2025 он. Монголбанк өөрийн шилэн дансаа бараг хөтөлдөггүй буюу мэдээлэл оруулдаггүй хэвээр байна. Зарим нэг тайланг эс тооцвол шилэн дансны нэгдсэн системд иргэд, олон нийт, сэтгүүлчид, судлаачдын хувьд хамгийн хэрэгцээтэй буюу хамгийн их сонирхдог цэсүүд улаанаар тэмдэглэгдсэн буюу огт мэдээлэлгүй харагдана.
