Байр суурь: Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)


Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайд:

… Мөн урт рейсүүд дээр бид нар Улаанбаатар хотын LRT гэж ярьж байгаа галт тэрэгний төслийг Засгийн газраас дэмжинэ. Мэдээж энэ дээр хэлэлцүүлэг болж байгаа. Гэхдээ бид энэ дээр шийдэхээс өөр гарцгүй.

2022.06.01. Нийслэлийн нийтийн тээвэрт автобус хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээн дээр хэлсэн үг


Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч:

… LRT төслийн ТЭЗҮ 2022.03.30-нд бэлэн болно … ТЭЗҮ-ийг БНХАУ-ын Төмөр замын зургаадугаар товчоо буюу CREC компани, Монголын UDC компанитай хамтран боловсруулж байгаа. Төлөвлөгөөг 2022.03.24-нд Ерөнхий сайдад танилцуулж, 2022.05.15-нд ажлыг эхлүүлэн, 2024.05.31-нд эхний 21.2 км туршилт хийхэд бэлэн болно …

(2022.03.17. Эх сурвалж: www.tseg.mn)


УИХ-ын гишүүдийн байр суурь:

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

… Нэгдүгээрт энэ юу Засгийн газраас өргөн барьсан энэ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой энэ LRT буюу энэ төслийг оруулж ирээгүй байна. Ерөнхий сайд бол өөрөө энийг зарлачихсан, Засгийн газраар хэлэлцчихсэн. Тэр байтугай Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө албан ёсны айлчлал хийх үеэрээ Хятадын талтай бас ярьж хэлэлцчихсэн, тохирчихсон гэж ингэж мэдээлэл авч, ойлгож байгаа.

Мөн Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн Түр хороон дээр энэ асуудлыг хэлэлцээд бас дэмжсэн байгаа. Хэрвээ бид энэ зундаа эхлүүлэх юм бол эхний хөдөлгөөн 2024 оны зун гэхэд бас явахаар нэлээн ийм цаг хугацаа шахагдаж байгаа ийм асуудал байгаа юм. Тэгээд энэ төсөл одоо хугацаа алдаад зогсох юм бол бид нар бол 2024 он гэхэд бол Улаанбаатар хот бол тэг зогсолт хийнэ. Энийг бол шууд хэлэх хэрэгтэй. Тэгэхээр ийм асуудал ингээд цаг хугацааны хувьд ингээд бид нар ингээд хойш нь татаад байдаг. Энэ яагаад орж ирсэнгүй вэ гэдгийг одоо асуумаар байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

… Энхбаяр гишүүний асуултад хариулъя. Эхнийх нь тэр хөнгөн галт тэрэгний тухай асуудал. Баталгаа гаргаж өгөх тухай тийм хүсэлт ирсэн байна лээ. Тэгээд энэ хөнгөн галт тэрэг гэдгийг бол бид бол нэлээн сайн үзсэн л дээ. Нийтдээ хоёр аравны тэрбум доллароор босох юм. Гурван үе шаттай, тэгээд энийг нь үзэхээр нөгөө бид нарын өрийн босго эд нар бол бүгд аваад явчихаар байгаа юм. Хэрвээ энийг хэлэлцээд эхэлчих юм бол энэ төсвийн тодотгол чинь өөрөө хууль зөрчсөн тодотгол болж байгаа юм. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэдэг ийм асуудлаар хууль зөрчөөд явж байгаа. Тийм учраас Төсвийн байнгын хороон дээр энэ төсөвтэй холбоотой, төсөвтэй холбоотой багц хуулиудыг бид нар бүгдийг нь нягт хамтад нь авч үздэг учраас энийг хэлэлцүүлэх ийм боломжгүй байгаа нэгдүгээрт.

Хоёрдугаарт ер нь 3 тэрбум төгрөг хэмнэх гээд л. Энд бөөн юм болоод л гишүүдэд ч гэсэн асуудал тавиад л ингээд байж байдаг. 3 тэрбум төгрөг хэмнэх гэж байгаад бөөн юм болж байгаа мөртөө энэ талдаа 3.5 тэрбум долларын баталгаа гаргахаар юм орж ирж байна шүү дээ. Та нар бодоод үз л дээ. 3 тэрбум төгрөг яаж хэмнэх вэ гэдгээ ярьж байж, 3.5  тэрбум америк долларын баталгаа гаргаж өгөхөөр юм орж ирж байгаа. 3.5 тэрбум долларын баталгаа гэдэг бол 3.5 тэрбум долларын зээл л гэсэн үг. Баталгаа бол яг зээлтэй адилхан нөхцөлөөр явагддаг. Тэгээд улсын өрийн хэмжээ нэмэгдэж байна гэж ярьдаг. Тэгэхээр энэнтэйгээ огт нийцэхгүй болчхоод байгаа юм. Тийм учраас энийг бол хэлэлцүүлэх боломжгүй байсан гэдгийг би бол хэлье. Ер нь тэгээд урд орой нь нэг Түр хороо хуралдаад шийдчихээд одоо энэ дээр яагаад оруулаагүй байгаа гэж байгаа. Ханддаг нь өөрөө бас буруу шүү. Ийм хэмжээний томоохон төслүүдийг Монгол улс бол бараг жил орчим ярьж байж шийдэх ёстой ийм зүйл гэдгийг би хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

… Хоёр дахь сэдэв болохоор энэ LRT явахад зарим гишүүд жаахан буруу ойлголттой яваад байх шиг. Ер нь нийслэлийн иргэдийн хувьд бол энэ олон нийтийн тээвэрт хийгдэх хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл шүү. Үүнийг бол бид нар одоо зөвхөн автобусаар бол одоо автобус паркийг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ зөвхөн автобусаар бол энэ замын түгжрэлийг бид нар ерөөсөө шийдэж чадахгүй ээ. Үүнийгээ дорвитой тийм зоригтой, том хөрөнгө оруулалт хийж байгаад л үүнийг урт хугацаанд бид нар шийдэх боломжтой. Мэдээж хэрэг ийм том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бол үнэтэй нь үнэтэй, том дүнтэй сонсогдож байгаа. Гэхдээ ийм төсвийн санхүүжилтийг Засгийн газрын дэмжлэг оролцоогүйгээр хийх ямар ч боломж байхгүй. Тийм болохоор 50 хувийн тэр баталгаа гаргах бол энэ харин ч 50 хувь гэдэг дээр нь би бол гайхаж байна л даа. Яагаад 50 хувь зөвхөн 50 хувь дээр нь, ихэнх одоо том хотуудын ийм бүтээн байгуулалт чинь бараг 100 хувийн Засгийн газрын дэмжлэг баталгаа бараг санхүүжилтээр хийгддэг шүү дээ. Тэгэхээр үүнийг бол одоо гишүүд маань зөв ойлгож, үүнийг дэмжээсэй гэж би бас хүсэж байгаа шүү. Баярлалаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

… Би тэгээд бусад гишүүдийнхээ бас байр суурийг хуваалцаад нэмээд бас хэлье ээ. Нэг асуудал л байна шүү дээ. Нийслэл хотын түгжрэлийн асуудал улсын асуудал болсон гэж Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдсэн. Нийслэлийн энэ хотын хөгжлийг шийдэх асуудлын хүрээнд бол энэ түгжрэл бөөгнөрөлтэй бол үндсэндээ бид дайн зарлачхаад байгаа, түгжрэл бөөгнөрөл. Энэ дайнд бид ялагдаж яваа. Үүнийг ялах хэд хэдэн шийдлүүдийн нэг нь бол энэ нийтийн тээврийн хэрэгслийг мөн замын асуудлууд байж байгаа. Сая Амартүвшин гишүүн хэллээ. Тэгээд үүний тулгуурт гүүрэн одоо байгууламж бүхий нийтийн тээврийн энэ хөнгөн галт тэргийг барьж байгуулах энэ шийдлийг Ерөнхий сайд дэмжсэн, Сангийн яам тооцоогоо хийсэн. Өрийн тааз тэр нөхцөлтэй нь уялдуулаад Түр хороо дээр ч гэсэн тайлбараа хийсэн. Ер нь бол багтаж байгаа. Таван толгойн дулааны станцын асуудал орж ирж байгаа болохоос биш.

Гэтэл Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга яриад аваад үлдчихсэн. Тэгээд юу ярьж байна вэ гэхээр 3 тэрбумын асуудал хэмнэх гэж ядаж байхад 3 их наядын юм бараг ярих гээд байна аа гээд. Үгүй ээ, бидний зовлон юу юм бэ гэж. Гол нь бидний бэрхшээл юу юм бэ. Түгжрээ мөн юм уу, биш юм уу. Үүнийг би асуумаар байгаа юм. Түгжрэл биш юм аа гэж үзэж байвал би ойлгож байна. Зөв өө гэж бодож байна. Тэр түгжрэлийг мөнгөгүй шийдэж болох гээд байгаа юм уу, эсвэл бага мөнгөөр шийдэж болох гээд байгаа юм уу. Болохгүй байгаа байхгүй юу даа. Болохгүй байгаа юм. Төсвийн байнгын хороонд манай нэг нийслэл хотоос сонгогдсон дөрөвхөн гишүүн байдаг 19-өөс. Тэгээд нийслэл хотын асуудал дээр ингээд ярихад том мөнгөөр том асуудлууд шийдэгдэнэ шүү дээ. Ингээд ярихаар хойш тавиад байдаг. Одоо бид юу хэлэх юм бэ. Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг эрх баригч улс төрийн хүчин. Нийслэл хотод яг түгжрэл дээр тэгээд хэдэн автобус оруулж ирсэн гээд болчих юм уу, юу гэж үзэж байгаа юм бэ? Энэ түр хороо чинь муу ч, сайн ч бас энэ Байнгын хорооны эрх хэмжээтэй. Түр хороо л нэг асуудал шийдчихсэн юм шиг байна лээ гэдэг ийм байдлаар хандаж болохгүй. Ер нь бол энэ түгжрэлтэй холбоотой асуудлаар дараагийн 24 оноос өмнө маш том жагсаал цуглаан явагдах байх гэж бодож байгаа юм.

Ер нь энэ асуудал шийдэгдэхгүй бол би ч гэсэн ард түмний төлөөлөгч болохоос биш энд хэн нэгэн хүний албат бол би биш. Энэ түгжрэл бөөгнөрөлтэй ажлаа хийж чадахгүй байгаа бол бид ард түмэнтэйгээ хамт жагсах ёстой байхгүй юу даа. Энэ дайнд ялагдсанаас бид өөрийнхөө ард түмэнтэйгээ цуг, энэ Улсын Их Хурал дотор асуудал шийдэхгүй байгаа хүмүүсийн эсрэг тэмцэх нь бидний хувьд хамгийн чухал үүрэг байхгүй юу. Мануухай болж суух гээгүй шүү дээ. Хувийнхаа асуудлыг яриагүй байхгүй юу түгжрэл бөөгнөрөл хэрэв Монголын нэг номерын асуудал биш юм бол үүнийг шийдэхгүй байж болно. Үүнийг шийдье гэж байгаа бол тэгвэл ямар ч шийдэл байгаа юм, автобус оруулж ирээд шийдэхгүй шүү дээ. Яагаад Монголыг хорлодог ийм улсууд байдаг юм. Дахин дахин сонгогдохдоо тэр өөрийнхөө тойргоос Улаанбаатараас хол байгаа хүн дахин дахин сонгогдохдоо итгэлтэй байгаа учраас ингэж Улаанбаатарын эсрэг ажилладаг юм уу. Тэгэхээр энэ асуудал дээр бол би байр сууриа хэлэхэд энэ өнөөдрийн зүгээр нэг эмоцийн асуудал биш шүү. Энэ 2, 3 жил, 4 жилээр яригдана. Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд, энэ бол хүчин зүйл биш хүмүүс байна, албан тушаалтнууд байна. Алхам тутамдаа ил далд аргаар гацаадаг. Тэгэхээр энэ байдлыг шийдэхгүй. Энэ асуудлыг яаж байгаа нөхцөлд бол би бодож байна. Энэ төсвийн тодотгол чинь тодотгол мөн юм уу. Хэмнэж байгаа нэрийдлээр ард түмнийхээ эсрэг ард түмнийхээ хөгжлийн асуудлыг шийдэх асуудлыг гацаах гэж байгаа чинь бодлого мөн юм уу. Ерөнхий сайдынхаа бодлогыг унагаж байгаа чинь бодлого юм уу. Засгийн газрынхаа оруулж ирж байгаа тогтоолын төслийг сугалж авч үлдэж байгаа чинь манай намын бодлого мөн юм уу? Би өөрийнхөө намын зарим албан тушаалтнуудаас асуух гэж байгаа юм. Ардын нам гэдэг бол зүгээр хэдэн дарга нар цугласан хүмүүс биш шүү дээ. Түүхийн өмнө бас хариуцлага хүлээнэ шүү өнөөдрийн энэ хуралдааны протоколыг олон жил гаргаж тавих байх гэж би бодож байна. 5 жилийн дараа, 3 жилийн дараа, 2 жилийн дараа…

Одоо үнэхээр зүгээр яах вэ бас харамсаад өчигдрөөс хойш бол би бас одоо нөгөө хүний хэлдгээр л даралт ихсэж л байна л даа. Даралтын эм уугаад л явж байна. Яг ний нуугүй хэлэхэд. Одоо энэ асуудал шийдэгдэхгүй болохоор 5 сард ажил эхлэх гэж байгаа байхгүй юу даа. Хүмүүс горьдоод хүлээчихсэн, тэгээд хийхгүй болохоор энэ жил байхгүй болохоор 2023 он гэнэ. 2023 оны ээ хэзээ шийдэгдэх вэ, шийдэгдэх эсэх нь тодорхойгүй. Тэгээд ингээд явахаар чинь одоо тэгээд нээрээ үнэндээ урам хугараад байгаа байхгүй юу даа. Хүний урмыг хугалахаар ууцыг хугал гэдэг. Үгүй ээ, нэг өөр юман дээр л одоо тэр ууц хугал л даа урмыг нь. Үгүй ээ, энэ чинь бол нэг хэдхэн хүний асуудал биш байхгүй юу даа. Монголын төр нэг ахиж болдоггүй, тэгээд энэ шийдлээ энэ Их Хурал одоо хийж чадахгүй бол ингээд л худлаа шүү дээ. 2022 онд ингээд зун өнгөрөөд л тэгээд 2023 он болно. Юу ч хийх юм хэн итгэх юм бэ? Хүний итгэлийг хулгайлж итгэлийг алдагдуулна гэдэг бол одоо нээрээ үнэндээ хэлэх үг олдохгүй. Одоо тэгээд бараг гуймаар санагдах юм. Танд Төсвийн байнгын хорооны даргаас хариулт авч өгнө өө.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Саяын маргалдаад байгаа асуудал Улаанбаатарын түгжрэл бол нэг номерын асуудал мөн. Тэгэхдээ хамгийн гол нь LRT нь өөрөө ер нь одоо өмнө нь явуулж байсан real bus- аас ер нь ялгаа нь яг юу юм бол оо? Real bus гээд л энэ толгойтоос амгалан хүртэл төмөр замаар яваад хүмүүс суухгүй тэгээд зогссон шүү дээ. Тэгэхээр энэнийхээ LRT-гийнхээ үндсэн одоо яг төвлөрлийг хэдэн хувь буух юм. Хэчнээн хүн суух юм, тэнд буусан зогсоол дээр буусан хүмүүс нь өөр чиглэл рүүгээ яаж явах юм гэдгийгээ Их Хурлын гишүүдэд ойлгомжтой яриад өгөх юм бол энийг 100 хувь дэмжинэ бүгдээрээ. Тэгээд ойлгомжгүй юман дээр бол мэдээжийн хэрэг ийм маргаанууд үүсэж байгаа гэж ингэж хэлэх гээд байгаа юм. Тэгээд тэр одоо үндсэн гол төрийн хэмнэлтийн хууль дээр тэр орлогч дарга нарын тухай асуудлууд байна, энэ газар олголт олгоогүй бол хөрөнгө оруулалт хийхгүй, энэ өөрөө буруу шүү дээ. Хуулиараа угаасаа эсвэл дуудлага худалдаа эсвэл төсвөөс мөнгө тавигдсан тохиолдолд газар нь олгогддог байхгүй юу.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Энэ хөнгөн галт тэрэгний асуудал бол одоо намын удирдах зөвлөл дээр яригдаад Ерөнхий сайд, түгжрэлийн асуудал, цэцэрлэгийн асуудлыг шийднэ гэж бид нарт их итгэл төгс байгаа л даа. 24 гишүүнтэй, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн Хотын хөгжлийн түр хороо гээд манай Бат-Амгалан гишүүн ахалдаг ийм байнгын хороо байгаа юм. Тэгээд бид нар одоо ингээд хуралдаад ер нь бол энэ гурван транстай байх юм байна. Энэ хөнгөн галт тэрэг чинь энэ LRT гээд байгаа чинь. Эхнийх нь бол Буянт-Ухаа хоёрдугаар хорооллоос сансрын станц хүртэл 18.1 километр замаар явна. 5 нь газраар 13 нь одоо гүүрээр энэ тэр гээд бүр жигтэйхэн цээжилчихсэн байгаа шүү дээ. Тэгээд 15 автобусны буудалтай байх юм байгаа юм. Ингээд 2024 оны эхний одоо 2 улиралд туршилт яваад ингээд 2025 оноос жигдэрнэ гээд. Энэ чинь тойргийнхоо иргэдтэй уулзаад бүр Б ба үгүй яриад алга ташуулаад хүрээд ирсэн. Одоо тэгээд энийг чинь нөгөө нэг удирдах зөвлөлөөр яриад нөгөө Түр хороон дээрээ яриад ингээд танилцуулга хийчихээр нь учиргүй итгээд ингээд ярьчихсан. Одоо ингээд дүүргийнхээ иргэдийн өмнө ингээд худлаа яриад хуурсан болж таарах гээд байна л даа.

Энэ түгжрэлийн асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх л ёстой байх. Би одоо мэргэжлийн хүн биш учраас тэр LRT ямар bus тэр мэрийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Буянт-Ухаагаас Сансар хүртэл бол газраар зам явах ямар ч боломж байхгүй. Барилга байгууламж баригдчихсан газар байхгүй. Тэд ямар ч байсан дээгүүрээ л явах юм шиг байгаа юм. Тэгээд одоо тэгээд энэ чинь одоо ингээд боломжгүй болчхож байгаа юм уу? Тийм байсан юм бол яах гэж бид нарт ийм мэдээлэл өгөөд танилцуулга хийгээд түгжрэлийг одоо ингээд 2024 он гэхэд тухайлбал Яармагийн гүүрний ачааллыг 50 хувиар бууруулна гээд тодорхой тоонуудыг бол ном өгчихсөн тэрийг нь уншаад ингээд одоо тогтоож аваад тэгээд Б ба үгүй дүүргийнхээ иргэдтэй ингээд ярьчихсан байж байгаа шүү дээ. Одоо энэ ер нь яана гэсэн үг юм бэ? Би жоохон ойлгохгүй болчихлоо. Энэ нийслэлийн гишүүд маань одоо ингээд яах юм болж байна. Ингээд сайхан худлаа яриад ингээд явах уу. Тэгээд ингээд хариултаа сонсчхоод тэгээд тодруулъя даа. Юу болсон юм бэ?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Сүхбаатар гишүүн асуусан гэж ойлгосон. Сарангэрэл гишүүний асуултад хариулъя. Засгийн газрын баталгаа гэдэг бол яг зээлтэй, адилхан процедураар явдаг хуультай. Дэлхийн одоо аль ч орон бай олон улсын одоо санхүүгийн ангиллаараа зээл, баталгаа хоёр яг адилхан. Тэр тусмаа Засгийн газар. Баталгаа гаргаж байгаа бол энэ төлөгдөхгүй бол тэр хэмжээгээрээ Монгол Улсад өр болж бичигдэнэ ээ л гэсэн үг. Энэ агуулгаараа энэ оруулж ирээд байгаа Засгийн газрын тогтоол бол Монгол Улсын хоёр хуультай зөрчилдөж байгаа юм.

Нэгдүгээрт нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Энэ нь юу вэ гэхээрээ өрийн хязгааруудыг хангаж байх ёстой. Нийтдээ 2.8 тэрбум доллароор хэрэгжих ёстой төсөл юм байгаа юм. Энэ гурван одоо чиглэл дээр хөнгөн галт тэрэгний одоо барих. Тэгэхээр техник эдийн засгийн үндэслэл бол энэ гурван чиглэлээрээ хамтдаа гардаг. Техник эдийн засгийн үндэслэлээрээ хийгдсэн тооцоогоороо энэ баталгаа болж бичигдэнэ. Тэгэхээр 2.8-аараа баталгаа болж бичигдэх учиртай. 2.8 тэрбум америк доллароор. Ингэхээр одоо Монгол Улсын одоо яг 2022 онд бол өөрийн босго чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувь байгаа байх. Энэ бол 1.6 одоо тэрбум америк долларын л орон зай бидэнд байгаа юм.

Ирэх жил өрийн босго 64, дотоодын нийт бүтээгдэхүүний. Тэгэхээр энэ жил ийм боломж байлаа ч гэсэн дараа жилээс ингээд энэ нь буугаад явчих учраас энэ нь өөрөө тэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчилдчихөөд байгаа юм, нэг.

Хоёрдугаарт нь Өрийн удирдлагын тухай хууль бий. Энэ хууль дээр хэд хэдэн заалттай. Энэ зүйл зөрчигдөөд байгаа юм. Ийм л хоёр зүйл хууль одоо зөрчигдөөд байхыг би мэдсээр байж байж хэлэлцүүлээд хийх, явуулах боломжгүй. Би лав Монгол Улсын бүх хуулийг хүндэтгэж ажиллах үүрэгтэй. Үүнийг сахиулах ёстой хүн гэж үзэж байгаа юм. Цаана нь мянган хүний эрх ашиг байна уу, нэг хүний эрх ашиг байна уу. Би хуулийг нэг дээр нь л тавина. 3.4 сая хүний эрх ашиг бол энэ Монгол Улсад үйлчлэх ёстой. Нэг хүн чичрээд дайрлаа гээд бол тэрийг бол суулгах албагүй.

Дээр нь Монгол Улсыг яг энэ тогтоолоор бол 3.5 тэрбум америк доллароор Монгол Улсын өрийг нэмэгдүүлэх юм. Ийм зүйлийг Их Хурал бол 76 гишүүнээрээ битгий хэл Монгол Улсаараа ярилцсан ч яах вэ. Тэгж байж шийдвэр гаргах учиртай. Би энэ парламентад дөрвөн удаа тангараг өргөж сууж байгаа хүн. Монгол Улсын өрийн хэмжээ энэ бол ноцтой хэмжээнээсээ даваад явах юм бол нийт улс өөрөө дампуурах ч чиглэл рүүгээ явна.

Ийм учраас хариуцлагатай байх ёстой гэж боддог хүнийхээ хувьд би өөрийнхөө байр суурийн дагуу, тэгээд хуулийн дагуу Тамгын газрын хуульчид, холбогдох хуулийн хүмүүстэйгээ зөвлөж байгаад ийм шийдвэрийг гаргаад явж байгаа гэдгийг хэлье ээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Би одоо энэ Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг бол шийдвэрлэхгүй бол болохгүй л дээ. Энэ Хүрэлбаатар дарга аа, нэг гишүүний асуудал ч юм уу, одоо нэг хэсэг гишүүний ч асуудал биш л дээ. Энэ их том судалгаанууд гарчихсан юм байна лээ шүү дээ. Улаанбаатар хотод тухайлбал одоо ингээд энэ ид түгжрэлийн үеэр машины хурд чинь 8-13 километр болчихсон юм байна. Тэгээд 2.5-3 цаг гацдаг. Тэгээд энэ чинь бол хөдөөгийн гишүүд ч гэсэн Улаанбаатартаа амьдарч байгаа. 21 аймгаас бас иргэд маань Улаанбаатартаа ирж байгаа. Энэ Монголын бүх хүнд хамаатай асуудал юм байгаа юм. Тэгээд мэдээж хэрэг бол хуулийн зөрчил байгаа бол амьдралд нийцэхгүй байгаа хуулиа л одоо нийцүүлэх тухай асуудал байна уу гэхээс биш одоо ингээд хуульд нийцэхгүй байгаа юм чинь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж Төсвийн байнгын хороо юм уу парламент шийдвэр гаргах гаргаж болохгүй л байх гэж бодож байна.

Тэгээд хэрвээ энэ асуудлыг одоо шийдэж чадахгүй байгаа тохиолдолд би бол тухайлбал энэ хуулийн төслийг би тэрийг нь мэдэхгүй байна, гишүүн ээ. Тэр зээлийн тухай бол би мэдэхгүй гишүүнээ. Хамгийн гол нь миний бодож байгаа юм Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал. Чи одоо юу гээд байгаа юм бэ? Би Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг ярьж байна. Юу ярихаа чамаар залгахгүй. Чи одоо юу гээд байгаа юм. Чи Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх ёстой. Юу болоод байгаа юм бэ? Юу болоод байгаа юм Хүрэлбаатар гишүүн ээ мэдэхгүй юмаа битгий ярь гэж. Түгжрэлийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Тэгээд хэрвээ энэ түгжрэлтэй холбоотой асуудлыг энэ хуулиар шийдэхгүй юм бол энэ хуулийн төслийг бол дэмжих боломжгүй. Яагаад энэ Улаанбаатар хотоос сонгогдсон 24 гишүүний энэ асуудлыг ингэж Төсвийн байнгын хороо үл тоож Улаанбаатарчууд Монголын 3.4 сая хүний асуудал шүү дээ.

Тэгээд хоёр хуулиар хуулийн төслөөр хаалт хийчхээд ийм зүйл ярьж болохгүй ээ. Тэр зээлийг хаанаас авсан, үр дүнтэй үр ашигтай. Энэ бол мэдээж хэрэг зүгээр нэг ийм сул гишүүнд бол хамааралтай асуудал биш шүү дээ. Бид нарт мэдээлэл ч байхгүй. Үгүй ээ, би ямар ч байсан түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж хэлж байна. Тэгээд энийг хэрвээ одоо ингээд үр ашиггүй юм бол энийгээ үр ашигтайгаар солиод та нар ажиллах ёстой шүү дээ. Төсвийн байнгын хорооны ажил. Би энийг ингэж бодож байна. Сангийн яамны ажил. Үүнээс энэ бол одоо Нийгмийн бодлогын байнгын хороон дээр энэ асуудал орж ирдэггүй. Тэгээд би ямар ч байсан бол энэ хүмүүс хоорондын зөрчлийн асуудлыг огт яриагүй. Хамгийн гол нь түгжрэлтэй холбоотой Монголын бүх хүний хүн амын өмнө тулгамдаж байгаа асуудлыг л шийдвэрлэх ёстой гэдэг л ийм байр сууриа хэлж байна.

Тэгэхээр ер нь энэ түгжрэлтэй холбоотой судалгааны би дүнг бүхэлд нь уншсан юм. Нэг ном гарчихсан байна лээ. Энэ түгжрэлтэй холбоотойгоор Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж, дотоодын нийт бүтээгдэхүүнд 2.6 их наядын алдагдал гарсан гээд энэ номыг одоо энэ судалгааны багийнхан хийгээд бид нарт үзүүлсэн. Тэгээд 24 гишүүний хувьд энэ хэлэлцүүлгийг хийгээд энийг бид нар шийдвэрлэхээр боллоо гээд ингээд бид нар чинь одоо алга ташаад дууссан.

Тийм учраас л би энийг хэлж байгаа болохоос үүнээс одоо хэн нь хаанаас зээл аваад ямар асуудал гэсэн нь угаасаа бид нараар энэ чинь яригддаггүй шүү дээ. Сангийн яам, Төсвийн байнгын хороо л энэ зээлийн асуудлыг ярилцаад л даа. Тэгээд Засгийн газраас орж ирээд л Улсын Их Хурал шийдээд явдаг. Тийм учраас хэрвээ энэ зээлтэй холбоотой асуудал дээр асуудал байгаа бол ажил хариуцаж байгаа та нар маань л өөрсдөө шийдээд явна. Үүнээс биш би одоо хэн нэгэн хүний талд орж юм уу аль нэг асуудлыг хамгаалах гэж энэ асуудалд хандаагүй. Хамгийн гол нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал асуудал мөн үү, мөн. Цэцэрлэгийн асуудал асуудал мөн үү, мөн. Үүнийг бид нар шийдэх ёстой юу? Ёстой энэ талаас л би байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-Уг нь энэ орж ирж байгаа хуулийн төслийг дэмжиж байгаа юм. Гэхдээ энэ Төсвийн байнгын хорооноос бас оруулж ирсэн тэр дундаа Төсвийн байнгын хорооны дарга Хүрэлбаатар даргын Улаанбаатар хотын нийт иргэдийн эрх ашгийн төлөө хийгдэх нь LRT буюу хөнгөн тулгуурт энэ галт тэрэг, метроны асуудлыг хасаад ороод ирэхлээр нь үнэхээрийн одоо энэ тодотголыг энэ хуулийг чинь одоо дэмжиж чадахааргүй байна. Ний нуугүй хэлье. Та өөрөө тэр техник эдийн засгийн үндэслэлүүдээ унш. Битгий ингэж одоо энэ дээрээ ашиглаж иргэдийн толгойг угаа. 2.8 тэрбум доллароор одоо Засгийн газар бонд гаргах гэж байгаа юм шиг юм ярих юм. Энэ чинь техник эдийн засгийн үндэслэлүүд нь хийгдэж дуусчихсан. 926 сая доллароор хийж байгаа. 510 сая буюу 50 хувийг нь Засгийн газар одоо баталгаа гаргаж өгөх л ийм л асуудлууд явагдаж байгаа юм. Өрийн босго давлаа л гээд л одоо хүмүүсийг айлгачихдаг дампуурлаа, дефолт зарлалаа, баларлаа гээд. Үгүй ээ та ажлаа хий л дээ, энэ залуучуудын жагсаал хийгээд жагсаад байдаг нь үнэн юм байна. Ажлаа хий.

Төсвийн байнгын хороо ард иргэдийн хүсэж хүлээж байгааг хүсэмжилж байгаа энэ одоо төсөл арга хэмжээнүүдийг та нар Төсвийн байнгын хороо, энэ Сангийн яамныхан хамтраад энэ засагтайгаа хамтраад л хийх л ёстой шүү дээ. Тэгэхгүй өрийн босго нь нэмэгдчихлээ, тэр нь нэмэгдчихлээ ийм байна, болохгүй. Бүх зүйл болохгүй болгодог шүү дээ та. Та Сангийн сайд байхдаа улсад одоо маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан шүү дээ. Яг үндсэндээ үгүй ээ. Яг үндэс нь тийм шүү дээ. Та ингэж нөгөө хоёрын хооронд байна шүү дээ битгий нэг явцуу эрх ашгийн үүднээс ингэж ханд гэж би хэлмээр байгаа юм.

Төрд дөрвөн удаа суучихсан одоо дахиад хоёр сууна гэнэ үү. Энд ийм юм яриад сууж байдаг, болохгүй.

Улаанбаатарын иргэд хүн биш юм уу. Увсын иргэд хүн юм уу больж үзээрэй. Улаанбаатарын нийт иргэдийн одоо эрх ашгийг хангасан, энэ том бүтээн байгуулалтын ажил хийх гэхлээр таны явцуу эрх ашгийн одоо дүнд хэдхэн, танай улсын нэг хэдэн одоо үл ойлголцож байгаа нөхдүүдийнхээ хүрээнд битгий энэ Улсын Их Хурлын индрийг ашиглаж Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг хохироо л гэж хэлэх гэж байгаа юм үндсэндээ. Үгүй ээ, ер нь хэлд орно уу ярих юмаа бол ярина. Хэнээр ч чамаар заалгахгүй за юу яг үндсэндээ. Энэ Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийн төлөө л дуугарч байгаа юм. Энэ Түр хорооны өнөөдөр байна шүү дээ энэ Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцэж энэ дахиж орж ирэхгүй юм бол аль эсвэл энэ Хүрэлбаатар даргыг Төсвийн байнгын хорооны даргаас болиулахгүй юм бол Түр хорооны 24 гишүүн энэ хуралд суухгүй ээ. Энийг албан ёсоор хэлчихье.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

… Би энэ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой LRT төсөл дээр баталгаа оруулах асуудлыг хэлэлцэхгүйгээр энэ төсвийн тодотголыг бол одоо дэмжихгүй ээ. Энэ төсвийн тодотгол дээр нэг 5, 10 албан тушаалтныг цомхотгоод 5, 10 тэрбум төгрөг хэмнээд ингээд бид одоо ажил хийж байгаа гээд асуудал бол ярих бол ойлгомжгүй байгаа. Энэ 500 сая долларын төсөл хэрэгжих баталгаа гаргах гэж байгаа энэ одоо ерөөсөө аюултай зардал гаргах гэж байна гэж ойлгож болохгүй. Би нэг хэдэн тоо хэлье гэж бодож байна. Улаанбаатар хотод энэ түгжрэлийн улмаас алдагдаж байгаа эдийн засгийн боломжийг тооцоолж гаргасан юм. Жилдээ 100 сая долларын шатахуун зарцуулж байна энэ түгжрэлд. Алдагдаж байгаа цаг хугацаа, одоо боловсрол, боломж гэдэг энэ өртгөөр нь тооцож авч үзэх юм бол нэг жилд 2.7 тэрбум доллар алдаж байгаа гэдэг тооцоо гарсан. Ирэх 5 жилийн хугацаанд мөнгөн дүнгээр авч үзэх юм бол 8.5 тэрбум долларын алдагдал гарна гэж тооцоо хийгдсэн. 2024 онд Улаанбаатар хот нэг зогсолттой болно бүх өдрийн турш. 2 жилийн дараа. Энийг бид одоо шийдвэрлэх тухай ярьж байгаа шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны ажил хийгээд тохирчихсон энэ асуудлыг одоо эрх барьж байгаа олонхын бүлэг тэгээд одоо яах юм. Унагаах юм уу? Энэ ямар асуудал руу орчхов оо? Энэ парламент чинь уг нь олонх цөөнхөөрөө үзэл бодол хандлагыг нь зодоон хийдэг байсан чинь одоо хот хөдөөгөөрөө зодоон хийх гэж байна шүү дээ. Энэ хараад байсан чинь. Үгүй ээ, зодолдуул ч бас үзэх л байх л даа би бол бас. Энэ чинь яг тийм байдал руу орж байна.

Би бол одоо үзэлцэхэд бэлэн байна. Хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй бол энэ эрх эрх барьж байгаа Монгол Ардын нам одоо ямар нүүр хэлж, юу хийлээ гэж одоо ер нь цаашдаа сонгуульд орох гэж байгаа юм. Тэгээд энэ одоо бурхад одоо зодолдвол түүгээрээ зодолдмоор байна. Энэ бурхдын зодоонд энэ одоо Улаанбаатар хотын иргэдийг битгий золиосол. Асуудлаа түүгээрээ яримаар байна. Нэг нэгнийхээ ажлыг гацааж түгжээж ингэж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

… Төсвийн тодотголыг дагаж орж ирж байгаа хуулиудын нэлээдийн хоёроос бусдыг нь бол бүгдийг нь дэмжиж байгаа. Тэгээд саяын бас хотоос сонгогдсон гишүүд маань нэлээд эмоцитой л ярьж байна л даа. Одоо танай Увсынхан л гэнэ, чи ийм л гэнэ. Арай ч ингэж ярьж болохгүй л дээ. Яг үнэнийг хэлэхэд. Үнэндээ асуудал бол зарчимдаа л байгаа юм. Бид нар хууль дээдлэх юм уу, үгүй юм уу? Монгол Улсын эрх ашгийг нэгд нь тавих юм уу, үгүй юм уу? 3.6 сая хүний эрх ашгийг дээр нь тавих юм уу, үгүй юм уу гэдэг үндсэн зарчмаа л ярьж байгаа юм. Яах гэж бид нар тэгвэл энэ хууль баталж гаргаж явж ирсэн юм. Яах гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль энэ бүгдийг гаргаж, бид нар баталж явж ирж байгаа юм. Төсвийн тодотгол гээд өргөхдөө хажууд нь нийтдээ 3.5 тэрбум америк долларын Засгийн газрын баталгаа гаргах агуулгатай тогтоолыг оруулаад ирж байна шүү дээ. Тэгээд 10 жилээр та бүгд сайн уншаад үзээрэй. 10 жилээр төсөв төлөвлөчихсөн. 2032 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөгийг одоо энд зарцуулна. Тэгээд энэ дөрвөн жилийн эрхтэй Их Хурлын гишүүд бараг 4 Их Хурлын бүрэн эрхэд халдаж төсвийн шийдвэр гаргаж болдог юм уу? Болохгүй.

Дээр нь өрийн босго. Бүгдээрээ л өрийн босго гээд л энэ тэгээд санаа нь зовцгоогоод л энийг яаж шийдэх вэ гээд л ордог. Улсын Их Хурлын сонгууль болохоор бид нар Монголын нэг хүнд төчнөөн өртэй болсон. Тийм өртэй дэлхийд өрөөрөө тэдэд нь явж байна гээд л ярьцгаадаг. Тэгсэн мөртөө одоо хамаагүй ээ, хуулиа өөрчилж байгаад л баталчихъя. Тэгээд яаж ингэж хэлж чаддаг юм, яаж ингэж болдог юм. Яах гэж тэр хуулиудаа баталсан юм. Ер нь Монгол Улсын өр бол асуултын тэмдэгтэй аюулын түвшинд харанга цохиод эхлэх үе шатандаа дөхчихсөн байгаа шүү. Ийм үед бид нар авч байгаа зээл болгондоо хандах ёстой. Нийслэлийг Улаанбаатар хотын түгжрэлд санаа зовохгүй хүн энэ 76 дотор битгий хэл Монголд байхгүй байгаа гэж бодож байгаа. Шийдлээ л зөв олох хэрэгтэй. Дүүжин тээвэр бол яг энийг хийгээд л энэ Улаанбаатар хотын, одоо түгжрэл бол нэлээд нь алга болчихно л гээд ярьсан. Нөгөө дүүжин тээвэр нь хаана байна? Нийслэлийнхэн. Тэнгэрийн зам гээд барьчихна, тэр нь бас ингээд л болчихно гэсэн. Тэр нь хаана байна?    

Бүр зээл аваад Их Хурлаар зээлийг нь баталчихсан шүү дээ. Тэгээд эхний мөнгө нь олгогдсон сураг байсан уу, үгүй юу мэдэхгүй. Тэгээд одоо хоёр аравны тэрбум доллароор ес, ес гээд одоо 27 орчим километрийн юутай ийм төсөл ороод ирчихсэн. Тэгээд 24 хүн үзсэн юм байна л даа. Бусад нь үзээгүй. Тэгэхээр энийгээ бид нар улс орон даяараа нэгэнт л бараг гурван тэрбум америк долларт дөхсөн төслийн юм яригдаж байгаа бол яагаад энийг бүгдээрээ мэдэж болдог юм. Улс орон даяараа яриад ашигтай ашиггүйг нь яриад шийдвэрээ нэг талдаа гаргаж байж бид нар энд 3 тэрбум америк долларын шийдвэр гаргах учиртай шүү. Хэн чанга хашхирсных нь, хэн доромжилсных нь үгээр шийдвэр явна ч гэж байхгүй. Яг үнэнийг хэлэхэд. Хуулиа л барина, энэ бол тэгж айлгаж сүрдүүлж шантааж хийдэг сэдэв ч бас биш. Монгол Улсынхаа хуулийг дагаж мөрдөхгүй юм бол бид нар яах гэж энэ хууль батлах юм. Өөрчлөөд байх юм бол одоо бид нар баталж яах юм. Батлахдаа бид нар бараг мөнх батлагдах, хэрэгжүүлэх л юм шиг л баталж байгаа биз дээ.  Тийм учраас энэ бас хамаа хамаагүй ярихаа болих хэрэгтэй. Ер нь ний нуугүй хэлэхэд.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

… Улаанбаатар хотын түгжрэлийг. Та бүхэн агаарын зам тавиад шийднэ гэж байгаа бол худлаа. Та нар газар дээр зам барьж чадахгүй. 10, 20 жил болж байж Дарханы замаа барьж чадахгүй 5, 6 жил болж байж өнөөдөр 2024, 2025 онд оруулна гэж байж одоо агаарын кабель барина гэж байх уу. Энэ чинь өөрөө түгжрэлийг бууруулах асар олон шийдвэрүүд байгаа. Зогсоол шийдэхээс авхуулаад, машины хүрдний асуудлаас авхуулаад орон нутгийг хөгжүүлэх, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулчих юм бол хот руу зүтгээд байх хүн гэж байхгүй шүү дээ. Аймагт амьдарч байгаа хүн Улаанбаатар хотод амьдарч байгаа хүнтэй адилхан, амьдралын чанартай суманд амьдарч байгаа хүн, аймагт амьдарч байгаа хүнтэй адилхан амьдралын чанартай болчих юм бол Улаанбаатарын түгжрэл чинь өөрөө аяндаа байхгүй болно оо. Аяндаа утаа нь байхгүй болно оо. Тийм болохлоор энэ нөхцөл байдлыг одоо сайжруулж оруулж ирэх ийм боломж байгаа гэж бол үзэж байна. Засгийн газарт ч байгаа, Төсвийн байнгын хороо энэ хуулийг буцаагаад ахиад нягталж үзэх ёстой.

Тэгэхгүйгээр хэмнэж байна гээд нэрийн дор яг хэмнэгдэж байгаа зүйл байхгүй. Хэмнэгдэж байгаа зүйл байхгүй. Тэгээд нөгөө гараараа өр нь нэмэгдээд орж ирж байгаа учраас бол би энийг одоо дэмжихэд боломжгүй юм байна гэсэн ийм санааг илэрхийлж байгаа юм. Ер нь одоо энэ 2.8 тэрбум доллар гэдэг бол аймшгийн их мөнгө шүү дээ. Өнөөдөр сүүлийн үед бол одоо энэ мөнгөний тоог эхлээд 100 саяар ярьдаг байсан. Дараа нь тэрбумаар хэдэн зуун тэрбумаар ярьдаг байсан чинь одоо бүр их наядаар ярьдаг байсан. Тэгвэл одоо тэрбум доллароор ярьдаг болчихлоо. Сая бол 2016 онд нэг хүн 15 сая төгрөгийн өртэй боллоо гээд айлгаад байсан. Өнөөдөр 8 жил ажиллаа, 6 жил ажиллалаа алдааг нь заслаа гээд байсан. 30 гаруй сая төгрөгийн өртэй болчихлоо шүү дээ. Тэгээд юу хийж байгаа юм. Урагшилж байгаа юм байхгүй. Дандаа ухраад байдаг. Тэгээд оруулж ирж байгаа зүйл нь өр нэмье өр нэмье гээд байгаа юм. Энэ одоо хэдэн машинууд актална гэж байна. Энийг бол үнэгүй гулгуулаад ирэх жил дандаа шинэ машинууд авах гэж байгаа шүү. Би мэргэн хүн шиг хэлчихье мэргэн хүн хэлчихье.

Эх сурвалж: 2022.04.22-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл


Ц.Даваадорж, эдийн засагч:

-LRT төслийг хэрэгжүүлье гэвэл хувийн хэвшлийнхэнд боломж олго. Улсын төсөв алдагдалтай үед төрөөс бүх зүйлийг шийдэх гээд байх юм. Засгийн газар баталгаа гаргахаас илүү хувийн хэвшлийнхэнд хамтран хэрэгжүүлэх боломж олгох хэрэгтэй. Нийтийн тээвэр хөгжиж чадахгүй байгаа нь төрийн оролцоо их байгаатай холбоотой юм шүү дээ.

2022.04.25. Эх сурвалж: https://news.mn/r/2550221/


С.Бямбахорлоо, эдийн засагч:

-LRT төслийг хэрэгжүүлснээр ямар хугацаанд зардлаа нөхөн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Төслийн үр ашгийн тухайд үндэслэлүүдийг нь Засгийн газар тайлбарлахгүй байна. Төслийг хэрэгжүүлэхээр болвол төр, хувийн хэвшил хамтрах хэрэгтэй. LRT төслийг үгүхтьйсгээгүй ч зохион байгуулалт, төлөвлөлт нь алдаатай байна. Төрийн оролцоогүй, хувийн компани зээлээ төлөх хэмжээнд үр ашигтай бүтээн байгуулалт байх ёстой.

2022.04.25. Эх сурвалж: https://news.mn/r/2550221/


Д.Энхтуяа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч:

-Тайландын нийслэл Бангкок хотод тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT явдаг. Энэ бол хотын төвөөр явахад маш зохимжгүй тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн доогуур маш их тоос шороо унаж, бужигнадаг. Бангкок хотын уур амьсгал харьцангуй чийглэг учраас ийм тээврийг ашиглаж байна. Гэтэл манай нийслэлд тохиромжгүй. Одоогоор дэлхийн олон хотууд LRT төслөөс татгалзаж байна. Нэгдүгээрт, хотын өнгө үзэмжид таарахгүй. Хоёрдугаарт, эрчим хүч их зарцуулна.

2022.04.28. Эх сурвалж: https://ikon.mn/n/2jdo


Т.Доржханд, УИХ-ын гишүүн:

… LRT төсөл хэрэгжвэл үйл ажиллагааны зардалд улсын төсвөөс жил бүр 50 сая ам.долларын татаас өгнө. LRT төслийн санхүүжилтийн схем, санхүүгийн өрийн дарамтын тухайд дэмжих боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гаднаас зээл авах боломжтой өрийн хэмжээ нэг тэрбум ам.доллар байна. Олон улсын байгууллагуудаас бид энэ хэмжээний мөнгийг жилийн нэг хувийн хүүтэй, 20-30 жилийн урт хугацаатайгаар зээлэх боломжтой. Гэтэл энэ төслийн санхүүжилтийг үзэхээр зөвхөн нэгдүгээр хэсэг дээр 926 сая буюу бараг нэг тэрбум ам.долларын санхүүжилт орно гэсэн байна. Үүнийхээ 70 хувьд зээл авч хийнэ гэж байгаа юм. Харин зээлээ хятадын арилжааны банкнаас жилийн таван хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай авна гэж байна. Хятадын даатгалын компани үүн дээр нь баталгаа гаргана. Шимтгэл нь таван хувь.

2022.04.28. Эх сурвалж: http://undesten.mn/139861.html


А.Ганхуяг, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн:

-Өнөөгийн нөхцөл байдалд BRT-ыг явуулах боломж бидэнд байна. LRT-д хэт их өндөр зардал зарцуулахгүйгээр.

2022.05.31. Эх сурвалж: https://medee.mn/single/170730


Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн:

-Монгол Улсын гадаад өр 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 33 тэрбум доллар болсон байна. Гэтэл өр нэмэгдүүлэх, хотын түгжрэл бууруулах нэрийдлээр 10 тэрбум долларын зээлд Монгол Улсын Засгийн газрыг баталгаа гаргахыг шаардсан 1 км нь 60 сая ам долларын өртөгтэй хөнгөн галт тэрэгний төслийг оруулж ирлээ. Энэ төсөл нь төсвийн тогтвортой байдлын шаардлагыг зөрчиж байгаа. Энэ асуудлыг хууль зөрчиж өрийн тааз хэтэрсэн тухай бодит үнэнийг хэлсэн Ч.Хүрэлбаатар гишүүнийг ардын дайсан болгож яриад байх юм. Монгол улсын өрийн тааз чинь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын асуудал байгаа шүү. Өнөөдөр БНХАУ болон гаднын бусад улс орноос зээл авсан улс орнууд зээлээ төлж чадахгүй газар нутгаа хураалгах аюултай нөхцөл байдалд байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байна. Гэтэл яагаад улсаа барьцаалж, Засгийн газраа барьцаалах асуудал оруулж ирээд байгааг ойлгохгүй байна. 10 тэрбум долларын зээл авах эсэх асуудлыг ард түмнээс санал асуулга авмаар байна.

2022.06.09. Эх сурвалж: https://gerelnews.mn/2022/04/28/%D1%88-%D0%B0%D0%B4%D1%8C%D1%88%D0%B0%D0%B0-lrt-%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D0%B6%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D1%85-10-%D1%82%D1%8D%D1%80%D0%B1%D1%83%D0%BC/


Ч.Гантулга, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зохицуулагч, НИТХ-ын төлөөлөгч асан:

-Хүн ам нь нэг сая гаруй болсон хотод хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ өнөөгийн Улаанбаатар хотын нөхцөл байдалд BRT нь илүү зохимжтой, газар дээгүүр явна, замын голоор зогсохгүй явна, аюул бага. Нэгэнт 500-600 автобус авч парк шинэчлэл хийж байхад BRT төслөө явуулчих хэрэгтэй.

LRT өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, олон улсын байдал, хил гаалийн асуудал хүндэрсэн үед цаг үеийн хувьд буруу гэж харж байна. LRT бол гэнэт гараад ирсэн л дээ, Засгийн газар танилцуулагдсан ч нийслэлийн иргэдэд танилцуулаагүй. Миний харж байгаагаар, LRT-ийн тооцоо судалгаа бүрэн биш байна. Шийдлүүдээ бүрэн олоогүй, гаргалгаагаа бүрэн тооцоолоогүй. Явж байгаад гацах аюултай, 5,10 жилийн дараа баахан баганатай үлдэх вий гэсэн дүр зураг харагдаж байна. Судалгаа дутуу хийгдсэн, цаашид явах юм бол гацах аюултай эрсдэлтэй төсөл.

2022.07.11. Эх сурвалж: https://ulsturch.mn/article/50801 (video)