөөг хүртэл шийдэгдээгүй байтал Макс-ийн Д.Ганбаатарын “Арж капитал”, болон “Макс роуд” зэрэг компаниуд тэнцчихсэн гээд ажлаа эхлүүлэх гэж байна хэмээг хэвлэл мэдээллээр шүүмжлэв.
Эх сурвалж: https://www.ulsturch.mn/a/45427
2021.08.12.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явц
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:
Багц1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто зам: Ажлын талбайд 23 хүн хүч, 4 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Тус хэсэгт хучилтын ажил дууссан. Ус зайлуулах хиймэл байгууламжийн чулуун бэхэлгээний ажил хийгдэж байна.
Ажлын гүйцэтгэл – 85.43%.
Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам:
Ажлын талбайд 62 хүн хүч, 25 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна.
Нийт ажлын гүйцэтгэл – 89.49%.
Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам:
Ажлын талбайд 49 хүн хүч, 16 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил 93.43%. Төмөр замын гарам. Ажлын талбайд төмөр замын 3 гарамын ажил, тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна.
Нийт ажлын гүйцэтгэл – 92.82%.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр нэмж барих 2 эгнээ авто замын ажил:
(2021-08-10-ны байдлаар)
Багц 1: “Арж капитал” ХХК барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 584 хүн хүч, 262 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, гүүр хоолой, суурийн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 28.17%
Багц 2: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 231 хүн хүч, 109 тоног төхөөрөмж байршин талбайн талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон гүүр, хоолойн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 15.16%
Багц 3: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 210 хүн хүч, 88 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 14.76%
Багц 4: Шанхай Констракшн Групп барилгын ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 204 хүн хүч, 137 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 10.39%
Багц 5: БНХАУ-ын Чайна Гежөүба Групп Компани барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 157 хүн хүч, 78 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 15.95%.
Зам, тээврийн хөгжлийн яамны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
(Эх сурвалж: https://mrtd.gov.mn/i/2774)
2021.03.18.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажлыг мөн 5 багц хэсэгт хуваан 2021 оны гуравдугаар дугаар сарын 18-ны өдөр эхлүүлжээ
2020.12.14.
2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм болон хөл хориог цуцласнаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан гүйцэтгэгч компаниуд нь өөрсдийн ажиллах хүч, машин механизмыг нэмэгдүүлэн ажиллах шаардлага гарч байгаа ба энэхүү шаардлагыг зөвлөх компани болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс хянан биелэлтийг хангаж ажиллаж байна гэж “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн нэгжээө мэдээлэв.
2020.11.06.
Уг авто замын барилгын ажлын явцын байдал
Багцын дугаар Авто замын чиглэл, урт Гүйцэтгэгч байгууллага Гэрээний үнийн дүн /ам.доллар/ Гэрээ байгуулсан огноо Гүйцэтгэл, %
Багц 1-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж
13 064 749.90 2019.06.12 85.43%
Багц 1-2 Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп) 13 777 743.90 2019.06.14 9.49%
Багц 1-3 Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам БНХАУ- ын Гуйжоу Хайвэй Инженеринг Групп
14 491 347.09 2019.06.14 69.76%
Багц 1-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп) 11 710 750.58 2019.06.14 5.3%
Багц 1-5 Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам БНХАУ- ын Чайна Жео-Инженеринг Корпораци
9 834 336.56 2019.06.12 70.72%
Гэрээний нийт үнийн дүн 62 878 928.03 Нийт гүйцэтгэл 48.14%
2020.11.06.
Автозамын өвлийн засвар арчлалт эхлэв.
2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Багц 1-1,Багц 1-3, Багц 1-5 хэсгийн гүйцэтгэгч компаниуд, зөвлөх компани “АЙ СИ ТИ” ХХК, “Баянчандмань АЗЗА” болон “Дархан АЗЗА” Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өвлийн засвар арчлалт дээр ажиллав.
“Баянчандмань АЗЗА” болон “Дархан АЗЗА” нь Багц 1-2 болон Багц 1-4 хэсгийн авто замын өвлийн засвар арчлалтыг хариуцан ажиллаж байгаа бол “АЙ СИ ТИ” ХХК нь замын нийт уртад хяналт тавьж байна.
Нийтдээ Багц 1-1,Багц 1-3, Багц 1-5 хэсгийн нийт 21-н ИТА нар 9-н техниктэйгээр өвлийн засвар арчлалтыг гүйцэтгэж байна.
2020.11.05.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар-ын 2020 оны 11-р сарын 5-ны өдрийн А/209 тоот тушаалын дагуу зам барилгын ажлыг зогсоож авто замын хөдөлгөөнийг нээсэн болно.
2020.11.02.
Дархан-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлын гурван багцын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгааг Зам тээврийн, хөгжлийн яам мэдээлэв.
2020.08.06.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ажлын явцын талаар мэдээлэл өгөв.
2019.06.19-нд зам, барилгын ажил эхэлсээс хойш дараах гүйцэтгэлтэй байна. Үүнд:
1-р багц: 53.13%
2-р багц: 9.49%
3-р багц: 42.91%
4-р багц: 5.3%
5-р багц: 38.19%
1-р багцын 37.26 км, 3-р багцын 45.74 км, 5-р багцын 30.53 км нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Харин 2 болон 4-р багцын 91 км замын ажил 2020 онд дуусах боломжгүй болсон гэв.
2020 онд 2, 4-р багц хэсэгт нэг ажил хийгдээгүй.
2020.07.09.
Улаанбаатар-Дарханы замын 1,3,5 багцын ажилд оролцох 26 хятад ажилтныг холбогдох журмын дагуу Монгол Улсад оруулж барилгын ажлын талбайд 2020.07.29-ний хүртэл ажиглан тусгаарлаж тусгаарлалтаас гарган ажилд нь оруулсан байна.
Үүнээс хойш дахин хоёр ээлжээр хятад ажилчид оруулж ирсэн байна.
2020.06.04.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын талаарх товч танилцуулгаас
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Тус чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж 2 эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон.
Одоо байгаа 2 эгнээ авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр; шинээр нэмж барих 2 эгнээ авто замын Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ажлын явц байдлын талаар тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:
АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил:
Төслийг хэрэгжүүлэх 60 сая ам.долларын МОН-3679 зээлийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АХБ хооронд байгуулагдсан. Нэмэлт 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 оны 03 дугаар сард хийсэн бөгөөд зээлийн гэрээг 2019 оны 06 дугаар сард байгуулахаар төлөвлөсөн.
Дээрх зээлийн хөрөнгөөс Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 2 эгнээ нийт 204 км авто замыг 4 эгнээ авто зам болгохтой уялдуулан өргөтгөх ажлыг нийт 83.4 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. /Төслийн 1 дүгээр шатны зээлээс 41.7 сая ам.доллар, 2 дугаар шатны зээлээс 41.7 сая ам.долларын санхүүжилт тус тус хийхээр/
Төслийн зам барилгын ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөхийг сонгон шалгаруулж, шалгарсан Энэтхэг Улсын “Intercontinental Consultants & Technocrats Pvt Ltd” компанитай 4.3 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.
Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 21-нд зарласан бөгөөд гүйцэтгэгч байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр сонгон шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээний хэлэлцээрийг хийж, 2 багц хэсгийг гэрээг байгуулаад байна. Үлдэж байгаа 3 багц хэсгийн гэрээг 06 сарын 14-нд байгуулна.
Зам барилгын ажлын талбайг бэлтгэх хүрээнд зурвас газар чөлөөлөх /зам дагуух барилга объект, цахилгаан, холбооны шугам, сүлжээг нүүлгэн шилжүүлэх гэх мэт/ ажлын нийт 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдын багцаас шийдвэрлэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргасан. Зам дагуух жижиг барилга, объектийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж дууссан. Цахилгаан, холбооны шугам сүлжээг зурвас газраас шилжүүлэх ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн авто зам дагууд түр зам гаргах ажил хэрэгжиж байна.
АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц:
Багцын дугаар Авто замын чиглэл, урт Гүйцэтгэгч байгууллага Гэрээний үнийн дүн /ам.доллар/ Гэрээ байгуулсан огноо Гүйцэтгэл, %
Багц 1-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж
13 064 749.90 2019.06.12 56.8
Багц 1-2 Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп) 13 777 743.90
2019.06.14 16.0
Багц 1-3 Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам БНХАУ- ын Гуйжоу Хайвэй Инженеринг Групп
14 491 347.09
2019.06.14 46.4
Багц 1-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп) 11 710 750.58
2019.06.14 15.1
Багц 1-5 Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам БНХАУ- ын Чайна Жео-Инженеринг Корпораци
9 834 336.56
2019.06.12 31.85
Нийт гэрээний үнийн дүн 62 878 928.03 31.71
2020.04.06.
Улаанбаатар-Дарханы замын ажлын 1,3,5 багцын ажил эхлэв.
Харин 2 болон 4-р багц дээр тендерт ялсан компани Монголд төлөөлөгчийн газаргүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй, энд ажиллуулах менежер хайж байгаа тухай мэдээлэв. Мөн замын ажлын зарим техник, багаж тоног төхөөрөмж нь хил дээр гацжээ.
2020.04.05.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын Багц1-1, Багц 1-3 болон Багц 1-5 хэсгийн гүйцэтгэгч компаниуд нь 2020 оны 04-05 сарын хооронд түр замын засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэн үндсэн замыг хааж барилгын ажлыг эхлүүлэв.
2020.03.20.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дарханы замын ажилд оролцох 105 хятад иргэнийг Ням гарагт чартер нислэгээр авчирна гэж мэдэгдэв.
Гэвч энэ асуудал корона цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хойшлуулжээ.
2020.01.10.
Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк /цаашид ЕСБХБ гэх/ хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр соёрхон батлагдсан бөгөөд тус хэлэлцээрийг үндэслэн “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлсан зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон ЕСБХБ хооронд байгуулжээ.
2020.01.10.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар АХБ-ны төлөөлөлтэй уулзаж Дарханы замын 2 болон 4 дүгээр багц ажлыг гүйцэтгэж байгаа газартай байгуулсан гэрээгээ цуцлахыг асуудлаар ярилцжээ.
Харин АХБ-ны зүгээс гэрээг цуцлахад гарч болох хүндрэл, цаг хугацаа алдах нөхцөл байдлыг тайлбарлаад гэрээ цуцлах тохиолдолд гүйцэтгэгч байгууллагаас гомдол гаргах, төслийн санхүүжилт татагдах, дараагийн гүйцэтгэгч шалгарах хүртэл хугацаа алдах эрсдэлтэй болохыг тайлбарлаад гэрээ цуцлахыг хойшлуулав.
Дарханы замын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээнүүдийг АХБ-ны Филиппин улсын Манила хот дахь төв оффист шийдвэрлэдэг байсан бол энэ оны 2 дугаар сараас АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шилжин ирж, мэргэжлийн инженер газар дээр нь ажиллах болсон, ингэснээр аливаа асуудал, нөхцөл байдлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэх давуу талтай болжээ.
2019.11.19.
$120 сая –>> $137 сая болов
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов. 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх аж.
Өмнө нь буюу 2019.03.19-нд Сангийн сайд өөрөө 120 сая доллараар энэ замыг шинэчилнэ гэж мэдэгдэж байв.
2019.10.03.
Зам, тээврийг яамны хэлтсийн даргын ярьснаар, замыг ямар ч байсан 11 сарын 1-н гэхэд нээхээр төлөвлөж байгаа. Одоогоор зарим хэсэгт хуучин замаа одоо хүртэл хуулаагүй байгаа боловч хуулсан хэсэг газруудаа яаралтай хучиж хөдөлгөөнийг нээх юм байна.
2019.10.02.
Манай Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх зам засвар, арчлалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тус бүр 60.0 сая ам.доллар, нийт 120.0 сая ам.долларын дүн бүхий МОН-3679 дугаартай зээлийн гэрээг 2018 оны долдугаар сарын 23-нд байгуулсан бол 2019 оны аравдугаар сарын 2-нд МОН-3786 дугаартай нэмэлт зээлийн гэрээг байгуулжээ.
Дээрх зээлийн хөрөнгөөс Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 2 эгнээ нийт 204.11 км авто замыг 4 эгнээ авто зам болгохтой уялдуулан өргөтгөх ажлыг нийт 83.4 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. (Төслийн 1 дүгээр шатны зээлээс 41.7 сая ам.доллар, 2 дугаар шатны зээлээс 41.7 сая ам.долларын санхүүжилт тус тус хийнэ)
2019.09.24.
Дарханы замын зарим хэсгийг өнөөдрийг хүртэл хуулаагүй хэр нь сайд нь “Дарханы зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно” гэж хэлээд байж байна. Замын нөхцөл байдал орон нутагт амьдардаг иргэдэд ямар хохирол учруулж, тэдний амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг Ерөнхий сайд болон бусад холбогдох албаныхан ирж үзэхийг орон нутгийн иргэд уриалжээ.
2019.09.12.
Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк /цаашид ЕСБХБ гэх/ хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлав.
2019.08.29
Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын ажил удааширсан байна. Одоогоор 5 тусдаа хэсэгт ажил гүйцэтгэж байна.
Зам, тээврийн яамны удирдлага 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгчид ажлаа эрчимжүүлэхийг анхааруулжээ. Шаардлага биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаас гадна, торгууль ногдуулна.
Харин 1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэгч компаниуд хоёр ээлж гарган, 24 цагаар ажиллаж байгаа ч бороо хур ихтэй цаг агаарын байдлаас шалтгаалж 18 хоногийн хоцрогдолтой ажиллаж байна гэв.
2019.08.01.
Европын сэргээн босголтын банкны танилцуулгаас:
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл
Төслийн дугаар: 50766
Бизнесийн салбар: Хот суурин газар ба байгаль орчны дэд бүтэц
Төрөл: Төрийн
Байгаль орчны ангилал: А
Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулах огноо: 2019.11.27.
Төлөв: Концепцийн Хурлаар орсон, Эцсийн хурлаар орохоор хүлээгдэж буй
Төслийн товч танилцуулга (PSD)-ыг нийтэлсэн огноо: 2019.08.01
Төслийн танилцуулга
Улаанбаатар хотоос Монгол улсын 2 дахь том хот болох Дархан хот хүртэлх 202 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсад 137 сая ам.доллар (124.5 сая евро) хүртэлх зээл ЕСБХБ олгоно. Улаанбаатараас Дархан хүртэлх зам нь Монголын авто замын сүлжээний чухал артери бөгөөд Хятад-МонголОросын эдийн засгийн коридор буюу Нэг бүс, нэг зам санаачилгаар тодорхойлсон 6 коридорын нэг юм. Одоо ашиглагдаж буй зам нь нарийн, эвдрэл нөхөөс ихтэй учир замын хөдөлгөөний хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Ингэснээр маш их аюул учруулж 10 ослын хар цэгүүд тус бүрт жилд 20-150 осол гарч байна. Түүнчлэн 2018 онд авто замын зарим хэсэг үерт автаж эвдэрсэн байдалтай байна. Уг төсөл нь сэргээн засварын ажлын II үе шат болж байгаа бөгөөд төслийн хүрээнд одоо байгаа замыг 4 эгнээ болгож өргөтгөх ажил багтана. Одоо байгаа 2 эгнээ замыг сэргээн засварлах ажил нь I үе шат бөгөөд Азийн Хөгжлийн Банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байна.
Төслийн зорилго
Төслийн үр дүнд авто замын хүчин чадал нэмэгдэх бөгөөд энэ нь дотоод болон олон улсын аялал жуулчлалын өсөлттэй хавсран тус замын хөдөлгөөний нэвтрүүлэлт 2017 оны өдөрт 4 мянган автомашины үзүүлэлтээс 2027 он гэхэд өдөрт 11 мянга болж ихсэх төлөвтэй байна. Мөн түүнчлэн замын аюулгүй байдал, гамшигт тэсвэртэй байдал эрс сайжирна.
Шилжилтийн нөлөөлөл
Энэхүү төсөл нь одоо буй хот хоорондын авто замын сүлжээ хангалтгүй Улаанбаатар, Дархан хотыг шинэ дэд бүтцээр холбох замаар “Нэгдмэл” чанарт хувь нэмэр оруулна. Хөрөнгө оруулалт нь замын нөхцөл байдлыг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр бүс нутгийн хөгжлийг дэмжинэ. Мөн төсөл нь “Тэсвэртэй” чанарт хувь нэмэр оруулах зорилгоор (i) нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, стратегийн чиг хандлага, Замын хөрөнгийн менежментийн систем (RAMS)-н үр дүнг харгалзан засвар үйлчилгээний хөрөнгийг хуваарилах аргачлалыг боловсруулах, (ii) гүйцэтгэлийн хяналт, аудитын горимыг боловсруулах, (iii) Авто замын сангийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах хоёрдогч хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, (iv) салбарын өөрчлөлтийг дэмжих зорилгоор хүний капиталыг хөгжүүлэх замаар Харилцагчийн өөрийн хөрөнгийн менежментийн чадавхыг хөгжүүлэхэд туслах болно.
Үйлчлүүлэгчийн мэдээлэл: МОНГОЛ УЛС болон ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
ЕСБХБ-ны санхүүжилтийн тойм: 137,000,000.00 хүртэлх ам. доллар
Төслийн нийт өртөг: 137,000,000.00 хүртэлх ам. Доллар
Байгаль орчин, нийгмийн харилцааны тойм
Тус Төсөл нь ЕСБХБ-ны 2014 оны Байгаль орчин, нийгмийн харилцааны бодлогын дагуу “А” ангилалд багтсан. Улаанбаатар хотоос Дарханы чиглэлийн 202 км одоо байгаа 2 эгнээ бүхий замыг 2 эгнээ нэмж өргөтгөх ажилд Байгаль орчин, нийгмийн үнэлгээ (БОНҮ) шаардлагатай бөгөөд үүнд олон нийтийн хэлэлцүүлэг болон ЕСБХБ-наас Удирдах Зөвлөлийн танилцуулж батлуулахаас өмнө олон нийтэд ил болгох 120 хоног хамарна.
Төсөлд дараах зүйлүүд орно: аюулгүйн тойрог зам, буцаж эргэх эргэлт, зогсоолын талбай зэрэг багтсан 2 эгнээ шинэ зам барих; замын бусад тоноглолоор хангах (хашлага, гэрэл, явган хүний гарц гэх мэт); төмөр замтай огтлолцох найман гарц барих; гүүр, шугам хоолой барих, нөхөн сэргээх; төлбөр хураах цэгийг нөхөн сэргээх ажил. Энэхүү замыг өргөтгөхөд ойролцоогоор 68 км замыг одоо байгаа замтай зэргэлдээ
барьж, үлдсэн 134 км-ийг одоо байгаа замын төв хэсгээс ойролцоогоор 16-18 метрийн зайтай барина.
Өмнө нь хийгдсэн тайлан мэдээлэл болон нэмэлт судалгаан дээр үндэслэн ЕСБХБ-ны шаардлагад нийцсэн БОНҮ-ний багц мэдээллийг бэлтгэх зорилгоор бие даасан зөвлөх баг ажилласан. Төслийн Байгаль орчин, нийгмийн судалгааны хүрээнд үндэсний Байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээг сайтар шинжилж, үндэсний БОНҮ болон ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгмийн шаардлагын зөрүү, нэмэлт суурь судалгаа, газар дээр нь очиж үзэх, холбогдох талуудтай зөвшилцөх зэрэг ажлууд багтсан болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудитын ажлыг бүхэлд нь явуулсан бөгөөд зөвлөмжийг замын эцсийн нарийвчилсан зураг төсөлд тусгах болно. Барилгын болон ашиглалтын явцад гарч болзошгүй гол нөлөөлөл нь тоос, хийн ялгаралтай холбоотой агаарын чанар, дуу чимээ, чичиргээ, хөрсний гэмтэл, алдагдал, материалын хэрэглээ, хог хаягдал үүсэх, газар чөлөөлөлт, эдийн засгийн шилжилт хөдөлгөөн, барилга байгууламж, нийгмийн эрүүл мэнд ба аюулгүй байдал, ажиллах хүчний удирдлага, зам, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зарим соёлын өв гэх мэт зүйлстэй холбоотой байна.
Төслийн талбай дотор болон ойр орчмын газар нутагт тусгай хамгаалалтын бүс байхгүй. Замын трассын дагуух газар нутагт устаж болзошгүй ангилал болох тарвага зэрэг зэрлэг амьтад тааралддаг боловч биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөлөл бага гэж үнэлэгдсэн.
Уг замд шаардагдах талбай нь одоо байгаа замтай шууд залгаа байгаа тул Төслийн үр дүнд газар ашиглалтын томоохон өөрчлөлт байхгүй гэж дүгнэж байна. Одоо байгаа замын ойролцоох бэлчээрийн талбайн зарим хэсэг нь замын трасс өргөтгөхөд алдагдах болно. Барилга угсралтын үеэр бэлчээрлүү нэвтрэх тодорхой хязгаарлалт тавих боломжтой. Төслийн үйл ажиллагаа нь зарим эдийн засгийн шилжилт хөдөлгөөн, байгууламж алдагдахад хүргэх бөгөөд нөхөн олговрын журмыг батлах зорилгоор Зам тээврийн хөгжлийн яам (“ЗТХЯ”) тухайн хөрөнгө эзэмшигчтэй харилцан тохиролцож гүйцэтгэсэн болно. Төслийн трасс дагуу нөлөөнд өртөгдөх орон сууцны байгууламж байхгүй. Газар нутаг, амьжиргаанд үзүүлэх аливаа нөлөөллийг зохицуулах зорилгоор Газар чөлөөлөлт болон нүүлгэн шилжүүлэлтийн хамрах хүрээ (LARF)-ний баримт бичгийг боловсруулсан бөгөөд БОНҮ-ийн олон нийтэд ил болгох багцад тусгагдсан болно.
Барилга угсралтын явцад гүйцэтгэгчийн ажилчид болон олон нийтэд үзүүлэх эрүүл мэнд, аюулгүй найдвартай байдлын олон эрсдэл, нөлөөллийг харгалзан үзэх шаардлагатай. Сонгосон гүйцэтгэгч байгууллага нь Төслийг хэрэгжүүлэхэд хангалттай ажиллах хүч, тоног төхөөрөмжтэй байхаас гадна ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах шаардлагыг хангасан аюулыг арилгах менежментийн зохицуулалт, журам боловсруулна.
Төслийг хэрэгжүүлснээр үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн эерэг үр өгөөжийг авчирна. Үүнд чанартай зам, нийтийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, гэрэлтүүлэг, тэмдэг, бэхэлж сэргээж сайжруулсан гүүр, үерийн хамгаалалтын байгууламж гэх мэт багтана.
Төсийн бүтцийг ЕСБХБ-ны худалдан авах журамтай нийцүүлэх үүднээс Байгаль орчин, нийгмийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (“ESAP”)-г боловсруулсан. ESAP-ийн зарим элементүүдийг (голдуу замын аюулгүй байдал, байгаль орчин, нийгмийн менежментийн системийг хөгжүүлэх ажил, барилгын ажлын явцад талуудын оролцоо, хяналт зэрэг) Төслийг дэмжих Техник хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх болно. БОНҮ нь дараах зүйлүүдээс бүрдэнэ: Байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх, хангамжийн сүлжээний болон гүйцэтгэгчийн менежмент, аюулгүй ажиллагааны практикийг сайжруулах ажил, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах, Амьжиргааг сэргээх төлөвлөгөө боловсруулах (LRP), ажилчдын болон бусад оролцогч талуудын хүний нөөцийн бодлого, гомдлыг шийдвэрлэх албан ёсны механизмыг боловсруулах, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, биологийн олон янз байдлыг хадгалах, соёлын өвийг хамгаалах ажил.
Барилгын ажлын үед байгаль орчин, нийгмийн нөлөөллийгзохицуулахын тулд БОНҮийн нэг хэсэг болох Байгаль орчин, нийгмийн удирдлага ба мониторингийн төлөвлөгөө (ESMMP)-г боловсруулсан болно. Үүн дээр үндэслэн Гүйцэтгэгч байгууллага нь эдгээр шаардлагыг хангахын тулд Барилгын байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө (CESMP)-г боловсруулах бөгөөд, үүний хэрэгжилтэд ЕСБХБ-ны оролцоотой Төсөл хэрэгжүүлэх нэгж, Төслийн зохицуулагч хяналт тавина.
Байгаль орчин, нийгмийн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төслийн техникийн бус хураангуйд багтаасан бөгөөд SEP болон LARF-ийг олон нийтэд нээлттэйгээр 2019 оны 7-р сарын 24-ний өдөр ЗТХЯ-ны цахим хуудаснаа байрлуулсан бөгөөд дараах холбоосоор үзэж танилцана уу. http://www.ebrd.com/work-withus/projects/esia/ulaanbaatar-darkhan-road-project.html
Банк нь Байгаль орчин, нийгмийн жилийн хэрэгжилтийн тайлан, ESAP-ийн хэрэгжилтийн явц, шаардлагатай бол Төслийн талбайд биеэр очиж хяналт хийх замаар төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Техник хамтын ажиллагаа
Техник хамтын ажиллагаа (ТХА)-ны дараах ажлууд Төсөлд тус дэм болно. Үүнд:
Зээлийн гэрээнд гарын үсэг зурахын өмнө:
ТХА 1: БОНҮ-ийн зөрүү дээрх дүн шинжилгээ болон олон нийтэд ил болгох багц нь одоо байгаа баримт бичиг, үйл явц ба ЕСБХБ-ны шаардлага хоорондын зөрүүг тодорхойлох, эдгээр зөрүүг арилгах нийтэд ил болгохоос өмнө болон дараа хийх ажлын төлөвлөгөө боловсруулах, ESAP, SEP, NTS-ийг бэлтгэх. Энэ ажлын өртөг нь 300,000 евро бөгөөд Дэд бүтцийн төслийг боловсруулах сангаас (“IPPF”) санхүүжүүлсэн.
ТХА 2: Барилгын ажил эхлэхээс өмнө шаардагдах ESAP-ийн нэн тэргүүний арга хэмжээг хэрэгжүүлэхэд төслийг хэрэгжүүлэх байгууллагад богино хугацааны тусламж үзүүлэх замаар Төслийн цаг цаг алдалгүй үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэм өгөх Байгаль орчин, нийгмийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх мөн
ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгмийн бодлогын (ESP) шаардлагуудын биелүүлэлтийг хангах. Энэ ажлын өртөг нь 55,535 евро бөгөөд ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сан (“SSF”)-гаас санхүүжүүлэхээр санал болгосон.
ТХА 3: Төслийг хэрэгжүүлэх байгууллагад Төслийн менежментээр дэмжлэг үзүүлэх Банк, ЗТХЯ болон бусад холбогдох талуудын хоорондын зохицуулалтын гол үүрэг гүйцэтгэх Төслийн зохицуулагч. Энэ ажлын өртөг нь 74,530 евро бөгөөд ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангаас санхүүжүүлэхээр санал болгосон.
Зээлийн гэрээнд гарын үсэг зурсны дараа:
ТХА 4: Тендерийн бэлтгэл ажил хийх, гэрээ байгуулах зэрэг төсөл хэрэгжилтийн дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөө (“ESAP”)-г хэрэгжүүлэх. Энэ ажлын өртөг нь 600,000 хүртэлх евро байхаар төсөвлөгдсөн бөгөөд ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангаас санхүүжүүлэхээр санал болгосон.
ТХА 5: Бодлогын дэмжлэг үзүүлэх. Авто замын сангийн төсвийн журмыг боловсронгуй болгоход хууль эрхзүйн болон институцийн дэмжлэг үзүүлэх, Авто замын сангийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах хоёрдогч хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, стратегийн чиг хандлага болон Замын хөрөнгийн менежментийн систем (RAMS)-н бүтээмж зэргийг харгалзан засвар үйлчилгээний ажилд хөрөнгө хуваарилах аргачлал боловсруулах, болон ЗТХЯ-ны хүний нөөцийг хөгжүүлэх. Энэ ажлын өртөг нь 500,000 хүртэлх евро байхаар төсөвлөгдсөн бөгөөд ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангаас санхүүжүүлэхээр санал болгосон.
Компаний холбоо барих мэдээлэл
Ч. Сугармаа, Б. Ганбагана
sugarmaa@mrtd.gov.mn; ganbagana@mrtd.gov.mn +976 92263185
Зам, тээврийн хөгжлийн яам.
Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө -11, Засгийн газрын 13 дугаар байр Монгол Улс, Улаанбаатар хот, 14251
Бизнесийн боломжууд
Бизнесийн боломжууд болон худалдан авах ажиллагааны талаар харилцагч компанитай холбогдоно уу.
Төрийн хэвшлийн төслүүдтэй холбоотой мэдээллийг EBRD Procurement вэбсайтнаас авна уу:
Утас: +44 20 7338 6794
Цахим шуудан: procurement@ebrd.com
Ерөнхий лавлагаа, үйл ажиллагаатай холбоотой асуулт
ЕСБХБ-ны төслүүдийн худалдан авах ажиллагаанаас бусад асуудлаар лавлагаа мэдээлэл авах хаяг:
Утас: +44 20 7338 7168
Цахим шуудан: projectenquiries@ebrd.com
Олон нийтийн мэдээллийн бодлого (ОНМБ)
Олон нийтийн мэдээллийн бодлого (ОНМБ) нь ЕСБХБ өөрийн стратеги, бодлого, үйл ажиллагааны талаархи олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс мэдээллийг хэрхэн ил болгох, оролцогч талуудтай хэрхэн зөвлөлдөж ажиллах журмыг тодорхойлдог. Төрийн хэвшлийн захирлуудын зөвлөлийн тайлан илтгэл авах хүсэлтийг хэрхэн гаргах талаарх мэдээллийг доорх холбоосоор ОНМБ-ын вэб хуудсанд хандан авна уу.
2019.06.17.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар – Дарханы замын барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, шав тавьж нээв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинээр барьж эхэллээ. Богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ оны 11 дүгээр сар гэхэд одоо байгаа хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулна. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөрүлдсэн хоёр эгнээ замыг нэмж наймдугаар сараас барьж эхэлнэ. Ингэснээр энэ онд багтаан далан, суурийг, ирэх онд хучилтын ажлыг бүрэн дуусган ашиглалтад хүлээн авна.
“Улаанбаатар-Дархан” чиглэлийн авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаана. Зам хэсэгчлэн хаасан хэсэгт иргэд түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцож болох аж.
2019.06.14.
Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км авто замын барилгын ажлын тендерт шалгарч 3 багц хэсгийн гэрээ байгуулсан 3 компани:
Багцын дугаар Авто замын чиглэл, урт Гүйцэтгэгч байгууллага Гэрээний үнийн дүн /ам.доллар/ Гэрээ байгуулсан огноо Гүйцэтгэл, %
Багц 1-2 Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп) 13 777 743.90
2019.06.14 16.0
Багц 1-3 Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам БНХАУ- ын Гуйжоу Хайвэй Инженеринг Групп
14 491 347.09
2019.06.14 46.4
Багц 1-4 Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам БНХАУ- ын Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп) 11 710 750.58
2019.06.14 15.1
2019.06.12.
Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 21-нд зарласан бөгөөд гүйцэтгэгч байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр сонгон шалгаруулж 2019 оны 06 дугаар сарын 12-оос 14-ний өдрүүдэд 157-161 тоот гэрээнүүдийг байгуулсан.
Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км авто замын барилгын ажлын тендерт шалгарч хоёр багц хэсгийн гэрээ байгуулсан хоёр компани:
Багцын дугаар Авто замын чиглэл, урт Гүйцэтгэгч байгууллага Гэрээний үнийн дүн /ам.доллар/ Гэрээ байгуулсан огноо Гүйцэтгэл, %
Багц 1-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж
13 064 749.90 2019.06.12 56.8
Багц 1-5 Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам БНХАУ- ын Чайна Жео-Инженеринг Корпораци
9 834 336.56
2019.06.12 31.85
2019.06.12.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг 5 хэсэгт хувааж сонгон шалгаруулалт явуулж тус бүрт нь компаниудтай гэрээ байгуулсан байна. Үүнд:
Багц 1, Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам, БНХАУ-ын Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж компани /$13.1 сая/
Багц 2, Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто эам, БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп /$13.8 сая/
Багц 3, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам, БНХАУ-ын Гуйжоу Хайвэй Инженеринг групп /$14.5 сая/
Багц 4, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам, БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп /$11.7 сая/
Багц 5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам, БНХАУ-ын Чайна Жео- Инженеринг Корпораци /$9.8 сая/
2019.06.05.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын барилгын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерийг 2018 оны аравдугаар сарын 29-нд зарлаж, 23 компани оролцсон байна.
Улмаар БНЭУ-д бүртгэлтэй “Интерконтинентал консалтанс энд техноратс” (Intercontinental Consultants & Technocrats Pvt Ltd”) компани, туслан гүйцэтгэгчээр “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК тус тус шалгарч, 2019 оны зургадугаар сарын 5-нд 4.3 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсан байна.
2019.06 орчим
Зам барилгын ажлын талбайг бэлтгэх хүрээнд зурвас газар чөлөөлөх (зам дагуух барилга объект, цахилгаан, холбооны шугам, сүлжээг нүүлгэн шилжүүлэх гэх мэт) ажлын нийт 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдын багцаас шийдвэрлэж замын трасс дагуух жижиг барилга, объектуудыг нүүлгэн шилжүүлэх цахилгаан, холбооны шугам сүлжээг зурвас газраас шилжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэв.
2019.05.24.
Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 21-нд зарласан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр шалгаруулж гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ
Одоогооо гэрээний хэлэлцээрийг хийж, 2 багц хэсгийн гэрээг байгуулаад байна. Үлдэж байгаа 3 багц хэсгийн гэрээг 06 сарын 14-нд байгуулах ажээ.
2019.04.10.
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгдэнэ. Ингэснээр тус замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байна.Зам шинэчлэхтэй холбоотой газар чөлөөлөхөд 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газар бас шийдсэн гэв.
2019.04.09.
Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк /цаашид ЕСБХБ гэх/ хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” байгуулжээ.
2019.03.25.
Улаанбаатар Дарханы чиглэлийн 204 км авто замын барилгын ажлыг эхлүүлэх болсонтой холбогдуулан Зам тээвэр, хөгжлийн яамны АЗБХГ-ын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ ярилцлага өгчээ.
-Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг эхний ээлжид хоёр эгнээ замыг ашиглалтад оруулна гэж байна. Тэгэхээр арваннэгдүгээр сарын 25-нд хоёр эгнээ зам ашиглалтад орно гэсэн үг үү?
-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар Дархан чиглэлийн замыг шинэчлэх юм. 83.4 сая ам.долларын хөрөнгө оруулалттай энэ төслийн тендерийг зарласан байгаа. Олон улсын Азийн хөгжлийн банкны журмаар тендер явагдана.
-Тендерээ хэзээ зарласан бэ? Дөрөвдүгээр сарын 25-наас барилгын ажил эхэлнэ гэж байсан. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа эхэлж чадах уу?
-Өнгөрсөн долоо хоногт тендерээ зарласан. Гүйцэтгэгч байгууллага шалгарвал ажлаа шуурхай эхэлнэ. Ингээд аравдугаар сарын 25-нд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа. Гэхдээ ямар нэгэн гомдол, маргаан гарахгүй бол энэ хугацаандаа замаа нээнэ. Өмнөх жилүүдэд маш их гомдол гарч байсан. Өөрөөр хэлбэл, тендерт ялагдсан компаниуд нь гомдол гаргаад байдаг. Ийм асуудал гарахгүй бол төлөвлөгөөнийхөө дагуу явна. Гэхдээ гомдол гарахгүй гэсэн баталгаа байхгүй.
-Дөрвөн эгнээ замаа нэг дор ашиглалтад өгөх байх гэсэн хүлээлт байсан. Яагаад эхлээд хоёр эгнээг нь ашиглалтад оруулж байгаа талаар тайлбар өгөөч. Дөрвөн эгнээ зам хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?
-2020 онд бүрэн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Хүмүүс “одоо байгаа замаа ашиглаж байгаад хажуу талаар нь шинэ зам бариад дараа нь үүнийгээ шинэчилж болдоггүй юм уу” гээд байгаа. Гэхдээ бид энэ зээлийг авахын тулд Азийн хөгжлийн банктай маш их уулзалт, хэлцэл хийсэн. Уг нь Сэлэнгэ аймаг хүртэл 330-аад км замыг хэсэгчлэн шинэчлэнэ гээд зургаа гаргаад, эхлээд явж байсан. Ингээд Дарханы замаа шинэчлэхгүй бол болохгүй гээд дахиад л буцаж Азийн хөгжлийн банктай уулзаж, зураг төслөө өөрчилж явсаар байгаад гурван жилийн ажил болсон. Манай талаас хуучин замынхаа хажууд шинэ зам барих санал тавьсан. Гэтэл Азийн хөгжлийн банкнаас гэрээний хэлцэл хийхдээ “Засвар арчлалтын техникийн туслалцаа” гэдэг төсөл танайх дээр хэрэгжүүлж байгаа. Энэ зам чинь муу учраас манайх шинэ замын хөрөнгө оруулалтын мөнгийг зээлнэ гэсэн. Хэрвээ танайх хуучин замаа үлдээгээд хажуугаар нь шинэ зам барина гэвэл бид зээлээ буцаана. Хөрөнгө оруулахгүй” гэсэн. Тиймээс бид энэ замыг хааж шинэ зам барих шийдвэр гаргасан гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Дахиад бидэнд хөнгөлөлтэй зээл олдох боломжгүй учраас олдсон боломжийг алдаж болохгүй. Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр үлдсэн хоёр эгнээ замыг барина.
-Яг хэд км зам барих вэ. Өөр өөр тоо яваад байгаа?
-204 км урттай зам барина. 205, 210 км гэж зам яриад байгаа учир нь зураг төсөлд өөрчлөлт ороод байгаа юм. Зарим эргэлт, тойрууг богиносгоно. Зарим өгсүүрийг ухаж авна гээд энэ байдлаасаа болоод 204, 205 гээд янз бүрийн тоо гараад байгаа юм.
-Налайхын зам нэг км нь дөрвөн тэрбум гэсэн. Харин энэ замын тухайд км замын өртөг хэд байна гэж тооцож байгаа вэ?
-Нэг км-ийн үнийг гаргахад дунджилж гаргах боломжгүй. Налайхын зам дугуйн зам, явган хүний зам гээд нэг км-ийн өртөг нь өндөр байгаа. Тахилтын даваа хоёр км гэж бодоход бид засаад 12 метр доошоо намсана. Өндөр даваанаас буух далан гаргана. Хоолой, ус зайлуулах байгууламжийг хийхээр хэдэн төгрөг гарахыг бид мэдэхгүй. Харин 61-ийн гарам ч гэдэг юм уу шулуун замуудад 70, 80 см далантай байвал энд 500,600 сая байхыг үгүйсгэх.
-Тендерээ өнгөрсөн долоон хоногт зарласан гэж байсан. Сонгон шалгаруулалтаа хийгээд төлөвлөсөн хугацаандаа ажлаа эхэлж чадах уу?
-Дөрөвдүгээр сарын 25-н гэхэд бид ажлаа эхэлнэ. Эхлээд карьераа гаргах ажлаа хийнэ. Мөн газар чөлөөлөлтийн ажил байна. Ингээд гүйцэтгэгч байгууллагаа шалгаруулбал үндсэн ажилдаа орно. Сонгон шалгаруулалт нээлттэй учраас монголын компани ч орж болно, гаднын компани ч орж болно. Сонгон шалгаруулалт тавдугаар сар гэхэд дуусна.
Эх сурвалж: https://itoim.mn/article/HXHXT/16173
2019.03.21.
Дарханы зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг олон улсын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 21-нд зарлажээ.
2019.03.19.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дарханы замыг 120 сая доллараар 4 эгнээтэй болгоно, Ингэхдээ ЕСБХБ-тай нийт 300 хүртэл сая ам.долларыг 10-18 жилийн хугацаатай, эхний гурван жил үндсэн төлбөрөөс хөнгөлөх, үлдсэн хугацаанд тохирсон хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр авах боломж бүрдэж байгаа бөгөөд 120 сая долларыг нь Дарханы замд хөрөнгө оруулна гэж мэдэгдэв.
2019.03.15.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 2019 оны 4 сарын 25-аас 11 сарын 25-ны өдрийг хүртэл хаах шийдвэр гаргажээ.
2019.03.
АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” төслийг хэрэгжүүлэх нэмэлт 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийжээ.
Зээлийн гэрээг 2019 оны 06 дугаар сард байгуулахаар төлөвлөжээ
2018.10.29.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын барилгын ажилд өдөр тутмын хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерийг 2018 оны аравдугаар сарын 29-нд зарлаж, 23 компани оролцсон байна.
2018.09.05.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргав.
Одоо байгаа авто замыг ашиглан, нэмж 2 эгнээ барих техникийн шийдлийг тодорхойлсон. Ингэхлээ одоо байгаа хоёр эгнээ авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэх ба шинээр нэмж барих 2 эгнээ авто замын Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар тооцоолжээ. Нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана.
2018.08.06.
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөлтэй уулзаж Дарханы замын ажилд нэмэлт санхүүжилт шаардлагатай байгааг хүсэв. 2015 онд хийгдсэн зургаар тус замын өргөнийг хэвээр нь, зузааныг 5 см-ээр баталсан нь замын ачааллыг тооцоогүй, тухайн үеийн хүмүүсийн сэтгэл дутсан буруутай ажиллагаанаас болж өнөөдөр энэ зургаар хөрөнгө нь батлагдсанд харамсаж байна. Тиймээс шинэ зургийн дагуу хөрөнгө санхүүжилтийг шийдэхэд дэмжихийг хүсч 2019 оны хавар гэхэд зам барилгын ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэжээ.
2018.07.23.
АХБ-ны зээлээр хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” төслийг хэрэгжүүлэх 60 сая ам.долларын МОН-3679 зээлийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар болон АХБ хооронд байгуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар гарын үсэг зуржээ.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгсөн байна.
-Энэ замд аваар осол гардаг 9 цэгийг тодорхойлсон. Барилгын зургийг хийлгэнэ. Ингэхдээ даалгавар өгнө. Даалгавар нь, өргөжүүлсэн байна. Бэхжүүлнэ, огцом эргэлтүүд болох 9 цэгийг засч залруулна. Барилгын ажлын явцад нэмэлт ажил гарч мэднэ.
-Хэдэн жилийн баталгаа өгөх вэ?
-Зургийн явцад тодорхой болно. Хаанаа гүн өөрчлөлт хийх вэ, доод суурийг нь шинэчлэх вэ гэдэг асуудал гарна. Мөн чанарын асуудал ч яригдана.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Дархан руу концессын гэрээгээр шинээр зам барина гэж гэрээ нь зурагдсан боловч гүйцэтгэгч компани нь санхүүжилтээ босгож чадахгүйн улмаас энэ ажил хийгдээгүй гээд нэлээд хугацаа алдсан. Ингээд бид Азийн хөгжлийн банктай 60 сая долларын гэрээu яаралтай байгууллаа. 60 сая доллар гэдэг бол 150 тэрбум төгрөг. Нэлээд их хэмжээний мөнгө. Засах, өргөтгөх зэрэг ажлуудыг хийх нь ойлгомжтой.
Зарим хүн шинэ баримаар байна гэдэг. Хоёр хилийг холбосон зам барина гээд дөрвөн жилийн өмнө нэг компанитай Засгийн газар гэрээ байгуулчихсан. Тэр компанитай шүүх дээр маргаантай байгаа учир гэрээгээ цуцлаж болохгүй байна. Тэр замын асуудал шийдэгдэх юм бол нэлээд урт зам баригдана. Харин одоо байгаа замаа өргөтгөж шинэтгэх шаардлагатай байна гэдгээ хэлмээр байна.
-Ямар хугацаатай зээл вэ?
-Азийн хөгжлийн банкны ердийн зээлэнд тооцогдож байна. Долоон жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дахиад 20 жилийн хугацаанд зээлээ төлнө.
2018.07.05.
Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа бөгөөд үүгээр Улаанбаатараас Дархан хүртэлх замын суурийг хүчитгэх, хааш хаашаа нэг метр өргөсгөж, зарим эргэлт тойрог дээр засвар хийх зэргээр шинэчлэх болсныг мэдээлэв.
Зээлийн ерөнхий гэрээ хийгдэж УИХ-аар батлагдсан, Азийн хөгжлийн банкны шийдвэр нь саяхан гарсан ба Засгийн газар эцэслэнэ гэжээ.
2019 оны хавар замын ажил эхлэх юм байна.
2018.07.03.
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл Дарханы замыг шинэчлэх ажлын хүрээнд 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг батлав. Үүний 58.5 сая нь хөнгөлөлттэй зээл 1.5 сая нь буцалтгүй тусламж байх юм.
2018.07.
Азийн хөгжлийн банкны 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дарханы замын засварын ажил үргэлжилсээр байна.
2018.03.07.
Шинээр бүрдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хуралдаж Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов. Концессор зам барих нь төсөвт хүнд дарамт болох учраас хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэх арга замыг эрж хайхаар болжээ.
2017.06.21.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын их засвар, шинэчлэлийн ажлын нээлт болов.
Уг автозам нь насжилт өндөртэй тул эвдрэл, гэмтлээс үүдэн иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангаж чадахгүйд хүрээд байгаа юм. Тиймээс Азийн автозамын сүлжээний нэгээхэн хэсэг болох энэхүү замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шинэчлэхийг Засгийн газраас ЗТХЯ-нд даалгасны дагуу БНХАУ-ын компани энэхүү замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэнэ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Өнгөрсөн онд Москва хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нар уулзаж, “Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээр гурван улсын тэргүүний баталсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх анхны олон талт хэлэлцээр байсан. Хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн онд олон улсын тээврийн туршилтыг Улаан Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд-Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин чиглэлд явуулсан. Олон улсын тээврийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Үүнд өнөөдөр эхлүүлж буй автозамын шинэчлэлт чухал үүрэгтэй юм” гэлээ.
Шинэчлэлийн ажлын хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн давааны налууг багасгах, амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийх юм.
Энэхүү ажлыг БНХАУ-ын 3+2 төслийн хүрээнд сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд гүйцэтгэх бөгөөд 2018 онд хүлээлгэн өгөх ажээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр төслийг концессоор эхлүүлсэн байна.
Бас мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөсөн гэв.
2017.03.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар – Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэх тухай дахин мэдэгдэв. Ингэхдээ шинэлэг технологи ашиглан цемент бетон хучилтаар барих учраас ойролцоогоор 90 сая ам.долларын битумыг импортоор авах зардал дотооддоо үлдэх боломжтой гэж үзжээ. Бас замын чанар болон ашиглалтын хугацаа уртсах ач холбогдолтой бөгөөд зам засвар арчлалтын зардлыг ч хэмнэх боломжтой аж.
Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо үүнтэй санал нийлж, зах зээлд илүүдэл болно гэж тооцоолсон цементийг ашиглан багсарч хийдэг технологийг авто замын салбарт түлхүү ашиглавал эдийн засгийн хувьд өгөөжтэй, эдэлгээний хувьд ч бат бөх байх боломжтойг баталгаажуулж байна. Тухайлбал, Чойр-Сайншандын хүнд даацын автозамыг цемент бетон хучилттайгаар барьж байгуулсан ажээ.
Мөн цемент бетоноор барьсан зам нь техник, технологийн хувьд шинэлэг ч Сонсголонгийн замын жишээн дээр харахад хатаж бэхжих хугацаа харьцангуй урт учраас Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг барихад хурдан хатаах шийдлийг олох шаардлагатай байгаа талаар Монголын Авто замчдын Холбооноос онцолжээ.
2017.01.27.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа бүрдсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Зам тээврийн сайдаар томилогдсон Д.Ганбат 2017.01.27 -ны өдөр Улаанбаатар-Дарханы замд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн газрын төлөөллийн хамт ажиллаж, стандартын шаардлага хангахгүй байгаа уг замыг 4 эгнээтэй, 1-р зэрэглэлийн, цемент бетон хийцийн өндөр чанартай зам болгож шинэчлэнэ, замын ажлыг хавар эхлүүлнэ гэж мэдэгдэв.
2016.11.30.
Засгийн газрын хуралдаанаас Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгасан байна.
Энэ ажлын хүрээнд уг замыг
-дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх,
-15 төмөр бетон гүүрийг шинэчлэх,
-явган хүний гүүрэн гарам барих,
-52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах,
-зарим км-т амралтын цэг байгуулах,
-Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр тооцоолжээ.
Улаанбаатар-Дарханы зам нь 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийсэн. Сүүлийн жилүүдэд Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гардаг, сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсон гэж үзсэн байна.
ХУРААНГУЙЛСАН ПОСТЕР (ХУУДСАН) ЗУРАГЛАЛ


