Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэл

2015 оны оноос нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэрт гарсан том өөрчлөлт бол иргэд зөвхөн цахим карт буюу смарт картаар зорчдог болж мөнгө хураагчийг халсан явдал юм. Үүнийг дагаад зорчигчид урд хаалгаар ордог, автобусны буудлуудын ТҮЦ-үүд карт цэнэглэдэг болсон. Үүнийг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт” ХХК хийж гүйцэтгэснийг тухайн үед зарласан. Энэ бүхэн яах аргагүй дэвшил байсан юм.

Гэтэл 2018 оны үед хотын мэрээр ажиллаж байхдаа С.Амарсайхан энэ компанийн гэрээ хэлэлцээрийг цуцалж, компани дахь оролцоогоо нэмэгдүүлэх тухай асуудлыг хөндсөн. Одоогийн хотын дарга Д.Сумъяабазар ч мөн “Нийтийн тээвэрт өгдөг татаас нэмэгдсэн, бүх тооцоо судалгаа БНСУ руу явдаг учраас энэ системийг хална” хэмээн шүүмжилсэн удаатай. Үүний дараа нийтийн тээврийн компаниуд смарт картаас болж орлого нь ихээр буурсан тухай мэдэгдэж, хариуд нь Улаанбаатар смарт карт ХХК няцаалт хийсэн ойлгомжгүй үйл явц өрнөж байна.

Үүний цаана юу байна вэ? Нийслэлчүүдийн автобусанд төлж буй мөнгө хаашаа орж, оюутны, ахмад настны зэргийг төсвөөс гарч байгаа хөнгөлөлтийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа нь манай мониторингийн нэг зорилго юм.


Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын жагсаалт.

Төрийн өмчит ААН

  1. Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ (ашгийн төлөө бус) 2018.07.31-нд байгуулагдсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газар эзэмшдэг, дарга Отгонтогтохын Ганбаатар. Улаанбаатар, Сонгинохайрхан, 33-р хороо, тахилт 14, Өөрийн байр хаягт байрладаг
  2. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ хоёр баазтай. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ыг нэгтгэн шинээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсан. Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамж Үйлдвэрийн гудамж 39/1 хаягт байрладаг, утасны дугаар 11-342941, 11341734.

Хувийн хэвшлийн ААН-үүд

  • “Блюбус хоёрдугаар бааз” ХХК 2018.05.31-нд байгулагдсан. Гүйцэтгэх захирал Чимидийн Баяржаргал дангаараа хувьцаа эзэмшдэг, эцсийн өмчлөгч тодорхойгүй (2022.06.30) үйл ажиллагааны чиглэлд нийтийн тээвэр эрхлэх тухай байхгүй. Автобус-2 бааз (1954 он) суурь дээр байгуулагдсан, 2011 оноос Хера холдинг ХХК худалдан авсан. СХД-ийн 20-р хороо Тээвэрчдын гудамж, Сонсголон зам “Хера индастриал парк” хаягт байрладаг, утасны дугаар 70182201.
  • “Автобуснэгдэл” ХХК 2007.01.24-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчд 19, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Пүрэвдагвын Ган-Очир. CХД 25-р хороо, Зүүн салааны эцэс-т байрладаг, утасны дугаар 11306551.
  • “Тэнүүн-Огоо” ХХК 2006.12.18-нд байгуулагдсан, хувьцаа эзэмшигчид 4. Гүйцэтгэх захирал Аюушийн Ганхуяг, эцсийн өмчлөгч тодорхойгүй (2022.06.30). Улаанбаатар, Баянгол, 20-р хороо, гурвалжин зах, үйлдвэрийн баруун бүс, ХД -93 хаягт байрладаг.
  • “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК 2013.10.15-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчид 2, Цээсүрэн Цогтсайхан, Аюуш Ганхуяг. Гүйцэтгэх захирал Жамсрангийн Эрдэнэбат. УБ хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Данзан гудамж, Тэнүүн гудамж 37-01 хаягт байрладаг, утасны дугаар 75770079, 70181012.
  • “Трансбус” ХХК 2005.12.23-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчид 2, Эрдэнэбилэг Ганбилэг, Лэгдэн Эрдэнэбилэг. Захирал Лэгдэн Эрдэнэбилэг, эцсийн өмчлөгч тодорхойгүй (2022.06.30). Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Эрдэнэтолгой, Да хүрээ-17 хаягт байрладаг, утасны дугаар  95615971, 90185971.
  • “ДЮЦ” ХХК 2010.05.11-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Онжил Гүрбадам. БЗД-г 5 хороо Монелын 48-1 тоот хаягт байрладаг, утасны дугаар 91369292.
  • “Автотерминал трейд” ХХК 2012.03.23-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшич, захирал, эцсийн өмчлөгч Рэнцэндорж Хатан. Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдэрийн бүс Эрчим хүчний гудамж, 60 тоот, Улаанбаатар, Сүхбаатар, 17-р хороо, 458 тоот хаягт байрладаг, утасны дугаар 80841777, 80057999.
  • “Азсервис” ХХК 2007.09.17-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчид 3, гүйцэтгэх захирал Ядам Лхагвасүрэн. Эцсийн өмчлөгчид Ядам Лхагвасүрэн, Лхагвасүрэн Энхтүвшин. Улаанбаатар, Сонгинохайрхан, 19-р хороо, 206 тоот хаягт байрлалтай, утасны дугаар 70171610, 80300043.
  • “ГБУС” ХХК 2007.01.23-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, захирал, эцсийн өмчлөгч Даваа Гэрэлбаатар. Улаанбаатар, Сонгинохайрхан, 6-р хороо, тоосго 24, 64б, тоот хаягт байрладаг, утасны дугаар 70171000.
  • “Эрдэмтранс” ХХК 2005.06.20-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, захирал, эцсийн өмчлөгч Ямааранз Эрдэмбилэг. Улаанбаатар, Баянгол, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/, Эрчим хүчний гудамж 82 хаягт байрладаг. 
  • “Атибус” ХХК нь 2006.12.12-нд Атимос ХХК-ийн салбар болон байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Гүрсэд Баярмагнай. ХУД-ийн 3 хороо Ажилчны гудамж хаягт байрладаг, утасны дугаар 91997988, 89667910.
  • “Сутайнбуянт” ХХК 2007.03.05-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Балданшарав Бямбабаяр. Улаанбаатар, Сонгинохайрхан, 20-р хороо, Сонсголон 18130 товчооны зам 16/1, 16/2 тоот хаягт байрладаг, утасны дугаар 70172777, 91372777, 80801181.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ын эзэмшил

“Улаанбаатар смарт карт” ХХК нь нийт 6 хувьцаа эзэмшигчидтэй байна. Мэдээж Нийслэлийн Засаг даргын тамгын газар үүнд багтаж, БНСУ-ын “Тимони” Ltd, дотоодын 4 хуулийн этгээд байна. Эдгээр 4 монгол компанийн 2-ыг нь 1 компани эзэмшдэг ажээ.

“Улаанбаатар смарт карт” ХХК /РД: 5907489/ нь 2014.11.27-нд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалтай компани. Хувьцаа эзэмшигчид 6, Ерөнхий захирал Shin Don Woo ба эцсийн өмчлөгч Korean Smart car Ltd, БНСУ-ын иргэн Shin Don Woo.

  1. “Тимони” БНСУ-ын хуулийн этгээд /2020.11.03-ны өдрийн өөрчлөлтөөр орж ирсэн/
  2. “Дундговь энержи” ХХК МУ-ын хуулийн этгээд /2020.11.03-ны өдрийн өөрчлөлтөөр орж ирсэн/
  3. “Зэт И Юу Эс” ХХК МУ-ын хуулийн этгээд /2020.11.03-ны өдрийн өөрчлөлтөөр орж ирсэн/
  4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /2014.11.27/
  5. “Датакарт Сервис” ХХК МУ-ын хуулийн этгээд /2014.11.27/
  6. “Нама-Оч” ХХК МУ-ын хуулийн этгээд /2014.11.27/

“Дундговь энержи” ХХК (РД: 6110061) 2016.09.27-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчид хоёр, Цэвээн-Очирын Санжжав, Батбаярын Мөнхболор (2019.01.29-ны өөрчлөлтөөр). Гүйцэтгэх захирал Ц.Санжжав, эцсийн өмчлөгч тодорхойгүй байна. ХаягУлаанбаатар, Хан-Уул, 1-р хороо, 120 мянгат, 24, 49 тоот. Үйл ажиллагааны чиглэл, эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа, гадаад худалдаа.

“Зэт И Юу Эс” ХХК (РД: 5701546) нь 2013.04.22-нд байгуулагдсан “Ви Эм Си Холдинг” ХХК эзэмшдэг болсон /2022.05.02-ны өөрчлөлтөөр/, гүйцэтгэх захирал Өнөхбухын Батмөнх, эцсийн өмчлөгчид “Ви Эм Си Холдинг” ХХК, Шатарын Наранцогт, Бойриг Сарангуа. Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар, 3-р хороо, 5 хороолол, хд37, 21 тоот. Үйл ажиллагааны чиглэл,

  • Компьютер, түүний нэмэлт тоног төхөөрөмжийн эд анги үйлдвэрлэл
  • Мэдээллийн технологи болон компьютерын бусад үйлчилгээ
  • Тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ
  • Компьютерын зөвлөгөө өгөх болон компьютерын системийн чиглэлээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа
  • Программ хангамж хэвлэх үйл ажиллагаа
  • Компьютер программчлалын үйл ажиллагаа
  • Төрөлжсөн бус дэлгүүрийн жижиглэн худалдаа
  • Гадаад худалдаа

Ви Эм Си Холдинг” ХХК (РД: 6641504) 2020.11.11-нд байгуулагдсан, гүйцэтгэх захирал Өнөбух Батмөнх, хувьцаа эзэмшигчид, Даваадаржийн Мэндсайхан, Нарангэрэлийн Отгонбат, Шатарын Наранцогт, Бойригийн Сарангуа. Эцсийн өмчлөгчид Шатарын Наранцогт, Бойригийн Сарангуа.

“Датакарт сервис” ХХК (РД: 5553245) 2012.04.11-нд байгуулагдсан, “Ви Эм Си Холдинг” ХХК эзэмшдэг /2022.05.02-ны өөрчлөлтөөр/. Гүйцэтгэх захирал Өнөбухын Батмөнх. Эцсийн өмчлөгчид, “Ви Эм Си Холдинг” ХХК, Шатарын Наранцогт, Бойригийн Сарангуа.

“Нама-Оч” ХХК (РД: 5003002) 2006.12.15-нд байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Рэнчин Сарантуяа. Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, “Сэнтрал Тауэр” 2-р давхарт 201 тоот. Үйл ажиллагааны чиглэл,

  • Бэлэн хоолны худалдаа
  • Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Бэлэн хоол үйлдвэрлэл
  • Холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ
  • Программ хангамжийн үйл ажиллагаа
  • Гурил, гурилан бүтээдэхүүний худалдаа
  • Хий ба утаа шинжлэх тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ
  • Цайны газар
  • Гадаад худалдаа
  • Компьютерийн засвар үйлчилгээ
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ