“Шинэ хоршоо” хөдөлгөөн (2024 оноос)
Шинэ хоршоо хөдөлгөөн Төв аймаг
(Мониторингийг тус аймгийн “Энэрэнгүй хүсэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюун хийж гүйцэтгэв)
2025 оны 1-р сар.
Одоогийн байдлаар тус аймагт ХААН банк шинэ хоршооны зээл олгож байгаа бол Төрийн банк зээл олгохоо зогсоосон байна.
2024 оны үр дүн.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэхийн тулд аймгийн төвд нэгдсэн сургалт, зөвлөлгөөн 2 удаа зохион байгуулснаас гадна сумдад хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд оршооны ач холбогдол, давуу тал, малчдыг малжуулах арга хэмжээ, хууль эрх зүйн актын зэрэг сэдвээр талаар тайлбарлан таниулж гарын авлага, зөвлөмжөөр бүрэн хангаж ажилласан
Төв аймгийн хэмжээнд 2024 оны 12 сарын байдлаар анхан шатны 814 хоршоо байгуулагдаж эдгээрээс 254 хоршооны 1275 малчин өрх нийт 42.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус аймагт 2024 оны 12-р сарын 10-ны байдлаар байгуулагдсан хоршоог сумдаар жагсаавал: Үүнд:
- Алтанбулаг сум – 31
- Аргалант сум – 15
- Архуст сум – 13
- Баянөнжүүл – 51
- Баян сум – 74
- Баянхангай – 25
- Баянцагаан сум – 15
- Баянжаргалан – 33
- Баянчандмань – 75
- Баянцогт – 20
- Батсүмбэр – 108 (Партизаныг оруулаад)
- Баяндэлгэр – 13
- Борнуур – 66
- Бүрэн – 35
- Дэлгэрхаан
- Заамар – 7
- Жаргалант – 61
- Лүн – 89
- Сүмбэр – 33
- Сэргэлэн – 24
- Угтаал – 83
- Цээл – 71
- Эрдэнэ – 61
- Эрдэнэсант – 130
- Мөнгөнморьт – 18
- Зуунмод – 86
- Өндөрширээт – 31
“Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Уянгатай уулзаж ярилцсан болно.
Аймгийн удирдлагын зүгээс ажлын хэсэг байгуулан 12-р сарын 1-нээс 10-ны хооронд 27 суманд шинэ хоршоо хөдөлгөөны явцын талаар газар дээр нь танилцаж малчдын санаа бодлыг сонсоход шнэ хоршоодын талаар дараах байр суурийг илэрхийлжээ. Үүнд,
Нааштай үр дүн:
- Ганцаараа шийдэж чадахгүй асуудлыг хамтран шийдэх давуу талтай болсон
- Хөдөлмөрлөхдөө ажлаа хувиарлан хамтран баг бүрэлдүүлж өвөлжөө,хаваржаагаа тохижуулах, сайн үүлдрийн болон ашиг шимтэй малаа өсгөх, мал мах, түүхий эдээ хамтран борлуулах, дахин боловсруулах цех байгуулсан
- Хоршооны нэг гишүүн нь нийтийн төлөө, нийт нь нэг гишүүнийхээ төлөө гэх зармыг амьдралд хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Өвөлжих бэлтгэлээ хангах хадлан тэжээл бэлтгэх, өвс,тэжээлээ нөөцлөх цас зудыг малын хорогдолгүй даван туулахад бүх гишүүд хамтран хоршиж байгаа нь үр дүнтэй болж ирсэн.
- Жишээ нь: Баянцогт,Батсүмбэр, Баянчандмань,Борнуур сумдад сайн үүлдрийн үхэр
худалдан авч сүүний чиглэлээр УБ хот сүүний үйлдвэрт 7 хоногт 2 удаа нийлүүлдэг болсон.
- Тал хээрийн сум Баян,Баянцагаан,Баянөнжүүл,Бүрэн,Дэлгэрхаан_Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн,Заамар сумд махны чиглэлээр хонь,ямаа,үхэр,адуугаа худалдан авч махаа зах зээлд борлуулж эхэлсэн.
- Газар тариаланг Жаргалант,Сүмбэр,Баянцогт,Аргалант,Батсүмбэр,Баянчандмань, Борнуур сумд хоршоонд 5 га газар эзэмшүүлэн түүндээ ногоон тэжээл болон төмс хүнсний ногоо тариалж хоршоондоо ашигтай ажиллаэж байгаа жишээтэй.
- Өмнө нь малчдад хөрөнгө санхүү хомс байсан учир мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд хоршоог хөгжүүлснээр хөрөнгө шийдэгдэж давуу талтай болсон
Мөн дараах доголдол, тулгамдсан асуудлууд ажиглагдсан:
- Удирдлагын болон зах зээлийн менежмент дутагдалтай
- Хоршооны гишүүдийн хөрөнгө хязгаарлагдмал, Энэ нь зарим нэг гишүүдийн эрх зах зээлийн харилцаанд малаа болон махыг борлуулах, сүү цагаан идээ бэлтгэх, газар тариалан эрхлэх явцад, хадлан тэжээлээ авч нөөцлөхөд хязгаарлагдаж болох тал амьдралд харагдаж байна.
- Зарим хоршоо байгуулах, шийдвэр гаргахад хугацаа их шаардлагатай, санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдэхгүй хугацаа алдаж байгаа тал ажиглагдаж байлаа
- Мөн хоршооны зарим гишүүд,захирал нь Эмээлт захаас мах бөөндөж аваад аймгийн төвд борлуулах, дамжуулан худалдаа үйлчилгээ явуулах тохиолдол гарсан.
Төв аймаг өөрийн хөдөө аж ахуй” үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтөө тодорхойлон хэрэгжүүлж эхэлсэн байна. Аймгийн нөхцөл байдлыг шинжилж давуу, сул тал, хөгжлийн боломжууд, сорилтуудаа тодорхойлон 27 сумдыг дүн шинжилгээ хийж эдийн засгийн найман бүсээр хувиарилан хөгжүүлэхээр төлөвлөж “Шинэ хөдөө” төслүүд болон “Шинэ хоршоо” хөдөлгөөн, түүнд хамаатай төслийн санхүүжилт, зээл олголтыг энэхүү бүсчлэлтэй уялдуулах юм. Үүнд,
1-р бүс Үйлдвэрлэл, өндөр технологи, тээвэр логистикийн чиглэлээр Сэргэлэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцагаан сумд
2-р бүс: Түүхий эд, мал бэлтгэл: Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Дэлгэрхаан сумд
3-р бүс: Газар тариалан бэлчээрийн мал аж ахуйн: Лүн, Угтаалцайдам, Заамар сумд
4-р бүс: Мах сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй: Аргалант, Баянхангай, Баянцогт сумд
5-р бүс:Газар тариалан,эрчимжсэн аж ахуйн: Цээл, Жаргалант, Сүмбэр сумд
6-р бүс: Мах сүүний эрчимжсэн аж ахуй, хүнсний ногоо: Баянчандмань, Борнуур, Батсүмбэр сумд
7-р бүс: Аялал жуучлал, органик хүнс үйлдвэрлэл: Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумд
8-р бүс: Мал,мал түүхий эд бэлтгэл: -Архуст,Баянжаргалан,Баян сумд тус тус хамрагдана
Шинэ хоршоо хөдөлгөөн Завхан аймагт
(Мониторингийг тус аймгийн “Өрнөх хөгжил ТББ-ын тэргүүн М.Дуламжав хийж гүйцэтгэв)
2024 оны үр дүн:
Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 11 сарын 25 ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 103 тушаалыг хэрэгжүүлж Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 29 ны өдрийн А/417 дугаар захирамжаар таван чиглэлд 24 сумын 25 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг 2024 оны 12 сарын 03-13 ны хооронд 10 хоног ажилласан байна. Тус ажлын хэсгийн нэг үүрэг нь Шинэ хоршоо хөдөлгөөний явц үр дүнг үнэлэх, тулгамдсан асуудлыг Тусгай асуумжаар судалгаа авч зээл авсан 285 хоршооны 985 өрхөөр биечлэн орж танилцах үүрэг чиглэлтэй ажилласан байна.
Асуумж судалгаа нь зээлээ зориулалтын дагуу зарцуулах эсэх, Зээл аваад гарсан ахиц дэвшил юу байв, Зээл төлөхөд тулгарч байгаа бэрхшээл, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хийсэн шинэлэг ажил юу байгааг тодруулах зорилготой байв.
Судалгаагаар зээл авсан хоршоодын 57 хувь үржлийн сайн чанар үүлдрийн мал худалдан авсан борлуулсан, 13 хувь малын тэжээл бэлтгэх, тэжээлийн ургамал тарих, газар тариалан эрхлэх, 10 хувь малын хашаа саравч барих, худалдан авах, өтөг бууц татах, 11 хувь мал нядалгааны цех байгуулах, мах бэлтгэх худалдан борлуулах, 4 хувь худаг ус гаргах хөв цөөрөм байгуулах, 4 хувь сүү цагаан идээ бэлтгэх борлуулах, нэг хувь нь мал эмнэлгийн үйлчилгээний цэг, вакцинжуулалтад зориулсан гэжээ.
4 сумын 10 хоршоо 50 га газар өөрийн эзэмшилд авч газар тариалан, малын тэжээл тарьж байгаа нь зээл авсан хоршоодын 3,5 хувийг эзэлж байгаа шалтгаан нь газар олгох асуудал аймаг сумын ИТХ-ын хуралдаанаар газрын кадастрыг баталж төлөвлөсний дараа олгодогүй холбоотой байна гэж дүгнэсэн байна.
Энэ жил зээлийн эргэн төлөлт эхлээгүй тул хүндрэл бэршээл одоогоор байхгүй.
Энэхүү багатай зээл малчдын амжиргаагаа дээшлүүлэхэд чухал нэмэртэй болсон. Завхан аймагт шинээр байгуулагдсан 408 хоршооноос 285 хоршоо зээл авсан нь нийт хоршооны 69,8 хувийг эзэлж зээл авах хүсэлтэй хоршоод байгаа ч зээлийн эх үүсвэр дутагдалтай байсан.
(Сумдад ажилласан ажлын хэсгийн гишүүн ЦУОШГ-ын дарга, БОАЖГ-ын дарга Д.Пүрэвдорж, ХХААГ-ын мэргэжилтэн Н.Бадамгарав, ЭМГ-ын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн нартай ярилцаж мэдээлэл цуглууллаа)
Энэ бүгдээс үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна.
Нааштай өөрчлөлт, алхамууд:
- Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Шинэ хоршоо хөдөлгөөн давуу тал бий болгосон. Малчдыг тогтвор суурьшилтай ажиллах, 2023-2024 оны өвөл хаврын зудын эрсдлийг бууруулахад ихээхэн дэмжлэг болсон. Малчид авсан зээлээрээ сайн чанарын ашиг шимтэй цөөн тооны мал худалдаж авахад голчлон анхаарсан. Сүргийн бүтэцээ шинэчлэх ашиг шимийг нэмэгдүүлэх боломж олгосон
- Залуу малчдыг бий болгох хамтран ажиллах бүлэг хоршоо болох багаар ажиллах эхлэлийг тавьсан. Төрийн зүгээс хамтран ажиллах Хоршооны бичиг баримт бүрдүүлэхэд сум бүрт ажлын хэсэг гаргаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн
- Өмнө ажлын санал санаачлага гарган ажлын эхлэлээ тавьсан гэр бүл ах дүү төрөл төрөгсөдийн хүрээнд үйл ажиллагааа эхлэсэн мах сүү газар тариалангийн чиглэлийн бүлэг гишүүдэд тулгамдсан асуудал болох санхүүгийн эх үүсвэртэй болох бичиг баримт аж ахуйн нэгжээ байгуулахад дөхөм болсон. Хэрэгцээт санхүүгийн дэмжлэгээ авсан.
- УИХ, Засгийн газар, аймаг орон нутгийн ИТХ, Засаг даргын зүгээс “Хот хөдөөгийн Шинэ сэргэлт” нэгдсэн бодлого чиглэлийн хүрээнд дэмжиж хөдөөг хөгжүүлэх малын түүхий эд бүтээгдэхүүнийг ашиглах борлуулах, малчдыг зудын эрсдлээс хамгаалах ач холбогодолтой гэж харж байна
- Зээлийн батлан даалтын сан шинээр байгуулагдсан хоршоодын төлөөлөлийг ӨМӨЗО ны хөдөө аж ахуй малдчдын туршлага судлах, шаардлагатай тоног төхөөрөмжөө судлах гэрээ хэлцэл хийх танилцах аялалд оролцуулсан байна. Завхан аймаг “ШШИНЭ ХОРШОО” пэйж хуудас нээж амжилттай ажиллаж байгаа хоршоод иргэдийн туршлага хуваалцах нээлттэй боломжийг бүрдүүлсэн
Анхаарал татсан асуудал, эрсдэлүүд:
- Шинэ хөдөө төслөөр Шинэ хоршоодод өгсөн газар тариалангийн техник хэрэгсэл чанарын шаардлага хангахгүй байгааг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын хэлтэс, Төрийн худалдан авалт өмчийн газар газар дээр нь ирж үнэлгээ дүгнэлт өгөх хэрэгтэй гэсэн санал тавьсан.
- Газар тариалан эрхлэхэд газрын асуудлыг 5 га гаас 50 га хүртэл шийдэх шийдвэр гаргах хэрэгжүүлэхийн зэрэгцээ газар тариалан эрхлэх сургалт арга зүйгээр хангах
- Зээл авсан зарим малчид өөрийн хувийн хэрэгцээндээ зээлээ зарцуулж машин тэрэг авч унах зэрэг хоршооны гишүүд баг болж нэгдээгүй ганц ганцаараа ажиллаж байгаа, хоршооны бодлого зорилтын талаар ойлголт мэдлэг сул байгааг анхаарах
- Шинээр байгуулсан хоршоодын эзэд гишүүд Хоршооны тухай хууль, аж ахуйн нэгж байгуулах, санхүү татварын тайлан гаргах мэдлэг мэдээлэл тутмаг одоогоор тайлан гаргасан бүлэг хоршоод цөөн байна. Голдуу Х тайлан гаргаж байна
- Малчид хоршоологчид санхүүгийн мэдлэг, зээл, зээлийн эргэн төлөлт, эрсдэлийн талаар ойлголт мэдлэг дутмаг учраас зээл авах эхний асуудал, эцсийн үр дүн үр ашгаа хараахан харж тооцоогүй байна. Эхний жил зээл төлөхгүй байгаа учраас сэтгэл амар байгаа ч авсан юм чинь төлж л таарна гэж байна
2024.11.18.
-Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулжээ
-Завхан аймагт 408 хоршоо 4000 гаруй гишүүнтэйгээр байгуулагдаж эдгээрээс 295 хоршоо нь 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Бусад нь хүлээгдэж байгаа. Шинээр байгуулагдсан хоршоодын хамгийн тулгамдсан асуудал газар олголт хангалтгүй, дөрвөн сумын Засаг даргын шийдвэр гарч газар олгож эхэлсэн ч бусад хоршоодын хувьд шийдэгдээгүй байна. Ийм учраас дээрх ажлын хэсгээс газрын асуудлыг шийдэх гарц гаргалгааг тодорхойлж хоршоодтой холбогдон судлагаа гаргаж сумдад ажиллах удирдамж гаргахаар шийдвэрлэсэн.
-Завхан аймаг Шинэ хоршоо хөдөлгөөний тухай https://www.facebook.com/zavkhanshinekhorshoo/ пэйж хуудас нээж энэ пэйжээр дамжуулан мэдээлэл хүргэдэг болсон.
Шинэ хоршоо хөдөлгөөний байдал (орон даяар)
2024.09.06.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн тухай мэдэгдэв
2024.04.26.
“Шинэ хөдөө” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Улаанбаатар хот болж бүх аймаг сумаас 3000 гаруй хүн ирж оролцсон байна. Араас нь бүсүүдээр болон аймгуудад мөн нээлтийн арга хэмжээг зохион байгуулжээ.
2024.04.24.
Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоол гаргаж тус хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх 5 (тав) их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор батлав. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газар (Я.Эрдэнэсайхан)-т хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан ба банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хоршооны гишүүн малчинд 2029 он хүртэл олгох 5 хүртэл жилийн хугацаатай зээлийн 6 (зургаа) нэгж хувийн хүүгээс давсан хүүгийн төлбөрийг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан тооцож Засгийн газраас хариуцан төлөхөд Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар, 2025-2033 онуудад шаардагдах эх үүсвэрийг тухайн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг мөн Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгажээ.
2024.04.19.
Улсын Их Хурлаас малчдын хоршоог дэмжих зорилгоор “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргав. Хуулийг тав хоногийн дараагаас дагаж мөрдөхөөр болжээ
Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл (2017 оноос)
2024 он.
“Шинэ хөдөө” төсөл нэртэй албан ёсны баримт бичиг олдоогүй, ямар хууль, журмаар зохицуулагддаг нь тодорхойгүй байна.
“Шинэ хөдөө” төсөл нэртэй үйл ажиллагаа 2017 оноос хэрэгжиж ирсэн түүхийг авч үзэхэд аймгуудад зориулж баталсан төсвийн хэмжээ харилцан адилгүй бөгөөд тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний идэвх зүтгэлээс хамаардаг буюу “тойргийн мөнгө” үзэхээс өөр аргагүй байна.
Техник, тоног төхөөрөмж, бараа материалыг нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалт явагддаг боловч тэдгээрийг хуваарилдаг шалгуур тодорхойгүй, санхүүгийн хувьд төсвийн мөнгөөр үнэ төлбөргүй түгээх ганц хэлбэртэй, өнгөрсөн хугацаанд зарцуулсан төсвийн нийт хөрөнгө, нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, хамгийн гол нь үр дүнг тооцож гаргасан нэгдсэн судалгаа алга байна.
Сүүлдээ энэ үйл ажиллагаа хавтгайрч нэр хаяг нь хүртэл задарч (“Шинэ хөдөө-Тогтвортой хөгжил”, “Шинэ хөдөө-Хүлэмж”, “Шинэ хөдөө-үйлдвэрлэгч өрх”), бүр “Шинэ хөдөө нэрээ гээж “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж, Загас үржүүлийн баазын тоног төхөөрөмж, Загвар хоршоод, Дунд оворын трактор, орон нутгийн хөгжлийг дэмжих барилгын тоног төхөөрөмж, Смарт эзэд гэх мэтээр хавтгайрсан байна.
2023 он
УИХ-ын гишүүд энэ төслийг тус тусын аймагт янз бүрээр зохион байгуулан хэрэгжүүлдэг.
Тухайлбал 2023 оны 12-р сарын 26-нд Хэнтий аймагт хэлэлцүүлэг зохион байгуулж аймгийн хэмжээний “Шинэ хөдөө” 2024-2027 оны хөтөлбөрийн бодлогын баримт гаргахаар шийдвэрлэжээ.
Мөн Ховд аймагт УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Шинэ Ховд” нэртэй төслийн хэрэгжүүлж байна. байна. Холбоос: https://www.facebook.com/shinehovd/
2022 он.
Улсын төсвөөс жил бүр зарцуулж байгаа “Шинэ хөдөө” төсөл нэртэй арга хэмжээнүүд нь яваандаа орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан “хишиг хүртээдэг”, тойргийн мөнгөний агуулгатай болж хувирчээ.
2021 он.
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт орж “Шинэ хөдөө” нэртэй дараах өгүүлбэр орсон байна.
Орон нутгийн хот, суурин газруудыг хөгжүүлэх агуулгатай байгаа ч үүнийг иш татаж одоо “Шинэ хөдөө” нэрээр хэрэгжиж байгаа бүхий л үйл ажиллагааг Монгол улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт орсон гэж танилцуулдаг болсон юм. Түүний сонгогдсоны дараар шинэчлэгдэгдсэн байж боллх Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр Ерөнхийлөгчийн цахим сайтад алга байна.
2020-2021 он
УИХ-ын бусад гишүүд тус тусын сонгогдсон тойрогт улсын төсвийн хөрөнгөөр техник тоног төхөөрөмжийг мөн “Шинэ хөдөө” төсөл нэрээр үнэ төлбөргүй олгож эхэлсэн байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгуудад хамгийн идэвхтэй ажиллажээ.
2017 он
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ анх малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах гэсэн үндсэн зорилгоор өөрийн сонгогдсон Булган аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Шинэ хөдөө” нэртэй төслийг санаачилжээ. Удалгүй цар хүрээг тэлж мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлд техник тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгож эхэлсэн байна. Тухайн ондоо хичнээн төсөв мөнгө зарцуулсан тухай мэдээлэл байхгүй.
Энэ үеэс түүнийг “Шинэ хөдөө” төслийн багийн ахлагч гэж нэрлэх болсон ба Булган, Төв, Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл, Увс, Ховд, Хэнтий аймаг болон нийслэлийн захын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээр явж танилцан иргэд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй уулзаж тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад “Шинэ хөдөө” төслийн тооцоо судалгаа, танилцуулж байжээ.
Гэхдээ яг “Шинэ хөдөө” нэртэй төсөл, хөтөлбөрийн баримт бичиг алга байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлагаар Хөвсгөл аймгийн сумдад хэрэгжүүлж байгаа бяслагийн үйлдвэрийн төсвийн санхүүжилт (2022 оноос)
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар Булган аймгийн Тэшиг суманд хэрэгжүүлж байгаа цөцгийн тосны фермийн төсвийн хөрөнгө оруулалтууд (2022 оноос)
“Шинэ хөдөө” төсөл болон түүнтэй төстэй төсвийн хөрөнгө оруулалтууд
Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл (2024 оны 12-р сар)
Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголд (2024 оны 8-р сар)
Монгол Улсын 2024 оны төсөв (2023 оны 8-р сар)
Монгол Улсын 2023 оны төсөв (2022 оны 9-р сар)
Монгол Улсын 2022 оны төсвийн тодотгол (2022 оны 1-р сар)
Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн баримт бичиг олдоогүй
Монгол Улсын 2020 оны төсөв (2019 оны 9-р сар)
2024 оны “Шинэ хөдөө” төслийн тендер сонгон шалгаруулалтууд
| 2024-12 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Ховд/ Захиалагчийн нэр: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102036/06/01 Зарласан огноо 2024-11-19 |
| 2024-12 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/ Захиалагчийн нэр: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102265/02/01 Зарласан огноо 2024-11-19 |
| 2024-11 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Уянга сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202221/05/01 Зарласан огноо 2024-11-18 |
| 2024-12 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ Захиалагчийн нэр: Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102033/03/01 Зарласан огноо 2024-11-14 |
| 2024-11 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Говьсүмбэр, Дундговь/ Захиалагчийн нэр: Дундговь аймаг Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102027/04/01 Зарласан огноо 2024-11-01 |
| 2024-11 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Өмнөговь/ Захиалагчийн нэр: Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102039/04/01 Зарласан огноо 2024-10-18 |
| 2024-11 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Ховд/ Захиалагчийн нэр: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102036/05/01 Зарласан огноо 2024-10-16 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/20/01 Зарласан огноо 2024-02-01 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/20/01 Зарласан огноо 2024-10-10 |
| 2024-11 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/ Захиалагчийн нэр: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102265/01/01 Зарласан огноо 2024-10-04 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Дорноговь/ Захиалагчийн нэр: Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102029/01/01 Зарласан огноо 2024-06-05 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Ховд/ Захиалагчийн нэр: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102036/04/01 Зарласан огноо 2024-09-24 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/19/01 Зарласан огноо 2024-09-20 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Хөвсгөл/ Захиалагчийн нэр: Төрийн худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102038/02/01 Зарласан огноо 2024-09-20 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Говьсүмбэр, Дундговь/ Захиалагчийн нэр: Дундговь аймаг Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102027/02/01 Зарласан огноо 2024-06-18 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Баруунбаян-Улаан сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202219/04/01 Зарласан огноо 2024-09-19 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Өмнөговь/ Захиалагчийн нэр: Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102039/03/01 Зарласан огноо 2024-09-18 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Ховд/ Захиалагчийн нэр: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102036/03/01 Зарласан огноо 2024-09-03 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/18/01 Зарласан огноо 2024-02-01 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/18/01 Зарласан огноо 2024-09-13 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/17/01 Зарласан огноо 2024-02-01 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/17/01 Зарласан огноо 2024-09-12 |
| 2024-10 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ Захиалагчийн нэр: Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102033/02/01 Зарласан огноо 2024-09-11 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Баруунбаян-Улаан сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202219/03/01 Зарласан огноо 2024-09-03 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Баруунбаян-Улаан сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202219/02/01 Зарласан огноо 2024-08-14 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Өмнөговь/ Захиалагчийн нэр: Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102039/02/01 Зарласан огноо 2024-08-12 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/15/01 Зарласан огноо 2024-02-01 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/15/01 Зарласан огноо 2024-08-09 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/14/01 Зарласан огноо 2024-08-09 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/14/01 Зарласан огноо 2024-02-01 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/16/01 Зарласан огноо 2024-02-01 |
| 2024-09 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/16/01 Зарласан огноо 2024-08-09 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Булган/ Захиалагчийн нэр: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102226/02/01 Зарласан огноо 2024-07-09 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/ Захиалагчийн нэр: Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102033/01/01 Зарласан огноо 2024-07-31 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Баян-Өндөр сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202220/04/01 Зарласан огноо 2024-07-30 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Уянга сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202221/04/01 Зарласан огноо 2024-07-30 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/13/01 Зарласан огноо 2024-07-19 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/12/01 Зарласан огноо 2024-07-17 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Дархан-Уул/ Захиалагчийн нэр: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102028/04/01 Зарласан огноо 2024-07-25 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Хөвсгөл/ Захиалагчийн нэр: Төрийн худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102038/01/01 Зарласан огноо 2024-07-24 |
| 2024-08 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Ховд/ Захиалагчийн нэр: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102036/02/01 Зарласан огноо 2024-07-22 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Хэнтий Биндэр сум/ Захиалагчийн нэр: Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202223/03/01 Зарласан огноо 2024-07-18 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/11/01 Зарласан огноо 2024-07-17 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Баян-Өндөр сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202220/03/01 Зарласан огноо 2024-07-09 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Уянга сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202221/03/01 Зарласан огноо 2024-07-09 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Хэнтий Биндэр сум/ Захиалагчийн нэр: Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202223/02/01 Зарласан огноо 2024-07-08 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/10/01 Зарласан огноо 2024-06-27 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Хэнтий Биндэр сум/ Захиалагчийн нэр: Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202223/01/01 Зарласан огноо 2024-06-27 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/09/01 Зарласан огноо 2024-06-25 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/08/01 Зарласан огноо 2024-06-25 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Дархан-Уул/ Захиалагчийн нэр: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102028/03/01 Зарласан огноо 2024-06-18 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Дархан-Уул/ Захиалагчийн нэр: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102028/01/01 Зарласан огноо 2024-06-12 |
| 2024-07 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Дархан-Уул/ Захиалагчийн нэр: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102028/02/01 Зарласан огноо 2024-06-12 |
| 2024-0 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Архангай/ Захиалагчийн нэр: Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102024/02/01 Зарласан огноо 2024-06-06 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/07/01 Зарласан огноо 2024-06-07 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Хэнтий Норовлин сум/ Захиалагчийн нэр: Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202224/01/01 Зарласан огноо 2024-06-10 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/06/01 Зарласан огноо 2024-06-04 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Хэнтий Баянхутаг сум/ Захиалагчийн нэр: Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202222/01/01 Зарласан огноо 2024-06-03 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Баруунбаян-Улаан сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202219/01/01 Зарласан огноо 2024-05-30 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/05/01 Зарласан огноо 2024-05-30 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Уянга сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202221/02/01 Зарласан огноо 2024-05-30 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Баян-Өндөр сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202220/02/01 Зарласан огноо 2024-05-30 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Өмнөговь/ Захиалагчийн нэр: Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102039/01/01 Зарласан огноо 2024-05-27 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Уянга сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202221/01/01 Зарласан огноо 2024-05-22 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий-Өвөрхангай Баян-Өндөр сум/ Захиалагчийн нэр: Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240202220/01/01 Зарласан огноо 2024-05-22 |
| 2024-06 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/04/01 Зарласан огноо 2024-05-16 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/03/01 Зарласан огноо 2024-05-09 |
| 2024-05 | Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлэх Захиалагчийн нэр: Төв аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ТӨАХААГ/20240102058/05/01 Зарласан огноо 2024-05-08 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Ховд/ Захиалагчийн нэр: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102036/01/01 Зарласан огноо 2024-05-07 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Хэнтий/ Захиалагчийн нэр: Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102037/01/01 Зарласан огноо 2024-04-24 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан, Өвөрхангай, Хэнтий- Завхан Асгат, Отгон, Ургамал, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Шилүүстэй сум/ Захиалагчийн нэр: Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102254/01/01 Зарласан огноо 2024-04-23 |
| 2024-05 | “Шинэ хөдөө” төсөл /Ховд/ Захиалагчийн нэр: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102012/01/02 Зарласан огноо 2024-04-19 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Архангай/ Захиалагчийн нэр: Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102024/01/01 Зарласан огноо 2024-04-18 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Завхан/ Захиалагчийн нэр: Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102031/01/01 Зарласан огноо 2024-04-17 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Говьсүмбэр, Дундговь/ Захиалагчийн нэр: Дундговь аймаг Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102027/01/01 Зарласан огноо 2024-04-17 |
| 2024-05 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Орхон/ Захиалагчийн нэр: Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102032/01/01 Зарласан огноо 2024-04-10 |
| 2024-04 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/02/02 Зарласан огноо 2024-04-04 |
| 2024-04 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Сүхбаатар/ Захиалагчийн нэр: Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102034/02/01 Зарласан огноо 2024-04-04 |
| 2024-04 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Увс/ Захиалагчийн нэр: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар УВАХААГ/20240102046/01/01 Зарласан огноо 2024-03-26 |
| 2024-04 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Булган/ Захиалагчийн нэр: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102225/01/02 Зарласан огноо 2024-03-27 |
| 2024-04 | Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлэх Захиалагчийн нэр: Төв аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ТӨАХААГ/20240102058/01/01 Зарласан огноо 2024-03-27 |
| 2024-04 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Булган/ Захиалагчийн нэр: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102226/01/01 Зарласан огноо 2024-03-26 |
| 2024-04 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Дорнод/ Захиалагчийн нэр: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102230/01/01 Зарласан огноо 2024-03-21 |
| 2024-04 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Төв/ Захиалагчийн нэр: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102035/01/01 Зарласан огноо 2024-03-19 |
| 2024-04 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Төв/ Захиалагчийн нэр: Төв аймгийн орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102041/01/01 Зарласан огноо 2024-03-12 |
| 2024-03 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Баян-Өлгий/ Захиалагчийн нэр: Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102025/01/01 Зарласан огноо 2024-02-21 |
| 2024-03 | “Шинэ хөдөө” төсөл /Баянхонгор/ Захиалагчийн нэр: Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102011/01/01 Зарласан огноо 2024-02-27 |
| 2024-03 | Орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл /Сүхбаатар/ Захиалагчийн нэр: Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102034/01/01 Зарласан огноо 2024-02-19 |
| 2024-02 | “Шинэ хөдөө-Тогтвортой хөгжил” төслийн тоног төхөөрөмж /Орхон, Жаргалант сум/ Захиалагчийн нэр: Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102013/01/01 Зарласан огноо 2024-01-29 |
| 2024-02 | “Шинэ хөдөө-хүлэмж” төслийн тоног төхөөрөмж /Орхон, Жаргалант сум/ Захиалагчийн нэр: Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102014/01/01 Зарласан огноо 2024-01-29 |
| 2024-02 | “Шинэ хөдөө-үйлдвэрлэгч өрх” төслийн тоног төхөөрөмж /Орхон, Жаргалант сум/ Захиалагчийн нэр: Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар | Урилгын дугаар ХХААХҮЯ/20240102015/01/01 Зарласан огноо 2024-01-29 |
Холбоос: https://user.tender.gov.mn/mn/invitation?year=2024&tenderName=%D0%A8%D0%B8%D0%BD%D1%8D%20%D1%85%D3%A9%D0%B4%D3%A9%D3%A9&page=1&perpage=100&get=1