

Энэ автозамын ажлаар гурван удаагийн тендер зарлаж байж үр дүнд хүрсэн байна.

2022.08.25.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Л.Отгонбаатар, Б.Өнөбат, Б.Одсүрэн нар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлуудын явцтай танилцах үеэрээ Хан-Уул дүүргийн 19-р хороо, Ээрмэл гудамжийг Туул голын гудамжтай шууд холбох туслах автозамын талбар дээр ажиллажээ. Энэ замын трассын дагуу аж ахуйн нэгжид олгосон газрын асуудал хөндөгдөж нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга газрыг албадан чөлөөлнө гэдгийг хэлсэн байна.
Хэрэв энэхүү шинэ автозамын сүлжээ холбоос бий болвол Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн гудамжны автозамын ачаалал 30 гаруй хувиар буурна гэдгийг төлөөлөгч Б.Одсүрэн хэлж байв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
2022.10.03.
Хан-Уулын Номингоос Орхон их сургууль хүртэлх автозамыг 2022.10.05-ны өдрөөс эхлэн 10.24-ныг хүртэл хааж барилгын ажлыг эхлүүлэх тухай зарлав.
