“Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах” төсөл
2024.11.13.
Тендер шалгаруулалтын дүн гараад хагас жил болж байгаа хэдий ч хоёр байрлалд Их багтаамжийн зогсоол шинээр барих ажил эхлээгүй байна.
Сүхбаатар дүүргийн 2-р хороо, “Монгол шаазан” ХК-ийн баруун талд 0.2488 га талбайд



Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Ерөнхий боловсролын 2-р сургуулийн хойд талд 0.2277 га талбайд.



2024.04.17.
“Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах” тендер шалгаруулалтын дүнг зарлахад Эм Ти Юу ХХК нийт 7,199,989,176 буюу 7,2 тэрбум төгрөгийн үнийн саналаар шалгарч гэрээ байгуулах эрх авчээ. Энэ ажлын хүрээнд дараах хоёр байрлалд энэ зогсоолыг шинээр барих юм.
Холбоос: https://www.tender.gov.mn/mn/result/detail/1675667490259
Нэг. Сүхбаатар дүүргийн 2-р хороо, “Монгол шаазан” ХК-ийн баруун талд 0.2488 га талбайд дөрвөн давхар их багтаамжтай зогсоол барих зураг төсөл





Хоёр. Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Ерөнхий боловсролын 2-р сургуулийн хойд талд 0.2277 га талбайд долоон давхар их багтаамжтай зогсоол барих зураг төсөл



2023.02.20.
“Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах” тендер шалгаруулалтыг дахин зарлав. Нийслэлийн төсвийн хөрөнгө, нийт 8,319,600,000 ₮ буюу 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжинэ. Тухайн онд санхүүжих нь 5,133,000,000 ₮ буюу 5,1 тэрбум төгрөг.
Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1675667490259
2022.11.07.
“Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах” тендерийн сонгон шалгаруулалт зарлав. Үр дүнг зарласан ба нэг оролцогчтой шаардлага хангаагүй тендер гэж үзжээ.
2022.09.08.
“Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах” тендер шалгаруулалтыг зарлав.
Нийслэлийн төсвийн хөрөнгө, нийт 8,319,600,000 ₮ буюу 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн онд санхүүжих нь 5,133,000,000 ₮ буюу 5,1 тэрбум төгрөг. 2022.10.20-нд үр дүнг зарласан ба нэг оролцогчтой шаардлага хангаагүй тендер гэж үзсэн.
“Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажил” төсөл
2024.10.
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ж.Энхжаргалын өөрийн хөрөнгөөр БНХАУ-аас хоёр дулаан зогсоол (тус бүр 20 кв.м орчим талбайтай) авчирч 120 мянгатын автобусны буудлын дэргэд байрлуулан ажиллуулж байна. Мөн урд өвөл нь СХД-т сүлжмэлийн урд, Сүхбаатар дүүрэгт Дарь эхийн орчимд төстэй кабин байрлуулж байжээ.
2024.07.03.
Нийслэлийн ЗДТГ-аас “Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажил” тендерт шалгарсан “Тэгш хүслийн гэрэл” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын ажлыг 2024.06.27-нд эхэлж 2024.11.30-ны өдөр дуусгаж ашиглалтанд оруулахаар болжээ.
2024.06.19.
“Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажил” тендерийн үр дүнг зарлав. Тендерт “Тэгш хүслийн гэрэл” ХХК 1,834,984,171 буюу 1,834 тэрбум төгрөгөөр шалгарсан байна.
2024.04.17.
“Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажил” тендер шалгаруулалт зарлав. Энэ нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 2,000,000,000 ₮ буюу 2 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх ажил юм.
Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1713282950055
2024.04.08.
“Нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол шинээр барих, шинэчлэх ажил” төслийн хүрээнд Гудамж замуудын автобусны буудлын хүлээлтийн талбайд байршуулах “Сүүдрэвч болон үйлчилгээтэй дулаан танхим бүхий зөөврийн байгууламж”-ийн ажлын даалгаврыг баталж 13 байрлалыг тогтоожээ.


“Урт цагааны жуулчны гудамжны тохижилтын ажил” нэртэй автозогсоол
2024.10.24.
Дээрээс авсан зургаас үзэхэд энд газар доорхи автомашины далд зогсоол барьж байна. Харин танилцуулга дээр энэ талаар мэдээлэл алга байна.

2024.08.07.
“Урт цагааны жуулчны гудамжны тохижилтын ажил (Улаанбаатар хот)” тендер шалгаруулалтын дүнг зарлав. Тендерт нийт 6 компани оролцож “Бодь пропертийз” ХХК 38,987,978,823 буюу 38,9 тэрбум төгрөгийн үнийн санал өгч шалгарсан байна.
2024.05.27.
“Урт цагааны жуулчны гудамжны тохижилтын ажил (Улаанбаатар хот)” тендерийн сонгон шалгаруулалт зарлав. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 44,175,500,000 ₮ буюу 44,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй.
Энэ төсөл хэдийгээр “тохижилтын ажил” нэртэй боловч ажлын үндсэн хэсэг нь газар доорхи далд зогсоол юм. 2024 онд бүрэн хэрэгжүүлж дуусахаар төсөвт тусгажээ.
Холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1716172226552
“УНТЭ-ийн барилгын урд босгосон “Автомат эргэдэг зогсоол” ба бусад
2024.11.13.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд барьж эхэлсэн “Мөргөл Уул” ХХК-ийн 20 давхар конторын барилгын ажлыг зогсоож тус эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулсан автозогсоол байгуулах талаар яг нэг жилийн өмнө нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүрэг өгсөн боловч хэрэгжээгүй төдийгүй хажуугийн зай талбайд дахин нэг компани суурь ухаж барилгын ажлаа эхлүүлээд байна. Мөн тэнд байсан “Эргэдэг автомат зогсоол”-ын байгууламжийг хэдийнэ буулгажээ.

2023.11.05.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд босгоод ашиглаагүй байсан “Эргэдэг автомат зогсоол”-ын дэргэд зөвшөөрөлгүй барьж эхэлсэн “Мөргөл Уул” ХХК-ийн 20 давхар контор, орон сууцны барилгыг зогсоож газрыг чөлөөлөн тус эмнэлгээр үйлчлүүлэгчдэд зориулсан автозогсоол барих асуудал яригдаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, уг газрын эрхийг цуцалбал дахиж барилга барихгүй, авто машины зогсоол байгуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн ба энэ асуудлаар тус компанитай харилцан тохиролцох үүргийг Газар зохион байгуулалтын албанд өгсөн тухай мэдээлэв.
2020.11.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд автомашиныг өргөж олон давхар байгуулдаг “эргэдэг автомат зогсоол”-ыг нийслэлийн автозамын сангийн 600 сая төгрөгөөр байгуулж ашиглахад бэлэн болгосон байна. Гэтэл манай улсад ийм төрлийн зогсоолын ашиглалтын стандарт байхгүй учраас зөвшөөрөл өгөх боломжгүй болж, ажиллуулж эхлээгүй байсаар гурван жил гаруйн дараа буюу 2024 оны эхээр буулгасан юм.





